Бичлэгийн тоо 2,391

Судлаач Д.Ганхуяг: ТЭРГVVН ХАТАГТАЙН ШИНЭ АЛБАН ТУШААЛ


Сvvлийн хэдэн єдєр Ц.Элбэгдорж Солонгосоос “хахууль” авсан тухай чих дєжиртєл ярьж байна. Vvнийг учрыг би сайн мэдэхгvй юм. Гэхдээ хэдхэн жилийн ємнє 2006 онд ноён

<SCRIPT type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js" type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/expansion_embed.js"></SCRIPT> <SCRIPT src="http://googleads.g.doubleclick.net/pagead/test_domain.js"></SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/render_ads.js"></SCRIPT> <SCRIPT>window.google_render_ad();</SCRIPT>

Н.Энхбаярыг Солонгосын шашны нэгэн байгууллагаас асар их мєнгє дагалдуулан “шагнаж”, тvvнийг нь тэргvvн хатагтай О.Цолмон єєрийн биеэр улсын зардлаар очиж авч байсныг би мэдэх юм. Энэ талаар “Улс тєрийн сонин”-д бичиж байсан єгvvллээ дахин нийтэлж байна. Хэрэг хуучирдаггvй юм гэдгийг Та ойлгоно гэдэгт найдаж байна.
Таван сарын ємнє би манай Ерєнхийлєгчийг “шагнал” нэрээр гадны шашны байгууллага худалдан авахаар зэхэж байгаа тухай сэрэмжлvvлэг “ЄС” сонинд бичиж нийтлvvлсэн билээ. Улс vндэстнийхээ аюулгvй байдал, vндэсний эрх ашиг, vндэстнийхээ нэр тєрийг бодож vvнийг тэрлэсэн болохоос биш Н.Энхбаярыг шvvмжлэхийн дон шvглэсэндээ бичээгvй юм л даа. Миний сэрэмжлvvлэг хаданд хашгирсан цуурай болоод єнгєрсєн. Тухайн vедээ миний олж авсан мэдээлэл хєдєлшгvй vнэн байжээ.

Нийтлэл гарсны дараахан тэр “шагнал” гэгчийг Н. Энхбаярын яруу алдарт эхнэр О.Цолмон Солонгост очиж гардан авчээ. Ерєнхийлєгчийн зєвлєх, тамгын газрын ажилтнууд, хэвлэл мэдээллийн олон хvн сагсруулан дагуулсаар О.Цолмон Солонгост очив. Тамгын газрынхны ярьж байгаагаар Н. Энхбаяр єєрєє очиж авах, тvvнийгээ тэнгэрт хадтал сурталчлах тєлєвлєгєєтэй байсан юм. Хаа нэгтэйгээс Та єєрєє очиж авч болохгvй гэж болгоомжлуулсан сурагтай. Бодвол гадаад яам биз.

Тєрийн тэргvvнд єгч буй шагналыг тєрийн тєлєєлєл гардан авдаг баймаар. Гэр бvлд нь єгч байгаа бол авгай нь гардан авахад болохгvй юу байхав. Хэнийг тєлєєлж, ямар статустай хvн уг шагналыг авав гэдэг сонин бєгєєд эргэлзээтэй. Шууд хэлбэл ичгvvртэй явдал болжээ. Солонгосын талд vнэхээр ойлгомжгvй. Ерєнхийлєгчийн тамгын газарт дипломат ёс жаягийн наад захын мэдлэгтэй ганц ч болов ажилтан байсан бол арай ингэж монгол тєрийн нэр тєрийг гутаахгvй байх байсан.

Манай Vндсэн Хууль болон бусад ямар нэг хуульд эхнэр нь Ерєнхийлєгчийг орлоно, тєлєєлнє гэсэн vг vсэг байхгvй. Ерєнхийлєгчийн тамгын газрыг Ерєнхийлєгчийн эхнэр бvрэн эрхтэй тєлєєлнє гэж гэсэн заалттай хууль одоогоор гараагvй нь тодорхой.
Н.Энхбаярт хаяглаж, О.Цолмон гардан авсан тэр “шагнал” гэгчийг хаанаас олгодог, юуны учир єгдєг юм бол ? “Шагнал” –ыг олгогч нь Солонгосын шашны нэгэн байгууллага. Сєvлээс нэлээд зайтай жижигхэн сvмд “шагнал” гардуулах ёслол болжээ. Хамт явсан хvмvvсийн нэг нь тэр ёслолыг сvрдмээр сайхан болно гэж бодож очсон чинь юу байхав, ёстой ичиж vхмээр юм билээ, хэдхэн євгєд хєгшид цуглачихсан, ямар ч зохион байгуулалтгvй хєгийн юм болсон. Ерєнхийлєгч єєрєє очсон бол ёстой жинхэнэ шараа болох байлаа гэж ярьж явах юм.

“Шагнал” олгох болсон гол vндэслэл нь Монголд Мэгжид Жанрайсаг бурхныг бvтээхэд Н.Энхбаярын оруулсан vлэмжийн их хувь нэмрийг vнэлэн олгож байгаа гэнэ. Диплом нь иймэрхvv vг vсэгтэй. Мэгжид Жанрайсаг бурхныг бvтээх ажлыг Н.Энхбаяр санаачлан эхлvvлсэн vv ? Vлэмж хувь нэмэр оруулсан уу ? Vгvй ээ. Vvн шиг худлаа юм байхгvй. Бурхныг бvтээх тухай зарлигийг анхны Ерєнхийлєгч П.Очирбат 1991 онд гаргаж, сvсэгтэн олны хандиваар бий босгосон юм. Жанрайсаг бурханыг олж ирэхээр уйгагvй хєєцєлдсєн хvмvvс нь Н.Энхбаяр биш, зохиолч Лха.Дарьсvрэн гуай, “Соёлын сан” –гийн тэргvvн Х.Гаадан хамба байсан юм. Санаачлагчид нь эд нар, бусад нєхдийн хамт. Тэнд Н. Энхбаярын нэр байхгvй. Бурхан бvтээх Засгийн газрын комиссийг Д.Бямбасvрэн гуай байгуулсан. Нарийн бичгийн даргаар нь Баянбат гэдэг хvн ажиллаж гол ачааг нь vvрдэг байлаа. Комиссийн анхны дарга нь Д.Дорлигжав, дараагийнх нь Н.Энхбаяр, Амарсанаа нар.

Н.Энхбаяр комиссийн нєгєє хоёр даргаас илvv ажил хийгээгvй гэдгийг увайгvй бялдуучдаас бусад нь бvгдээрээ мэднэ. Комиссийг анхнаасаа тэргvvлж байсан Д.Дорлигжав сонинд ярилцлага єгєхдєє “Аравхан жилийн ємнєх, зургаа долоон жилийн ємнєх зvйлийг амьд гэрч нар нь хараад сууж байхад долигноод худлаа бичээд яриад эхлэх юм. Vvгээ болих хэрэгтэй” гэж голч vнэнээр хэлсэн байдаг.
Н.Энхбаяр комиссийн дарга байхдаа буяны хандивт бузар гараа дvрсэн тухай учир мэдэх хvмvvсийн яриа явдаг. Энэ шуналын бузрыг Х.Гаадан хамба тvvнд хэлж сануулснаар хойш Н.Энхбаяр хамбыг vзэж чадахаа больсон гэж ч ярьдаг. Х.Гаадан хамба монголын бурханы шашинтны ємнє ємнє гавъяатай хvн мєн vv ? Яах аргагvй мєн. Х.Гаадан хамба “гавъяат” цол авах ёстой байсан боловч Н.Энхбаяр зуугаад єгєєгvй гэж шавь нар нь ил ярьдаг юм.

Н.Энхбаяр шvтээнийг бvтээхэд ийм л vvрэгтэй оролцсоныхоо тєлєє Солонгосын шашны байгууллагаас шагнал хvртэж, эхнэр нь гардаж авчээ.
Хvмvvс vнэнийг мэдэх ёстой. Ямар vйлдэлтэй, ямар хvнийг дээрээ залчихаад байгаагаа ойлгох учиртай.

Н.Энхбаяр “шагнал” –ыг авахаар vхэн хатан хєєцєлдєж нэр нvvрээ барахын учир юусан билээ ? Хэргийн учир шагналыг ихээхэн хэмжээний мєнгє дагалддагт байгаа аж. Н.Энхбаяр мєнгєнд хязгааргvй хайртай. Мєнгєний тєлєє тэр єрєєсєн нvдээ ухаж, єрєєсєн бєєрєє сугалаад єгчихєж мэдэх хvн гэдгийг сvvлийн он жилvvдэд тvvнийг мэдэх хvмvvс хэтэрхий сайн таньсан гэж би “шагнал” авахаас бvр ємнє сонинд бичиж байсан. “Шагнал” нэрээр Ерєнхийлєгчийг шашны байгууллага худалдан авахаар зэхэж байна гэж сэрэмжлvvлсэн. Би vvнийг улс орноо, монгол тєрєє бодож vvнийг болиоч ээ гэж хэлсэн сэрэмжлvvлсэн юм.

Н.Энхбаяр, О.Цолмон хоёр мєнгєний шуналдаа хєтлєгдєн энэ их мєнгє дагалдах “шагнал”-ыг ичих нvvргvй авчээ. Шагналын дагалдсан тавин мянган долларыг бэлнээр нь О.Цолмон халааслажээ. Яг ТВ-9 –ийг шууд хулгайлсан шигээ.
Ингэхдээ Н.Энхбаяр, О.Цолмон нар монгол улсын хууль журам, тєрийн єндєр албан тушаалтны ёс зvйг бvдvvлгээр зєрчсєн гэж би vзэж байна.
Тавин мянган доллар бол одоогийн ханшаар 60 сая тєгрєг. Эд нар ядаж 60 сая тєгрєгийн татвар тєлсєн vv ? Тєлєєгvй гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл тэд ийм орлогоос татвар тєлєх ёс зvйтэй хvмvvс биш. Гэнэт тєрєл арилжин цоо шинэ хvн болоод татвараа тєлчихсєн бол би уучлал гуйхад бэлэн. Татвар тєлєєгvй бол Н.Энхбаяр татварын хууль зєрчсєн хариуцлагаа Н.Энхбаяр хvлээх ёстой. Их хэмжээний гадаад валют улсын хилээр оруулж ирэхдээ О.Цолмон гаалийн мэдvvлэгт мэдvvлсэн vv ? Vvнийг шалгах ёстой. Мэдvvлээгvй бол гаалийн хууль тогтоомж, дvрэм журам зєрчсєн vйлдэлдээ тэр хариуцлага хvлээх учиртай.

Шагнал дагалдсан мєнгийг соёлтой, ёс зvйтэй хvмvvс буяны vйлсэд, хvvхдvvдэд, нийтийн тусын тулд зориулан хандивладаг. Н. Энхбаяр энэ мєнгєнєєсєє єнчин ядуус, хvvхэд хєгшид, хєгжлийн бэрхшээлтэй хvмvvст хандивласан гэж би л лав сонсоогvй. Єгсєн бол монголын радио, телевиз, сонин хэвлэл улиг болтол магтаж ярих байсан. Чив чимээгvй, таг чиг.

Тереза эх нэрээр алдаршсан агуу эмэгтэй Нобелийн шагнал хvртсэн. Тэр шагналаа Шведэд очиж хvлээн авахаас татгалзаж, замын болоод бусад зардал болох зургаа мянга долларыг Калькутта хотын ядуусыг нэг удаа хооллоход зарцуулахыг хvсч байсан билээ.
Н.Энхбаяр.О.Цолмон хоёрыг энэ буянтай эмэгтэйтэй жиших нь бурхан чєтгєр хоёрыг харьцуулсантай адил юм. Тэд бол ёс суртахуун, энэрэнгvй vзэл, буяны санааны хэлтэрхий ч байхгvй бэртэгчингvvд юм. Тэгсэн мєртлєє бурхны шашин, буян нvгэл, vйлийн vр гэж донгосохыг нь яана.

Н.Энхбаяр Солонгосын шашны байгууллагын мяндагтнуудад хариу барих цаг ирнэ. Юугаар бол ? Нєгєє баруун солгойгvй цацаж байгаа одон медаль уу, єєр зvйл vv?
Хан –Уул дvvргийн засаг дарга Загджавт Солонгосын нэг хийдээс микроавтобус бэлэглэсний тєлєє Н.Энхбаяр хамба ламыг нь “Найрамдал” медалиар шагнаж, ичих ч vгvй телевизээр гарч байлаа.

Сvм хийдээс єгч буй шагналын мєнгийг аль нэг бизнесийн байгууллагаас хандивладаг юм. Солонгос бизнесменvvд мєнгєє салхинд зvгээр нэг хийсгэчихдэг тэнэгvvд биш. Магадгvй манай аль нэг тендерт оролцохоор бэлтгэж байгаа компани “шагнал”-ын мєнгийг ивээн тэтгэсэн байхыг vгvйсгэх аргагvй. Тэд мєнгєний хариугаа монголоос тойруугаар нэхнэ, авна.

Энэ бол бараг гарцаагvй.

Энэхvv “шагнал” гэгчийн дээгvvр элээ шиг эргэлдэж, vvнийг би хєєцєлдєж олгуулж байгаа юм шvv гэж итгvvлэхийг оролдож буй нэг хvн байдаг аж. Энэ бол бурханч Г.Пvрэвбат нэртэй хараалч лам. Н.Энхбаярын итгэлийг хэнээс ч илvv олсон.
Тvvнийг тєрд болон бусад газар тєлєєлдєг болсон лам. Н.Энхбаярын зєвлєх, Vндэсний олон нийтийн радио, телевизийн удирдах зєвлєлд Н.Энхбаярын санал болгож оруулсан, гавъяат цол єгсєн зэргийг тоочоод байвал их урт жагсаалт болно.
Г.Пvрэвбат лам О.Цолмонг Солонгост очиход Хєх ордонд Солонгосын ерєнхийлєгчийн гэргийтэй уулзуулна, би тохирчихсон гэж сvржигнэсэн дуулдана. Ерєнхийлєгчийн гадаад бодлогын зєвлєх ч уйгагvй хєєцєлдсєн боловч энэ уулзалт болсонгvй. Тэгтэл О.Цолмон багтаж ядталаа авирласан тухай замын ханиуд нь ярьж байна лээ. Монгол тєрийн ажил нэг иймэрхvv хєгийн зvйл болжээ.

Энэ “шагнал” тойрсон асуудлыг УИХ, ялангуяа сєрєг хvчин, иргэний нийгмийн байгууллагууд анхааралдаа авч шалгаасай гэсэндээ vvнийг тэрлэв. Н.Энхбаярт шагнал єгсєн сvмийн удирдах зєвлєлийн нэг гишvvн манай их сургуульд судалгаа хийж, эрдмийн цол хамгаалахаар ажиллаж байгаа аж.
Авилгалтай тэмцэх байгууллагын эхний шалгах ажил энэ болох байх гэж найдаж байна. Аль хэр шударга ажиллахыг нь харъя. Одоо О.Цолмонгийн ємнєєс шvvхддэг О.Чулуунбат шиг луйварчин гараад ирэхийг нь харъя л даа…

Судлаач Д.Ганхуяг

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1723178/16e/trackback

erhet

2009.05.23 00:16:11
*.203.52.119

yag unen l yum bol solongosiin sumiin h hayagiig ugchih
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26806
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청