ИЗН-аас өнөөдөр мэдэгдэл гаргалаа. Үүнд Монголчуудын эв нэгдэлд харш хортой сурталчилгааг МАХН зохион байгуулалттайгаар явуулж, үүнийгээ үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүний сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа нь Монгол угсаатныг хагаралдуулах аюултай үр дагавартай гэж үзэж байна.
Монголчуудыг дотор нь халх, казах, буриад, дөрвөд, захчин зэргээр гарал үүслээр нь ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэн эв эеийн эсрэг үйлдэл хийлээ.
Гэтэл хүнийг гарал үүслээр нь ялгаварлан гадуурхсан үзлийг буурьтай, тулхтай гэх МАХН санаачлан хөөрөгдөж, Үндсэн хуулийг уландаа гишгэлээ.
Ерөнхийлөгч болохын тулд нэгдмэл Монгол үндэстнийг хагаралдуулах нь юу ч биш хэрэг үү?
Нэгэн сонгуульд ялахын тулд үндэсний эв нэгдлийг бусниулах нь бидний монголчуудын эрх ашигт огт хамаагүй гэж үү?
Монгол үндэстний дунд хагаралын муу ёрын үүд бүү нээгдэхтүн.
Монгол ахан дүүс ээ,
Бидний цөөн монгол элэг бүтэн, энх тунх, эрх чөлөөтэй, сайхан амьдрах учиртай.
Иргэний Зориг нам
2009 оны 5 дугаар сарын 21 гэжээ