“...Хамаг бие халуу шатаад, хэл хатаж пампайн хөөгөөд тагнайд наалдан, ам нээж үг хэлэх гээд барсангүй. Энгийн үед огт анзаардаггүй цоргоноос ус дусах чимээ голын цэв хүйтэн, тунгалаг горхи сэрүү татуулан хоржигнож, яг л тархин дундуур урсаад байгаа юм шиг сонсдож, ус хүсэмжлэх нь тэсвэрлэхийн эцэсгүй.
Энэ үед дусал ч атугай ус уухын тулд юу ч хийсэн яахав гэсэн бодол хүнд өөрийн эрхгүй төрдөг юм даа. Өлсөх бол юу ч биш. Хатаж, цангахыг бол яагаад ч тэвчихгүй юм билээ.

Усны үнэ цэнийг тийм үед л хүн жинхэнээсээ мэдэрдэг..”