Бичлэгийн тоо 2,391
Бадарчин явсан газарт балагтай, батгана уусан газар өттэй гэдэг. Эх нутагт маань ирж, баарлаж орогносон хятадууд сүүлийн үед эрс өнгө засах болсон барилгуудын “эрлэг” юм байх.
Учир нь эдгээр хятадууд л байхгүй бол өнөөдөр Монгол Улсын нийслэлд барилга байшин босоход тун хүнд байдалд орсон гэнэ. Учир нь хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх шахам зүтгэсээр угаасаа цөөхөн монголчуудын маань урдаа барих залуусын дийлэнх нь Солонгос улс руу хар ажил хийхээр явчихсан болохоор. Урд хөршөөс ажлын хүч болгож бөөн бөөн хятадуудыг монгол нутагт маань авчрах болсон гэнэ.
Арай дэндэж байгаа юм биш үү, та минь. Эх дэлхийд хүн болж төрсөн л бол эзэн нь мөн гэсэн үг байж болохгүй. Хэдийгээр дэлхий нийтээрээ нэг тэнгэрийн доор амьдарч нэг нарны доор дулаацдаг ч хүн төрөлхтнийг тусгаарлах улс гүрэн гэж байдаг. Мөн улс гүрнийг ч тусгаарлах тусгаар улсын бодлого гэж байдаг биз дээ. Гэтэл яахаараа хөрш зэргэлдээ л гэхээр хүний өөрийн зүйлгүй болох ёстой юм шиг амьдрах ёстой гэж. Ийн хэлэх болсон учир нь манай улсад цоорхой шаахай, уранхай үүргэвчнээс өөр хөрөнгөгүй зочилдог ч удалгүй воган воганоор нь ачаа тээштэй болж арай ядан биеэ дааж буцдаг хятадуудаас үүдэлтэй.
Өчигдөрхөн л нусаа ч чангахан татахаас эмээсэн, харцаа нуусан бүүдгэр царайтай хүмүүс воганоос бууж байсан бол өнөөдөр ёстой л хараа дээгүүр, нуруу цэх гэдэг шиг маадагнах хятадууд цагтай уралдан хувьсан өөрчлөгдөж байгааг юу гэхэв.
Түүчлэн сүүлийн жилүүдэд хятадуудад зодуулсан монголчуудын тоо эрс нэмэгдэх болсон. Мөн Монголд буурин суурин болон бууж мордсон хятадуудын үйлдсэн гэмт хэргийн гаралт нэмэгдэж. Тэр бүү хэл хятадуудын зодоон хийдэг бүлэг байдаг талаар жиг жуг хийх болов. Энэ оны эхний хагаст л гэхэд нийслэлийн Баянгол дүүрэгт хоёр ч удаа нэлээд томоохон зодоон гарсны эзэд нь дандаа барилгачин хятадууд байсан.
Эдгээр хятадууд манайд хоёр улсын гэрээний дагуу ирж барилга барьж байгаа гэх мэдээлэл тухайн үед хэвлэлээр цацагдаж байсан. Өдөр нь нуруу тэнийх завгүй ажиллах эдгээр хятадууд үдэш болонгуут хотын гудамжаар дүүрч, охид бүсгүйчүүдийг чангааж, эрчүүдтэй нь нударга зөрүүлэх болж. Гаднаас нь харахад энгийн нэг зодоон шиг харагдах  энэхүү  хэрэг даамжирсаар бүлэг үүссэн нь илэрхий ажиглагдах боллоо. Үүний цаад учрыг хэн ч үл гадарлах. Гэтэл эхлээд ам зөрж, хэтрээд нударга зөрүүлж бүр цаашилбал бүлэглэн зодолдох энэхүү хэргийн талаар учир мэдэх зарим хүмүүс бэлтгэгдсэн зүйл хэмээн сэмхэн ярилцах нь чих дэлсэж, санаа зовинох боллоо. “…Тэр бүү хэл гаднаас нь харахад гар зодоон шиг харагдах ч яг үнэндээ тийм байдаггүй. Эхлээд ганц нэгхэн хятад байснаа хэдхэн хормын дотор л хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй хятадууд бүчин шавдаг. Түүнээс гадна тэд биед харагдах ил шарх үзүүлэхгүй мөртлөө бүх биеийг нь даагдахгүй болтол нь нүдчихдэг…” хэмээн бүлэг хятадын зодоонд өртөж хэлмэгдсэн нэгэн хэлсэн. Ортой л үг. Бас аймаар, түгшмээр сонсогдов. Мөн энэ завсар сануулахад зодоон салгах гэж очсон цагдаагийн албан хаагчийг ч тэдгээр хятадууд бас зодсон. Энэ бага хэрэг гэж үү… Бодох л асуудал.

БАЯНГОЛ, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ХЯТАДУУДТАЙ ХОЛБООТОЙ ЗОДООН ИХ ГАРДАГ

Сүүлийн үед нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хятадуудад зодуулж хүндээр гэмтсэн монголчууд ихээр хандах болсон байна. Ийм хэрэг долоо хоногт хоёроос буухгүй байгаа талаар ч цагдаагийн ажилтан сэтгэл зовнин өгүүлж байсан юм. Үүний нэгэн жишээ нь сар хүрэхгүй хугацаанд нийслэлийн Баянгол дүүргийн нутагт болсон хятадуудын бүлэглэлийн хоёр зодоон байна. /Энэ зодоонд 30-100 гаруй хятад оролцсон гэдэг юм билээ. сурв/ 2006 оны есдүгээр сард тус дүүргийн Цагдаагийн хэлтэст эмэгтэй, эрэгтэй хоёр монголыг 30 гаруй хятадууд зодож байна гэсэн дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу цагдаагийнхан тус дүүргийн VII хороонд байрлах нэгэн барилгын компанийн байранд ирэхэд шаардлага тавьсан монгол дарга, санхүүгийн ажилтан нарыг хятадууд бүлэглэн зодож хүндээр гэмтээсэн байсан аж. Харин тэдгээр хятадуудын бичиг баримтыг шалгахад ихэнх нь зөрчилтэй байснаас нутаг буцаах шийдвэрийг холбогдох газар нь өгснөөр тэднийг ирсэн замаар нь сурсан дууг нь дуулуулан буцаасан.
Гэтэл энэ хэргээс хагас сарын дараа барилгачин хятадууд дахиад л зодоон хийсэн. Энэ нь “Богд-Ар” барилгын компанийн хятад ажилчид. Харин хятадууд олноороо зодоон хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэсэн дуудлагын дагуу газар дээр нь зохицуулж зохих шаардлагыг тавих гэж очсон Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн төрийн ажилтанг  тэдгээр хятадууд зодсон байсан. Зодохоор барахгүй, олуулаа байгаадаа эрэмшиж, зүрх нь хөөрч, омог нь хөдөлсөн хятадууд тэдгээр төрийн албан хаагчдыг элбэж зодон хүндээр гэмтээснээр эмнэлэгт хүргэсэн явдал байлаа.
Энэ бол үнэхээр даварсан гэхэд багадах хэрэг болсон ч өнөөдрийг хүртэл энэ бүхэнтэй холбоотой асуудлыг шийдлээ гэсэн хариу алга л байна. Харин “Богд-Ар” компанийн хятад барилгачид удаа дараагийн үйлдлээр хууль зөрчиж, монголчуудыг зодож хүндээр гэмтээж танхайрсан учир холбогдох газраас шалгалт хийж нийт 100 гаруй хятад ажилчдаас бичиг баримтын зөрчилтэй 10 гаруй хятадыг монголоос албадан гаргах болсон талаар тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан. Харин уг зодоонд оролцсон 70 гаруй хятадад ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, төрийн албан хаагчийг зодож гэмтээсэн гурван хятадад эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа тухай л эх сурвалж өгүүлж байсан юм.

ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХЯТАД ЭЗЭД

Үүнээс гадна манай улсад үйлдвэрлэл явуулж байгаа хятадуудын хууль бус үйлдэл газар авах хандлагатай боллоо.
Энэ талаарх жишээг холоос эрэх ч хэрэггүй. 2006 оны наймдугаар сард дарга нар нь оргосон хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даа Донг” ХХК-г нэрлэж болно. Эдгээр хятадууд ч яахав манай улсаас авах гэсэн бүхнээ аван арилж өгнө.Харин тэдэнд зарагдаж цаг наргүй, хамаг хүчээ шавхан ажиллаж байсан өч төчнөөн монгол иргэд л эрхээрээ хохироод үлдсэн. Түүнээс хойш хагас сар өнгөрч байгаа. Харин монголчуудынхаа эрхийг хамгаалах, тэдний хохирсон хохирлыг барагдуулахаар цагдаагийнхан нэлээд хүчээр ажиллаж байгаа бөгөөд энэ ажилдаа туслахыг Хятадын Элчин сайдын яамнаас хүссэн тухай ч сургаар л хэрэг өнгөрсөн гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.
Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн X хороонд байрлах хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ван Ши Даи хэмээх төмөрлөгийн үйлдвэр байна. Тус үйлдвэр нь удаа дараа хууль зөрчиж мөн үйлдвэрээс гарсан хорт утаа, химийн бодис нь тус хорооны оршин суугчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг холбогдох албаны хүмүүс олон удаа дүгнэлт гаргаж баталж байсан.
Харин бараг хоёр жилийн турш нэг хэсэг нь гомдоллож нөгөө хэсэг нь аргацаасан байдалтай явсан уг байдалд 2006 оны есдүгээр 1-нд эцсийн хариуг өгсөн нь олон хүмүүсийг баярлуулсан. Учир нь хууль зөрчиж бусдын эрүүл мэндийг ноцтойгоор хохироож байсан уг үйлдвэрийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрийн эрчим хүчийг системээр нь тасалж үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож, үйлдвэрийг хотоос гарахыг шаардснаар тэднийг нутаг буцаасан гэдэг.
Энд нэг зүйлийг хэлэхэд монголын хуулийг зөрчсөн хятадуудыг маш олноор нь нутаг буцаадаг. Гэтэл эдгээр хятадууд эргээд л ямар нэгэн аргаар манай улсад нэвтэрдэг, оргонодог. Тэр бүү хэл өөр нэрээр түр виз даруулаад хүрээд ирдэг талаар ч холбогдох албанаас өгүүлж байсныг чихний гадуур өнгөрөөхийг хүссэнгүй. Өнгөрөөж ч болохгүй зүйл гэдгийг хэн хүнгүй мэдэх хойно доо.

Х.ГАНАА

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1714052/39c/trackback

profile

Munkh-munkh

2009.05.20 17:51:19
*.185.30.247

Жирийн нэг хятад ажилчинг монголд авчираад давруулдаг МОНГОЛЫН хандыг  дарах хэрэгтэй. Солонгост монгол хүн давраад давраад яадаг билээ ,хоорондоо зодолдоно. За даа хулгайч дээрэмчин бол аль ч улсад байдаг л юм. Монголоор ч дүүрэн бий Хятадаар ч дүүрэн бий. Солонгост хулгай хийгээд баригддаг л юм. Солонгосууд давруулахгүй байгаа биз  дээ. Харин монголд тэр ч адилхан ажил хайсан цагаач. Гэхдээ тэднийг монгол дарга нар давруулдаг. Монгол дарга нар л өөгшүүлдэг. Нарийндаа бол монголчууд  өөрсдөө давруулдаг. Эх орондоо юм хийж байгаа юм чинь өөриймсөг бай л даа. Тэр нэг уут цемент, хэдэн ширхэг тоосго, турбаны тасархай, хадаас битгий авч гараад нэг өдрийн хоолноос өгөөд 1000 өдрийн хоолны ажлаасаа халагдаад, өөрсдийгөө Хятад ажилчинаас дор оруулаа ч ээ. Солонгост барилга  дээр монголчуудын хийдгийг Хятад хүн хийж чаддагүй ч юм уу дургуй ч юм уу хийдэггүй биз дээ. Эх орондо тэгээд яагаад тэгээд болохгүй байна. Үнэндээ зөвшөөрөл өгдөг хүн нь бол монголд нэг л хүн бий байх шүү. За үсрээд таван хүн л бий. Хятад ажилчид зальтай, гэхдээ л тэд ясны барьлагчин, шаварчин ард түмэн шүү. Давруулахгүй бол сайн шаварчингуудаа гэж...
profile

Munkh-munkh

2009.05.20 18:03:49
*.185.30.247

Жирийн нэг хятад ажилчинг монголд авчираад давруулдаг МОНГОЛЫН хандыг  дарах хэрэгтэй. Солонгост монгол хүн давраад давраад яадаг билээ ,хоорондоо зодолдоно. За даа хулгайч дээрэмчин бол аль ч улсад байдаг л юм. Монголоор ч дүүрэн бий Хятадаар ч дүүрэн бий. Солонгост хулгай хийгээд баригддаг л юм. Солонгосууд давруулахгүй байгаа биз  дээ. Харин монголд тэр ч адилхан ажил хайсан цагаач. Гэхдээ тэднийг монгол дарга нар давруулдаг. Монгол дарга нар л өөгшүүлдэг. Нарийндаа бол монголчууд  өөрсдөө давруулдаг. Эх орондоо юм хийж байгаа юм чинь өөриймсөг бай л даа. Тэр нэг уут цемент, хэдэн ширхэг тоосго, турбаны тасархай, хадаас битгий авч гараад нэг өдрийн хоолноос өгөөд 1000 өдрийн хоолны ажлаасаа халагдаад, өөрсдийгөө Хятад ажилчинаас дор оруулаа ч ээ. Солонгост барилга  дээр монголчуудын хийдгийг Хятад хүн хийж чаддагүй ч юм уу дургуй ч юм уу хийдэггүй биз дээ. Эх орондо тэгээд яагаад тэгээд болохгүй байна. Үнэндээ зөвшөөрөл өгдөг хүн нь бол монголд нэг л хүн бий байх шүү. За үсрээд таван хүн л бий. Хятад ажилчид зальтай, гэхдээ л тэд ясны барьлагчин, шаварчин ард түмэн шүү. Давруулахгүй бол сайн шаварчингуудаа гэж...

ji he

2009.05.20 23:19:58
*.32.157.35

neeree hytaduud aimar bainaa
arai heterhii

temtsegch_1

2009.05.22 19:40:22
*.171.19.37

ex nutagtaa baigaa n argagui amidraliin hundees shaltagaalj hujaa nart ...???
end baigaa ajillaj amidralaa ahiulah gesen negnee mgl~chuud n so nart zuuchilah..
ingeed baihaar mgl hatan goo busguichuud gej er n hovor tohioh ulaan nomond bichegdeh n hayaand irsen tsag bolood baina uu daa ......?????????
humuusee jooxon ex oronoo buu ulandaa gishegeechee ....
egel ariun bie~ee tavan haltar tugruguur buu unleechee ......??????????
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청