Бичлэгийн тоо 2,391

 

Дээр дурдсан гурван нэр бол Ерөнхий сайд В. Путиний ойрын 8-12 жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн маш том төслүүд. Дэлхийн эдийн засгийн төв цэг Ази, Номхон далайн бүс нутагт шилжиж буйг мэдэрч, холоос эхлүүлж байгаа стратегийн алхмууд юм.

Тавдугаар сарын эхний хагаст дээрх төслүүд улс төрийн хувьд “бэлтгэл хангав”.
В.Путинийг Япон улсад морилон саатах үед “Курилийн арлуудыг буцааж өг” хэмээн тус улсын ард иргэд хашхиралдан жагсаж байлаа. Хэдийгээр айлчлалын явцад ураны салбарт хамтран ажиллах 10 баримт бичигт С.Кириенко Японы албаны хүмүүстэй гарын үсэг зураад тун чиг завгүй явсан боловч гол тохиролцоо мөнөөх Курилийн эргэн тойронд яригдсан билээ.

Энэ удаа Путин улс төр ярихаас бултаж байлаа. Японы албаны хүмүүс ч ялгаагүй. Тэд эрчим хүчний тухай нухацтай ярилцацгаасан юм. Агнуурын тэнгисийн гүн дэх яндашгүй баялгийг хэрхэн хамтран ашиглах талаар өмнө нь  тохиролцсон асуудлаа энэ удаа баталгаажуулав. Эрхэм уншигч санаж буй бол хоёрдугаар сард Японы Ерөнхий сайд Таро Асо өмнөд Сахалинд хүрэлцэн ирж, дэлхий дахины анхаарлыг тэрхүү гэнэтийн айлчлал гайхшруулсан. 1945 онд оросууд Курилийн арлуудыг мэдэлдээ авснаас хойш япончууд анх удаа Сахалин чиглэлд хөл тавьсан нь энэ. Оросын Сахалин мужийн мэдэлд Курил ба Сахалины арлууд багтдаг. Эдгээр арлын эргэн тойронд, ялангуяа Агнуурын тэнгисийн гүнд нефть, байгалийн хийн асар их нөөц бий. 2.5 триллион ам. доллараар хэмжигдэх баялаг бий гэсэн тооцоо гарчээ. Одоо Путин, Таро Асо хоёрт тохиролцох л үлдсэн байх шив.

“Сахалин 3” нэртэй төслийн талаар Япон, Оросын албаны хүмүүс ярилцсан юм. Арал дээр нефть-хийн аварга цогцолбор босгоно. Гол хөрөнгө оруулагчид нь Газпром, Роснефть, Мицуи, Мицубиши, хажуугаар нь Royal Dutch Shell бас бага сага оролцох гэнэ. Тэд “Сахалин1” ба “Сахалин 2” төслүүдэд аль хэдийнэ хөрөнгө оруулчихсан түншүүд ажээ. Нэг үгээр, эрчим хүчний эрэлт хэрэгцээнд тулгуурласан зузаан түншлэл бөмбөрцгийн зүүнтээ хүчээ авлаа. Оросууд бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар түнштэйгээ ашиг хуваадаг аж. Гадаадын хөрөнгө оруулалт Москва мужид хамгийн их орж ирдэг гэсэн статистик байна. Тэгвэл Москвагийн араас Алс Дорнодын нөгөө “мартагдсан” Сахалин хоёрдугаарт нь цохиж явах боллоо. Алс Дорнод, Сибирийн хувьд шинэ зуун эхэлж байна.

Дараа нь Путин Улаанбаатарт саатав. Алс Дорнод , Сибирийг хөгжүүлэх хоёрдугаар төлөвлөгөө энд мөн л бэлэн зэлэн угтлаа. “Совместное предприятие” нэртэй хамтарсан компани байгуулах бэлтгэл ажлууд хэдийнэ хангагджээ. Хэзээ, ямар ажлууд бэлэн болсон байх тухай нарийвчилсан төлөвлөгөөг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр “Монгол улсын төмөр замын тээврийг хөгжүүлэх салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зохион байгуулалт, эрх зүйн нөхцөлүүдийг боловсруулах Монгол-Оросын ажлын хэсэг” протокол үйлдэн баталгаажуулсан юм. Тэр өдөр “Улаанбаатар төмөр зам“ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувь заяа болоод шинээр хамтарсан аж ахуйн нэгж дахиад нэгийг байгуулах бэлтгэл ажлуудыг цаг хугацаатай нь тов тодорхой гаргажээ.
 
“Хамтарсан аж ахуйн нэгжийн төсвийг 2009 оны хоёрдугаар сарын 1-ний дотор боловсруулан тохиролцоно, улмаар дүрмийн санг тодорхойлно, хоёрдугаар сарын 15-ны дотор хамтарсан аж ахуйн нэгж байгуулахад шаардлагатай эрх зүйн баримт бичгийн төслүүдийг бэлтгэн хэлэлцэх, гуравдугаар сарын 15-ны дотор хамтарсан аж ахуйн нэгж байгуулах тухай шийдвэрийг тохиролцох талаар өөрийн орны хууль эрх зүйн болон дотоод дүрэм журмын дагуух шаардлагыг биелүүлэх, дөрөвдүгээр сарын 1-ний дотор аж ахуйн нэгжийг Монголд бүртгүүлэх”  Энэхүү хуваарийн дагуу ажил маш шуурхай өрнөж буй бөгөөд Монгол улсын Их хурлын гишүүдийн олонх нь ер нь юу болоод байгааг ч сайн ойлгож амжаагүй байна. Америкийн Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжийг төмөр замын салбарт авахгүй хэмээн буцаасан талаар ч гишүүдийн зарим “сайн мэдээгүй, хөдөө явж байсан, хотод очоод сониноос уншихаас даа” гэцгээжээ.

Монгол улсын хууль тогтоогчид юм хумаа сайн ойлгож амжаагүй байтал Улаанбаатар өртөөнд шинэ вагон цуваа дуут дохио хангинуулав. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг өнөөдөр 158 тэрбум төгрөгийн өртэй болоод байна. Шинэ вагон бэлэглэж байгаа В. Якунин өөрөө ч их хэмжээний өртэй. Тэгэхээр энэ бол Якунины бэлэг гэхээсээ илүү, дам дамаа Газпром банкны өглөг хэмээн ойлгож болох юм. “Улаанбаатар төмөр зам”-ын өрийг Газпром банкнаас “мөнгө босгох” замаар төлөх, уг зээлийн баталгааг Монгол улсын Засгийн газар гаргах хувилбар урьдчилсан байдлаар яригдаж буй юм.
 
Засгийн газрын зээлийн баталгааны талаар “хөдөө явж байгаад сонсоогүй байж” чадах гишүүдэд нэмэлт тодруулга хийе. “Россельхоз” банкнаас манай тал 300 сая ам. долларын арилжааны зээл авах баталгаанд УИХ хараахан эрх нээж өгөөгүй байгаа билээ. Гэвч мөн л тавдугаар сарын 13-ны нарлаг өдөр хориод трактор хүүхдийн баярын арга хэмжээг санагдуулам эгнэн жагсчихсан байлаа. Оросууд 300 саяын зээлийнхээ эхний хэсгийг аль хэдийнэ өөрсдөө шийдээд ирүүлчихсэн манай Хүнс,хөдөө аж ахуйн яамныхан “Атрын III” аяныхаа логог бөөрөн дээр нь хичээнгүйлэн наачихсан байлаа. “10 хувийн хүүтэй арилжааны зээл Оросоос авахгүй ээ” хэмээн уурлаад байсан гишүүд тэр өдөр ядахдаа зурагтаа үзсэн болов уу гэж найдъя.

Одоо Путиний төслийг гардан хэрэгжүүлэгчийг танилцуулъя. “Совместное предприятие” хамтарсан аж ахуйн нэгжийн дүрэм олон нийтэд хараахан ил болоогүй боловч СП-гийн дарга болохыг С. Морозов мөрөөдөж байна. Морозовыг Монгол түмэн “махны түшмэл” байх үеэс нь гадарлана. “Бурятмясопром” үйлдвэрийн хяналтын багцыг эзэмшиж байхдаа монгол малын махыг их хэмжээгээр аваад, төлбөрийг нь хийгээгүй гэсэн гомдлыг тухайн үеийн Мах экспортлогчдын холбооныхон байнга ярьдаг байлаа. Тэр нүглийг нь монголчууд тэгсхийгээд мартсан. Төдөлгүй С.Морозов ОХУ-ын Хөдөө аж ахуйн яаманд газрын дарга болсныг манай экспортлогчид харин хэзээ ч мартахгүй биз ээ. Монгол малын мах тэр цагаас эхлэн Уралын нурууг давах нь бүү хэл хил гаталж чадалгүй гологддог болсон юм. Хил залгаа Монголоос аваагүй махыг Морозов дарга Аргентин, Бразил, Австралиас импортлох санаачлага гаргаж байв.

Өдгөө “махны” Морозов төмөр замын түшмэл болон Монгол нутагт морилон саатах нь. Манай малын махны экспортыг 3-4 дахин нэмэгдүүлэх хэлэлцээрт ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник гарын үсэг зуржээ. Морозовын “Аргентин махны үлгэр” ингээд амар сайхандаа жаргажээ.  Морозовт одоо мах хамаагүй болсон ба тэрбээр Алс Дорнод руу шинэ төмөр зам татах зууны далайцтай төсөлтэй хувь заяагаа холбохоор хөөцөлдөж байгаа билээ. “Совместное предприятие” хамтарсан аж ахуйн нэгж нь Монголын уул уурхайн төслүүдэд оролцохын тулд охин компани байгуулах хувилбар бий. Энэ бол манай Засгийн газрын хуралдаанаар дөрөвдүгээр сард урьдчилан шийдэгдсэн асуудал. Нэг үгээр, оросууд Монголд шинэ бизнесээ цэцэглүүлэх алтан мөч ирээд байна.

Монгол улсын Зам тээвэр, хот байгуулалтын яам ба “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан мөнөөх протоколын хамгийн сүүлийн хуудсанд багтсан нэг заалт бий. “Талууд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг байгуулах тухай БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх Монгол –Оросын ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв” гэжээ. Протоколын төгсгөл хэсэгт орсон энэ шоовдор заалтын талаар монголчууд сүүлийн хорин жил байнга ярьсан. Манай талын эзэмших хувийг 51 болгочих юмсан, төмөр замдаа хөрөнгө оруулалт хийхсэн, вант улсын ялзарлыг задлахсан гэсэн хүсэл тээж ирлээ. Гэвч Якунинтай Монголын Засгийн газар дэндүү ойртон дотносох тусмаа 51 хувийг тас мартжээ. Улмаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн бөгчим тасалгаануудад агаар салхи оруулах арга чарга улам тасарч байна. Төмөр замд Эрхүү мужаас шахаж нийлүүлж байсан өндөр үнэтэй сэлбэг хэрэгслийн тухай яриа УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын саарал байшиндаа сүнс болоод хоцрох бололтой. Төмөр замд чухам юу болж байсан, санхүүд нь яагаад аудит хийж болохгүй байгаа тухайд хэн ч асуух эрхгүй болоод байна.

Америкчуудын үнэгүй бэлэгнээс татгалзаж байгаагаа В. Якунин зарлалаа. Гэхдээ энэ бол өндөр үнээр олдсон “бяслаг” байсан, ерөөс ноён Якунинд бус, Монголын ард түмэнд зориулсан хөрөнгө оруулалт байсан юм. 2003 оноос хойш Иракийн сэргээн босголт арга хэмжээнд манай 700 гаруй офицер, алба хаагчид долоон ээлж дараалан явсны, амь насаараа дэнчин тавьж гүйцэтгэсэн эр зоригтой үүргийнх нь өр төлөөс байсан юм.

В.Путиний айлчлалын бүрэлдэхүүнд “Ростехнологий” корпорацийн Ерөнхий захирал С.Чемезов багтаж асныг манай хэвлэлийнхэн анзаараагүй ч байж магад. “Ростехнологий” нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч. 49 хувьтай тал түрүүлж дуугарах дургүй байдгийг бид эндээс харж болно. Ганц хувь гэдэг эдийн засгийн төдийгүй улс төрийн хувьд асар хүчтэй хэмжигдэхүүн болдог аж. С. Чемезовийн корпорац гадаадын банкуудад их хэмжээний өртэй байлаа. Энэ өрийг ОХУ-ын Засгийн газар даралцах гэж ихээхэн чармайсан билээ. Улаанбаатарт ч гэсэн В. Путин Чемезовийн өмнөөс ярьж, “Эрдэнэт”-д технологийн шинэчлэл хийнэ ээ хэмээн амлав. Ерөнхий сайд Путин ОХУ-ын ашиг сонирхлыг Монгол нутагт чадахын хэрээр хамгаалж байна. Энэ бол түүний үүрэг. Харин монголчууд дотроо юу болоод байгаа юм бэ? Путиний захиалсан ажлын хуваарь дээр нэмж санал болгох Монголын эрх ашиг хаана байгаа юм бэ? Бүгдээрээ дуугаа хураагаад, битүүхэн айсан, баахан бөөрөнхийлсөн өрөвдөлтэй дүр зураг юуг зөгнөнө вэ.
http://news.gogo.mn/r/53910

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1709706/570/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2617

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1691

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2124

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청