Бичлэгийн тоо 2,391

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт олдлоо
Өнөөдөр 10 цаг 49 минут
МАХН-аас нэр дэвшигч Намбарын Энхбаярын төрсөн дүү Намбарын Энхтуяа болон Н.Энхбаярын ээж Р.Бүдхандын төрсөн дүү Р.Энхзаяа нарын нарт Өлзийт –Учрал компаниас 309,6 метр квадрат буюу 12 өрөө байрыг бэлгэлсэн баримт олдлоо. Энэ байр нь Хөгжим бүжгийн коллежийн мэдлийн газарт байдаг бөгөөд эл байранд Намбар гуай, Р.Бүдханд гуай өдгөө хоёр амьдардаг юм байна. Гэхдээ энэ байрыг хууль бусаар бэлгэлсэн хэмээн Хөгжим бүжгийн коллежийн тромбона үлээвэр хөгжмийн багш Д.Дорждагва гуай ярьж байна. Ингээд түүний яриаг толилуулъя.
-Та эхлээд өөрийгөө танилцуулна уу?
-Би Хөгжим бүжгийн сургуульд 20 гаруй жил ажиллаж байгаа багш хүн. Свердловск хотын хөгжмийн сургуулийг төгссөн дээд боловсролтой. Би энэ сургуульд насаараа багшилж байгаагийн хувьд багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдье гээд сургуулийнхаа захиргаатай ярьж байгаад энэ “Өлзийт-Учрал” компанийн бариулсан 42 айлын орон сууцны газрыг сургуулийнхаа нэр дээр хөөцөлдөж байгаад хууль ёсны зөвшөөрөл авсан юм. Манай сургуулийн нийт хамт олноос намайг энэ газрыг өөрсдийнхөө нэр дээр хөөцөлдөж авахыг үүрэг болгосон. Тэгээд газраа авчихаад Азийн хөгжлийн банкнаас зээл авч ажилчдынхаа байрыг бариулахаар хөөцөлдсөн боловч тэр зээл бол асар өндөр нөхцөлтэй учраас манай сургууль авч чадаагүй л дээ. Тэгээд хөрөнгө оруулж орон сууц бариулах компани хайж яваад “Өлзийт-Учрал” компанийн захирал Содовын Тунгалагтай таарсан юм л даа. Би энэ хүнийг 90 хэдэн оноос мэдэх юм. Нөхөр нь Газрын хүрээлэнгийн захирал Буянтогтохыг нь ч мэднэ. Содовын Тунгалаг бол “Стар констракшн” гэдэг компани байгуулж М.Энхболдын гарын үсэггүй захирамжаар Дөчин мянгатад барилга бариулах гэж дайраад бүтэлгүйтчихсэн явж байсан л даа. Тэгээд манай сургуулийн мэдлийн 0,43 метр кв газар дээр барилга барихаар болсон. Гэтэл тэд бас газрынхантай хуйвалдаж байгаад 0,61 болгоод томсгоод авчихсан байсан л даа. Тэгээд манай сургууль газраа гаргаж тэдний компани хөрөнгө оруулах зарчмаар 50:50 хувийн хөрөнгө оруулалттай гэж орон сууц барихаар гэрээ хийсэн. Нийт 42 айлын орон сууцнаас манай сургууль 21 байрыг нь авч ажилчдадаа өгөхөөр болсон юм. Гэвч барилга баригдаж байх хооронд гэрээг дахин шинэчилж манай сургуульд найман байр өгөхөөр болсон байсан. За тэгээд 2004 оны арванхоёрдугаар сарын 24-нд байр ашиглалтад орлоо. Гэтэл арваннэгдүгээр сард нь Улсын комисс энэ байрыг хүлээж авсангүй. Шалтгаан нь бохирын шугамыг нь буруу тавьчихсан гээд хүлээж аваагүй буцаасан байлаа. Гэтэл хоёр дахь удаагаа Улсын комисс ирэхэд “Өлзийт –Учрал” компанийн захирал С.Тунгалаг Ерөнхийлөгч Н.Энхбаярын ээж Р.Бүдханд гуайг суулгаж байгаад хүлээлгээд өгчихсөн.
-Яагаад Р.Бүдханд гуай тэнд байсан юм бэ?
-Ерөнхийлөгчийн ээж Р.Бүдханд гуай тэр Тунгалагтай үй зайгүй найз юм шүү дээ. Би бүр нүдээрээ харсан. Тунгалаг Бүдханд гуайг бүтэн өдөржин суулгаж байгаад байраа улсын комиссынхонд хүлээлгээд өгчихсөн. Би ч тэгэхэд байлцсан. Өнөөх бохирын шугамыг нь буруу тавьчихсан гээд хүлээж авахгүй байсан улсын комисс чинь Бүдханд гуайг харангуутаа л дараа нь хүлээгээд авчихсан шүү дээ.
-Бүдханд гуай тэгээд улсын комиссынханд хандаж ямар нэгэн заавар өгч байх юм уу?
-Үгүй. Юу ч дуугараагүй зүгээр л хараад суугаад байсан. Харин тэр Тунгалаг “Энэ хүн бол Ерөнхийлөгчийн ээж Бүдханд гуай шүү” гэж танилцуулсан. Би тэгээд Бүдханд гуайд шууд л хэлсэн. “За харав уу. Таны нүүрээр улсын комисс авлаа шүү. Ямар ч тохижолтгүй, бас өмнөх алдаагаа засаагүй байж авчихлаа” гэж.
-Тэгэхээр Бүдханд гуай юу гэж байна?
-Би мэдэхгүй ээ, Тунгалаг л намайг байж бай гэсэн шүү дээ гэж байна билээ.
-Тэгээд байрнаас нь ажилчдадаа байрыг нь авч өгч чадав уу?
-Чадаагүй. Харин тэрнээс чинь болоод л би бүтэн дөрвөн жил шүүхийн хаалга татаж явна. Эхлээд намайг “чи газраа 120 саяар зарчих. Тэгээд хоёулаа тохирчихьё” гэж нэг үзсэн юм. Би яалаа гэж тэгэхэв. Энэ газар чинь миний хувийн өмч биш манай хамт олных юм чинь. Би үгүй гэсэн. Тэгээд одоо хүртэл байраа өнөөх найман байраа гүйцээж өгдөггүй. Урьдчилгаа мөнгөө төлөөд надтай хамт хоёр багш л байраа авсан. Үлдсэн байраа авах гээд шүүхээр дөрвөн жил яваад бардаггүй ээ. Шүүх нөгөө талд л шийдвэр гаргаад байдаг. Учир нь нөгөө Тунгалаг чинь Ерөнхийлөгчтэй хамт авахуулсан зургаа үзүүлээд, нэрийг нь бариад, Намбар гуай болон Бүдханд гуайг урдаа бариад шүүхийнхнийг дарамтлаад өөртөө ашигтай шийдвэр гаргуулаад байх юм. Өнөө шүүх бол хэнээс ч хараат бус байх ёстой гэсэн хууль яалаа. Надад хүмүүс хэлж байна. “Чи ингэж зовж явахаар Дээд шүүхийн шүүгчдэд хахууль өгчихөөч. Арван сая төгрөг өгчих юм бол аргалаад өгье” гэж байна. Ингэж болохгүй шүү дээ. Би Монгол Улсаа арай ч ийм болчихсон гэж санаагүй явсан. Гэтэл үнэхээр авлигад идэгдээд албан тушаалаа ашигладаг болчихсон юм байна.
-Одоо та аль дүүргийн шүүх дээр заргалдаж байгаа вэ?
-Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Базарханд дээр байгаа. Гэтэл би сая нэг сонин юм олж мэдлээ. Манай тэр байрны нэг давхарын 12 өрөө байранд Ерөнхийлөгч Н.Энхбаярын аав, ээж Намбар гуай, Бүдханд гуай хоёр амьдардаг юм. Гэхдээ бараг байдаггүй. Ирэн очин байдаг юм. Би СӨХ-ны дарга юм чинь мэдэлгүй яахав. Гэтэл тэр байрыг “Өлзийт-Учрал” компаниас тэдэнд бэлгэлсэн байдаг байгаа. Баримт нь энэ байна. Энэ Намбарын Энхтуяа бол Намбар гуайн охин, Ерөнхийлөгчийн төрсөн дүү юм. Бас энэ хамтран эзэмшигч гээд байгаа Раднаа овогтой Энхзаяа бол Бүдханд гуайн дүү гэсэн. Уг нь энэ байрыг тэд худалдаж авсан гэж яриад байдаг байсан. Гэтэл Үл хөдлөх хөрөнгийн энэ бичиг баримтаар бол бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байгаа биз. Нийтдээ 309 метр кв байр яалаа гэж хорин гурван сая төгрөг байх билээ. Тэгэхээр энэ бол цэвэр авлигын байр болж таарч байна. Эднийхэнд энэ байрыг бэлгэлсэнээрээ шүүх болон бусад юмаа аргалуулж байгаа гэж би бодож байгаа. Нөгөө шударга ёс хаана байна аа. Би энэ тухай Бүдханд гуайд шууд л хэлсэн.
-Яг юу гэж хэлсэн бэ?
-Та нар энэ байрыг бэлгэнд авсан юм байна. Энэ бол авлига шүү гэж хэлсэн.
-Тэгэхээр Бүдханд гуай юу гэж байх юм бэ?
-Би мэдэхгүй ээ. Энэ манай хүүхдүүдийн л байр гэж байна лээ. Бас тэгээд утасдаад “Та нар энэ байрыг бэлгэнд авчихсан юм уу” гэж хэнээс ч юм бэ асууж байсан. Худлаа шүү дээ. Өөрсдөө мэдэж байгаа. Ер нь тэгээд эд нарын тухай олон зүйл мэднэ. Анх 2004 онд энэ байранд нүүж ирж байхдаа ганц “Каллопри” жийп унадаг байснаа одоо бол хамгийн үнэтэй жийпүүдийг ээлжилэн унаж байгаа. Амьдрал нь сайжраад л байгаа юм. Хүү нь Ерөнхийлөгч болсон тэр цагаас хойш шүү.
-Та ингэж хамаагүй ярьж болж байгаа юмуу. Элдэв юм болохгүй байгаа. Үгүй ядаж л байрнаас чинь хөөгөөд гаргачих юм биш биз?
-Би үнэний төлөө явж байгаа болохоор айх юм алга. Угаасаа намайг энэ байрнаас хөөж гаргах гээд л байгаа шүү дээ. Дөнгөж сая өөртэй чинь ярилцлага хийхээс өмнөхөн манай сургуулийн нэг багш надад сануулж байна. “Дагваа чамайг Алтангадаст тодорхойлсон. Одоо тодорхойлолт чинь Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр байгаа. Чамайг ингэж яриад байвал хасчихна шүү дээ” гэж байна. Миний хөдөлмөрийг үнэлэж манай хамт олон тодорхойлсон болохоос ямар авлига авах гэж байгаа биш. Хасвал хасна л биз. Тэгээд ч би уг нь МАХН-ын гишүүн юм шүү дээ. Гэхдээ би шударга бус, хууль бус энэ заваан үйлдлүүдтэй эвлэрч чадахгүй. Шүүх засаглал авлигад идэгдэж үнэн зөвийг тогтоож чадахгүй байна. Тиймээс энэ бүх ялзралыг өөрчилөх хэрэгтэй. Тийм болохоор би Монголын жирийн олон мянган иргэн, энэ улсын сэхээтний хувьд, бас багш хүний хувьд энэ ярилцлагыг өгч байгаа юм. Надад байх юм байхгүй. Учир нь би үнэний төлөө, багш нарынхаа төлөө явж байгаа болохоор үйлс маань ариун юм.
-Намбар гуайнд Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирдэг үү?
-Хоёр удаа л ирсэн. Өнгөрсөн шинэ жилээр арванхоёрдугаар сарын 31-нд ирсэн. Гэхдээ ердөө 15-хан минут л болсон.
-Энэ байрыг нэр дээрээ авсан Намбарын Энхтуяа гэж хүн одоо хаана байдаг юм бэ?
-ОХУ-д сурдаг гэсэн. Бараг байдаггүй юмаа. Оросод л байдаг байх. Ер нь Намбар гуайнх энд тэнд маш олон байртай л гэдэг юм шүү. Яасан ч их мөнгөтэй юм бэ, тиймээ. Арваннэгдүгээр хорооллын нэг байрны гурван давхарт бас тэдний байр бий гэсэн. Хэнтий аймагт бас нэг амралтын газар бий. Манай сургуулийн сантехникчийг шөнөөр авч яваад бүтэн хоёр өдөр засвар хийлгэчихээд буцаж явахдаа осолдож гэмтэл учруулсан байснаа бас л нуугаад өнгөрөөсөн шүү дээ. Засгийн дугаартай жийпийг дугаарыг аваад нууцаар хотод оруулж ирсэн гээд зөндөө л юм бий дээ.
Тэр ийн ярьсан. Түүний ярьсан бүхэн баримтаар батлагдаж байгаа болохоор нэмэлт тайлбар илүү. Гэхдээ ганц л зүйлийг тодотгомоор санагдаад байгаа юм. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байх байрыг Намбарын Энхтуяа болон Раднаагийн Энхзаяа нарт зүгээр л бэлгэлэх нь юу л бол доо. Тэд Ерөнхийлөгчийн хамаатан болохоор л өгч байгаа шүү дээ. Шууд Намбарын Энхбаярт өгчихөж болохгүй тул тэдний дүүгийн нэр дээр өгсөн байх. Авлигыг зохицуулагч нь Ерөнхийлөгч өөрөө харин гардан авагч нь дүү нь болон аав ээж нь байдаг бололтой. Хүмүүс тэгж л ярих юм байна шүү.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1709553/fd1/trackback

profile

~eri~

2009.05.19 15:52:54
*.117.250.200

Энэ их тэрбумаар нь идсэн авилгадсан ерөнхийлөгч энэ удаагийн сонгуулиар  битгий гарчихаасай даа л гэж  залбиръя. Тийм үү?

Шударга багшаараа бахархаж байна шүү.
Энхбаярын саяхны урлагийнхны гавъяатуудын шагналын хур эзнээ олоогүй шагнуулсан хүмүүс нь олны инээд доог болсон ,бас л бөөн авилга мөнгө төгрөг авч байж өгсөн шагнал гэдэг нь тодорхой.
Тэр одон байтугай ямар ч гавъяа шагнал аваагүй маш олон шилдэг багш нар Хөгжим бүжгийн сургуулиар дүүрэн байна.

Н.Энхбаяраас хөдөлмөрийн баатар авсан олимпийн аваргууд түүнийг худлаа магтахаар өмнөөс нь ичмээр санагдаж байлаа кккк хөдөлмөрийн баатар болголоо гэж тэр байх даа зайлуул , үзэл бодлоо цол өглөө гэж худалдаж болмооргүй санагдах юм.
 

moogii_8822

2009.05.19 17:38:25
*.91.114.3

mgl,d  zuragt  asaahad  l    oi  gutmar  H.enhbayriin  hudal  yaria,uran  panaal   H.enhbayr  minii  daisan   ajilgvidel  YADUURAL gene  tegvvl  naiz  ni  XUJAA  nar  uu? 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청