Бичлэгийн тоо 2,391

MADE IN MONGOLIA

Уншсан 2009 vote 0 2009.05.18 13:15:56

dijimo Made in ДижиМо ДижиМо гэж "Дижитал Монгол" гэсэн үгийн товчлол, Япон дахь монгол инженерүүдийн байгуулсан компани. Мэдээллийн технологоор японы зах зээл дээр өрсөлдөнө гэсэн үг ээ дээ. Мэдлэг мэргэшил нь олон улсын хэмжээнд өрсөлдөх хэмжээнд хүрснээ мэдэрсэн хэрэг. Сайхан, бас бахархмаар. "Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" гэж Явуухулан монголчуудаа уриалан тэмүүлж байсан.

Тэр үед дэлхийн дэвжээ, ялангуяа техник технологийн салбарт хүршгүй хол санагддаг байж билээ. Гэвч тийм биш байжээ. Монгол улс маань дэлхийн дэвжээнд өрсөлдөх начин шонхруудаа шалган сонгоод Япон улс руу нисгэсэн нь 1992 он байлаа. Тэдний дотор Алексейн Ганбаяр байлаа.

 Тэрбээр япон хэлний бэлтгэл хагас жил хийгээд 1994-95 онд Токиогийн улсын коллежид суралцана. 12 жилийн дараа, мэдээллийн технологоор Японы зах зээл дээр өрсөлдөхөөр ДижиМо компаниа байгуулна. Яагаад 12 жилийн дараа билээ? Түүнийг Архангай аймгийн 1-р сургуулийг төгсөхөд Нямринчен багш нь "чи энэ сургуульд хэдий алмаас эрдэнэ нь байсан ч өөр газар чамаас том нь зөндөө байгаа" гэж хэлснийг нь Японд суралцаж байхдаа цаг минут тутамд мэдэрч, юм мэдэж сурсаар явна. 1995 онд Японд сургуулиа төгсөөд дипломын ажлаа соронзонг антен болгох сэдвээр хамгаална. Inter Limited Logic компанид ажиллана. Дараа нь Fuji Infox компанид ажиллана. Энд ажиллаж байхдаа Японы батлан хамгаалах яамны тендерт төсөл бичсэнд шалгарч, өөрийнхөө төслийг газар дээр нь хянах зорилгоор Японы 320 хорих газраар 3 сар байж, алинд нь ямар эм, ном байна, тэдгээрийг харилцан мэдэлцэж, солилцож байх шуурхай системийг нэвтрүүлэх ярвигтай ажлыг 2 жилийн дотор ар гэр, амралтаа умартан байж хийнэ. Унтахгүй 3 хонох нь ердийн үзэгдэл болно. Ганбаяр энэ явцад өөрийгөө хөгжүүлж, бусдаас суралцсаар байна. Мэдлэг чадвар нь ч өснө. Энэ хооронд багшийнхаа хэлснийг марталгүй явсаар 1999 онд багшийнхаа нэрэмжит, математикийн олимпиад явуулна, өөрөө олон удаа түрүүлж байсны хувьд, тавилыг нь өөрөө зохионо.

Тэрбээр 2003 онд IIJ компанид ажиллах болно. Энэ компани бол, 1992 онд Японд анх интернет нэвтрүүлсэн, гадаадын ганц ч ажилтан аваагүй байсан компани анх удаа Ганбаярыг ажилтнаар авна. Дэлхийн интернетийн сүлжээний судсыг тэмтэрч байдаг энэ компанид Японы шилдэг 1000 инженертэй хамт ажиллана. Энд хувь хүн болон албан газрын сервисийг хариуцан ажиллаж, нэг үе Японы ерөнхий сайдын сайтыг хятадын хакеруудын довтолгооноос хамгаална.

Энэ үед Ганбаяр "тэр компанид миний хийж байсан холболт одоо ч тэнд байж л байгаа. Хямралын үед тэдний ажил маш сайн явж байгаа" гэлээ. Энэ компанид ажиллаж байсан үеэрээ үнэхээр бахархаж байлаа. Үнэхээр шилдэг инженерүүдтэй ажиллаж, тэднээс сурах юмаа сурч, ажлын асар их туршлага хуримтлуулжээ. Энд дээд түвшний ажилтны эрх дархыг эдлэж, ажиллах амьдрах бүхий л нөхцөл бололцоо байсан боловч нэг л бодол сэтгэлд нь уяатай байсаар байжээ. "Улсынхаа зардлаар сурчихаад ачийг нь хариулах ёстой" гэж байнга хэлж байсных нь учрыг оллоо. Ийм л зорилгоор Дижимо компаниа байгуулжээ. Энэ бол 2007 оны 8 сар. Түүнтэй санал бодол нэг Д.Отгонбаатар, Д.Дамдинбаяр Н.Нандинбаатар нар хамтрана. Тэдний ажил богино хугацаанд амжилттай өрнөж, 15 монгол инженер бүхий компани болж өргөжнө. Үүний зэрэгцээ дэлхий дахиныг хамарсан хямрал тэднийг тойрохгүй. Хямралыг тэд сорилт гэж хүлээн авна, далай мэт зах зээлийн давлагаа савлагааны эрч тэднийг шантраахгүй.

"Хямрал ч айхтар нөлөөлж байна шүү. Нэхээс мэт сүлэлдсэн зах зээлийн нэг зангилаа нь сулрах юмуу тасрахад л бусад зангилаанд нөлөөлдөг жамаар, өнгөц харахад манайхаас хол салбар мэт харагдавч, тэдний бүхий л ажил нь мэдээллийн технологид суурилж байдаг учраас, хямралын энэ үед, компаниуд зарлагаа хумих, гэрээт ажлаа хойшлуулах, захиалгаа багасгах зэрэг нь бидний ажилд нөлөөлж л байдаг" гэж Ганбаяр ярилаа.

"Компани байгуулснаар эх орныхоо ачийг яаж хариулах болж байна?" гэж асуусанд, "бидний араас залган гарч ирж байгаа дүү нартаа туслах, Монголынхоо хөгжилд туслах" гэж хариуллаа. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд, Монголын Мэдээлэл Технологийн Парктай хамтын ажиллагааг эхлүүлж, тус Паркийн Япон дахь төлөөлөгч болж, Японы компаниудтай холбох ажлыг эхлүүлээд байна. Тэдний ажилд Япон улс дахь манай Элчин сайдын Яам, МХАҮТ-ийн Япон дахь салбар дэмжиж байгааг Ганбаяр онцлон дурдаж байлаа. "Монголын IT Паркийн төлөөлөгчийн хувьд, 2 инженерийг нэг газар тогтмол ажиллуулж туршлагажуулж байна. Энэ хоёр яваандаа Монголд ажиллах юм. Энэ бүгдийг бид өөрсдийнхөө санал санаачлагаар л хийж байна" гэж Захирал ярьж байлаа.

"ДижиМо" харьцангуй богино хугацаанд маш чухал нэгэн ажил гүйцэтгэжээ.  Цусны шинжилгээний аппаратын дотоод системийг хийжээ. Хүний цусны шинжилгээг хийхэд 10 гаруй төрлийн тест буюу сорил хэрэгтэй ажээ. "ДижиМо" өдөрт 5000 хүний шинжилгээ хийх аппаратын дотоод систем бөгөөд удирдлага нь 30 гаруй хэлээр гардаг гэнэ. Энэ ажлыг жил хагасын хугацаанд хийсэн нь маш богино хугацаа гэж мэргэжилтнүүд үнэлжээ. Үүнээс гадна, инженер тус бүрийн хийж гүйцэтгэсэн ажил гэвэл мэдээж олон юм байж таарна. E-Banking буюу интернэтээс банкны дансаар шилжүүлэг хийх систем болон гар утаснаас төлбөр тооцоо хийх системийг боловсруулж нэвтрүүлжээ.

Ганбаяр захирал надад, миний бодож байснаас огт өөр нэг юм хэлсэн юм. "Монголын мэдээллийн технологийн хөгжилд юу хэрэгтэй байна" гэж асуусанд, "өргөн мэдлэгтэй гэхээсээ, юм үзсэн хүн хэрэгтэй. Нэгийг үзсэн хүн түүнийгээ хийх гэж тэмүүлнэ. Үүнээс, нөхцөл шаардлага ургана. Юм үзэж, нүд тайлсан инженер хэрэгтэй байна. Энд сайн япон инженерүүд илүүдэж байна. Тэднийг Монголд аваачиж ажиллуулж, монгол залуусаа суралцуулмаар байна" гэсэн юм.

Токио хотын төвд байдаг ДижиМо компаниас би сүүлийн унаанд амжиж суух санаатай яаруу гараад эргээд харахад тэд нар ажиллаж л байлаа. Цонх нь гэрэлтэй. "Made in Дижимо".

Б.Болдбаатар


Миний мэдхээр Солонгост мэдээлэл технологийн чиглэлээр нилэн залуус сурч төгсөөд Солонгосын томоохон компанид ажиллаж байгаа шүү

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1705800/8b5/trackback

profile

MUZZ

2009.05.19 20:31:37
*.176.112.3

saihan l yum

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2617

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1691

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2124

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청