Бичлэгийн тоо 2,391
Г.Галбадрах. E-mail
 Архидалт монголчуудын хувьд үндэсний эмгэнэл болоод удаж буй. Төр засгаас олон янзаар тэмцээд амжилт олсон нь үгүй.
                                   Архины үнийг нэмж үзлээ
                                   Архийг хориглож үзлээ
                                   Архичдыг албадаж үзлээ
                                   Ухуулж ятгаж үзлээ
                                   Хуулиа чангалж үзлээ



... Архи ууж байгаа хүн эхэндээ, биеэ барьсан, даруухан, бас аятайхан харагддаг. Хэдэн хундаганы дараа, арай л хөгжилтэй болж, байн байн инээд алдаж, үг яриа нь ч нэмэгдэж эхэлнэ. Дахиад хэдэн хундаганы дараа, бүр ч хөгжилтэй болж, биеэ барьсан байдал нь арилж, дуу нь ч чангарч, орчин тойрныхондоо илүү дотно, илэн далангүй болж эхэлдэг. Чанга чанга дуугаар ярьж, өөрөө ч бусдыг сонсохгүй, өрөөл бусад ч түүнийг сонсохгүй хэрнээ, бүгд л ямар нэгэн зүйл ярьцгаана. Одоо бол, бүгд л дундарч буй архийг ихэмсэгээр харж, архийг ялан дийлэх хүсэлдээ автан, мөнгөө гарган баярхаж, дахиад л авч ууцгаах хүсэлдээ хөтлөгдөх. Энэ үед бүх зүйл хяналтаас гарч, зарим нь хэн нэгэнд зовлонгоо ярин уйлж, сэтгэлээ онгойлгон дэлгэж , яриаг сонсож буй нэгнээ хүзүүдэн тэвэрч, дотно сэтгэлээ илэрхийлнэ. Харин зарим нь, хэн нэгэнд агсамнаж, өөрийн сүр хүч, өмч хөрөнгө, эрх мэдэл, эрдэм чадлаа гайхуулан тунхаглана. Дараа дараагийн хундаганууд, зусар ерөөл, магтаалын хамтаар, нүд ирмэх зуур хоосорч, хүн бүрийн дотор муухайрч, нэг л их хар ангал руу нисэн одоцгоох мэт. Хар ангалын дотор, нэг хэсэг нь бөөлжиж, нөгөө хэсэг нь нус нулимстайгаа хутгалдан, юуг ч юм амандаа үглэн, зарим нь хурхирч, зарим нь газраар мөлхөн "амьтан"  болно. Тэдэнд туслан,  авч явах гэсэн хэн нэгнийг гараа савчин түлхэж, өөрийгөө эрүүл саруул, эрч хүчтэй байгааг нотлох гэж, энэхэн хавтгаи дэлхийг онож ядан, унаж тусах аж. Бүгд л ам амандаа, "яадаг юм бэ? бид адилхан хүмүүс"  гэж үглэх авч, бүгд адилхан гахай болон хувирч байгаагаа үл анзаардаг. Энэ дэлхий ертөнцөөс тасран одсон тэд, өглөө нь энэ дэлхийд эсэн мэнд газардахдаа, өчигдөр "юу болж өнгөрснийг" таах гэж, дотор сэтгэлдээ ичингүйрэн шаналавч, "за бүгд л адилхан ууцгаасан шүү дээ" гэдэг бодлоо өөрийгөө тайвшруулна. Хамт уусан хэн нэгэн рүүгээ утасдаад, " өчигдөр юу болсон бэ? гайгүй биз дээ? "  хэмээн нууцхан сэтгэлдээ,  аятай хариу горьдох нь өрөвдөлтэй.
 Болж өнгөрсөн бүхэнд, дотор сэтгэлдээ ичингүйрэн шаналж байвч, дараагийн удаа ууж наргих саналд татгалзаж үг чадна. Бид бүгдээрээ адилхан шүү дээ гэх бодол олон монголчуудыг тайвшруулна.
...Данийн алдарт зураач Херлуф Бидструп, яг энэ агшинг маш уран хошиноор, гайхамшигтайгаар зурж дүрсэлсэн байдаг.  Хүн:
                                    Ууж эхлэхдээ тогос шиг
                                    Халж эхлэхдээ сармагчин шиг
                                    Согтож тасрахдаа арслан шиг
                                    Адаг сүүлд нь гахай шиг дүрсэлсэн энэ зургуудыг харж суухдаа, хаа газар бас л адилхан юм байна хэмээн бодогддог. Хэрэв өнөө цагт хэн  нэгнийг хэрэг болгон, ууж эхлэхээс тасрах хүртэл бүх явцыг видео бичлэгээр, нууцхан бичиж үзвэл, яг л Х.Бидструпийн зурсан зураг шиг дүрслэл гарна даа. Хүн ер нь ууж байхдаа болон бүх л явцад, өөрийгөө олж хардаггүй болохоор дүр зургаа сайн мэддэггүй болохоор их зүйлийг анзаардаггүй мэт. Хэрэв уншигч та миний санал болгосноор хийж үзээд, дараа нь өөрт нь үзүүлбэл ямар ч үглэл, хэрүүлээс илүү сайн үр дүнд хүрч болох юм шүү.
...Монголчууд бид архи уун согтуурч, эрээ цээргүй авирладагаа "ид бах"  болгож байсан үе бий. Хөдөө орон нутагт, архи уун согтуурах бүрдээ, агсам тавьж дүвчигнэдэг нэгнийг хүлээн зөвшөөрч, нэрнийх нь овгийн өмнө "агсам"  гэдэг цол хайрлаж өөгшүүлдэг байсан. Тал талдаа энэ л "хошин жүжигт"  дасаж, нэг нь уух бүрдээ тасарч, өрөөл бусдад ёс юм шиг агсамнаж байдаг, нөгөө хэсэг нь ийм байх ёстой мэтээр хүлээж л байдаг, энэ сэтгэлгээ.
 Хуучнаар ЗХУ-д монгол оюутнууд ихээр суралцаж байсан цаг дор, "3 хэцүү "  гэдэг хэллэгт монгол оюутнуудын тухай:
                                     Хүүхэн хөөсөн хар нэг хэцүү
                                    Хамгаа алдсан төлөг нэг хэцүү
                                    Халамцаж согтсон монгол нэг хэцүү гэсэн хэллэг ихэд дэлгэрсэн тухай сонсож байсан.
 Дэлхий даяар хөгжиж соёлжиж буй энэ цаг дор, архи их уудгаараа, тасарч унан алингаа алддагаараа,бүдүүлэг муу бүхнийг хийдгээрээ  хэдий болтол гайхуулах билээ бид.
                                          

Архи тэсвэр, тэвчээр бүхнийг уудаг
 Архи ууж буй олон шалтагуудыг сонсоод нэг үзээрэй. "Амьдрал хэцүү байна", "би ганцаарадж, зовж байна", " Хэн ч намайг ойлгож өрөвдөхгүй байна"  гэх шалтагууд нь архи их уусанаар арилчихдаг бол яая гэхэв. Энэ бол шалтгаан бус ердөө л шалтаг. Ойлгож өрөвдөж буй дүр үзүүлэн, архи авч өгч, хамтдаа архи ууж туслаад ч та энэ бүхэнд тус болохгүй. Согтсон хойноо тультраатаж, нэг л зүйлийг амандаа байнга үлгэх, тэр л хүнээс залхахгүй байх арга үгүй. Нөгөө нэг өдөр, өөр хэн нэгэнд яг л таньд ярьсан зүйлээ давтан ярьж, энэ л яриандаа өөрөө ч уярч, өрөөл бусдыг уяраах гэж оролдох оролдлого, өрөвдөл бус, жигшлийг авчирдаг юм даа.
 Амьдралын хэцүүг тэвчин давах, өөрийн ганцаардал зовлонгоо ухаанаараа тэвчин давах, өөрийгөө бусдад ойлгуулж, өрөөл бусдад туслан, хариуд нь тэдний тусламж дэмжлэгийг авч өөдлөн дэгжих, тэвчээр гаргаагүй тэд, архинаас өөрөө гарах тэвчээр гаргах нь үгүй. Ийм тэвчээр зориг гаргахаас илүү, энэ бүхнийг мартагнан мансуурч, бусдад тайлагнаж, бусдаар өрөвдүүлэх өчүүхэн хүсэл нь, тэдний тэвчээр зоригоо, хундага дарсаар даруулан уухад хүргэдэг юм.
 Тэднийг бүү өрөвд! бүү үзэн яд! зөнгөөр нь орхи. Хүн энэ ертөнцөд өөрийнхөө үйлийг өөрөө л үүрч явах учиртай.
                                             

Архи хүсэл мөрөөдөл, хүрч болох боломжийг ч уудаг
 Ямар хүн архийг ихээр ууж буйг анзаараарай. Ажилгүй залхуу, арчаагүй эрх, амар хялбар амьдрахыг хүсэгчид. Алив хүн, амьдралын хүнд хэцүүг давж, тэмцэж, хөдөлмөрлөж байж гэмээ нь сайхан амьдралд хүрдэг. Ажил хийж алд биеэ зовоохыг хүсдэггүй, арчаагүй эрх зандаа аав ээж, ах дүүгээ зовоодог, амар хялбар, наргиан цэнгэлийг хүсэгчид л, энэ ертөнцийн өнгө, бусдын сайн муу амьдрал, хөгжил дэвшлийг мансуурсан нүдээр харж, манарсан сэтгэлээр хэмжихийг хүсдэг.
 Тэд алив зүйлийг шүүмжилж, цэцэн үгээр бусдыг ухуулж, элдэв сайн муу хов живийг түгээж, өөрийн өчүүхэн хүсэл бодлоо бусдад номлоно. Гэсэн хэрнээ бусдаас итгэл найдвар бус, ганц шил архи л хүсдэгт гутамшиг нь оршино.. Тэдний хүсэл мөрөөдөл, сайхан боломжийн хязгаар нь энэ аж. Ийм л замаар хичнээн их авьяас, аугаа сэтгэлгээ, их амжилтууд хумхийн тоос болов доо. Хэдий болтол бид үүнийг харсаар, харамссаар суух юм бол?
                                          

Архи итгэл найдвар, хайр халамжийг ч ууна
 Хичнээн олон сайхан гэр бүл, найз нөхөд, архины өмнө хүчин мөхөсдөж, ямар их хайр халамж, итгэл найдвараа архинд булаалгав даа. Олон олон шилтэй архины ёроолд, ямархан аз жаргал, хүсэл мөрөөдөл, хайр халамж тунаж үлдэв дээ. Хичнээн их нулимс, харуусал, цөхрөл энэ л архинд шингэв дээ.
 "Хайрт минь, чи энэ архийг л уухгүй бол,ямар гайхамшиг гээч" хэмээн аргаа барсан ямар олон уруул шивнэсэн гээч. Амьдралаа авч үлдэх гэж, хүлээсэн сэтгэл, шаналсан цөхрөл, алдагдасан итгэл харанхуй шөнийн,жиндсэн дэрэн  дээр нулимс болон урсаа бол. Хичнээн хайр сэтгэл, архины халуун хэмжээсэнд хөрч, аргаа барахдаа амьдралын гасланд тэмтчсэн бол.
 Ийм  л их гаслан, шаналал, зовлон, харууслыг архинд согтож, мансуурсан нүд чих олж харж, сонсдоггүй нь юутай гачлантай.  Хүн гээч энэ амьдралд, нэг л удаа аз тохиож, бидэрнэ шүү дээ. Энэ л аз тохиол,  нэгэн хундага сархад, шил дүүрэн мэлтэлзэх архины ёроолд живэх учиргүй. Энэ чинь ердөө л галзууруулсан ус шүү дээ.
                                             

Төгсгөл
 Өдгөө бид, ууж наргиж болноо.   Үүнийг хэн ч хориглож зогсоох арга үгүй. Харин, халамцсан   сэтгэл, харанхуй ангал руу унахаас өмнө зогсож сурах сан. Зогс! Одоо болноо гэж арслан. гахай болохгүйгээр өөртөө хэлж  сурахсан. Монголчууд бид, архийг уух гэж бус, согтох гэж уудаг муу зуршлаасаа салах сан.
 Зүгээр л алжаалаа тайлах гэж, бусадтай хөгжүүн ярилцах гэж, хэрээ мэдэн , хэмжээгээ тааруулан уух, гадаадынхныг хараад би атаархдагаа.
...Урдаа тавьсан шилтэй сархадыг дундрах бүрд бачимдаж, улам их ууж, урдах ангал руугаа нисэн унаж, хорвоогийн амьдарлаас тасрах хүслээ хязгаарлаж сурах сан даа монголчууд минь.
 Архи хэмээх энэ ундааг хориглож, устгаж чадахгүйгээс хойш, архинд живж, алингаа алдаж бус, соёлтой хэр хэмжээгээрээ хэрэглэж сурах сан даа.  
 "Сархад савнаасаа бусдыг дийлдэг" бус, бид сархдыг дийлнээ. Хэрэгцээ хүсэлдээ таацуулж сурахсан.
 Заавал зарлиг, журам хүлээхгүйгээр дор бүрдээ хичээж, өөрчилж болох олон зүйлийн нэг нь энэ.
                                      "Эзэн хичээвэл заяа хичээнэ"
                                      "Сархад савнаасаа бусдыг бусдыг дийлнэ"

Галбадрах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1686253/bf5/trackback

profile

эди хугда

2012.12.02 21:28:51
*.199.167.59

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2617

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1691

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2124

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청