Бичлэгийн тоо 2,391
Ш.АЛТАЙ (2009-05-11)

“...Хамаг бие халуу шатаад, хэл хатаж пампайн хөөгөөд тагнайд наалдан, ам нээж үг хэлэх гээд барсангүй. Энгийн үед огт анзаардаггүй цоргоноос ус дусах чимээ голын цэв хүйтэн, тунгалаг горхи сэрүү татуулан хоржигнож, яг л тархин дундуур урсаад байгаа юм шиг сонсдож, ус хүсэмжлэх нь тэсвэрлэхийн эцэсгүй.
Энэ үед дусал ч атугай ус уухын тулд юу ч хийсэн яахав гэсэн бодол хүнд өөрийн эрхгүй төрдөг юм даа. Өлсөх бол юу ч биш. Хатаж, цангахыг бол яагаад ч тэвчихгүй юм билээ.

Усны үнэ цэнийг тийм үед л хүн жинхэнээсээ мэдэрдэг..” хэмээн дэлхийн аваргын медалийн төлөө барилдах гэж жингээ хасаж, “махаа идэн” уух шингэний “хоригт” орж явсан үеийнхээ талаар ахмад бөх Н.Бүргэдаагийн  ярихыг сонсож суусан миний ам цангах шиг болж билээ. Усны үнэ цэнийн талаар тэгэхэд л би хувьдаа анх удаа эрэгцүүлж бодсон.

    Тийм ээ. Бид “Чандмань эрдэнэ” хэмээн хий магтахаас бус энэ амин эрдэнийн үнэ цэнийг үнэхээр мэддэггүй ард түмэн. Хүн амьсгалах агааргүйгээр гурван минут, уух усгүйгээр гурван хоног, идэх хоолгүйгээр бол гурван долоо хоног тэсдэг гэдэг. Байгаль судлаачдын “Гурвын дүрэм” гэж нэрлэсэн энэ аксиомыг хүн төрөлхтөн одооноос л эргэцүүлж байх шиг байна. Яг үнэндээ AIDS, HIV, гахайн ханиад, энтеровирус, эдийн засаг, санхүүгийн хямрал…, энэ тэр бол усны, тэр тусмаа ундны усны хомсдлын дэргэд юусан билээ. Экологийн сүйрлээс бусдыг хүн даваад гарч чадна.

    ЮНЕСКО-ийн дэлхийн усны нөөцийн илтгэлд (2003 оны) 20 жилийн дараа бидний ус уух амны хишиг 30 хувиар багасах тухай түгшүүрлэн бичжээ. Тэгвэл энэ жил усыг дэлхий нийтийн стратегийн хамгийн тулгамдсан бэрхшээл хэмээн зарлалаа. Үйлдвэрийн хаягдал, хүний ялгадас, химийн элдэв бохирдлоос болж уудаг ус маань хор болон  хувирч байгааг хэн хүнгүй ярьцгааж байна. Ундны ус бохирдсоноос болж дэлхий дээр 15 секунд тутамд нэг хүүхэд нас бардаг гэдгийг Та дуулсан уу.

   
Тэгэхлээр хүн төрөлхтөн мөхлөөс өөрсдийгөө аварч үлдэх боломжийн нэг нь уух устайгаа байх явдал. Харамсалтай нь бид усаа хайрлан  хамгаалах тухай   ярьж, бичихээс цааш үл хэтэрнэ. Монголын тасарч ширгэсэн, ширгэх шахаж байгаа гол цөөрөм, нуурын тоо, нэрийг  дурдахад л бидний бодит байдал  дээр юу хийгээд байгаа маань ойлгогдоно. Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам усны нөөц, усны стратегийн хөгжлийн менежмент, бодлогыг хариуцдаг. Үе үе сүр бадруулан зарлаж хийгээд байдаг “Туул гол”, “Цэвэр ус” төслүүд яасан бэ хэмээн тэднээс асуумаар байна. Усны судалгаа шинжилгээ, технологийн талаар би л лав мэдээлэл хайгаад (холбогдох байгууллагуудаас) олсонгүй. Угаасаа байхгүй болохоор яаж ч олдох билээ. Монголд усны мониторинг, бодлогын менежмент үнэхээр хангалтгүй, энэ тал дээр “нойл” заасан байдаг болохоор хайрлах, хамгаалах тухай яриа ямагт цуурай болон  замхрахаас ч яах билээ. 1995 онд Усны тухай хууль гаргаж, усан хангамжийг сайжруулахын төлөө багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан тоо бол цаасан дээр байх юм аа. 1996 онд гэхэд л Дэлхийн банкнаас санхүүжүүлж АНУ-аас 35 сая долларын хөнгөлөлттэй зээлийг манайд олгосон бол 1997 онд  мөн л долоон сая “ногоон”-ыг зарцуулсан  гэдэг. Тэгээд үр дүн нь  хаана байна вэ?

    Монголд давстай, давсгүй 3500 нуур цөөрөм, том жижиг нийлсэн 3811 гол байдгийг бүртгэсэн 1995 оны бүртгэлээс хойш өнөөг хүртэл дахин ийм бүртгэл хийсэнгүй. Өөдрөгөөр бодоход л энэ тоо эдүгээ гучин хувь багассан байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, цаашдаа бүр ч эрчээ авах төлвийг анзаарвал монголчууд бид 20 жилийн дараа уух усныхаа эрэлд гадагш мордох шаардлагатай тулгарах бий вий. Дэлхийн гадаргуун  71 хувийг эзэлдэг энэ их усны 0.6 хувь нь л ундны зориулалттай цэвэр ус гээд бодоод үзэхэд л дотор зарсхиймээр.

    Бид үнэхээр усны үнэ цэнийг мэдэхгүй юм даа. Заавал усаар дутагдаж гачигдаж, эсвэл дээр өгүүлсэн Бүргэдаа гуай шиг байдалд орж байж ухаарах ёстой юм гэж үү. Энэ дэлхийн цэнгэг усны нөөц барагдаж,  дусал дуслаар нь худалдахын үед хүмүүн бид юу хийснээ ухаарах цаг ирэх байх. Харамсалтай нь дэндүү хожимдсон байх болов уу. Ухсан алт, нүүрс, уранаас илүү ус үнэд орох цаг ирнэ. Хүмүүсийн бүхий л хир буртаг, бузар бохирыг ус зайлуулахынхаа хэрээр биднээс холдсоор...
     Ангаж хатсан ертөнц эцэст нь үлдэхэд алт, нүүрс, ураныг ууж болдоггүй  гэдгийг  бид бас мэдэх болно оо.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1677118/b15/trackback

Мичидмаа

2009.05.11 16:15:38
*.223.73.246

Эх ногоон гаригтаа ээлтэй амьдарцгаая

МӨС ХЭТЭРХИЙ ХУРДАН ХАЙЛСААР
УУР АМЬСГАЛ ХЭТ ТҮРГЭН ӨӨРЧЛӨГДСӨӨР БАЙНА.
ХОЙД ТУЙЛЫН МӨС НАРНЫ ГЭРЛИЙН 80 ОРЧИМ ХУВИЙГ ОЙЛГОЖ, ДАЛАЙН УСНЫ ХҮЙТЭН ТЕМПЕРАТУРЫГ ТОГТООН БАРЬЖ БАЙДАГ.
SOS
Мацаг хоолтон болцгооё!
Эх ногоон гаригтаа ээлтэй амьдарцгаая!

Хиймэл дагуулын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл дээр үндэслэн, АНУ-ын Сансар Судлалын Үндэсний Төв (NASA)-гийн уур амьсгалын мэргэжилтэн Жей Зуалли 2007 оны 12 сард нийтлүүлсэн өгүүлэлдээ 2012 ОНЫ ЗУНЫ СҮҮЛ ГЭХЭД ХОЙД МӨСӨН ДАЛАЙ ЗУНДАА БАРАГ МӨСГҮЙ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Дэлхийд нэртэй хүмүүнлэг үзэлтэн, Уран бүтээлч, Оюун Санааны Багш
2007-12-25 Парисын семинар.
"Учир нь мөс хайлсаар, туйл тэр чигтээ мөсгүй болж, далайн ус бүлээсвэл далайн гүнээс хий дэгдэн гарч болзошгүй бөгөөд түүнд бид хордож магадгүй. Та бүхэн миний Сингапурын лекцийг /1995 оны 1-р сарын 10/ олж үзвэл бид амьдралынхаа хэв маягийг эс өөрчлөх аваас хэтэрхий оройтох болно шүү гэдгийг би тэгэхэд хэдийн сануулсан байгаа. 10-15 жилийн өмнө шүү дээ. Мөн түүнээс ч өмнө, бид дэлхийн ойг хэрхэн устгаж, мах үйлдвэрлэх хэрэглэхэд зориулж байгаа зэрэг нь гараг дэлхийд маань асар их хор хөнөөл учруулж байгаа тухай би үргэлж ярьдаг байсан. Эрдэмтэд олон зүйлийг хэлсээр ирсэн. Хүмүүс одоо л сонсдог болж байна. Гагцхүү түргэн арга хэмжээ аваасай л гэж найдъя. Дэлхийн бүх орны засгийн газрууд энэ асуудлыг ноцтой авч үздэг болоод байна. Арга хэмжээ нь харин хэт удаашралтай юм шиг байгаа нь миний санааг зовоож байна.
Туйлын мөс нарны тусгалыг огторгуй руу буцаан ойлгож байдаг учиртай.Гэвч мөс хэт хурдан хайлснаас нарны туяа хангалттай түвшинд буцаж ойхоо больж, далайн ус дулааран мөсийг хайлуулна. Мөс хайлснаас болж далай дулаарна. Энэ харилцан нөлөөллийг ойлгож байна уу?
Хэрвээ юмс энэ хэвээрээ үргэлжилж, хүмүүс үүнийг 4-5 жилийн дотор амжиж цэгцлэхгүй бол дуусах нь тэр. Гүйцээ. Байдал үнэндээ ингэтлээ тулгамдчихаад байна.

НҮБ-ын ТАЙЛАН

МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН ГОЛ ШАЛТГААН МӨН

ОЙ УСТАЖ БУЙН ГОЛ НӨХЦӨЛ

  • Амазоны халуун орны ойн модны 70%-ийг малын тэжээл тариалахад зориулж огтолсон байна.

УСНЫ БОХИРДОЛЫН ХАМГИЙН ТОМ ЦОРЫН ГАНЦ ШАЛТГААН

  • Далайд "амьгүй" бүсүүд үүсэх, химийн бодисоор хордох, шүр үхэж устахад хамгийн ихээр нөлөөлж хүмүүст өвчин үүсгэн, антибиотик үйлчлэхгүй болоход нөлөөлдөг.

ХҮЛЭМЖИЙН ХИЙН АСАР ТОМ ЭХ СУРВАЛЖ

  • Дэлхий дээрх БҮХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УТАА нийлээд ч мал аж ахуйгаас үүсдэг ХҮЛЭМЖИЙН ХИЙН хэмжээнд хүрэхгүй.
  • Хүмүүсээс болж бий болсон азотын хүчлийн 65% нь мал аж ахуйгаас үүсдэг. /Дулааруулагч нөлөө нь СО2-оос 296 дахин илүү/
  • Хүмүүсээс болж бий болсон метаны 37% нь мал аж ахуйгаас үүсдэг. /Дулааруулагч нөлөө нь СО2-оос 23 дахин илүү/

"Малыг хэт өсгөх нь өнөөгийн байгаль орчны онц ноцтой хямралд хамгийн их нөлөө үзүүлж байна. Нөхцөл байдлыг засахын тулд ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ авах шаардлагатай байна"

Др. Хеннинг Стейнфелд, НҮБ-ын Хүнс ХАА-н Байгууллагын Хүнс Мал Аж ахуйн Бодлого Мэдээллийн Салбарын Эрхлэгч

МАЛ АЖ АХУЙН ИХ СҮҮДЭР: Байгаль орчны асуудлууд ба боломжууд, НҮБ-ын Хүнс ХАА-н Байгууллага, 2006, Ром хот

Эх дэлхийгээ аврахын тулд бид яах ёстой вэ?

1. Цагаан хоолтон болох
2. Био-шатахуун ашиглан /гибрид машин унах/
3. Мод их хэмжээгээр тарих
4. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
5. Залбирах
эдгээр бас өөр бусад.
СЭРЭМЖЛҮҮЛЭХ ДОХИО
  • НҮБ-ын 2007 оны байгалийн гамшгийн талаархи тайланд хамгийн ноцтой 10 гамшгийн 9 нь уур амьсгалын өөрчлөлтөөс болсон хэмээжээ.
  • 2000 онд Папуа Нью Гвиней улсын Йоркийн Дюк арлын нам дор газраас 20.000 оршин суугчийг албан ёсоор нүүлгэн шилжүүлжээ.
  • Загас агнахыг хэтрүүлж, далайн амьдралд амин чухал үүрэгтэй мөрөг загасыг үй олноор хөнөөснөөс Африкийн баруун өмнөд эрэг орчмын ус нь далайн ёроолоос оргилох хорт хийнд автаж, АНУ-ын Нью Жерси мужтай тэнцэхүйц хэмжээний нутаг дэвсгэрийн далайн амьтад үхэж, улмаар хүлэмжийн хий бүр гаарч байна.
  • Австрийн далай судлаач Др.Стив Ринтоулын тооцоолсноор туйлын мөс асар түргэн хайлж буйн улмаас далайн түвшнээс дээш 1 метрт орших 100 сая хүн уснаас зайлж "хаа нэгтээ нүүх хэрэгтэй болно" гэжээ.

ji he

2009.05.12 00:06:41
*.32.157.35

edi hugda

2012.12.09 11:57:30
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청