Бичлэгийн тоо 2,391
Эрчүүд найз охинийхоо анхны эр хүн нь байхыг хүсдэг. Эмэгтэй нь найз залуугийнхаа сүүлчийн бүсгүй байхыг хүсдэг. Эр хүн найз охиноо найзынхаа найз охинтой зүйрлэж харна. Эмэгтэй хүн найз залуугаа аавтайгаа зүйрлэж харна. Эр хүн мартаж чадсан ч өршөөхгүй гэдэг. Эмэгтэй хүн өршөөcөн ч мартаж чадахгүй гэдэг. Эр хүн хаягдах юм бол өөр эмэгтэйгээр түүнийг мартхыг хүсдэг. Эмэгтэй хүн хаягдах юм бол өөр залуугаас түүнийг мэдэрхийг хүсдэг. Эр хүн сайхантай нь үерхэж сэтгэлтэй нь суухыг хүсдэг. Эмэгтэй хүн сэтгэлтэй нь үерхэж, хайрттайгаа суухыг хүсдэг. Эр хүн сэтгэлээ уран үгээр үл илэрхийлнэ. Эмэгтэй хүн үгэндээ сэтгэлийн чимээгээ илэрхийлнэ. Эр хүн эмэгтэй хүнийг үзэж байж л мэднэ гэдэг. Эмэгтэй хүн эр хүнийг мэдрэмжээрээ л илэрхийлж чаддаг.
amidrald oirhon l yum bna