Бичлэгийн тоо 2,391

Засгийн газрын эрлэг

Сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болсон тэрээр намын албан тушаалаараа бүлгийн ахлагч болжээ. Түүнийг орж ирснээс хойш Засгийн газрууд тэсэхээ байв. Одоо ч тэр хэвээрээ. Тэр бол дээлтэй төрсөн Засгийн газрын эрлэг юм. Сүүлдээ тэр АН-ын биш өөрийн намын Засгийн газрын эрлэг болсон билээ.

Тэр намын бүлгээ удирдан "хурал хаялт" зохион байгуулж завтай болоод, гадуур явж зуучлалын ажил хийдэг болжээ. Цөөнхийн бүлгийн ахлагчийн нэр төрөөр олон компанид банкны зээл авч өгөхөд зуучилж хүнд буян, өөртөө мөнгө хийж байжээ. Тэр үеийн "Экспорт-импорт" банкнаас олон арван сая төгрөгийн зээл зуучлаад зохих шангаа авсан тухай хэл аманд ч оролцоолдоод амжив. Түүнийг гадаадад явж байх үед харин чуулган гайгүй хуралдахчаа аяддаг байв.

Дөнгөж сонгогдчихоод чуулганы танхимын босгыг давав уу үгүй юу хэлсэн үгийг нь санавал "огцор" гэсэн байдаг юм. Намрын чуулганы нээлтэнд намын бүлгийн ахлагчийн хувиар анх үг хэлэхдээ М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах шаардлага тавьлаа. Санал хураалтаар Ардчилсан Холбоо эвсэл ЗГ-аа аваад гарсан юм.

Н.Энхбаярын санал унасан учраас ахиад үг хэллээ. Энэ үг тун чамбай, маш сайн боловсруулсан үг байсан юм. Энэ үгнээс нь Н.Энхбаярыг олон ажиглагч, улс төрчид ирээдүйтэй сайн улс төрч, намын сайн дарга болж магадгүй гэж дүгнэж байлаа. Гэтэл үүнээс хойш хэлсэн үгнүүд нь гэнэтхэн давсгүй цай шиг болчихдог байгаа. Учрыг гайхан сонжсон хүмүүс тэр үгийг нь өөр хүн бэлдэж өгсөн гэсэн сураг сонсоод хоцорчээ.

Энэ цагаас хойш Н.Энхбаяр Монгол төрийн төлөө ажиллаагүй юм. Хор найруулж, хутган үймүүлж, бусниулж түүгээрээ бахархаж байлаа. Уг нь чамбай төрийн зүтгэлтэн бүхнийг тогтоохын төлөө зүтгэдэгсэн. Гэтэл М.Энхсайханыг унагахын төлөө тэрээр олонхитой нийлж ажиллаж эхэллээ.

УИХ-ын дарга Р.Гончигдорж шинэ жилийн үед гэнэт алга болж комиссарууд нь бажгаджээ. Гэтэл Н.Энхбаяр аваад явчихсан байв. Комиссарууд ордны шалны нүхийг ухах нь холгүй пижигнэлдэж байх хооронд мань хоёр нутаг нугын хүмүүс болохоо мэдэлцэж, хойшдын хамтын ажиллагаагаа, стратегиа тогтоосон шиг суужээ. Хамгийн эхний зорилт М.Энхсайханыг унагах.

Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой гэж Ардчилсан намынхан, тэр дундаа Ц.Элбэгдоржийг хатгаж эхэлжээ. Өөрийнхөө ирээдүйн суудлыг ч бас алсаас засч байсан хэрэг.

Сонгуулийг хэдийгээр М.Энхсайхан амжилттай удирдсан ч ялалтын дараа ганцаарчилсан тоглолт хийгээд байгаад нь дургүйцсэн олон удирдагч эвслийн дотор байжээ. Үүнийг Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёр ашиглахаар шийджээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай удирдсан С.Баярыг намын дарга болголгүй үлдээж дөнгөсөн жишээг ч ярьжээ. Н.Энхбаяр хил даван МСДН, МҮАН-ынхантай хуйвалдлаа.

Хаврын чуулганы нээлтэнд М.Энхсайханы Засгийн Газар гадаад дотоодын хүчний интервенцид ялагдлаа. Харин энэ үед Ерөнхийлөгч Н.Багабанди МАХН-ын иээдүйг баллаж магадгүй М.Энхсайханыг огцруулах гэж байгаад баярлаж, ханцуй шамлан оролцохын оронд огцруулах үндэслэлээ эргэн харахыг сануулжээ. Түүнийг намынхан нь ер ойлгохгүй байжээ.

Үүний дараа Н.Энхбаяр намын бүлгээрээ дэмжиж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгов. Болгов гэсний учир нь үүнээс хойш Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ерөнхийлөгч Н.Багабанди л албан ёсоор буцаачихгүй бол Н.Энхбаяр мэддэг болсон юм даа.

Ардчиллын алтан хараацайнуудаас анх удаа манай Ц.Элбэгдорж Ерөнхий сайд боллоо гэж баярлаж байхад нь нэгэн этгээд "Берлинбургер" зоогийн газарт Элбэгээгийн Засгийн газар 56 хоноод унана даа гэж тавлаж, агсан тавихад нь хэн ч итгээгүй гэдэг.

Яг 56 хоногийн дараа Н.Энхбаяр "Сэргээн босголт" банкны асуудлаар Ц.Элбэгдоржийн ЗГ-ийг огцруулах тухай асуудлыг тавьлаа. Гэтэл өнөөх Н.Багабанди байр сууриа илэрхийлэхдээ "Сэргээн босголт" банкны талаар гаргасан тогтоолоо л Засгийн газар хүчингүй болгочихвол ямар ч асуудалгүй юм биш үү? гэжээ. Өнөөдүүл нь үүнийг нь анзаарсан юмгүй бужигнаж, Н.Энхбаяр харин тун их дургүйцсэн гэдэг юм.

Ц.Элбэгдорж огцорлоо. Дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудлаар Ц.Элбэгдорж Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёртой хуйвалдаж үүрэг гүйцэтгэгчээр овоо удаан тогтлоо. Да.Ганболдын нэр долоон удаа Ерөнхийлөгчид тулж буцаад эцэст нь азтай хүн гэгддэг Ж.Наранцацралт болсон. Хэдийгээр олон нийт хэдхэн жилийн өмнө газрын байцаагч байсан дуугүй, нунж харагддаг залуу Ж.Наранцацралтыг их юм хийчихнэ гэж итгэхгүй байсан ч түүний Засгийн газар гайгүй сайн ажиллаж байв.

Ж.Наранцацралт анх ажил авахдаа "Би хов хоосон Засгийн газар хүлээн авлаа. Манай Засгийн газар өмнөх Засгийн газруудаас юугаараа ялгагдах вэ гэвэл нийгмийн бузар булайг арилгаж, С.Зоригийн хэргийг илрүүлнэ" гэжээ. Энэ амлалтынхаа төлөө зүтгэсэн нь түүний Засгийн газрын насыг богиносгожээ. Тэр хагас жил л ерөнхий сайд байсан юм.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644272/ef0/trackback

edi hugda

2012.12.09 12:01:42
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청