Бичлэгийн тоо 2,391

Намын даргын төлөө:

Ерөнхий нарийн бичгийн дарга болов

1996 онд МАХН анх удаа бүх нийтийн сонгуулиар төрийн эрхнээс зайлуулагдлаа. Навс ялагдсаны хариуцлагын үүрч Б.Даш-Ёндон огцрох нь тодорхой тул Н.Энхбаяр намын дарга болохын тулд тодорхой хүрээнийхэнд түшиглэн хор найруулж эхэлжээ. Тэр намын шинэ залуу үеийнхнийг төлөөлж байна гэж тунхаглан, МАХН-ыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ гэж амлажээ. МАХН-ыг шинэчлэх 13 эрдэмтний бүлгийн гишүүд намаасаа шахагдаж, МАХН шинэчлэгдэхгүй нь тодорхой боллоо гэж шуугиж байсан нь тэдэнд аятайхан нөхцөл бүрдүүлсэн юм.

МАХН-д үнэхээр Н.Энхбаярын "урьж авчирсан" бурханы шүднээс үүдэлтэй Нагаржунайн үзэл биш орчин үеийн үзэл баримтлал хэрэгтэй байлаа. Хэрэв тэгэхгүй бол МАХН түүхийн тавцнаас оргүй арилах гээд байжээ. Олон нийтийн ойлголтоор МАХН улсыг байтугай өөрийгөө өөрчлөх чадваргүй хэлмэгдүүлэгч хөгшчүүлийн бөөгнөрөл болчихоод байв.

Тиймээс гарцаагүй залуу, шинэчлэгч хүн намын дарга болох ёстой гэсэн яриа гаргаж гол дүрд Н.Энхбаяр тоглохоор зүтгэлээ. Н.Энхбаярын тойронд залуучуудын төлөөлөл болж харагддаг Б.Энхмандах, Энхтүвшин нар эргэлдэж, цаанаас нь ГЯЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн, Ерөнхий сайд асан П.Жасрай залж чиглүүлж байдаг болжээ. Залуус нь амбицдаа хөтлөгдөн тушаал давшихийг мөрөөдөж байлаа, харин хууччуул нь хүү Н.Энхбаярыг бэрс болгоод ард нь тоглох сонирхолтой байлаа. Нүхт гэх мэт газар нам нийлж, сэм хуйвалдсаар ямар ч байсан ерөнхий нарийн бичгийн дарга болгож дөнгөлөө. Намын бага хурлаар ерөнхий нарийн бичгийн даргыг л өөрчилнө. Харин намын даргыг их хурлаас сонгох ёстой учраас их хурал хүртэл ямар боловч нарийн бичгийн даргын суудал дээрээс ойрхон байгаа даргын суудлыг харж суухаас өөр аргагүй болжээ.

Н.Энхбаяр бол холын бодолтой биш, холын шуналтай хүн гэж С.Эрдэнэ баавай нэгэн ил захидалаа бичсэн байдаг. Н.Энхбаяр өдийд өөрийгөө Ерөнхийлөгчийн сэнтийд суучихсанаар төсөөлж байгаа гэж тэр хэлж байв. Н.ЭНхбаяр төсөөлөлдөө хүрсэн.

Яруу алдарт ялагдсан намын "түүхт" их хурал. Б.Даш-Чндонг шүүмжилж огцрох, намыг шинэчлэхийг шаардаж байсан хоёр ч бүлэглэл бий болжээ. Нэг дэхь нь С.Баярыг тойрсон бүлэглэл. Нөгөөдөх нь зургаагийн бүлэг. Соёлын төв өргөөнд нэг өрөөнд УИХ-ын гишүүн асан Т.Ганди, Баянзүрхийн засаг дарга Т.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Н.ЭНхбаяр нарын 6 хүн шинэчлэгч бүлэг байгуулсан байв. Ч.Улаан П.Жасрай агсантай ярилцаад Н.Энхбаярыг дэмжүүлэхээр тохирч чаджээ.

Намын дарга болох боломжтой хүмүүсийн тоонд Санжийн Баярын нэр явж байлаа. Хэт зарчимч, бас боловсролтой, шазруун гэхдээ биеэ тоосон түүнээс намынхан битүүхэндээ болгоомжилдог байлаа. Намын толгойд бие даасан эрс шинэчлэгч биш, шинэчлэлийн "үзүүлэн", гарын дор аядуу дундаж хүн байх ёстой гэж хөгшчүүл тооцжээ. Ер нь нам аливаа эрс шинэтгэлийн ая даахгүй болчихоод байсан юм.

Н.Энхбаяр С.Баярын эсрэг ажиллаж эхэллээ. Ц.Гомбосүрэн тэргүүтэн ихээхэн шаргуу ажиллаж байлаа. Харин Л.Энэбиш л аль ч талд нь оролгүй явсаар... Гэтэл тэр бас л хүчирхэг хүн, түүнийг дагалдагчид нам дотор цөөнгүй. Эцэст нь Л.Энэбиш хаашаа эргэхээс бүх юм шалтгаалах болчихжээ.

Намын ерөнхий нарийн бичгийн дарга болсон Н.Энхбаяр түүнийг дуудаж уулзав. Тохиролцоо хийхийг оролдсон ч Л.Энэбиш шуудхан "Энэ удаад Н.Багабанди намын дарга болно" гэжээ. Араас нь нэмж, "Н.Багабандийг Ерөнхийлөгч болохоор нь чи /Энхбаяр/ болдог юм байгаа биз. Яг өнөөдөр Н.Багабанди ард түмний дунд нэр хүндтэй байна. Намыг тэр л авч гарч чадна" гэжээ.

Үнэхээр хэн нь сайн хор найруулдгийг харуулсан уралдаан болсон, Н.Энхбаярынхан ялагдчихжээ. Хэрвээ тэднийг фракц гэж нэрлэж болдог бол цөхөрдөггүй шаргуу, африкийн цөөвөр шиг зуумхай хүмүүс цуглачихжээ.

Энэ үеэс л Н.Энхбаяр, Л.Энэбиш хоёрын хооронд битүүхэн зөрчил үүслээ. Их хурал болж, Л.Энэбиш ч байр сууриа хамгаалж, Н.Багабанди ч намын дарга боллоо. Сөрөг хүчин МАХН-ыг хуучинсагаар нь дуудаж гарлаа.

Н.Энхбаярын зуумхай зан ч илэрч эхэллээ. Л.Энэбиш нэг удаа "тун чухал" хэргээр Н.Энхбаяр дээр орох гэж очиход туслах нь оруулаагүй гэдэг. Н.Энхбаяр л уулзахгүй гэсэн хэрэг. Түүний туслах гэж даргыгаа хэн нэгнийг битгий оруул гэвэл Берлиний хананаас ч хэцүү тээг болдог нөхөр байсан юм. Хотын намын хорооны бага хурлаар хотын намын даргын асуудлыг ярихад Л.Энэбиш хамгийн магадлалтайд орж байсан боловч Ө.Энхтүвшинг болгов.

1997 он гарлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудал яригдаж Л.Энэбишийнхээр л болов. Н.Багабанди дэвшингүүтээ өөрийнхөө сонгуулийн менежерээр С.Баярыг авсан нь зөрчлийг хурцатгав. Н.Энхбаярыг тоогоогүй мэт санагдсан хэрэг. Үнэндээ бол Н.Энхбаяр, С.Баярыг бодвол хамаагүй сул хүн, тэгээд ч Н.Багабанди сайн менежертэй болохыг хүссэн нь дамжиггүй, бас хажуугаар нь Н.Энхбаярыг ч доош нь хийх санаатай байсан биз. Бас Ө.Энхтүвшин биш, Л.Энэбиш Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг хотод удирдах болж, гурвуулаа үзэж тарсаар Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Хэрэв Н.Энхбаяр сонгуулийн ерөнхий менежер болоод, ялуулж чадсан бол улс төрийн зэрэглэлээр дээрээсээ дөрөв дэхь албан тушаал болох ЕТГ-ын дарга болох туйлын сонирхолтой байжээ.

Хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгч намаасаа түдгэлзэж, намын даргаа өгөх боллоо. Ерөнхийлөгч даргынхаа суудлыг сонгуулийн амжилтаар далайлган өөрийн ерөнхий менежер С.Баяртаа угсаа залгамжлуулах гэсэн боловч Н.Энхбаяр болон түүний тойрон хүрээлэгчид Н.Энхбаярыгаа зүтгүүлж эхлэжээ.

Н.Энхбаяр Л.Энэбиштэй ахиад уулзлаа. Л.Энэбишид "Багабандийг ерөнхийлөгч болсоны дараа чи дарга болоорой" гэж хэлснийг нь сануулжээ. Л.Энэбиш ч хэлсэндээ хүрч Н.Энхбаярыг дэмжихээр болж, хариуд нь Л.Энэбиш МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгохоор тохиролцоод Завханы нөхөн сонгуульд хамтдаа үүрээр мордоцгоолоо. Н.Энхбаяр Н.Багабандийн оронд намын даргын хувьд өрсөлдөх эрхээ авсан хэрэг. Ийнхүү түүний мөр намынхаа байрнаас төрийн ордны зүг эргэжээ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644256/a74/trackback

edi hugda

2012.12.09 11:44:03
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청