Бичлэгийн тоо 2,391

Хоёрдугаар бүлэг:

Н.Энхбаярын эрх мэдэлд хүрсэн түүх

Соёлын сайд

1992 он. 70 жил монголын төрийг барьсан МАХН дахиад үнэмлэхүй ялалт байгуулж ахиад дөрвөн жил төрийг эрхшээх боллээ. Ялалтын дараахан яруу найрагч О.Дашбалбар агсан, элэгний хэмээх эмч Хатанбаатар хоёр улс төрийн хувьд хаашаа ч эргэж магадгүй байсан Н.Энхбаярыг дагуулан МАХН-ын нөлөө бүхий улс төрч Л.Энэбишийнд зочлов. Тэдний Л.Энэбишийнд очсон зорилго биелэхгүй бол Н.Энхбаяр МҮДН-д элсэнэ гэж ярьж байжээ. Өмнө нь тэр МҮДН-ын шинэхэн лидерүүдтэй уулзаж, танай нам л улс төрийн хувьд ирээдүйтэй юм шиг санагдаж байна, танайд л элсмээр байна гэж ярьж явжээ.

Л.Энэбишийнд Н.Энхбаяр авгай хүүхэдтэйгээ хамт очжээ. Хонон өнжин наргиж, яриа задгайрах үед О.Дашбалбар Москвад хамт сурч байсан, боловсролтой, сайн залуу Н.Энхбаярыг соёлын сайд болгомоор байна. Хувьсгалт намын залуучууд түүнийг дэмжиж байгаа гэж ятгажээ. Л.Энэбиш намынхаа дарга Б.Даш-Ёндонтой яриад П.Жасрайн Засгийн Газарт оруулж дөнгөжээ. П.Жасрай ч Н.Энхбаярыг авахаас татгалзсангүй.

Харин тэгэхэд О.Дашбалбар МАХН-ын залуучууд Н.Энхбаярыг дэмжиж байгаа гэж залсан байдаг юм. Үнэндээ бол дэмжиж байгаагүй юм. Элэгний Хатанбаатар Энхбаярын гайгүй сайн найз нь учраас өөрийн байнгын үйлчлүүлэгч О.Дашбалбарын тархийг барьсан хэрэг. Харин элэгний Хатанбаатар Н.Энхбаяыг Ерөнхий сайд байхад нь нийгмийн бодлогын зөвлөх болжээ. Гэвч Н.Энхбаяр хажуудахаа яаж хажиглахаа мэднэ.

Нэгэнтээ Хатанбаатарын өрөөний утасны сарын төлбөр 5 сая болж гарчээ. Н.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга байсан Ө.Энхтүвшинг дуудаж халчих гэж шивнэжээ. Өөрөө бол энэ тухай Хтанбаатарт юу ч хэлээгүй юм гэдэг. Тэгээд Ө.Энхтүвшингийн гараар Хатанбаатарыг ордноос гаргаж дөнгөжээ. Тэгээд ч сэтгэл нь ханасангүй. Хатанбаатар эмч Энэтхэгийн бясалгагчидтай холбоо тогтоож, бясалгалын төв нээсэн нь дээдсийн хүрээнд ихээхэн нэр олжээ. Түүний бясалгалд Ерөнхийлөгч Н.Багабанди ч суудаг болсныг мэдээд хардах өючин нь хөдөлжээ. Тэгээд Хатанбаатарын хамаатан, хөдөөнөөс ирээд Хатанбаатарын гэрт сууж "хүн болсон" нэгэн гэгэн хүүхдийг урхидаж Энэтхэг дэхь иогийн төвд Хатанбаатарыг матуулжээ. Тэгээд бясалгалын төвюийг нь салгаж нэгмөсөн хашраахыг оролдсон байна. Гэвч Хатанбаатар эмч бүхнийг ёс жаягаар нь хийж байсан нь шалгалтаар илэрсэн тул Энэтхэгчүүд их гайхсан байна. Энэ цагаас тэд үүрдийн дайсан болов.

Буцаад соёлын сайдын өрөөнд очъё. Соёлын сайд Монголчуудыг бурханы чандарт мөргүүлж олон нийтийн дунд нэр олсон. Монголчууд өнөөдөр өөрсдийнхөө чандрыг бурхан багшид өргүүлэхдээ тулсан түүх ингэж эхэлжээ.

Н.Энхбаяр өөрийнхөө машиныг өөртөө төрийн мөнгөөр зарсан түүх

Н.Энхбаяр соёлын сайд болмогцоо ажилдаа ирж очихдоо машинаар биш унадаг дугуйгаар явж хэвлэлээр магтуулж байсан юм. "Залуу хүн өөр юмаа..." гэж ирээд л тухайн үеийн хэвлэлүүд соёлын сайдаа магтаж байлаа. Сайдаа дугуй унаад байхаар нь санаа нь зовсон уу, санхүү эрхэлсэн орлогч дарга нь: "Сайд аа, танд нэг машин авч өгдөг юм уу гэж бодлоо. Мөнгө санхүү ч гайгүй боллоо..." гэжээ. Н.Энхбаяр дургүй ч үгүй толгой дохиж. Хэсэг хугацааны дараа санхүү эрхэлсэн орлогчоо дуудаад "Нөгөө машин юу болж байна?" гэжээ. Мөнгө төгрөг бэлэн байгаа дарга аа гэж. Н.Энхбаяр, "За за, авах машинаа би өөрөө сонгоё доо" гэсэн байна. Сар орчмын дараа сайд машин авах санал гаргасан санхүү эрхэлсэн орлогч Батбаяраа дуудаад, "Ерөөсөө өнөөдөр л зах гарч нөгөө машинаа авъя" гэжээ.

Хоёулаа мөнгөө аваад зах гарч машин сонирхож үзэв. Хэд хэдэн машин үзсэний дараа Н.Энхбаяр сайд нэг л машиныг ихэд сонирхож, ер нь үүнийг л авъя гээд салахаа байчихаж. Нөгөө машиныг нь авах гээд үнийг нь жаахан буулгахаар ярих гэтэл огт үнэ нь буухгүй байж гэнэ. Гэсэн ч сайд шохоорхоод салахгүй болохоор нь цуглуулсан мөнгөө шавхан шавхан авч өгчээ.

Сайддаа машин аваад өгчихсөн санхүү эрхэлсэн орлогч нь сэтгэл хангалуун энэ тухайгаа хүмүүст сайрхан ярьж явтал нэг нөхөр нөгөө авсан машиныг нь өнгө зүс номер дугаараар нь нэрлээд, "Яг тэр машиныг авсан уу?" гэж лавлаад байж. Батбаяр гайхан: "Тэгсэн, чи яаж мэдээв?" гэтэл нөгөөх нь ээрч мууртал хөхөрч, "Тэр чинь өөрийнх нь оруулж ирсэн машин байхгүй юу" гэжээ. Санхүүгийн орлогч нь сайдынхаа сар шахам саатуулан байж үнэтэй машин өөрөө зах гарч сонгосны учир начрыг тэгэхэд л ойлгосон байна.

Арван жилийн өмнө манай Ерөнхийлөгчийн манаргасан түүхийг өнөөдөр ч сонин болгон хүмүүс ярьж явна. Арван жилийн өмнө л төрийн мөнгийг уран нарийн аргаар идэж сурсан Ерөнхийлөгч Н.Энхбаярын арга өнөөдөр улам нарийсаад одоо баргийн хүн учир начрыг нь олохоо байсан байна.

"Н.Энхбаяр өөрийнхөө машиныг өөртөө төрийн мөнгөөр зарсан түүх" гарчигтай энэ материал "Улс төрийн сонин"д гарсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Үнэн" сонинд мэдэгдэл гаргажээ. Дахин Ерөнхийлөгчийн нэр төрд халдвал хууль шүүхийн байгууллагаар шийдүүлэхээ ноён Ерөнхийлөгч бас мэдэгдэв. Харин үүний дараа энэ машиныг зарсан хүн өөрөө ирж ярьсан түүх нь ийм юм. Тэр үед гурван найз эр хувиасаа мөнгөө нийлүүлэн нэг машин оруулж ирээд байжээ. Түүнийгээ 4000 доллараар зарах санаатай байтал Н.Энхбаяр очиж, "Наадах машиныг чинь би албандаа 7000 доллараар авъя" гэсэн санал тавьжээ. Гурван найз ч олзуурхан наймаа тохирч өгсөн байна. Харин Н.Энхбаяр сайд машиныхаа төлбөрт 7000 доллар биш 4000 доллар өгсөн юм байна. Өөрөөр хэлбэл 4000 доллараар машинаа авчихаад зах дээр байлгаж байгаад 7000 авч жүжиглэжээ. Тохирсон наймааны дундаас 3000 доллар сох дутчихсан бөгөөд энэ нь Н.Энхбаяр сайдын халаасанд үлдсэн байна.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644253/c13/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청