Бичлэгийн тоо 2,391
Сvvлийн vед vнийн єсєлтєєс болоод хvмvvс бухимдаж, олон талаар єєр хоорондоо
маргаж, мэтгэж байна. Маргааны гол сэдэв нь: -"Тєр оролцож зах зээл дээр нийтэд нь vнийг тогтоон барих ёстой. Тэгэхгvй бол энэ хэдэн шуналтай бизнесменvvд ашгаа бодоод иргэдийг бодохгvй байна". -"Vгvй ээ зах зээлд єєрт нь итгэж тєр зєвхєн орлого багатай ядуучуудад хандан тухайлан тэдэнд л зориулсан халамжийн бодлого хэрэгжvvлэх хэрэгтэй. Тєрєєс нийтэд нь vнэ зохицуулах гэвэл эсрэг vр дvн гарч орлого багатай иргэд хамгийн тvрvvн хэлмэгдэх аюултай" гэх мэтчилэн.

Єнєєдєр сонгууль дєхсєнийг ч хэлэх vv, зарим нэг популист улс тєрчид дуу нь чангарсныг ч хэлэх vv, сvvлдээ vнийн єсєлт нь "даварсан хэдэн бизнесменvvдийг дараад єгєєч" гэсэн тvрлэгтэй тєрийн тvшмэдийн сvр хvчийг нэмэгдvvлэх шалтаг болох тийшээ хандаж эхллээ.
Зах зээлд vнийг зохицуулна гэдэг зvгээр vнийг тогтоогоод барьчихна гэсэн vг биш. Vнэ єєрєє зах зээлийн гол мэдээлэл дамжуулагч. Vнийг зохицуулна гэдэг мэдээллийг засварлана гэсэн vг. Тиймээс vнийн зохицуулалт эцэстээ зах зээлийг бvхэлд нь алдаатай мэдээлэлд тулгуурласан "хєєсєн бємбєлєг" болгож хэтдээ том хямралын vvдийг нээх аюултай. Харамсалтай нь монголд энэ аюул улам бvр бодит зvйл болж байгаа энэ vед асуудлыг шийдэхээсээ илvv асуудалд дєрєєлєн тєр /тvшмэдvvд/ улам их тєсєвтэй, улам их эрх мэдэлтэй, улам их увайгvй болж байгаад би санаа зовж байна.
Санаа зовохдоо Байлыхvv гуайн блогд хоёр Паркинсоны тухай жижигхэн бичлэг байдгийг саналаа. Интернэт ухаж дахин уншлаа.

Дэлхийд хоёр Паркинсон байсан. Нэг нь 18-р зууны эцэст амьдарч байсан тархи мэдрэлийн саа євчнийг судалсан эмч Жеймс Паркинсон. Нєгєє нь єдгєє 90 гарч байгаа Харвардын профессор удирдлагын ухаанд "Паркинсоны хууль" гэдэг нэр томьёог оруулсан Норткорт Паркинсон. Хамгийн гол нь энэ хоёр хvний нэр нь ижлээс гадна хоёулаа эрдэмтэн, судалж нээсэн зvйл нь бас євчин. Ялгаа нь: нэг нь хvнд тусдаг євчинг нээсэн бол нєгєє нь тєрд тусдаг євчинг нээсэн.

Тєрд тусдаг Паркинсоны євчин /хууль/ нь дараахь байдлаар тодорхойлогдоно.
Хєрєнгийг тєсвєєс дааж байвал тєрийн тvшмэл ямар ч байсан тvvнийг бvрэн зарж чадна
Тєрийн орлого єсч байвал зардал заавал єсєх болно
Тєрийн тvшмэдvvд нєгєє тvшмэдийнхээ ажлыг л бий болгодог
Албан тушаалтан єрсєлдєгчєє биш захирагдагч нараа олшруулах сонирхолтой байдаг
Тєрєєс мєнгє авагчид байнга хэцvvдэж дутагдаж, дээрээс мєнгє нэхсээр суудаг.

Тєрд тусдаг албан тушаалын энэ євчинг тєсвийг багасгах замаар эмчилдэг. Харамсалтай нь дээрх євчний бvх шинж монголын тєрийн бvх шатанд илэрч, архагшсанаар барахгvй тvvнийг эмчлэх арга болсон тєсвийг багасгах биш харин ч улам ихэсгэж тvvнийгээ хувааж идэхийн тєлєє тvшмэдvvд ухаангvй тэмцэлдэх болсон нь єнєєгийн бидэнд учирч байгаа гай зовлон. Ядаж байхад яр гэгчээр, сонгууль дєхєхєєр энэ євчнєєр євчлєгсєд улс тєрд олширч, байгаа жаахан баялагаар сонгогчдоо хахуульдан, цєєн хэдэн бизнесменvvдээрээ сор залчих гээд байх нь бvр хэцvv.
Улс тєрчдийн увайгvйгvйгээр буянтны дvр эсгэж тоглохоос гадна тєрийн албаны ажил гэж худлаа баахан цаас vйлдвэрлэж, тоо хэлдэг нь хэтэрлээ. Хэрэгжиж, vр дvнд хvрсэн зорилт гэж бараг vгvй. Харин хэрэгжvvлсэн гээд л баахан худлаа ярих. Vнэндээ мєнгийг нь тоглоод, бизнес хийгээд, хувааж идээд дуусгачихсан. Vр дvн нь ядуурал, бухимдал, доромжлол. Нєгєє тєрийн бодлогоор хямдрах, татварын хєнгєлєлттэй олон тонн будаа гурил хаана байна. Цаасан дунд, тvшмэдийн ширээн дотор л байгаа байх.
Гэтэл бидний ихэнх нь баялаг бvтээдэг бизнесменvvдээ vзэн ядаж, тэдний ашиг, хуримтлалыг тонон дээрэмдэхийг тєр засагт зєвшєєрч, албан тушаалтнуудыг єєгшvvлж байх юм. Тєрд хандах сонирхолтой парадокс шvv. Нэг талаас тэгээд єг, ингээд єг гэх мэтчлэн тєрєєс хийх хийхгvй олон зvйл шаардаж, эрх мэдэл, тєсєв мєнгийг нь нэмэх мєртєє нєгєє талаас тєрийг хариуцлагагvй, авилгажсан, эрх мэдэл нь хэтрээд vр ашиггvй зардал нь ихэдлээ гэж шvvмжлэх. Vнэндээ тєрд туссан Паркинсоны євчнийг олж хараад, шvvмжлээд байгаа мєртлєє тvvний эмчлэх арга болсон тєсєв танаж, хэмнэлттэй байлгах зарчмыг ажиллуулахгvй харин ч эсрэгээр нь тєсвийг нь, эрх мэдэлтэй нь нэмэгдvvлж, халамж хvсэх байдлаараа тєрийг данхайлгаад, євчнийг нь улам хvндрvvлээд буй нь бидний парадокс.

Улс орнууд хєгжихийн тулд бизнесменvvдээ сонсож, тvшмэдvvдээ хардан хянаж, иргэд нь баяжиж баялаг бvтээж байхад, бид харин эсрэгээр улс тєрчдєє сонсож, бизнесменvvдээ хавчин гадуурхаж, тvшмэдvvд нь баяжиж, бусдын хєдєлмєрєєр тарган цатгалан амьдарч байна. Бусад улс баялагийг зах зээлийн дvрмээр хувааж, иргэдийнхээ дийлэнх олонхийг єєрийн бизнестэй, баялаг бvтээгч дундаж иргэн болгох гэж зорилго тавьж байхад бид баялгийг улс тєрєєр хуваарилуулж, иргэдийнхээ олонхийг тєрийн гар харж, халамжаар амьдрах ядуус болгон хувиргаж байна.
Vнэхээр ч ємчийн хууль тогтоомж болон бизнессийн орчин нь байнга єєрчлєгдєж, бодлого нь тодорхойгvй, аливаа шийдвэрийг эрх мэдэлтнvvд нууцаар гаргаж буй тохиолдолд ур чадвартай нь бус харин эрх баригчидтай холбоо сvлбээтэй нь бизнест амжилт олдог гэдэг. Монгол улсад ийм дvр зураг ажиглагдаад удаж байгаа. Удаад зогсохгvй уламжлал болон тогтнож байгаа. Хуулиас хvчтэй эрх дархтны зан аашийг дагах гэж олон бизнес зовж байхад, тєрийн тvшмэдvvд тэднээс илvv ашгийг тєсвєєс уутлан авч байна. Монгол улсад баялаг бvтээж, хєгжлийг бий болгодог хvмvvс нь цєєдєєд, даргалж, зандачиж, хувааж иддэг нь ихдээд бизнес эрхлэх нь зvгээр сууснаас хэцvv, бэрхшээлтэй болж буй нь vнэн. Бизнес эрхлэгчид єєрийн бизнесийг єргєжvvлэхээс илvvтэй одоо байгаа бизнесээ хамгаалж улс тєрийн ємгєєлєл, хамгаалалтай болоход санаа зовинож, бизнесийн шинэ салбарт хєрєнгє оруулалт хийх биш, улс тєрд мєнгє хаях нь ч бас ихсэж байна. Гурил будаа, талхны vнийг хєєрєгдєж буй дотоод шалтгаан ердєє л энэ.
Єнєєдєр дэлхий нийтээр хvнсний хомсдолд орж, улс орон бvр хямралыг хэрхэн даван туулах вэ хэмээн гарц хайж байхад Монголчуудын бид бvх бурууг цєєн хэдхэн баялаг бvтээгчиддээ тохож, харин араар нь популист улс тєрчид болон авилгач тvшмэдvvд нь буянтай сайхан царайлан сонгуульдаа бэлтгээд сууж байна.

Хуулиар хамгаалагдаагvй, тєрєєс хамааралтай хєрєнгє баялаг гэдэг зах зээлд vнэ цэнэгvй, эзэндээ vр ашиггvй, байнгын эрсдэлд байдаг нь vнэн. Энэ эрсдлээ бизнесvvд улс тєрд татварлаж, улс тєрчдийг тэтгэж байж багасгадаг. Энэ нь эцэстээ улс орныг олигархижсон эдийн засаг, тєржсєн зах зээлд аваачдаг.
Уул нь бизнесийн орчинд ажиллах тєрийн vйлчилгээний гол зарчим бол иргэний, бизнесийн санаачлагын урд хєндєлдєж, элдэв хураамж зєвшєєрлєєр хориг тээг хийх биш, харин араас нь дэмжин, хэрэглэгчийн эрх ашгийн vvднээс стандарт сахиулах явдал билээ.

Олон юм ярилгvй алсаа харан, монголын ирээдvйг жаахан ч гэсэн сайн сайхан руу нь єєрчилж, єнєєгийн баялаг бvтээгчиддээ зориулж улс тєрчдийн хийж чадах ёстой зvйлс бол vнийг тогтоож, тєрийг хvчирхжvvлэх бус харин хууль тогтоомжоо ойлгомжтой, тєрийн албаа хvндрэлгvй, шvvх цагдааг шударга болгож, боловсролын бодлого нь улс орны эдийн засгийн хэрэгцээг хангахуйц, дэд бvтэц нь бизнес эрхлэгчиддээ хvртээмжтэй, банк санхvv нь иргэдийн бизнес санаачлагыг дэмжих тийм нєхцєл боломжоор хангах юм.

legend_rico

2009.05.01 01:45:24
*.44.111.103

zov sanaa l bna .uneniig helehed ard tumen holoo olohgui bgaan bish MONGOL ULSIIN TOR OOROO CHADVARGUI UCHRAAS HOLOO OLOHGUI BNAA. huulia gargaad ur dung ni  tootsoj baih tsag hugatsaa buhii l bolomj bna shdee. huuliin tosol bolovsruulahad busad uls ornii jishigiig dagah bolovch MONGOL uls ooriin hun amiin butets,gazar nutag ,uur amisgal, gazriin hevliin baylag buh l ovormots ,emzeg  nohtsol baidalaa hargalzan uzeh yostoi. huuliin heregjiltiig tor ooroosoo ehleh yostoi.  Mongol uls ediin zasgiin bolomj bololtsoo, gazar zuin bairlaliin strategi g.m zuiliig es tootsoh yum bol ard tumnii zugees tord daramt shahalt uzuuleh oor neg saad baihgui.

legend_rico

2009.05.01 03:02:53
*.44.111.103

1990 onii shine undsen huuliar  Mongol ulsiin ireeduin bolon Mongol ulsiin irgediin yazguur erh ashigiig huulichilan ogson. Ene huuli Mongol ulsiin gol huuli yum.Irgen bayn bol uls bayn gedeg baihaa manaid l ene zarchim toriin bodlogo dutagdaad bgaa yum. tsaad utgaaraa erhzuin hariltsaanii tolovshilt er algaa. Songuuli bolohoor l undsen huulindaa gar hureed l huulia oorsdiin duraar zasaad l ehleh yum bol huuli baih hereg bna uu. Huulias deeguur hun gej baih yosgui. 
Mongol ulsiin huuli yas undes ,shashin shutleg ,niigmiin davhargaas ul hamaaran tegsh uilchileh yostoi. Mongol ulsiin tor ni tsoohon heden hunee aldaad uugsgaad duusah uu avraad hamgaalaad uldeh uu oorsdoo l meddee. 
ene metchilen olon yum bna ldaa toriin toloo ogotno booj uheed yahavdee. gehdee bas dugarmaar l sanagdah yum hehe 

legend_rico

2009.05.01 03:05:39
*.44.111.103

yo yo arai hiij neg yum sanalaa oruullaa. eroosoo bichsen comment orohgui butsaagaad bsan yum hehe
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청