Бичлэгийн тоо 2,391
Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар өнгөрсөн сарын байдлаар Монголд оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн 15 орны 160 иргэнд захиргааны арга хэмжээ авч, 32 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Гадаадын иргэдийн ихэнх нь визийн хугацаа хэтрүүлсэн, оршин суух журам зөрчсөн байна. Үүний зэрэгцээ гадаад улсаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчлийн улмаас 20 аж ахуйн нэгж, байгууллага торгуулжээ. Юутай ч шалгалтын явцад оршин суух хугацаа хэтрүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон есөн орны 32 иргэнийг албадан гаргаж, Монголд орохыг хориглосон дардас дарсан аж.
Тус газар иргэдээс мэдээлэл авах, зөвлөгөө өгөх төв байгуулсан. Дурдсан хугацаанд тус төвд 3200 иргэн хандаж зөвлөгөө авчээ. Одоогийн байдлаар манай улсад 104 орны 23600 гаруй гадаадын иргэн ажиллаж, амьдарч буй аж.
А.ЗЭНЭЭ