Бичлэгийн тоо 2,391
E-mail
Титэм  үг
Орь залуу оюутан насны таван жилийг ор зэрэгцүүлэн унтаж, өөхтэй талх, шарсан төмс хуваан идэж хамт өнгөрөөсөн украйн андтайгаа одоо ч холбоо, харилцаатай байдгийм. Найз маань нэгдүгээр ангийн эхний хагаст тооны шалгалтандаа бүдэрсэн юм. Тэр тухай сургуулийн захиргаанаас эцэг эхэд нь захидал бичжээ. Азаар захиаг аав, ээж нь биш, ах нь түрүүлж уншаад хав дарсан байна. Аав, ээж тэр гайтай захиаг уншсан бол яана аа гэж үе үе халаглан ярьдагсан. Эцэг эхдээ мууг дуулгаж, муухайг үзүүлэхгүй гэсэн бодолтой элбэрэлт үр, ухаант хөвүүний ухаалаг бодол санаа.


 Сайн хүү аав, ээжийгээ өвдөж л зовоохоос өөр бусдаар зовоох ёсгүй гэдгийг тэр маш сайн мэддэг, ёсчлон сахьдаг, хэрсүү залуу. Найз маань гоц авьяасгүй ч, гойд оролдлоготой нэгэн байлаа. Удаавтар боловч уйгагүй. Нэгдүгээр ангийн эхний хагаст мунгинаснаасаа хойшхи дөрвөн жил гаруйд номын мөрт шулуудаж, хичээл номоо оролдон, ширээний ард залсан бурхан шиг суусан даа. Амжилтгүй явдлын сүүлчийн шатыг амжилтын эхний шат болгож чадсан нь бахархууштай бөгөөд сургамжтай. Нэгдүгээр ангидаа сүүл хэрд жагсаж байсан тэрээр их сургууль төгсөхдөө толгойн хэсэгт өрсөлдөгчийн нэг болж чадсан. Хэрэв дахиад нэгээс хоёр жил сурсан бол яалт ч үгүй тэргүүн магнайд давхих байсан гэж боддог юм. Ленинградын Нева мөрөн дээрхи аварга том гүүр дээш сөхөгддөг аргыг инженерийн бүдүүн баргийн хийц, би илүү боловсронгуй болгож дөнгөнө гэж ярьдагсан. Хэрэв тэрээр уг ажлыг зориглон барьж аваад оролдсон бол чадах байсан гэдэгт би эргэлздэггүй. Яагаад гэвэл хүн бүрт төдийлөн байдаггүй тэвчээр, оролдлого хоёр хамтдаа, түүнд харамгүй заяасан байсан. Оролдлого сайт оройд нь гарч чаддаг гэдгийг би найзынхаа амьд жишээнээс эргэлзээ тээнэгэлзээгүй хэлэх болсон юм даа.
Хэн нэгэн чамаас үүнийг хийж чадах уу гэж асуувал чадахгүй гэж хэзээ ч бүү хэл. Оролдоод үзье гэж хэлж сур. Оролдож эхлээд, туйлбартайгаар чармайн зүтгэвээс эцэс төгсгөлийг нь үзэхдээ л нэг үзнэ. “Бүтээгүй байхдаа маш олон үйл хэрэг боломжгүйд тооцогддог” юм. Оролдоод эхлэхээр тас харанхуй байсан боломжоос гэрэл гэгээ алгуур туяарч эхэлнэ. Чи түүнийг яасан ч хийж чадахгүй гэж хүмүүс чамайг басамжлан бодож байсан зүйлийг оролдсоор бүтээчих юм бол чамд дээд зэргийн сэтгэлийн цэнгэлийг, өөрөөрөө бахархах бахархалтай хамт авч ирнэ.

Аугаа их үйл хэргийг бүтээхээр зорьсон бол унтах нойр, идэх хоолоо хугасласан бүтээлч оролдлого, уйгагүй хичээл зүтгэл шаардагдана. Аугаа их үйл хэрэг гэдгийг өөр өөрийнхөө хэмжээсээр бодон ойлгож зүтгээрэй. Чиний хувьд аугаа их үйл хэрэг гэж бодогдсон зүйл хэн нэгэнд чамлалттай санагдвал санагдаг. Үл тоо. Үйл хэргээ л гүйцэлдүүлэхийн төлөө чармай. “Аугаа их үйл хэргийг шууд хийчихдэггүй” юм. Хийх гэж байгаа зүйлээ хэнээс ч дутахгүйгээр, хэнд ч гологдохгүйгээр төгс сайн хийхийг хичээх хэрэгтэй. Хүн бүр өөрийн үйл хэрэгтээ аугаа байж чаддаггүй юмаа гэхэд хэнээс ч дутахгүй, хэний ч өмнө нүүр улайхгүй омог бардам байх ёстой. “Асар их саад тотгоргүй аугаа их үйл хэрэг гэж байдаггүй. Аугаа их үйл хэрэгт байнгын цуцашгүй чанар хэрэгтэй”. Асар их саад тотгорыг даван туулж байж аугаа их үйл хэргээ гүйцээнэ. Өөрийгөө бүү дорд үз, өөрийгөө бүү басамжил. Өөрийнхөө хүч чадалд, хийж чадах зүйлдээ гүн бат итгэ. “Хүн өөрөө өөрийнхөө хүчинд итгэж байгаа тэр газартаа л амжилтанд хүрдэг” юм. Аливаа үйл хэргийг сайн хийхийн тулд түүндээ уусан шингэж, бүх сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ зориулан хийсэн бүхэн төгс төгөлдөрт ойртоно. Сэтгэл дутсан бүхэнд амжилт дутна. Хүнд хийж чадах зүйл, чадахгүй зүйл гэж бий. Сэтгэшгүй, хүрэшгүй зорилгод сэтгэлийн хөөрлөөр бүү тэмүүл. Авьяас хийгээд хүчин мөхөсдөх үйлд аваргуудыг дуурайн бүү санаарх. Арсланг дагаж туулай харайвал ангалд унаж үхэхтэй адил болно. Дургүй зүйлээ хийх гэж үйлээ үзэн, өөрийгөө хүчлэн албадаж битгий тамла. Цагийн гарз, биеийн гарз, сэтгэл санааны гарз. Харин “байнга өөрийнхөө дуртай зүйлийг хийж байх нь хүний онцгой аз жаргал байдаг” юм шүү. Ямар нэг зүйлийг хийж бүтээхээр зорьж, оролдож эхэлсэн бол энэндээ өөрт байгаа бүхнээ зориул. Тэгээд түүнээсээ өөр юуг ч мэдэх байлаа мэдэхгүй, бүтээх байлаа бүтээхгүй, санах байлаа ч санахыг хүсэхгүйгээр тэвчээр заан, эргэлт буцалтгүйгээр чармайн зүтгэ. Эргэж хургаж, гуйвж дайвах хэрэггүй. Гуйвж дайвдаг хүнээс амжилт бүтээл дүрвэн зайлна. Шилсэн бүхнээ эргээд голж, авсан бүхнээ буцааж хаядаг хүн эцсээ хүртэл явж чаддаггүй юм. “Ухаалаг бөгөөд эрч хүчтэй хүмүүс эцсээ хүртэл тэмцэцгээдэг, харин хоосон, ямар ч хэрэгцээгүй хүмүүс өчүүхэн ч тэмцэлгүйгээр, утга учиргүй амьдралынхаа санамсаргүй, өчүүхэн бүх тохиолдлуудад бууж өгдөг”.

Ямар нэг зүйлээр махран оролдож байхад чинь оволзсон дур сонирхол буурч, оргилсон эрч хүч чинь саарах агшин тохиож магад. Энэ агшин маш их хор хөнөөлтэй. Тэр агшнаа дийлж давж чадаагүйгээс эхэлсэн олон ажил дундаа зогсох буюу дуусалгүй орхигддог нь харамсалтай. Ажиллахыг хүсэхгүй байгаа тэр агшныг дийлж давах нь үйл хэрэг бүрт хамгийн чухал нь байдгийг мэдэж ав. Том ч, бага ч аливаа ажил үйлийг бүтээхэд сэтгэлийн хүч тэнхээ үнэхээр чухал. Сэтгэлийн хүч дутсан залуус би үүнийг сурчихдаг бол сайхнаа, надад энэ байдаг бол гоё оо, түүнийг би хийж чаддаг ч болоосой гэхчилэн шүүрс алдан, хий хоосон санааширч суудаг. Цэцгийн үр суулгаад арчилж тордохгүй бол ургаж цэцэглэдэггүйтэй адил ганцхан хүсэл төдийгөөр ямар ч зүйл боловсорч, үр шимээ өгдөггүй. Хүслээ биелүүлэх тодорхой нарийн зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх хичээл зүтгэл гаргах ёстой. Тийм юм хийх юмсан гэж мянгантаа хий хүсч, хоосон бодож сууснаас нэг удаа оролдоод үзэх хэрэгтэй. Оролдлого чинь бүтэж баярлуулна, бас бүтэлгүйтэж зовооно. Зовлон бэрхшээл мундахгүй тохионо. Зовлон бэрхшээл зөвхөн зовохын тулд биш, даван туулахын тулд байдаг юм. Тиймээс түүнтэй шуудхан тулалд. Оролдож байх явцад түүнийг даван туулах сайн аргыг олж харан хэрэгжүүлнэ. Бэрхшээлийг гэтлэх явцад амьдралын их сургуульд суралцан, хат суусаар байх болно. Тулгарсан бэрхшээл зовлонг арилгавал тэр нь дараагийн шинэ, шинэ бэрхшээлтэй халз үзэн, туулан гарах зориг хүчийг сэлбэнэ. Амьдрал үргэлжилж байгаа нөхцөлд бэрхшээл зовлонтой тэмцэхгүй байна гэж үгүй. Бэрхшээлийн өмнө туйлдан сөхөрч болохгүй, тулалдан давах л хэрэгтэй. Энд хичээл зүтгэл, оролдлого чармайлт онцгой чухал шүү. Юутай ч уулзаж учирлаа гэсэн хичээл оролдлогоо тасралтгүй үргэлжлүүл. Тэгвэл нэн удалгүй өөртөө итгэх итгэл болон хүч чадал булгийн цэвэр тунгалаг ус шиг оргилоод ирэх вий. “Зовлон бэрхтэй тулалдаж байж хүн зоригоо чангалж, авьяасаа төгөлдөржүүлдэг. Бидний дайсан бол угтаа бидний хамсаатан нөхөр мөн” гэж нэгэн улс төрийн онолч өгүүлсэн байна. Зовлон бэрхшээл хүнд бэрх хэдий ч шилдэг сайн багш мөн. Хүнд бэрх нөхцөл дунд гар хоосон орхигдож, хатуу хүтүүг амссаныг зэрвэс бодоход бие арзасхийдэг. Хүнд бэрх нөхцөлтэй улаан нүүрээрээ тулсан үед эрэлхэг зоригтой тэмцэж цаана нь гарахаас өөр аргагүй. “Зовлонтой тулах нь бурхан тэнгэрт авирах шат юм” гэсэн нэн эртний зүйр үг байдаг юм билээ. Хүнд бэрх нөхцөл дунд л хүний хүч чадал галын дөл шиг бадардаг. Том бэрхшээл сорилтыг гэтлэн туулж байж хүний шилдэг зан чанар төлөвшин, хугарч нугарахгүй эр зориг нь хатаагдан чангарна.

Аугаа их үзэл санаа, нээлт бүтээл, шилдэг шигшмэл бүхэн зовлонгийн далайг гатлан ирж, гаслан дунд тунгаагдан цэвэршиж, бэрхшээл хүндрэлийг гэтлэн давж байж, нөр их хичээл оролдлогын үр дүнд алгуур аажмаар бүтэж бүрэлдэж байдаг билээ. Оролдоод, хичээгээд үз. Чамд ч гэсэн од шүүрэх цаг ирэх вий. Оролдлого сайт оройд нь гарна гэдэг үнэн шүү, залуус аа! Оролдоод, зүтгээд байгаарай.

Нацагийн Багабанди

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1618882/3ae/trackback

edi hugda

2012.12.09 11:47:05
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2617

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1691

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2124

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청