Бичлэгийн тоо 2,391

ЭХ ОРНОО ХАЙРЛАХ СЭТГЭЛ МИНЬ СЭРЭГТҮН

      Эх оронч сэтгэл, үзэл бодолтой олон хүн Монголд байсан. Одоо ч мэр сэр байгаа л байх. Түүх гэдэг өөрөө хэрэгтэйг нь олон түмэнд үлдээж хэрэггүйг нь цаг хугацаатайгаа хамт авч оддог ажээ. Дэлхийн талыг морин туурайгаараа тамгалж, тойгтойг нь сөхрүүлж, толгойтойг нь бөхийлгөж асан тэртээ 13-р зууны үйл хэргийг бид хичнээн жил нэхэн нэхэн санав. Түүгээр хооллож, түүгээр нэр төр олж, түүгээр бас өөрөө өөрийгөө гайд унагаж байсан нь түүхэнд ч, энэ цаг үед ч бэлхэн бий.

Одоогоос 20-иод жилийн өмнө бид тэр түүхийг ярих эрхгүй байлаа. Тэр ч байтугай бодох ч аргагүй байв. Ардчилал хэмээх үнэт эрдэнэ цагаан морин жилийн эмээл дээр салхи татуулан давхин ирж, олон жил үгээ хориулж, үйл хэргээ цагдуулж байсан монголчуудад эрх чөлөө хэмээх гэрэл гэгээг авчирсан. Энэ салхи дэлхий нийтийг эрт цагт хамарсан ч монголд ноёлсон социализмын хана хэрмийг нэвтэлж чадалгүй 1921 оны үед буцаж байсан билээ.

Ардчиллын буянаар бид үгээ хэлэх эрхтэй болж, өөрийн гэсэн хөрөнгөтэй болсон. Түүний хишгээр бид дэлхийн бусад улстай мөр зэрэгцэн давхих болсон юм. Энэ бол асар их баялагтай Монгол улсыг алс холын америк тив, арслангийн нутаг африк тив, хөгшин гэгддэг европт таниулсан юм. Ингэж таниулахад Их эзэн Чингис хааны минь байгуулсан гавъяа их хэрэг болсныг бид мэднэ. Тэгэх тэгэхдээ энэ омогшлыг гадаадад яваа ахан дүүс, элэг нэгтнүүд маань биеэрээ мэдэрсэн бөлгөө.

Монгол орон байгалийн асар их баялагтай гэдгийг бид өнөөдөр бүрнээ мэдэрч байна. Эх орны минь дов толгод бүхэн дороо эрдэнэс агуулаагүй ч тухайн нутаг усныхаа зон олонд хүндлэгдэн, тахигдаж байдаг нь олон.

Өгөөж буяныг нь эдэлж хэрэглэж ирсэн бидний монголчууд өдгөө цагт олзонд хэт шунаж, эх орныхоо элэг зүрхэнд нүхэлж, газар лусаа ч хайхралгүй баялгийг нь цөлмөх болжээ. Газар тариалан эрхлэлгүй, хуучин газраа атаршуулж, хүнснийхээ бүтээгдэхүүнийг гадаадаас авах болов. Бид тариалан эрхлэх талбайгүйдээ айлаас царайчилж, болсон болоогүй хүнс хэрэглэж байгаа юм биш. Харин хийе гэсэн сэтгэл, зүтгэлгүй байгаад л учир байна. Шинийг санаачлаад хийе гэхээр төр засаг нь дэмждэггүй, хийх гэж байгаа хүнээ элдвээр харддаг ийм орчинд ямар ч чадалтай эрдэмтэй хүн ажил хийх аргагүй. Бид яагаад эрдэм номтой хүмүүсээ гадаадад алдаад, тэд маань эх нутгаа элгээ бэтгэртэл санан санан харь улсад ажиллаж амьдраад байна вэ. Амьдрал гэдэг шалгуур учир. Тэд маань тэрхүү шалгуурт унаж, шавар шавхайтай хутгалдахгүйн тулд эх нутгаа орхин гадаадад явна. Эх орноо хайрладаг түүнийхээ төлөө үхэж ч чадах сэтгэлтэй хүн нь эх орноо харьд худалдан хөлжиж байгаа бусдаасаа олон байгаасай.

Эх орон газар нутгийн тухай өгүүлснийх ам дамжин уламжлагдсан эртний домгуудыг нэхэн дурдсу. Өвөг дээдэс маань эх орныхоо нэгэн уулыг үхрийн ширээр хэмжиж манжаас авч байсныг, Давст нуураа ч мөн адил уран ухаанаараа авч үлдэж байсан гээд олон домог бий. Домог дотор үнэн бий гэдэг. Худал гэхийн аргагүй үнэн байдаг. Тэр нь бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн аман яриа, үлгэр домог буй за. Бурханаас хүртэл нутгаа харамласан чин зоригтнууд дэлхийд хэр олон бол оо.

      Нутаг усаа аргадан тахих нь өнгөцхөн харахад шашины зан үйл мэт байвч, энэ нь үр хүүхдүүддээ эх орноо гэсэн чин сэтгэлийг төлөвшүүлдэг ач холбогдолтой. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Улаан цутгалан гэж үзэсгэлэнт газар буй. Хүн бүхэн мэдэх байх аа, Орхон гол олон бээрийн газрыг эцэж цуцалгүй туулсаар энэ газар хүрхрээ болон доошилдог. Тэгвэл өвөг дээдэс маань энэ газартаа жил бүр өргөл өгдөг байсан. Энэ бол саяхны л явдал. Сайн л бол зуун жилийн өмнөх. Их гарын мөнгөн ембүүг хэдэн арваар нь өргөж тахидаг байжээ. Монголчууд тэгэхэд яадгаа алдсан баян байгаагүй. Харин ч ядуу байсан. Айл бүрт мөнгөн ембүү байгаагүй атал эх нутгаасаа тэд эд хөрөнгөө харамлаагүй. Ядуус нь хөдөлмөрлөж олсон хэдийгээ засаг ноёндоо тушааж, ноёд баячууд нь эх нутгаа гэсэн сэтгэлээр энэ газарт мөнгөн ембүүгээ харамгүй сэтгэлээр өргөдөг байсан. Цаахна нь байдаг Тэрхийн цагаан нууранд нутгийн зон олон мөн л идээ будаа, эд хөрөнгөө өргөдөг байлаа. Лус савдагаа аргадаж, эх орноо амар тайван байлгахыг хүсч, хүслээ шивнэн өргөдөг байв. Хангайнхан сарлагаа уулнаас буулгахдаа ашигладаг суран дүүгүүрийнхээ үзүүрт мөнгөн ембүүгээ уяад нуурын гүн нь шиднэ. Энэ нь эх нутгаа гэсэн эгэл ардын уламжлал байлаа. Одоо энэ үйл хэвээр байгаа эсэхэд эргэлзэж байна. Харин ч ембүүг нь авч хөлжих гэсэн гадаад, дотоодын шуналтнууд тэр газарт орж үхэн газар орныг минь бузарлаж байсан нь цөөнгүй.

      Монголчууд ийм өгөөмөр байв. Газар дэлхийнхээ үр шимийг хүртэхдээ эргээд хариу болгон ингэж тахилга өргөдөг байв. Дахин хэлэхэд тэр үед Монголчууд язартлаа таргалсан баян байгаагүй. Харин ямар ч хүний хөрөнгөнөөс илүүтэй сэтгэлтэй байсан юм шүү. Өнөөдөр бидэнд тийм л зан дутагдаж байна. Цахим тооцоолуурын машинд хэрэгтэй программыг нь суулгадаг шиг гадаадаас  тэрхүү нандин зан заншил, сэтгэлээ авчирч чадахгүй. Харин тэр нь бидний ой ухаан, уламжлал, цусанд минь нуугдмал янзтай оршиж байгаа. Түүнийгээ бүгдээрээ сэргээе. Хэн хүнгүй. Эрх мэдэл, эд хөрөнгө ч бус элэг бүтэн жаргалтай амьдрах гэсэн туйлын зорилгоо өмнөө тавиад нэгэн дуугаар дэлхийд ч ховорхон зангаа ил гаргая. Үүнийг бид хийж өлхөн чадна. Нэг нэгнээ дэмжиж, түшиж тулж чадвал эх орны минь буян заяа биднийг ивээх болно. Агуу гэгддэг Америк орны ард түмэн ч гэсэн бурханд итгэдгээ мөнгөн тэмдэгт дээрээ буулгасан байдаг. Бид харин өөрсөддөө, үнэт соёлдоо, түүх уламжлалдаа итгэж гэрэлт ирээдүйн зүг хөтлөлцөн алхах цаг нь болсон. Эх орныг минь, элэг нэгт хөх толботнуудыг минь бурхан ивээг…

      Эх орноо гэсэн сэтгэл минь сэрэгтүн.

 


Ц.Баянмөнх (Mongoloos)

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1618568/d05/trackback

edi hugda

2012.12.09 11:50:06
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청