Бичлэгийн тоо 2,391
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн "Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ" номноос

Саяхан нэг хүн надаас ‘‘Эзэн Бурхан тийм хүчирхэг байтлаа яагаад ийм их зовлон гамшгийг бүтээсэн юм бэ?’ гэж асуусан. Эзэн Бурхан зовлон гамшгийг бүтээгээгүй, хүмүүс бид өөрсдөө толгой мэдэж эд бүгдийг бүтээсэн юм. Эзэн Бурхан буу зэвсэг хийдэггүй. Эзэн Бурхан хэзээ ч атомын бөмбөг бүтээгээгүй. Бид л энэ бүгдийг өөрсдийн гараар бүтээсэн билээ. Тэгэхээр бид л ингэхээ больчихвол гай гамшиг гэж байхаа болино. Ингэхэд, ядуу хөрштэйгээ эд хөрөнгөө хуваалцахыг хүсдэггүй улс чинь бид өөрсдөө л шүү дээ. Үнэнийг дэлгэрүүлэхийн тулд болон, энэрэл нигүүлсэл, тэсвэр хатуужил, буянт үйл, хайрын тухай бусдад дуулгахын тулд хангалттай зүтгэхгүй байгаа улс чинь бид өөрсдөө л юм шүү дээ.”

Эзэн Бурхан зөвхөн гоо сайхан зүйлийг л бүтээдэг. Биднийг харж байг гэж Эзэн Бурхан цэцэгсийг бүтээсэн. Биднийг дулаацуулж, манай дэлхийг гийгүүлж байг гэж Тэр нарыг бүтээсэн. Ургацыг маань тэтгэх гэж бороог бүтээсэн. Эзэн Бурхан хэзээ ч эвдэн сүйтгэгч зүйлийг бүтээж байгаагүй. Гагцхүү бидний өөрсдийн үйл, сөрөг уур амьсгал л энэ бүх гай гамшгийг авчирдаг.” “Бид зовлонгийн шалтгааныг ойлгочихвол түүнийг өөрчилж болно. Бид ойлгохгүй байгаагаас л зовлон үргэлжилж байдаг. Үүнтэй адилаар, эмч онош тавиад өвчин юунаас болсныг мэдэж байвал өвчнийг анагааж чадна; гэхдээ хамгийн гол нь өвчтөн өөрөө урт удаан хугацааны туршид эрүүл байхын тулд амьдралын ямар хэв маяг баримтлахаа мэдэж байх ёстой. Бид бие махбодоо энх тунх байлгахын тулд эрүүл ахуйн дүрэм журмыг мэдэж байгууштай. Олонхи өвчнөөс сэргийлж чадахын тулд ямар хоол идэж, ямар дасгал хийж байх ёстойгоо мэдэх хэрэгтэй. Оюун санааны хувьд эрүүл саруул байхын тулд бид Эзэн Бурханы хууль, Байгалийн хуулийг мэдэж байх учиртай. Бурханлаг билгүүн ухаантай эрүүл саруул байхын тулд бид үүнийг мэдэж байх ёстой юм. Учир нь Эзэн Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн билээ.”

“Бидэнд амьдралын тухай, гэгээрэл, шашин шүтлэгийн тухай, бид хэрхэн яаж амьдарвал зохих тухай, шашинсаг хүмүүс ямар байвал зохих, гэгээрсэн Багш яаж амьдарч, хувцаслаж, хоолож, тэр ч бүү хэл яаж ярих ёстойн тухайд урьдаас тогтсон олон үзэл баримтлал байдаг. Гэгээрэхээс өмнө ч, дараа нь ч надад бас ийм үзэл олон байсан. Гэгээрэхээс өмнө тийм үзэл их байсан нь мэдээж, харин бага сага гэгээрсний хойно энэ нь багасч, өдөр өдрөөр улам багассаар байна. Эзэн Бурхан намайг өдрөөс өдөрт улам хүлцэнгүй, Түүнийхээс өөрөөр бол өөрийн гэх үзэл бодол үлдэхгүй болтол минь даруу болгосон. Би гагцхүү Түүний хүсч байгаа зүйлийг л хийх ёстой. Та нарын нэгэн адил би алдаан дээрээ суралцахад хүрсэн юм.”

Бид хэчнээн их зүйл мэдэх тусмаа төдий чинээ бага юм ойлгодог. Ертөнцийн ердийн мэдлэг хэт ихэдсэнээс болж бид жинхэнэ билгүүн ухааныг ойлгодоггүй. Зай завсаргүй амьдралын маань байдал энэ юм. Энэ улигт ертөнцөөс олж авсан докторын зэрэг, эрдэм ухаанаараа бид дэндүү бардамнаад өөрсдийгөө тэр бүхнээс хавьгүй дээгүүр гэдгээ мартчихдаг.

Бидний хэтэрхий бардам байх нь яг үнэндээ өөрсдийгөө дорд үзэж байгаа хэрэг. Учир нь бид ингэхээргүй агуу улс билээ. Энэ ертөнцийн мэдлэг нь оюун санааны билгүүн чанарт хүрэхэд саад болохгүй нь мэдээжийн хэрэг боловч тэдгээр зүйлсийн хойноос хэт хөөцөлдөх нь бидэнд халгаатай.”
“Оюун санааны хувьд өсч хэрсүүжихийнхээ хэрээр бид улам амарлингуй болж, бодол сэтгэл болоод амьдралыг үзэх үзэл маань улам уужим саруул болдог. Тиймээс ч хүмүүс бидэнд хандаж, юм асууцгаадаг юм. Би тэдний сэтгэлд нийцүүлэхийн тулд үргэлж чадах ядахаараа хичээж ирсэн. Гэтэл хэн хэний маань санаа зорилго хэчнээн сайхан байгаад ч зарим хүний хувьд хариултуудыг минь ойлгоход хэцүү байдаг. Энэ нь бид хязгаарлагдмал тархиа ашиглаж түүнээс гадна оршдог зүйлийг ойлгох гэж оролдож буйгаас болж байгаа юм. Тэдний асуултуудын олонхи нь надад ч гэсэн урьд өмнө тулгарч байсан тул бидэнд хандан ирж юм асууж байгаа хүмүүсийг би сайн ойлгож байна. Ер хэзээ ч хангалттай хариулт авч байгаагүй юм шиг тэдэнд санагдана. Бидний сэтгэл ийм л байдаг юм. Сэтгэл маань цаг үргэлж ийм сониуч болохоор бид үргэлж л сониучирхаж, илүү зан гаргаж байдаг. Сайн мууг ялгаж салгах чадваргүйгээсээ болж тархи маань өдөр бүр сайн муу гэхгүй үй олон мэдээллийг цуглуулж байдаг.

Бүх төрлийн мэдээллийг хурааж өмчлөн өөрийн болгодог энэ сониуч тархинаас л бидний зовлон шаналал, сэтгэл хангалуун бус байдал, явцуу үзлийн ихэнх нь, мөн түүнчлэн өөрсдийгөө бусад хүн амьтнаас элдвээр ялгаварлаж тавих үзэл үүдэн гарна.
Тийм ч учраас бид уншиж, сонсож байгаа бүхэндээ болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь хааяа алдаатай ч байж мэдэх бусдын үзэл бодол, гүн ухаан аль бүхнийг шилж сонгож байхгүй бол тархи толгойд маань гүн шингэчихээд өөрийнх маань болж хувирдаг. Тэгээд бид өөрөө л ингэж бодож байна, өөрөө л хүлээн зөвшөөрч байна гэж бодно. Гэтэл хожим нь бидэнд илүү ашиг тустай, илүү үнэн зөв мэдээлэлтэй учрахаараа түүнд эргэлзэх юм уу, үл хэрэгсэх болдог.

Учир нь бид сүүлийнхтэй зөрчилдөж буй мэт санагдах тэр үзэл онолыг урьд өмнө нь аль хэдийнээ тархиндаа биччихсэн байдаг.
Ингэхлээр юуг ч хүлээж авахдаа, эхлээд, эсвэл үгүй ядаж дараа нь, тэрхүү онол, сургаал, үзэл санаа нь өдөр тутмын амьдрал, оюун санааны дэвшилд маань ямар нэг өгөөж болох эсэхийг шалгаж нягтлах ёстой. Эс бөгөөс бид элдэв үзэл санаа, хэсэг бүлгүүд, сэтгэлгээний янз бүрийн тогтолцоонуудын дунд хүчрэлгүй зүдэрч тун ч их асуудалтай тулгарах болно.”

“Хэрэв өөрсдийгөө угаасаа гайхалтай сайн гэж бодож байгаа бол сэтгэл маань хуурч байж ч мэднэ. Бидний сэтгэл өөрсдийгөө гайгүй сайн шүү хэмээн бодож, алдар нэр, сайшаал магтаал, хий мөрөөдөлд дурладаг. Нөгөөтэйгүүр, сэтгэл маань биднийг бас доройтуулах нь ч бий. Сэтгэл санаа биднийг гүн хямралд унагаж, өөрийгөө хэт дорд үзэх зуршилтай болгож, бидний сүр жавхланг дардаг.”

“Заримдаа бид өөрсдийгөө бид л энэ ертөнцөд хийж бүтээдэг нь гэж бодчихоод хамаг хүнд хүчрийг мөрөн дээрээ үүрцгээдэг. Тийм л учраас бид заримдаа хүч чадлаа барчихаад юу ч хийж гүйцээж чаддаггүй билээ. Хэрвээ бид гэгээрээд, түүнийгээ ашиглах юм бол мэднэ.

Хэрвээ бидний дотор хэдийнээ орших тэр хамгийн агуу хүчийг яаж хэрэглэхээ мэдчих юм бол, бид түүнээс л үүсч, түүн рүү л эргэн очиж, түүн дотор л амьдарч байгаа болохоор, төөрч будлих маань өдөр бүр улам улам багассаар зүрх сэтгэл маань ямар ч төөрөгдөлгүйгээр гагцхүү Дээрхийн хүсэл зоригийг биелүүлдэг болно. Есүс Христ бас энэ тухай “Тийм ээ, би хийдэг, гэхдээ Би биш, миний дотор орших Эцэг маань хийж байгаа юм” гэсэн билээ. Хинду шашинд ч мөн “Би биш, харин Та”-г байнга дурддаг. Гэгээрэхээс өмнө миний бодол санаа мэдээж хэрэг шүүмжлэмтгий байлаа. Мөн хүмүүс амьдралаа хэрхэн авч яваа тухайд миний санаанд нийцэх нийцэхгүй зүйлс байдаг байв. Хэдийгээр миний санааг зовоогоогүй, надад ямар ч хор учруулаагүй, ерөөс надтай огт хамаагүй байсан ч би энэ ертөнцийн олон олон юмны тухайд өөрийн гэсэн санал бодолтой байсан билээ. Тэр бүү хэл тэдгээр зүйлсийг шүүмжлэхийг оролдож, эсвэл засч залруулах ч гэдэг байлаа. Бидний амьдрал ингээд л завгүй байгаад байдаг юм шүү дээ.

Ертөнцийг шүүмжилж, хүмүүсийг засах гэж оролдсоор бүр залхаж ядарсныхаа эцэст миний засч залруулбал зохих хүн нь ганцхан би өөрөө л юм байна, тэгвэл бусад бүх юм хэв журмандаа орчих юм байна гэдгийг ойлгосон. Бурхан бидэнд алдаан дээрээ сурах боломж олгож, бусдын болон өөрсдийн маань жишээгээр сургамж өгдөг. Тийм л болохоор надтай яваа хоёр гурван хүний ядаж нэг нь миний багш, эсхүл багш болж чадахуйц байдаг гэж эртний Хятад зүйр үг хэлдэг биз. Өнөөг хүртэл миний ойлгож мэдсэн үнэн бол энэ. Учир нь бусдын алдаа нь бас бидний дотоод дахь зарим ой дуртгалыг сэргээдэг. Тэдгээр нь бидний магадгүй урьд өмнө хийчихсэн бөгөөд хэзээ ч мартах ёсгүй тэр зүйлийг сануулж байдаг. Бид өөрсдийгөө сайжруулахын тулд эдгээр зүйлсээс суралцах учиртай бөгөөд харин бусдыг хэзээ ч шүүмжлэх ёсгүй.”

“Гэхдээ өөрсдийгөө өршөөж уучилж бай гэж хэлье. Өөрийгөө хэзээд уучилж өршөөж байгаарай. Юу ч хийсэн гэсэн Эзэн Бурханд зориулж даатгаад л орхичих, үр дүн нь ямар байна тийм л байг. Учир нь бид юутай ч энэ бие цогцос биш. Бид үйлдэл ч биш. Энэ ертөнц дээрх аль ч юмны бүтээгч нь бид биш.
Бид бүтээгч нь байсан байлаа ч гэсэн бас л өөрсдийгөө уучилж өршөөх ёстой юм. Алдаа гаргах үедээ юм уу, уур хилэн эсвэл хааяа шунахай зан, тачаангуй хүсэл гэх мэт дадал зуршлаа барьж чадаагүй үедээ өөрийгөө өршөөж уучлах хэрэгтэй. Энэ бүхэн нь нөхцөл байдлаас урган гарч байдаг. Энэ бүхнийг хүсээд байдаг чинь бидний жинхэнэ Мөн Чанар биш, жинхэнэ сүнс биш билээ. Тийм болохоор, хэрэв бид өөрсдөдөө уур хүрч байвал, сурсан зан, дадал зуршилдаа л уурлавал зохино. Эсвэл буруугаа нөхцөл байдалд өгөхөөс биш, Дээд Билгүүн Ухаан, Жинхэнэ Мөн Чанартаа өгөх ёсгүй. Яагаад гэвэл Жинхэнэ Мөн Чанар бол хэзээ ч андуурч, хэзээ алддаггүй юм.”

А. Амьдрал ба ойр орчмынхоо нөхцөл байдлаас чөлөөлөгдөхийг маш ихээр хүсч байгаа бид зовлон болоод сэтгэлийн хөдөлгөөн шаналлаас өөрсдийгөө хэрхэн яаж цагийг нь олж чөлөөлөх вэ? Сэтгэлийн уяатай хүмүүсээс болж үүнийг олж харахад хэцүү байна. Гэхдээ амьдралд биднээс гадна, мөн хаячихаж болохгүй хэн нэгний хайраас гадна илүү их утга учир бий гэдгийг бид мэдэж байгаа.

Б. Ердөө л өөрийгөө уучилж өршөөгөөд дахин нэг оролдоод үз. Бид зарим тодорхой нөхцөлд өөрсдийгөө хянаж чаддаг ч ихээхэн хүч чармайлт гаргах хэрэгтэй болдог, гэтэл заримдаа өөрийгөө хянахыг хүсдэггүй эсвэл хянаж чадахгүй болдог. Ямар ч тохиолдолд тухайн агшинд өөрт юу сайн байна, түүнийгээ л хий. Сэтгэлийн хөдөлгөөний тухайд нэг их санаа зовохын хэрэггүй. Энэ бол зөвхөн далайн гадаргуу дээрх давалгаа юм. Далай үүнд буруутай биш. Дэлхийн эргэлт, салхины аясаар давалгаа үүсдэг билээ. Тийм болохоор далай өөрийгөө цаг үргэлж буруутгаж, давалгаа үүсгэн завь онгоц болон хүмүүс тэргүүтэнд аюул бэрхшээл учруулж байна гэж хэлж болохгүй. Далай өөрийгөө яаж ч чадахгүй.

А. Муу бодлоос яаж ангижрах вэ?

Б. Тийм ээ, энэ амаргүй. Та угаас заяасан хүчээ ашиглавал зохино. Аръяабалын аргаар бясалгах хэрэгтэй, тэгвэл та аяндаа ариусна. Бидний хувьд энэ тийм хүчир бэрхшээлтэй зүйл байхаа больсон. Өөрсдийгөө угааж, ариусгахын тулд бид өдөр болгон гэрэл, аялгууг ашигладаг. Харин оюун санааны өдрийн тэмдэглэл гэж хяналт маягийн зүйл байдаг. Бие, хэл, сэтгэлээрээ өдрөөс өдөрт хэрхэн улам ариусч байгаагаа өдөр бүр шалгаж болно. Хэр ахицтай буйгаа харна.

А. Уур хилэн гэж юу юм, яагаад энэ бидний дотор буцалж байдаг юм бэ, түүнийг яаж гаргах вэ?

Б. Заримдаа уураа гадагш гаргах нь тустай. Эхнэр нөхөр, эцэг эх, үр хүүхдийн хооронд хааяа дарамттай хүнд байдал үүсдэг, бүгдээрээ хамтарч учрыг нь олсны дараа уур амьсгал ариусдаг. Ингэх нь бас ашиг тустай. Аяндаа болж байгаа юм болж л байг. Хэрэв та бүр уураа барьж чадахгүй, эсвэл бүрэн гүйцэд хянаж чадахгүй байгаа бол дотроо үзэн ядахгүй байхыг л хичээгээрэй. Юу мэдэрч байгаагаа аль болох аятайхан байдлаар илэрхийлчих. Учир нь уураа хэт барих нь заримдаа биед өвчин үүсгэнэ. Ер нь хамгийн сайн зүйл бол юунаас түрүүнд Бурханлаг буянтан байх хэрэгтэй, тэгвэл бүх уур, шунал, уяа хүлээс аажимдаа арилна.

А. Айдсыг Та юу гэж тодорхойлох буюу тайлбарлах вэ?

Б. Айдас бол Эзэн Бурханд итгэхгүй байгаа хэрэг. Та Эзэн Бурхан аль ч газар, ямар ч нөхцөлд оршиж байдгийг үргэлж мэдэрдэг бол айж эмээх юмгүй.

А. Би "Өөр"-ийгөө үгүйсгэхээс айх сэтгэлтэйгээ яаж тэмцэх вэ?

Б. Би өөрөө үүнийг яаж зохицуулснаа санахгүй юм байна. Өөрөө аяндаа алга болчихдог юм. Бурхантай өөрийгөө холбон нэгтгэснээр танд “өөрөө” гэх юм аяндаа байхгүй болно. “Өөрөө“ аажим аажмаар алга болно. Ийм л юм. Би түүнтэй орооцолддоггүй. Түүнтэй орооцоолдох нь тун хэцүү, учир нь “өөрөө” гээд байгаа чинь маш том зүйл. Тийм болохоор Эзэн Бурхан л түүний учрыг олог. Манай бясалгалаар хичээллэвэл өөрийгөө мэдрэх нь улам улам бага болж, тэгээд та улам бүр аугаа болсоор байх болно. Бидэнд энэ ойлгогдохын аргагүй учраас энэ бол Эзэн Бурханы гажууд үнэн юм.

А. Эрхэм Багш аа, би хүсээгүй алдаагаа ахин дахин гаргах юм. Дотоодод минь нэг нь сайн, нөгөө нь муу хоёр "би" байгааг мэдэрдэг. Үүнээс яаж салах вэ?

Б. Амьдралдаа та тэнцвэр зохистой байдлыг сурах хэрэгтэй байж мэдэх юм. Ер нь бид үргэлж хэтэрхий сайн байж чадахгүй. Халширч шантарна шүү! Циркэд утсан дээгүүр явагч яадаг билээ? Нэг ийшээ, нэг тийшээ алхах ёстой болдог. Санааг минь ойлгов уу? Тэр энэ тал уруу, тэр тал уруу ээлжлэн хэлбийж явах ёстой. Тэгэхгүй, зөвхөн энэ тал уруу хэлбийгээд байвал уначихна шүү дээ. Амьдралд хоёр тал байдгийн нэг нь эерэг, нөгөө нь сөрөг тал; нэг нь жаргал, нөгөө нь зовлон. Бид зарим үед нэг талаас нөгөө тал уруу хэлбийхээс өөр аргагүй. Байх л зүйл! Өөрийгөө уучил. Чадахаараа хичээ. Чадахгүй бол өөрийгөө уучил.

А. Бидэнд яагаад ийм их азгүйдэл, бэрхшээл тохиолддог юм бэ? Эзэн Бурхан ингэж зохицуулсан юм уу?

Б. Үгүй. Энэ бол бид энэ ертөнцөд амьдардаг учраас тэр, энэ ертөнцөд үйлдэл, хариу үйлдэл гэж байдаг. Бид хувь хувьдаа шалтгаан үр дагаврыг бий болгодог. Мөн нийгэм, ойр орчны нөлөөнд автаж байдаг. Муу энергиэс хамаг л осол, сүйрэл, өвчин, гамшиг үүсдэг. Бидний муу бодол, муу үйл, муу үгнээс муу энерги гардаг. Бүх зүйл энергитэй байдаг. Тийм учраас бид үг хэл, үйл хөдлөл, бодол санаагаараа цэвэр ариун байх ёстой юм. Тийм болохоор л бид орчин тойрноо ариусгахын төлөө Таван Сахил сахих, мацаг хоол идэхийг санал болгож байгаа хэрэг.

А. Хүчин, хорт хавдар, золгүй явдлыг та юу гэж тайлбарлах вэ?

Б. Үйлийн үрийн хууль, шалтгаан ба үр дагавар: “Юу тарина, түүнийгээ л хурааж авна”(6:7 Галацууд). Бид өнгөрсөн цаг үе рүүгээ тийм ч хол харж чаддаггүй. Тийм болохоороо л одоо цагийг буруутгадаг. Заримдаа бүх юм бидний буруугаас болдоггүй ч гэсэн шалтгаангүйгээр болдог юм ер байдаггүй юм. Энэ дэлхий маш гунигтай газар. Тиймээс бид гарц хайж олох хэрэгтэй. Зүйрлүүлвэл, та машинтайгаа үргэлж хурдны замаар давхиад тэр замаас гарах гарц олж чадахгүй бол шатахуун тань дуусч мэднэ, эсвэл хэн нэг нь таныг дайрч, осолд орж ч мэднэ.

А. Хүмүүс бидний сэтгэл оюуны орон зайд халдвал чухам ямар үед үүнтэй эвлэрч, ямар үед хамгаалах ёстой вэ?

Б. Хүн бүр өөрийн бие махбодын орон зайтай байх эрхтэйн нэгэн адил сэтгэл оюуны орон зайтай байх эрхтэй.

Бусдын сэтгэл оюуны орон зайд хэн ч халдах ёсгүй. Тэгсэн тохиолдолд үүнийг арилаач гэж чин сэтгэлээсээ гуй. Өөртөө туслуулахын тулд дотоод дахь Бурханлаг хүчнээсээ гуй. Өөрийнхөө шашны сүсэг бишрэлээр өөрийгөө хамгаал, гэхдээ хангалттай сайн сүжиглэж, зоригтой бай. Эс бөгөөс бид та бүхэнд сэтгэлийн авшиг өгч болно. Хамгийн агуу хүчийг ашиглавал юу ч зайлж одно. Бурхан байгаа газар буг галзуурч чадахгүй.

А. Хүүхдүүдийг телевизор, мансууруулах бодис, залхуурал, ихэрхэг зан гэх мэт орчин үеийн амьдралын халдвараас хамгаалахын зэрэгцээ тэдний өөрсдийн сонгох эрх чөлөөг гээчийг нь хэрхэн хүндэтгэх вэ?

Б. Tелевизийн хөтөлбөр, тэдний орчноос нь хамгийн сайныг нь сонгож өгч тусалж болно шүү дээ. Тэгвэл тэд телевиз үзэх эрх чөлөө байгаа ч гэсэн олиггүй хөтөлбөр сонгох эрх байхгүй гэсэн үг. Шилэлт сонголт хийхэд ухаан нь хүрэхгүй хүүхдүүдийн хувьд эрх чөлөө гэдэг тийм ч сайн зүйл биш. Тэднийг өсч том болохоор нь арай илүүхэн эрх чөлөө эдлүүлж болно. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө буянтай, сайн, сайхан хүн бол хүүхдүүддээ үлгэр дуурайл болно шүү дээ.

А. Америкчуудад мансууруулах бодис яагаад ийм нөлөөтэй байна вэ?

Б. Үүнд ил болон далд олон шалтгаан бий. Нэг илэрхий шалтгаан бол америкчуудад материаллаг тав тух хангалттай байвч, тэд сэтгэлийн гүн гүнзгий ганцаардал мэдэрч байдаг явдал. Зарим газраар олон бээрийн зам туулахад ганц ч хүн тааралдахгүй байх нь бий. Эргэн тойронд ой мод, авто зам л үргэлжилнэ. Нүднээс далд ганц нэг байшин энд тэнд харагдах магадгүй, харин өөрөө бараг л элсэн цөлд байгаа мэт, маш ганцаардмал санагдана. Хөрштэйгээ ер харилцдаггүй шахам болохоор юу хийх ёстойгоо ч мэдэхгүй. Цаг хугацаа зогсчихсон юм шиг санагдаж, та өөрийгөө ч яахаа мэдэхээ болино. Үхэл, амьдралын утга учрыг ойлгож ухаарах хүсэл зүрх сэтгэлийг нь шимшрүүлж, тэсэхийн аргагүй шаналахад, амьдралын бодит байдлыг мартагнуулж, түрхэн зуурын тайвшрал өгдөг мансууруулах бодис хэрэглэхэд хүрнэ. Архи уудаг, мансууруулах юм уу өөр хорт бодис хэрэглэдэг хүмүүс ийм л шалтгаанаас болоод үүнийг хэрэглэдэг. Тийм учраас мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийг би хэзээ ч буруутгадаггүй. Би гагцхүү тэдэнд туслахыг хүсдэг, тиймээс ч үүнийгээ шийдэх арга зам санал болгохоор энд ирсэн юм. Хэрвээ та ганцаарддаг бол, хэрвээ таныг хариу нэхэлгүйгээр хайрладаг жинхэнэ найз үгүй бол, та над уруу хэдийд ч ирж болно. Бид үргэлж холбоотой байх учраас та хэзээ ямагт найзтай гэдгээ мэднэ. Та чин сэтгэлээсээ хүсвэл намайг хувилгаан биеэрээ хүрч ирэхийг ч харж мэднэ. Та мөнхийн нөхөрлөлийг олон, баяр хөөр, хүнд хэцүү бүхнээ ямагт хуваалцах зөвлөгчтэй болж, энэ нь үргэлж таны хамгийн сайн сайхны тусын тулд үйлчлэх болно. Та сүнсээ аргадах гэж ийм арчаагүй хямд орлуурыг хэрэглэх шаардлагагүй болно. Бурханы оронд илүү сайн аргууд байдаг бөгөөд авшиг хүртвэл тэдгээр нь таных болно.

А. Бусад хүмүүсийг алахыг нь зогсоохын тулд би алуурчныг хөнөөвөл зөв болох уу, хэрэв тийм биш бол би яавал зохих вэ?

Б. Цагдаад мэдэгд. Учир нь, хэрэв та түүнийг алчихвал өөрөө алуурчин болж, цагдаа нар таныг мөрдөнө шүү дээ! Цагдаад мэдэгд, тэд л оногдсон ажлаа хийг. Энэ бол таны хийх ажил биш, тийм биз? Тэр хүн гэмшиж ч магадгүй учраас түүнд боломж олго. Шоронд байхдаа гэмээ наманчлах юм уу, агшин зуур гэгээрэх тухай ном уншаад (Инээлдэв) амьдралаа өөрчилж ч мэднэ. Хүн яагаад алуурчин болдгийг хэзээ ч мэдэх аргагүй. Өчнөөн олон нарийн түвэгтэй нөхцөл байж мэднэ. Энэ нь нийгмийн нарийн төвөгтэй байдал, эсвэл тэр хүн орчихоод гарч чадахгүй байгаа ямар нэг занга байж болох юм. Санааг минь ойлгож байна уу? Тийм учраас хүмүүсийн нөхцөл байдал, урьд төрлийн үйлийн үрийн үй олон зангилааг нь авч үзэхгүйгээр зүгээр л шүүх эрхийг гартаа авчихаж болохгүй. Тиймээс бид хааяа хүнийг шударга бусаар шүүж дүгнэдэг. Тэр алуурчин өмнө нь алуурчин байсан хүмүүсийг алахаар ирсэн байж ч мэднэ. Харин та одоо түүнийг алчихдаг юм гэхэд дараа нь тэр таныг алахаар эргэж ирнэ, тэгээд л энэ чөтгөрийн тойрог хэзээ ч дуусахгүй. Тийм болохоор хүчирхийллийн хариуд хүч хэрэглэхгүй нь дээр.

А. Тэгвэл, хэчнээн муу юм хийсэн нь хамаагүй огт найдлагагүй болчихсон хүн гэж үгүй байх нь ээ?

Б. Гэгээнтэн бүрт өнгөрсөн үе бий, нүгэлтэн бүрт ирээдүй бий. Найдлагагүй хүн гэж байхгүй. Гагцхүү тэд агуу их байсан гэдгээ, дахин агуу их болж болно гэдгээ л мэдэхгүй байгаа хэрэг. Хэрэв тэдэнд агуу ихийг нь үзүүлж чадах хэн нэг хүнийг олбол хэн ч гэгээрч чадна. Тэр байтугай, ерэн есөн хүн алчихаад зуу болгохын тулд Буддаг алахаар завдсан хүн Арш болсон билээ. Будда түүнийг хүлээн зөвшөөрч, авшиг хүртээн номондоо багтааж авсны дараа тэрээр Бодьсад болсон юм.
http://ariusahui.blog.banjig.net/post.php?post_id=167418 blog noos

Visit the ♡♡♡БЯСАЛГАЛ♡♡♡ Blog
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1573272/699/trackback

edi hugda

2012.12.09 11:54:49
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26806
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청