Бичлэгийн тоо 2,391

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам АН-д шургалсан, арчаагүй этгээдүүд хувийн явцуу ашиг сонирхолдоо хөтлөгдөн, 20 жилийн түүхтэй ардчилсан хүчний нэр хүндийг хөсөр хаяж байна. Авлигын гэмт хэргээс мултарч, арьсаа хамгаалахын тулд алиалан салбаганасан, архи спиртээр ардаа хордуулсан ахиж дэвждэггүй  улстөрийн рейтингээ  өсгөх гэсэн, далимдуулж байгаад давхар мэх хийх гэсэн арчаагүй үйлдэл бүрийг АН-ын гишүүд бид эрс буруушааж байна.

Өөрийгөө бараг л ардчилалын эцэг гэх нь холгүй байгаа уран хөхөө, түмнийг хошгируулагч Ц.Элбэгдорж УИХ-ын 65-р тойргийн нөхөн сонгуулиар МАХН-ын газрын наймаачин М.Энхболдтой наймаа хийж УИХ-ын суудлаа найр тавин өгч байлаа. Үүнийхээ хариуд 2 дахь удаагаа ерөнхий сайд болж 2005 оны 3-р сард Дуурь бүжгийн академик театрын   урд  барьсан байсан Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний монгол гэрийг цагдаагийн хучээр буулгах тушаал өгч байлаа. Ардчилалын 19 жилд хүзүүгүй болтлоо таргалж бүдүүрсэн  хөхөө шувууны түрийвч бас л зузаарсан юм.

Оллоо.мн сайт дээр тавигдсан мэдээлэл болон сэтгэгдлүүд алга болдогийг бүгд мэднэ. Яагаад гэвэл анх 800 сая төгрөгөөр анх үнэлэгдэж байсан Оллоо.мн-ийн хувьцааны ихэнхийг Ц.Элбэгдорж  эзэмшдэг.Ц.Элбэгдорж нь маш богино хугацаанд өөрийн ах цэрэгт ч явж үзээгүй Ц.Нямдоржийг батлан хамгаалах яаманд хурандаа болгож, нөгөө ах Ц.Арсландоржоо баазын дарга болгож таргалуулж байлаа.

Эврээ ургахаар эхийгээ мөргөж, АН-ыг сайдын сандал суудлын төлөө арилжиж, МАХН-ын заавраар  доромжлон гутааж явсан Л.Гүндалай УИХ-ын гишүүний бүрэн эрхээр арьсаа хамгаалах болохоороо манай намыг хоргодох байр болгосон. АН-ын нэр хүнд, гишүүдийнх нь итгэл үнэмшил рүү үсэргэсэн шүлс, шивсэн хараалыг нь харсан нүд сохроогүй, сонссон чих бөглөрөөгүй, ой ухаан мартаагүй байна. Ууж идэх болохоороо унасан морио хаяж, цай өгсөн айлынхаа аяганых нь ёроол руу  нулимж явсан урваач одоо бүр даварч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж ичих ч үгүй шарваж  байна.

Үлгэр домог, уран зохиолын баатруудыг агуу их Чингис хаан, ардчиллын өлгий хүчирхэг Америкийн Ерөнхийлөгчтэй адилтган, нэгэн зэрэг өөрийгөө зүйрлэсэн нь улс төрийн гүн балайрал төдийгүй гажигтай үг бүхэн нь ухаант түмний элэг доог болж байна. Төрийн тэргүүний сонгууль хэргээс мултрах заль мэх биш гэж “Юун гуя” хэмээн шоглон ярьдаг монголчууд мэдэхийн дээдээр мэднэ.

Ардчилсан хувьсгалын туг нь болж дэрвэсэн МҮАН, МоАХ-ны араар нь тавьж хор хутгасан,  албан тушаалын шуналаар дүүрсэн соцдекүүд, ард түмнийхээ өөдөөс буу шагайсан этгээдүүдийн өвөрт сүнсээ худалдсан “Алтан гадас”-ынхан үнэнч шударга эгэл жирийн гишүүдийн итгэл үнэмшлээр тоглодгоороо тоглох гэж байна. Ардчилсан хувьсгал давалгаалж байхад ор сураггүй байсан, албан тушаал, арилжаа наймааны панзчин Г.Батхүүд АН-аас нэр дэвших түүх намтар, эр зориг, зангараг чансаа огтхон ч байхгүй. Тоглоомын засгийн газрын утсан хүүхэлдэйнүүд, МАХН-ын дагавар магнайнуудыг АН-аас шахан зайлуулаагүй цагт бид хүчирхэгжиж бэхжихгүй, бид ялан дийлэхгүй. Улсын наадамд морь уях, уудаг иддэг наймаа хийхээс улс төрийн тэмцэл тэнгэр газар шиг ялгаатай.

“Алтан гадас”-ын албан тушаалын наймаачид АН-ын нэр хүндээр ард түмнээс саасан мөнгөөрөө түрий барих юм бол Ерөнхийлөгчийн сонгууль башир жүжиг, ардчилал хүртэл хуурамч үзүүлэн болно. 2001 онд зохион байгуулсан их сунгаа их хагарал, их хэрүүл болж, МАХН-ыг Социнтернд элсүүлэн долигоносон Р.Гончигдоржийн найруулсан хор намыг хордуулан шившигт ялагдалд хүргэсэн. Урвагч, салан тусгаарлагч, ардчилсан хувьсгалын анхдагчдыг үзэн ядагч М.Энхсайхан ч өөдөө шидсэн чулуу өөрийн толгойн дээр гэгчээр 2005 онд шившигтэйгээр ялагдсан. Энэ ялагдалд УИХ дахь МАХН-ын бүлгийн орлогч Р.Гончигдорж тэргүүтэй хор найруулагчдын хувь нэмэр онцгой их байсан. АН-ыг албан тушаал, ардчиллыг авлига, ардын сонголтыг алт болгож хардаг “Алтан гадас”-ын загалмайлсан эцэг Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нар ч арчаагүй нэрээ завсарт нь хавчуулж, тандан туршиж байна.

Ардчилсан хувьсгалын алтан хараацай, ардчиллыг өмгөөлөн хамгаалагч  ардчилалын анхдагч нар цор ганцаараа дотроо нэр цэвэр, түрийвч нимгэн яваа Э.Бат-Үүлийг улс төрийн алиа салбадай, улс төрийн янхнууд ганцаардуулан хавчиж байна.Э.Бат-Үүл нарын ардчилсан хувьсгалыг удирдсан нэг өдөр ард түмний сонголтыг албан тушаалаа хадгалах, арчаагүй сонирхлоо хамгаалах хэрэг болгосон урваачдын 10 жилээс илүү үнэ цэнэтэй. Ард түмний улс төрч, ардчиллын үнэнч зарц Э.Бат-Үүлийг тууштай дэмжиж, ардчилсан хувьсгалын ойгоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялалтаар тэмдэглэе. 
Ардчилсан тэмцлийн туг С.Эрдэнэ, журмын нөхдийгөө бид улс төрийн зорилгоор шорон гянданд суулгах гэж МАХН-д дагаар ороогүй. Ардчиллаа худалдах гэж, анд нөхдөө барьж өгөх гэж АН байгуулагдаагүй.

Эрхэм журмын нөхөд өө. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох Их хурал, ҮЗХ-ны хурлаас ардчиллыг худалдагчдад хариуцлага тооцох түүхэн шийдвэр гаргацгаая. Ардчилсан хувьсгал эхэлсний 20 жилийн ойгоор хонхны дуундаа түрлэг нэмж, Ардчилсан намаа авран хамгаалж, ардчиллын тугийг ахин мандуулцгаая. Журмын нөхөд Та бүхнийгээ улс төрийн шударга тэмцэл, ардчиллаа сэргээн мандуулах их үйлсэд уриалж байна. Бид түрхрэн босвол коммунизмыг нурааж, тусгаар тогнолыг тунхаглаж, ардчилал, эрх чөлөөг авчирч чаддагаа нотлон харуулсан. Бидний зүрх сэтгэл, үзэл баримтлал  авлигачдынхаас цэвэр шударга, бид олуулаа, бид хүчирхэг билээ

Ардчилсан намын хэсэг гишүүд

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1558055/f44/trackback

profile

Munkh-munkh

2009.04.11 17:09:47
*.185.30.18

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гээч болж байна. Одоо нэгэнт галт тэрэг хөдөлсөн нэр дэвшигч нар бүртгүүлсэн,иймд Бат-Үүлийг гэдэг энэ бичлэгүүд АН-н эсрэг зүйлс мөн. АН-н АНУ-н загвараар дотроо нэр дэвшигч өрсөлдүүлдэг энэ байдлыг ашиглаж байгаа байдал юм шиг байна. Нэгэнт АН олонхоороо шийдсэн асуудлыг одоо задлан шинжлэх гэдэг тэнэг хэрэг. Эсвэл МАХН-н хувь зөв арга билээ.

omogshlol

2009.04.11 21:32:03
*.254.149.201

AN-n  heseg   nuhud   GaLt   tereg   negent   huduLsun  baihad    yahnav  dee.  Nuguu   heLeed   baigaa   Gonchigdorj  ,  Enhsaihan    nartai   L   adiLhan   yum   setgej   baigaa   yum   bishuu-dee.   TSagaa   oLj   duugarahgui   ungursun   hoino   ni:   duugarch     bainaa  gedeg    neg  L    bish  dee.  Arai   MAXN-nhanaas   ih   mungu   avaad    Namiin   nuhuduu    ....arai     ugui   baiLgui   dee.  TSagaa    oLson    yum   buhen   TUSTAi  ,  TSagaa   oLoogui    SAIN   yum   hurteL   HOR    boLdog !!!  Namiin   Jurmiin   nuhudduu  buu   HOR   boLoo ?
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2617

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1691

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2124

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청