Бичлэгийн тоо 2,391

 

vodkaЧойжоо багш гэж МУИС-ийн багш, оюутангүй авгайлдаг, МУИС-ийн анхны төгсөгч, ахмад багш Д.Чойжилсүрэн гуай архины талаар нэг сонин зүйл ярьсан юм.

-    Архи манайд 1960-аад оны эхээр, дээрээсээ орж ирсэн юм даа, хүүхэд минь. Манай том дарга нар Зөвлөлтийн дарга нарыг дуурайж БАНКЕТ гээч юмыг хийх болж, тэгээд энэ банкетлах гээч юм доод дарга нартаа халдаад, улмаар улс орон даяараа банкетладаг, уудаг, наргидаг болсон.

УАДБЧ-ын хөгжимчин Ганбат бас ярьсан нь:

-    Баян-Өлгийн казакууд архи ер уудаггүй байсан. Аллах бурхан нь бүү уу гэдэг. Гэтэл манай Ху намын дарга нар шашин бурхантай нь тэмцэнэ гээд айл болгонд 2 шил архи агентаар өгч заруулдаг. Та нар Аллахын үгэнд бүү ор, Намын үгэнд ор, архи уу гэж загнаж зааварладаг, казак авгай нар нормын 2 шил архиа аваад Аллахдаа залбираад агентийн гадаа архийг нь асгачихаад шилийг нь сүү хийнэ гээд аваад явдаг байсан.

-    Та хэзээний юм яриад байна даа гэхэд минь

-    Ердөө саяхны юм ярьж байна. Архи уудаг казак саяхан болтол байгаагүй, гэтэл одоо казакууд шиг архичин ард түмэн байхгүй болсон гэж билээ.

-    Монголд маань ийнхүү архи “ хөгжөөд” хагас зууныг үджээ. “Багшилсан” орос ах нарын архины түүхтэй тэгвэл танилцая. 4 жил гаруй үргэлжилсэн Эх Орны Их Дайнд Зөлөлтийн цэргүүд эхэн үедээ 750 гр , дайны төгсгөл рүү 2 литр спиртийн нормтой байжээ. Өдрийн норм уу, сарынх уу, 7 хоногийнх уу, эсвэл тулалдаанд орохын өмнөх норм уу гэдгийг АНУ-ын орос цагаач нарын хэвлэлд тодорхой дурдаагүй нь харамсалтай.

За яахав, дайны үе, 4 жил үргэлжилсэн их дайн, тэгэхээр оросууд ингэж их уух нь аргагүй гэж үзвэл ихээхэн учир дутагдалтай. Учир нь орос ах нарын архины түүх Эх Орны дайнаас хамаагүй эртний уламжлалтай. Орос гүрний хөгжлийг зуун, зуунаар хойш нь чангаасан хамжлагат ёстой холбогдоно. Орост хамжлагат ёсыг тогтоож, тариачдыг газрын эздийн хамжлага болгож, газартай нь эзэнд нь хадаж өгч, хөөрхий орос тариачид ямар ч эрх мэдэлгүй, нэг ёсондоо эзэн-боолын харилцаанд байсныг жишээ нь Тургеневийн “Муму” харуулдаг. “Энүүнийг гуталчин Капитонтой суулга” гэж эзэн авхай зарлигдаад 2 зарцаа суулгадаг. Хамжлагынхаа хувь заяаг эзэн нь ингээд л шийдчихэж байна. 10-20 хамжлагатай нэг муу жижигхээн эзэн авхай гэхэд л ийм эрх мэдэлтэй, хамжлагууд нь тийм эрх мэдэлгүй. Үүнийг өөрчлөх гэж Декабристууд Хааны талбайд гарч ирсэн юм. Хааны талбайд гарч ирэхээсээ өмнө тэд 1812 оны Эх Орны дайнд оролцож Парис хүрч, замдаа Польш, Унгараар дайрч … юун Францын бүү хэл Польш, Унгарын тариачид ямар сайхан амьдарч байгааг нүдээрээ харжээ. Хөөрхий Орос Эх Орных нь тариачид ямар хэцүү, ямар ядуу, ямар боолууд болохыг тэд Унгарт олж харжээ. Эзэн авхайнхаа үгээр хоорондоо сууж байдаг ийм эрх мэдэлгүй хувь заяатай улс уулгүй ч яах вэ.

Оросын архины түүхийг дурдахын учир … 1-д, бидэнд бас найдвар байна. 350 биш, ердөө 50 жил. 2-т, 50 жилийн дотор багш нараасаа дутахгүй уудаг болсон тул үүний эсрэг хийх ажил их байна. 2-дахь нь хамгийн чухал бөгөөд хэрэгтэй. Учир нь бид урагшаа харж явах учиртай.

Ингээд саналаа хэлье. Хамгийн түрүүнд бид юу хийх вэ гэвэл архиний нэр хүндийг, архины талаар бидний дунд одоо нэгэнт тогтсон тэр ухагдахуун, ойлголт, үнэлэмжийг эрс өөрчлөх хэрэгтэй. Хэрэв социализмын үеийн главлит ухаалаг байсан бол бидний үзэх дуртай киноны “Архи муу нэртэй ч идээний дээж гэдэг юм” гэсэн тэр хэсгийг хасах байсан юм. Архи муу нэртэй ч идээний дээж. Энэ хэллэгийн амин сүнс нь Архи – идээний дээж. Идээний дээж юм чинь муу нэртэй байх уу. Үгүй байх аа. Архи идээний дээж гээд бид  ядарч яваа, эсвэл хүндэлж буй нэгэндээ архи барьдаг. Архи өгч буй хүн их сайн хүн, архи өгөөгүй хүн бол өөдгүй муу хүн. Адаглаад бид хамгийн түрүүнд энэ үнэлэмжийг өөрчлөе. Муу муухай архийг муу муухай зүйл гэж нэрлэж, бодож, үнэлж, хэвшие. Одоо Оросын тухай ахиж ярихаа болиод архи идээний дээж гэсэн энэ үнэлэмж, энэ их өргөн хүндлэл манай Монголд л байна гэж үргэлжлүүлье. Монгол улсаа хөгжүүлье гэж бичиж буй тул.

АНУ-ын Пелпс Бээжингийн Олимпиос 8 алтан медаль авч, Олимпийн түүхэнд гараагүй амжилт үзүүлж, Бээжингийн тансаг Олимп тэр залуугийн Олимп болж … тэглээ гээд Буш согтуу гарч ирэхгүй байна. Манай Америк медалийнхаа тоогоор түрүүлж явна гээд л ажлын газрын америк эр ажил дээрээ архи барьж ирээд “За сэтгэлээсээ аан, найз нь сэтгэлээсээ шүү” гээд л, намайг дайлаад унахгүй юм. Бид өнөөдөр Америкаас дав дээр авах юм гэвэл архинд хандах энэ хандлага, энэ үнэлэмжийг нь. Олон зүйлийг бид Америкаас авахыг хүсч байна. Олон юмыг нь дуурайхыг оролдож байна. Даанч болохоосоо болохгүй нь их байна. Газар нутаг, газарзүйн байршил, хүн ам, хөгжил, дэд бүтэц … өөр юу байдаг юм, өчнөөн олон юмнаас шалтгаалаад. Харин архины талаарх Америкийн үнэлэмжийг авч хэрэгжүүлж бүрэн болно.

Өнөөдөр Монголд хамгийн олон үзэгчтэй “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч “Яавал хадмууддаа магтуулах вэ” гэхэд “Архи уухгүй бол магтана” гэж тулхтай буурал хариулж байна. Уг нь бол угаасаа л уухгүй байх ёстой ш дээ. Муу юмыг, муухай үйлийг хийсэнгүй гэж магтуулах хүртлээ бид архинд живжээ. За тэгээд л, “Уудаг хүн адгийн хүн, уудаггүй хүн бүр адгийн хүн” гэж Мишигийн Цэдэндорж хэлсэн юм ч гэх шиг. М.Цэ тэгж хэлсэн юм уу. Хэлсэн ч байсан бид ухаалаг байж, “Архи гэдэг адгийн юм, адгийн тэр архийг ууж байгаа хүн бүүр адгийнх” гэж М.Цэдэндорж хэлсэн юм гэж ярьж сурталчлах хэрэгтэй.

-    Wendys хэмээх түргэн хоолны цэг АНУ даяар 4000 бий. Үндэслэсэн баян хөгшин нь уржнан ч бил үү нас барсан. Түүнийг нас барахад АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр юу ярьж, юу гэж шуугиж, юуг сурталчилсан бэ гэвэл хөөрхий тэр хөгшин өөрөө боловсролгүй, 12-р анги ч төгсөөгүй хүн байсан ч “Эрдэм боловсрол гэдэг тун чухал, хэрэв би ядаж 12-р ангиа дүүргэчихсэн бол өдийд 4000 биш, 8000 Wendys-тэй байх байсан гэж насан туршаа ярьсаар, өчигдөрхөн хүртэл тэгж хэлж байгаад өнөөдөр үхлээ” гэж ярьж, бичиж, шуугиж, сурталчилсан. Сайн сайхан юмыг бид сайн сайхан гэе. Муу муухайг муу муухай гэе. Америк шиг. Архийг бид муу муухай гэж үл ойшоож, үл хүндэлж, үл тоож, үл саймширч байх ёстой газар руу нь, Там руу нь асгая. Тэгээгүй цагт бидэнд ямар ч хамтарсан Засгийн Газар, хэдэн ч Санжийн Баяр, 10 Оюу Толгой, 30 Таван Толгой байгаад ч нэмэргүй. Архигүй, эрүүл амьдралыг Эх Орондоо эргүүлж авчиръя. Ердөө 50-хан жилийн өмнөх тэр амьдралыг.

Л.БАТБАЯР

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1545377/613/trackback

profile

jaalhuu

2009.04.08 17:31:31
*.74.20.115

Arhi amidraliin daisan....Mongold arhinaas bolj yamar neg baidlaar hohirch uzeegui neg ch gesen ail urh baihgui geed helchihed buruudahgui l baih....

moogii_8822

2009.04.11 17:46:14
*.91.114.3

N.ENHBAYR  4.JIL  HVN  SHAGNAV  VVNII   HARIU  YU  VE ? NILEEN  HEDEN  HVN  ARHI  YASAN  BE.....?

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청