Бичлэгийн тоо 2,391
Пхеньяныхан пуужингаа амжилттай хөөргөв гэж тэр даруй бахархан мэдэгдсэн. Гэтэл АНУ болон Өмнөд Солонгосын цэргийнхний дүгнэлтээр бол,  хиймэл дагуул хөөргөх гэсэн оролдлого бүтэлтгүйтсэн байна. Учир нь пуужингийн гурван угсраа бүгдээрээ далайд унаж, тойрог замд ямар ч объект гаргаагүй байна. Түүгээр ч барахгүй, америкийн төлөөлөгчид, тэдний дотор Барак Обама, мөн АНУ-ын хэвлэлд хиймэл дагуулын тухай дурсахаас эхнээсээ зайлсхийж байлаа.

Тэгэхээр үнэн хэрэгтээ юу болов оо? Үнэлэлт дүгнэлт яагаад ийм зөрчилтэй байна вэ?
БНАСАУ 1998 онд теле харилцааны «Кванмиенсон-1» /«Хурц од»/ анхны хиймэл дагуулаа «Пэктусан» пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн юм. Тэр үед америкийн болон японы улс төрчид бас  уг хөөргөлтийг амжилтгүй болсон гэж мэдэгдэж байсан. Гэвч энэ бүх хугацаанд хиймэл дагуулын антеннаар дамжуулан умард солонгосын телевизийн нэвтрүүлгийг үзэж болох байв.  Москва дахь БНАСАУ-ын Элчин сайдын Яамны дипломатууд өөрийн улсын телевизийн нэвтрүүлгийг үзэж ирлээ.

Энэ удаад БНАСАУ-ын удирдагчдыг алдаршуулсан эх оронч дуунуудын аяыг дэлхийд дамжуулж байсан  «Кванменсон-2» хиймэл дагуулыг «Ынха-2» /«Тэнгэрийн заадас»/ пуужингаар хөөргөв.

Тэгэхээр аль нь үнэн байж таарах вэ? БНАСАУ-ын хиймэл дагуул тойрог замд байна уу? эсвэл олон мянган ийм хиймэл дагуулын дотор алга уу? гэдгийг Оросын сансрын агентлаг тодруулж болох юм.  Гэвч одоогоор хиймэл  дагуул хөөргөх нь Пхеньяны хувьд яагаад тийм чухал байсан, түүнийг эсэргүүцэгчид пуужин хөөргөхөд яагаад элдвийн аргаар саад учруулахыг санаархаж байсны учрыг олохыг оролдъё.

Умард Солонгосын утга учир

БНАСАУ-д амьдрал хэзээ ч амар хялбар байсангүй. Ард түмэн нь цаг ямагт тэсч гарахын төлөө тэмцэж ирэв. Олон улсын тавцанд ганцаардсан нь энэ орны бэрхшээлийг лавшруулж буй. Тиймээс хүн ардынхаа нүдэн дээр дээд удирдлагын нэр хүнд болон өөрийн хүчинд түшиглэн хөгжих ёстой «чучхегийн» үзэл суртлыг бэхжүүлэхэд нь ямар нэг амжилт гаргах явдал  нэн чухал байна.  Өөрийн хиймэл дагуул бүхий өөрийн пуужин хөөргөх нь онцгой ач холбогдолтой. Учир нь БНАСАУ энэ салбарын технологийн талаар Өмнөд Солонгосоос түрүүлснийг өмнөд солонгосын шинжээчид хүртэл зөвшөөрөхөд хүрчээ. Тэгвэл Өмнөд Солонгос зөвхөн энэ жил л өөрийн нутгаас  өөрийн хиймэл дагуулыг бусад орны тусламжгүйгээр хөөргөх гэж байна. Энэ нөхцөл байдал сөүлийнхны дургүйг ихэд хүргэж байж болох юм. Үгүй ч байж болно. Гэвч өмнөд солонгосын одоогийн засгийн газар Пхеньяны пуужингийн хөтөлбөрт дээд зэргээр анхаарал хандуулах Японы кампанид нэгджээ.
    
Пуужин хөөргөснөөс хойш хэдэн цагийн дараа БНАСАУ-ын төв телевиз, радио, мэдээллийн агентлагийн нэвтрүүлсэн мэдэгдэлд сансрын технологийн салбарт амжилт олсноороо бахархаж байгаагаа шууд өгүүлж, хиймэл дагуул хөөргөх хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ нь тус улсад байгалийн үзэгдлийг ажиглах, геологийн хайгуул хийх, харилцаа холбоо хангах асуудлыг шийдэх төдийгүй, Өмнөд Солонгосын нутгийн зургийг сансраас авах боломж олгох нь америкийн болон өмнөд солонгосын хиймэл дагуулууд БНАСАУ-ын нутгийн зургийг авах нь Пхеньяны дургүйг хүргэдгийн адил сөүлийнхны дургүйг хүргэхгүй байх аргагүй.

Хиймэл дагуул хөөргөхөд зориулсан пуужинт технологийг байлдааны пуужин харвахад ашиглаж болох нь мэдээж. Гэвч өрнөдийн шинжээчдийн үнэлгээгээр, Өмнөд Солонгос, Япон дахь АНУ-ын цэргийн баазуудыг устгаж чадах дунд тусгалын пуужин Умард Солонгост хангалттай бий. АНУ иракийн Саддам Хусейны дэглэмтэй яаж харьцсан шиг БНАСАУ-тай тийнхүү харьцаж мэднэ гэдэгт Иракийн дайнаас хойш Пхеньяныхан эргэлзэхээ больсон юм. Өнгөрсөн зууны 90-ээд онд ардчилсан намаас сонгогдсон Билл Клинтоны үед атомыг энх тайвны зорилгоор ашиглах салбарт тохиролцож, түүнийгээ хэрэгжүүлж эхэлтэл АНУ-д засгийн газар солигдон, Жорж Буш засгийн эрхэнд ормогц дээрх тохиролцоог дор нь цуцалж, пхеньяныхан өөрсдийнх нь тайлбарласнаар ердөө л цөмийн зэвсэгтэй болохоос аргагүйд хүргэсэн сургамж ч бий.

Дашрамд дурдахад, энэ нь үнэхээр цөмийн зэвсэг байсан гэдэгт тэр үед АНУ-д бас эргэлзэж байсан ч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгост баллистик  пуужин бүтээхийг хориглосон тогтоол баталсан юм.

Ардчилсан улсуудтай шинээр тохиролцсон ч ээлжит засаг солигдохоор тэр тохиролцоо орхигдохгүй гэсэн баталгаа умард солонгосынхны хувьд алга байна. Иймээс «тогтоон барих хэрэгсэл» Пхеньяны хувьд амин хэрэгцээний цагаан будаанаас ч чухал байна.

БНАСАУ пуужин хөөргөсөнд тус улсыг эсэргүүцэгчдийн хандсан байдал тус улсын хувьд энэ орны одоогийн алхмыг дэлхийд үл тоомсорлосон буюу анзааралгүй үлдснээс илүү чухал байв. Цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээнд /Орос, АНУ, Хятад, БНАСАУ, Өмнөд Солонгос, Япон оролцож буй/ зогсонги байдал бий болсны дараа Пхеньяныг ингэж их анхаарах болсон үед тус улстай дахиад ярилцаж эхлэх бөгөөд дипломат тоглоом үргэлжлэх юм. Тэгэхдээ АНУ умард солонгосын одоогийн эрх баригчидтай харилцаагаа хэвийн болгох нь юу л бол? АНУ эцсийн бүлэгт БНАСАУ-д засаг солигдоно байх гэж найдсаар байна. Пхеньяныхан ч тийм нөхцөлд цөмийн ч, пуужингийн ч салбарт зэвсэг хураах бодолгүй байгаа бөгөөд үй олноор хөнөөх зэвсэг, түүнийг  байнд нь хүргэх хэрэгслийг цаашид боловсруулахаа зогсоохыг л хэлэлцэхэд бэлэн байна. Хэлэлцээ нь талуудад бие биеийн байр суурийг тандаж, тухайн үеийн ямар нэг асуудлыг шийдэхэд л туслана. Энэ нь юу ч үгүй байснаас дээр, тухайлбал хямралаас гарах талаар идэвхтэй чармайлт тавьж байгааг харуулах юм.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1543317/8f0/trackback

profile

эди хугда

2012.11.16 13:22:40
*.199.161.214

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청