Бичлэгийн тоо 2,391
Умард Солонгос Улс дөрөвдүгээр сарын 5-нд улсынхаа зүүн эрэгт байдаг сансрын хөлгийн буудлаас теле харилцааны хиймэл дагуулыг зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөж, дэлхийнхнийг бараг л донсолгов. Харин тэр зөөгч пуужинг нь АНУ болон Ази дахь түүний холбоотнууд тив хоорондын балластик пуужин туршиж байгаагаа халхавчилсан хэрэг гэж үзэж байна. Ингэж үзэж байгаагийн учир утга энгийн. Хиймэл дагуулыг тойрог замд оруулах пуужин нь хиймэл дагуулын оронд түүнийг цөмийн байлдааны цэнэгээр цэнэглэвэл зэвсэг болж мэднэ. Тэгвэл Пхеньяныхан «Гал тогооны хутгыг ч зэвсэг гэж үзэж болно» гэж дургүйцэж байна. РИА Новости агентлагийн олон улсын тоймч Иван Захарченко бичихдээ: БНАСАУ пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлэн, 1998 оноос хойш ийнхүү хоёр дахь удаагаа пуужин хөөргөхийг нь дипломат бодлого ч, олон улсын хориг арга хэмжээ ч зогсоож чадсангүй. Пхеньяныг эсэргүүцэгчид хэтэрхий буруушаасан нь тус улсын цөмийн зэвсгийг хураах тухай хэлэлцээг илэрхий түвэгтэй болгосноос өөр юмгүй. Түүгээр ч барахгүй, БНАСАУ их найдвар тавьж буй ардчилсан намаас сонгогдсон америкийн шинэ Ерөнхийлөгч Барак Обама Прага хотынхны өмнө үг хэлэхдээ, пуужин харвасныг «өдөөн хатгалга» хэмээн ярьсан байна гэв MONTSAME