Хулгайч нарын арга нарийсаж байна | |
Сүүлийн үед манай монголчууд аливаа нэгэн тэмдэглэлт баярыг хэт их хавтгайруулан тэмдэглэсэнээс болж хулгайч нарыг өөхшүүлж байна.Гэр орноо харуй бүрийгээр олон цагаар түгжиж явсанаас болж,хулгайч нарын нүдэнд олзлогдож,хэдхэн цагийн дотор үнтэй гэх бүх л зүйлээ алдсаар байна. Аливаа зүйлийн хяналт чангарах тусам хулгайч нарын арга нарийссаар байгаа.3 сарын 11 нд буюу Өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүргийн 6 р хорооны 45 байрны 29 тоотод үл таних 2 этгээд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.Хөдөлгөөнт эргүүлийнхэнийг очиход 2 хулгайч 5 н давхарын цонхоор унаж үхэхээ ч мэдэхгүй сармагчин шиг л дамжаад дамжаад бууж байсан байна.Энэ үед Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн Бүргэд 336 р чиглэлийн цагдаа нар үйл дээр нь барьж авчээ.Хулгайч нар айлаас мөнгөн таваг үнэт эдлэлүүд,бугуйн цаг,шүр гоёлын зүүлтнүүд,бэлэг дурсгалын зүйлүүдийг хулгайлсан байжээ.Хулгайг иргэн Б гэгч 16 настай хүүхэд үйлджээ.Сар шинэ өнгөрсөнөөс хойш хулгайн хэрэг ихссэн.Мөн мартын 8 валинтыныы баяр гээч баярыг хавтгайруулан тэмдэглэдэг нийслэлчүүд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Мөн дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор орон байрны хулгайн хэрэг нэмэгдсэн.Тйимээс ард иргэд гэр орноо эзгүй орхиж олон хонгоор явах гэж байгаа бол хөрш айл,жижүүртээ мэдэгдээрээ. |