Бичлэгийн тоо 2,391
Интернэтийн хамгийн их орлоготой сайтуудыг программист, техникийн өндөр мэдлэгтэй хүмүүс зохиодог гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ сайт амжилтад хүрэхэд сонирхол татам шийдэл, санаандгүй тохиолдол, харагдах байдал гээд олон зүйл нөлөөлдөг.

Хаяг: milliondollarhomepage.com
10 мянган квадрат (100 пиксел) талбайд пиксел бүрт нэг ам.долларын төлбөртэй баннер буюу реклам байрладаг гээд бодоод үз дээ.
Алекс Дью бол энгийн нэгэн англи залуу юм. Тэрбээр их сургуульд сурч байхдаа өдөр бүр хичээлийн дараа өөртөө шар айраг худалдаж авдаг болохыг хүсчээ. Ингээд хүссэнээ биелүүлэх хамгийн шилдэг арга нь сайттай болох явдал гэдгийг ойлгоод хэрэгжүүлж эхэлсэн байна.

Сайтад сурталчилгаа байрлуулсан анхны компаниу­дад энэхүү хачирхалтай санаа таалагджээ. Ингээд ийм хачин санаа агуулсан сайт интернэтэд байдаг тухай мэдээ тарсанаар тун ч олон хүн вэб хуудсаар зочилох болсон байна.
Хамгийн сүүлийн пикселиуд 2006 оны арванхоёрдугаар сард eBay дуудлага худалдаагаар харьцангуй өндөр үнэтэй зарагджээ. Ингээд хамгийн анхны пиксел талбайгаа худалдсанаас таван сарын дараа англи залуугийн дансанд саяас илүү ам.доллар төвлөрсөн байв.

Хаяг: Flickr.com
Фото зургийн цуглуулга. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар одоог хүртэл үйл ажиллагаа явуулж буй энэ чиглэлийн вэб сайтуудаас хамгийн шилдэг нь гэнэ.
Flickr сайтыг 2004 онд нэгэн арт галерейн захирал Катерина Фэйк, дизайнер нөхөр Стюарт Баттерфилдын хамтаар санаачилж хийсэн байна.
Өнөөдөр энэхүү фото зургийн "агуулахад" гурван сая хэрэглэгчийн ирүүлсэн 130 сая бүтээл хадгалагдаж байдаг аж.
Гэрээний нийт дүн 30 сая ам.доллар. Сайтын үйл ажиллагаа эхлээд жил ч болоогүй байхад Yahoo!-гийн боссууд энэхүү хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Энэ цагаас хойш сайтад алдар нэр, мөнгө урсаж эхэлсэн гэж хэлж болно. Хэдэн зуун шинэ боломж, техник, графикийн шийдэл хийгджээ.

Хаяг: Last.fm
Хөгжмийн чиглэлийн хүчтэй сайт. "Скроблинг" хэмээх фильтр ашигладаг энэхүү сервист хэрэглэгчид хүссэн дуугаа сонсож, тэр ч бүү хэл дуртай дууныхаа "плей-лист"-ийг хийх боломжтой юм.
Ижил үйлчилгээ явуулдаг Audioscrobbler, Last.fm гэсэн хоёр сайтын зохиогчид 2005 онд нэгдэж нийлэн энэ салбартаа хүчирхэг сайт байгуулах санаа сэджээ. Хоёр сайтаа нэгтгэн офиссоо Лондон хотод байгуулсан байна.

Одоогийн байдлаар тэдэнтэй өрсөлдөж буй арав гаруй сайт байдаг хэдий ч Last.fm тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр бөгөөд 200 гаруй орны 15 сая идэвхтэн хэрэглэгчтэй гэнэ.
Last.fm сервис үйл ажиллагаагаа эхлээд хоёр жил болж байхад медиа корпораци CBS тэдэнтэй томоохон гэрээ хийжээ. Гэрээнд 140 сая фунт стерлинг тусгагджээ. Ийм маягаар уг сайт Европын хамгийн их нөлөөтэй хүчирхэг вэб сэрвисийн нэг болсон байна.

Хаяг: MySpace.com
Хөгжимчид, кино найруулагчдын тусын тулд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон сүлжээний нэг юм.
Том Андерсон, Крис Девульф нар 2003 онд Лос-Анжелосын бүх найзууд, ажлын түнш, мэргэжилт нэгтнөхдөө нэг сүлжээнд нэгтгэхийг хүсчээ. Гэтэл урлагийн хүмүүс харьцангуй олон байдаг нь тэр дороо харагдав.

Олон хүн MySpace-ийг муу хэлж хамгийн муу сайт хэмээн нэрлэдэг ч тэдний хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам улам бүр өсөөр байдаг байна. Өнөөдрийн байдлаар байнгын хэрэглэгчдийн тоо нь 230 саяд хүрээд байгаа гэнэ.
2005 онд MySpace-ийн эздэд 580 сая ам.долларын гэрээ байгуулах ашигтай санал иржээ. Уг саятыг дуу хөгжмийн магнат Руперт Мердокийн "News Corp." компани бүхэлд нь худалдаж авсан байна. Харин яг өнөөдрийн байдлаар сайтын нийт өртөг 15 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.

Хаяг: YouTube.com
Интернэт сүлжээнд хүссэн видеогоо ямар ч хэрэглэгч хялбар аргаар оруулах боломжтой юм. Мөн тэдгээр дүрс бичлэгийг хэн ч гэсэн үзэж сонирхох боломжтой тул ийнхүү олон хүний таашаалд нийцсэн нь энэ аж.
2005 онд интернэтийн төлбөрийн систем PayPal шинэ сайтдаа анхны сурталчилгааны роликийг байрлуулжээ. Удалгүй олон хүн уг сайтыг мэдэх болж, зарим нь телевизийн мөхөл иржээ хэмээж байцгаасан юм.
Өдөрт хэрэглэгчдийн үздэг дүрс бичлэгий тоо 200 саяд хүрдэг.
Ханаж цадашгүй гэддэг Google хайлтын систем  2006 онд YouTube-ийнхэнд 1.65 тэрбум ам.долларын өртөгтэй хувьцаагаа өгчээ. Энэ үед Google үүнтэй ижил үйлчилгээ явуулдаг Google Video сервистэй байсныг дурьдах хэрэгтэй.

Хаяг: Blogger.com
Ямар ч хүн өдрийн тэмдэглэлээ интенэтэд байрлуулах боломж олгосон анхны сайтуудын нэг.
Өнөөгийн блог үйлчилгээ загалмайлсан эцэг гэгддэг Эван Уильямс уг сайтыг саначилжээ. Одоогийн байдлаар  Эван Odeo.com сайтаа боловсруулах ажилд шамдаж байгаа бөгөөд блогийн ертөнцөд "бичил блог" хэмээх шинэ хэллэг гаргаж ирээд байгаа юм (twitter.com).

Энэ жил гэхэд Blogger системд бүртгүүлсэн хүний тоо 50 сая хол давжээ. Үүний гол "буруутан" нь өнөөх л Google компани юм.
Уильямс Blogger сайтаа хайлтын системийн акул Google-д худалдсаныг хэн ч мэдээгүй аж. Чухам ямар үнээр худалдсан нь одоо ч тодорхойгүй байгаа бөгөөд ямар ч байсан бага биш гэдэг нь ойлгомжтой.
 
Хаяг: Livejournal.com
Хэрэглэгчдэд сүлжээний өдрийн тэмдэглэл хөтөлж, бусад хэрэглэгчдийн бичлэгийг уншиж, санал солилцох боломж олгодог үйлчилгээний сайт.
Livejournal сайтыг 1999 онд программ зохиогч Брэд Фитцпатрик санаачилан бүтээжээ. Харин хэдэн жилийн дараа түүнийгээ Six Apart компанид худалдсан аж. Түүнээс хэлэн жилийн дараа сайт Оросын SUP Fabrik компанийн мэдэлд очив. Ингэснээр сайтын агуулга, үйлчилгээнд Оросын бизнесийн чиг хандлага буй болсон байна. Харин Брэд Google-д хүчин зүтгэж байгаа билээ.

Одоогийн байдлаар Livejournal.com-ийн хэрэглэгч­дийн тоо 15 сая хол давсан байна.
SUP компанийн захирал, бизнесмен Александр Мамут уг сайтыг авахад хичнээн мөнгө зарлагадсаныг хэн ч мэдээлээгүй ч ойролцоогоор 30 сая ам.долларт хүрсэн байх гэсэн таамаглал бий.

Хаяг: mirtesen.ru
Хөршүүдэд зориулсан америкийн FatDoor сүлжээтэй адил үйлчилгээ явуулдаг уг сайт хол биш хэрнээ уулзаж, учирч чаддаггүй хүмүүсийг ойртуулж, харилцах боломж олгодог юм.
Зохиогч нь Николай Самохвалов. Тэрбээр үүнээс гадна оросын хэрэглэгчдийн зочилох дуртай бас нэгэн сайт дээр ажиллаж байна.
Өнгөрсөн оны долдугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн уг сайт одоогийн байдлаар бүртгэлтэй 320 мянган хэрэглэгчтэй болж амжжээ.
Саяхан уг сайтын хувьцааг санхүүгийн "Финам" компани худалдаж авчээ. Гэрээнд тусгагдсан үнийн дүн нутгийн бизнесмэнүүдийн бичигдээгүй дүрэм ёсоор хаана ч мэдээлэгдээгүй. Гэхдээ мэргэжилтнүү­дийн дүгнэлтээр 2.5 сая ам.доллар элбэг хүрэх гэнэ.

Хаяг: Skype.com
Интернэт телефон харилцааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хэрэглэхэд хялбар, энгийн үйлчилгээтэй сервис.
Алдарт KaZaA програмын зохиогчид Николас Зеннстром, Янус Фриис нар Skype-ийг 2003 онд анх санаачилж бүтээжээ.
Үйл ажиллагаагаа эхлээд таван жил болоогүй байхад Skype энэ салбартаа тэргүүлэх програм болж чадсан төдийгүй хэрэглэгчдийн тоо нь 10 саяд хүрсэн байна.
Интернэт дуудлага худалдаа eBay бүхнээс урьтаж Skype-ийн ашигтай талыг олж харсан бөгөөд түүнийг авахын тулд 2.5 тэрбум ам.доллар төлжээ.

Хаяг: secondlife.com
Аварга том хийсвэр ертөнц. Та тэнд хоёр дахь амьдралаар амьдарч, байшин худалдаж аван, шөнийн клубт очиж, сайхан бүсгүйтэй танилцаж, гэрлэж ч болно. Интернэт сүлжээний энэхүү тоглоом улам бүр амьдралын нэгэн хэсэг болж заримынх нь хувьд оршин тогтнох эх суурь нь болоод байна.
Second Life нь эхлээд Филип Роуздейлын шинэ технолог турших туршилтын талбар байжээ. Гэвч хийсвэр ертөнцийн тусламжтай багагүй мөнгө олж болох юм гэсэн санаа төрж чамлахааргүй амжилтад хүрэв. Одоогийн байдлаар SL-д томоохон кино компаниуд, автомашин үйлдвэрлэгчид, агаарын нислэгийн компани гээд үйлчилгээний томоохон байгууллага өөрийн бараа үйлчилгээг сурталчилах зорилгоор бүртгүүлээд байгаа аж.

Энэ оны гуравдугаар сарын дундуур "Хийсвэр ертөнц"-ийн хэрэглэгчдийн тоо 13 саяд хүрч, сард 15 мянган шинэ хэрэглэгч нэмэгдэж байдаг гэсэн дүн гарчээ. Тоглоомд нэгэн зэрэг 30 мянгаас багагүй хүн холбогдон ойролцоогоор сая ам.доллар зарцуулдаг гээд бодоод үзэхэд нэлээд өндөр тоо гарна.
Second Life хийсвэр ертөнц тоглоомын өнгөрөгч гуравдугаар сарын нэг өдрийн зах зээлийн эргэлт нь дунджаар 189 мянган ам.долларт (бодит) хүрч байжээ.

profile

Цэргийн бодол

2009.03.09 22:48:18
*.195.227.135

Uneheer meduushtei medeelel bna tnx soragsan
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청