Ватиканд Монгол Улсыг төлөөлөх шинэ Элчин сайдыг хүлээн авах үеэрээ Ромын пап XIV Бенедакт “Монгол бол шашны чөлөөт байдлын илэрхийлэл болсон улс” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Шинэ Элчин сайд Д.Болдбаатар Монгол Улсын 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хуулинд шашин шүтэх эрхийг хүний үндсэн эрх хэмээн тунхагласан болохыг хэлсэн байна. Монголоос гадна Бенин, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Буркино Фасо, Намиби, Норвегийн шинэ Элчин сайдуудыг Пап мөн хүлээн авчээ.
1990 онд Монголын социалист дэглэм унасны дараа Ватиканы төлөөлөл болсон нэг бельги, хоёр филиппин лам анх Улаанбаатарт ирж сүм байгуулж байжээ.
Ватикан 1992 онд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон юм.