Ц.Элбэгдорж наадмын өмнөхөн тангаргаа өргөж, Ерөнхийлөгч болно
Уншсан 1402 vote 0 2009.05.30 14:47:55Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ц.Содномцэрэн нар өчигдөр 20.00 цагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг өргөн барьсан юм. Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь улсын хэмжээнд сонгууль зохион байгуулснаас хойш 30 хоногийн дотор багтаж, сонгогчдын санал хураалтын нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. Ингэхдээ ямар нэг будилаан маргаан гараагүй тохиолдолд санал хураалт явуулснаас хойшхи тав хоногийн хугацаанд багтаж, санал хураалтын нэгдсэн дүнг УИХ-д өргөн барих үүрэгтэй юм. Энэ үүргээ СЕХ-ны удирдлагууд өчигдөр биелүүлэв. Албаны эх сурвалжийн мэдээллээр сонгогчдын санал хураалтын нэгдсэн дүнд өөрчлөлт бараг ороогүй гэж хэлж болох аж. Учрыг тайлбарлавал, аймгуудаас урьдчилан утсаар авсан мэдээллүүд тамга тэмдэгтэй ирүүлсэн албан ёсны дүнтэйгээ тохирсон тул “хөдлөөгүй” гэсэн үг юм байна. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж нийт сонгогчдоос 51.24 хувийн санал авснаар төрийн тэргүүнээр сонгогдох болзлыг хангаж, түүний нэрийг СЕХ-ны удирдлагууд баталгаажуулан УИХ-ын дарга өргөн мэдүүлсэн нь энэ юм. Харин тун удахгүй халаагаа өгөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр сонгогчдоос 47.44 хувийн санал авсан болно. Сонирхуулахад, энэ удаагийн төрийн тэргүүнийг сонгох сонгуульд Монгол Улсын нэг сая 97 мянган сонгогч саналаа өгснөөс 562459 нь Ц.Элбэгдоржид, 520805 нь Н.Энхбаярт итгэл үзүүлжээ.
Нэг зүйлийг онцолход хуульд зааснаар Ардчилсан Ерөнхийлөгч Улсын их баяр наадмын өмнөхөн тангаргаа өргөнө.
Аймаг |
АН Ц.Элбэгдорж |
МАХН Н.Энхбаяр |
Архангай |
51.16 |
47.49 |
Баян-Өлгий |
48.21 |
50.2 |
Баянхонгор |
46.70 |
52.0 |
Булган |
46.75 |
51.97 |
Говь-Алтай |
41.62 |
57.38 |
Говьсүмбэр |
40.30 |
58.55 |
Дорноговь |
37.18 |
61.20 |
Дорнод |
51.94 |
46.32 |
Дундговь |
45.68 |
53.4 |
Завхан |
49.58 |
49.52 |
Өвөрхангай |
49.20 |
50.46 |
Өмнөговь |
46.9 |
52.37 |
Сүхбаатар |
38.70 |
58.62 |
Сэлэнгэ |
49.48 |
48.93 |
Төв |
43.15 |
55.26 |
Увс |
40.90 |
57.1 |
Ховд |
56.1 |
42.47 |
Хөвсгөл |
53.90 |
44.88 |
Хэнтий |
47.71 |
50.80 |
Дархан-Уул |
51.89 |
47.12 |
Орхон |
56.57 |
41.99 |
Нийт дүн |
48.28 |
50.31 |
Улаанбаатар хот дүүргээр |
АН Ц.Элбэгдорж |
МАХН Н.Энхбаяр |
Баянгол |
55.76 |
43.4 |
Баянзүрх |
56.81 |
42.10 |
Сүхбаатар |
56.75 |
42.9 |
Сонгинохайрхан |
54.57 |
44.44 |
Хан-Уул |
55.2 |
43.64 |
Чингэлтэй |
57.29 |
41.42 |
Налайх |
48.68 |
48.90 |
Багануур |
50.43 |
48.18 |
Багахангай |
38.34 |
59.90 |
Нийт дүн |
55.59 |
43.21 |