Бичлэгийн тоо 2,391
Монгол орны бэлчээрийн талбай жил бүр хоёр сая га-гаар багассаар байна. Энэ нь уул уурхайн компаниуд болон хүний буруутай үйл ажиллагаа, талхлалтын доройтолтой холбоотой аж. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Эдэлбэр газрын харилцааны хэлтсийн мэргэжилтэн С.Нандинцэцэгтэй ярилцлаа.

-Монгол орон ямар хэмжээний бэлчээрийн талбайтай вэ. Бэлчээр жил ирэх тусам багасч байгаа гэсэн?

-Бэлчээрийн талбай жил бүр буурсаар байгаа. Тухайлбал, 2007 оны Газрын нэгдмэл сангийн тайлангаар бэлчээрийн талбай 111.6 сая га байсан бол өнгөрсөн оны тайланд 111.4 сая га гэж бүртгэгдсэн. Энэ нь жилд хоёр сая га бэлчээрийн талбайн ашиглалт эргэлтээс хасагдаж байна гэсэн үг. Манай оронд 1970-аад онд нутаг дэвсгэрийн 90-ээд хувь буюу 130 сая га-г бэлчээрийн талбай эзэлж, 73.8 сая тонн байгалийн тэжээлийн нөөцтэй байсан. Гэтэл 2007 оны байдлаар бэлчээрийн талбайг 111.6 сая га эзэлж, байгалийн тэжээлийн нөөц 63.3 сая тонн болсон.

-Бэлчээрийн талбай юунаас болж буураад байна вэ?

-Уул уурхайн компаниуд болон хүний буруутай үйл ажиллагаа, талхлалтын доройтлоос болж бэлчээрийн талбайн хэмжээ багассаар байна. Мөн дэлхийн дулаарлаас хамаарч бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрч, нэг төрлийн ургамал давамгайлан ургах болсон. Манай улсын эрдэмтдийн судалгаагаар бэлчээрийн талбайн 70 гаруй хувь нь доройтолд орсон. Үүний 40 гаруй сая га талбай нь нэн хүчтэй доройтолд орсон байдаг. Нэн хүчтэй доройтолд орсон талбай эргэн сэргэхд их хугацаа шаардлагатай.

-Бэлчээрийн талбайн доройтолд ямаа багагүй хувь нэмэр оруулдаг гэдэг?

-Малчид бэлчээрт сөрөг нөлөөтэй ямааг шүтэж өсгөх болсон нь ч нөлөөлж байгаа. Тиймээс малчид таваарлаг, чанарлаг эрчимжсэн мал аж ахуйг сонгох нь зүйтэй. Тухайлбал, хоёр литр сүү өгдөг 10 үнээтэй байснаас нэг саалинд дээр 20 литр сүү өгдөг хоёр үнээтэй байх нь эдийн засгийн хувьд ашигтай. Мөн сүргийн зохистой хэмжээг баримтлах нь зүйтэй болов уу. Социализмын үед сүргийн харьцаа 100 хонь, 10 ямаа байсан. Гэтэл одоо сүргийн гуравны нэг нь хонь, үлдсэн нь ямаа болсон.

-Манай улсын бэлчээрийн нөөц талбай хаана байдаг вэ?

-Бэлчээр, хадлангийн нөөц талбайн 50 гаруй хувь нь Дорнод аймагт байдаг. Социализмын үед улсын хадлангийн 60-70 хувийг тус аймгийн нутаг дэвсгэрээс бэлтгэдэг байсан. Мөн дэд бүтэц, усан хангамж муутай газруудад бэлчээрийн талбайн нөөц байдаг ч ашиглах боломжгүй.

-Доройтолд орсон бэлчээрийн талбайг нөхөн сэргэх боломжтой юу?

-Бэлчээрийн талбайд нэг зүйлийн хиаг зэрэг ургамал ургах нь элбэг болсон. Үүнийг Экосистем судалгааны төв, Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачдын баг судалж, тогтоосон. Тиймээс бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг нэмж, үр суулгах зэргээр нөхөн сэргээх хэрэгтэй. Тухайлбал, аймаг тус бүрээр төлөвлөгөө гаргаж газраа хэсэг хэсгээр нь нөхөн сэргээх шаардлагатай.

-Бэлчээр байгалийн жамаар сэргэхэд хэдэн жил шаардлагатай вэ?

-10 жил. Тухайлбал, нэг шоо метр талбайд 20 гаруй зүйлийн ургамал ургадаг байхад талхлалт доройтолд орсон бол 1 -2 зүйлийн ургамал ургана. Тиймээс 20 гаруй зүйлийн ургамал ургахын тулд олон жил шаардагддаг. Бэлчээр нийтийн өмч гэж хайхрахгүй өнгөрвөл хэдэн жилийн дараа малаа бэлчээх газаргүй болно.

-Аль аймаг доройтолд орсон бэлчээрийн талбай ихтэй вэ?

-Доройтолд орсон бэлчээрийн талбай аймаг бүрт харилцан адилгүй байгаа. Харин газар тариалангийн бүс, уул уурхайн компани хайгуул хийсэн газар, дэд бүтэц хөгжсөн, усан хангамж сайтай газрууд илүү доройтолд орсон байдаг. Мөн говийн бүсийн аймгуудын нутаг дэвсгэрт бороо хур ордоггүй учраас бэлчээрийн ургамлын ургац багассан. Тиймээс говийн бүсийн малчид хангайн бүсэд малаа оторлуулж байгаа нь ч бэлчээрийн даацад нөлөөлж байдаг. Тухайлбал, 100 га бэлчээрийн талбайд ногдох малын тоо хэтэрсэн тохиолдолд доройтолд ордог. Орхон аймгийн бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн судалгаа байдаг.

-Яамнаас бэлчээрийн талбайг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

-Малын үндэсний хөтөлбөр 2007 онд батлагдсан. Үүний хүрээнд бэлчээр, хадлангийн талбайг ашиглаж, хамгаалахад аймгуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Мөн олон наст ургамал тарьж эхэлсэн.

-Бэлчээрийн талбайг ашиглаж, хамгаалахад энэ онд хэдэн төгрөг төсөвлөв?

-205 сая төгрөг баталсан.

Б.Мягмансанж
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1750671/0e6/trackback

profile

Munkh-munkh

2009.05.30 14:22:08
*.185.30.172

Байгаль экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, олон нийтэд танигдсан "Хэрлэнгийн хөдөө арал" хөдөлгөөнийнхэн саяхан Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт орших Бор-Өндөр хотыг зориод иржээ. Тус хотын эргэн тойронд "Монголросцветмет" нэгдлийн жонш боловсруулах үйлдвэрийг даган байгуулагдсан олон жижиг уурхай оршин суугчид болоод байгаль ахуйд хортой нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулж байна. Иймд нутгийн иргэд "Хэрлэнгийн хөдөө арал" хөдөлгөөнийг газар дээр нь ирж үзэхийг хүсчээ. Оршин суугчдын мэдээллийн дагуу хөдөлгөөнийхөн "Тунь Син" ХХК-ийн эзэмшиж буй Баргилтын төмрийн хүдрийн ил уурхайн ажилтай танилцаад ирсэн байна.

Бор-Өндөр хотоос баруун хойд зүгт 14 км-т орших Баргилтын уурхайд анх Эрэл геофизикийн цогцолбор экспедици 1984-1987 онд эрлийн ажил хийх явцад төмөр болон дагалдах бусад элементүүд, төмрийн хүдрийн чанарыг ордын хайгуулын үед тавьдаг шаардлагын хэмжээнд бүрэн судлаагүй зэрэг шалтгаанаар ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд аваагүй байна. Баргилтын овооны төмрийн хүдрийн илрэлийн үндсэн хэсгийг бүхэлд нь Монгол-Оросын хамтарсан "Монголросцветмет" нэгдэл эзэмшдэг. Харин хүдрийн биетийн зүүн хэсэг Ү-С, Yl-С блокуудад "Голден зеүн интернэшнл" ХХК хайгуул явуулж, тусгай зөвшөөрлөө "Тунь Синь" компанид шилжүүлсэн байна. Төмрийн хүдрийн энэ уурхай 70 орчим монгол, 10 гаруй хятад ажилчин нийлээд 100 шахуу тооны ажиллагсадтай. Удирдлагын багт нь найман хөрөнгө оруулагчаас төлөөлөл оролцож, өрөмдлөг-тэсэлгээ-эксковаци-тээвэрлэлт-гадаад овоолго гэсэн дамжлагаар жилдээ 250 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал боловсруулан экспортлож байна.

Уурхайн болон орон нутгийн удирдлага, иргэд, байгаль орчны өмнө тулгараад буй гол асуудал нь уурхайгаас Бор-Өндөр хот хүртэлх баяжмал тээвэрлэлтийн 14 км зам юм. Уг зам нь хариуцлагатай уул уурхайн шаардлагаар хатуу хучилттай, хоёр урсгалтай, хүрээлэн байгаа орчинд халгүй, аюулгүй байдлыг хангасан байх. Эсвэл далан бүхий сайжруулсан нэг л шороон замтай байж, 10 рейс тутамд ус цацруулагч тусгай зориулалтын автомашин явж, замыг чиглэн тоосжилтыг багасгах ёстой.

Нөхөн төлбөр олгуулахын тулд гурван талт гэрээ хийв

Харин өнөөдөр газар дээрээ байдал эсрэгээрээ байна. Хүнд даацын автомашинууд баяжмал тээвэрлэх явцад их хэмжээний тоосжилт, хөрсний эвдрэл, салаа замууд үүсгэсэн нь орон нутгийн иргэд, мал ахуй, байгаль орчинд хохирол учруулж байгаа юм. Ялангуяа үр хүүхдийнх нь эрүүл мэндэд аюул тулгарч, амьсгалах агаар нь бохирдож байгааг нутгийнхан онцолжээ. Бор-Өндөр хотын Захирагчийн албанаас компанийн удирдлагатай уулзаж, дээрх асуудлыг шийдвэрлэх арга зам хайн, замын тэмдэглэгээний шон босгож, саарал шороогоор тэмдэглэгээ хийсэн ч байдал дээрдээгүй гэнэ. "Хэрлэнгийн хөдөө арал" хөдөлгөөнөөс тус уурхайн тээвэрлэлтийн явцад хэрэглэдэг ус цацруулдаг нэг автомашинаа хоёр болгохыг өмнө нь шаардсан байна. "Манай хөдөлгөөний шаардлагыг компанийн удирдлага хүлээн авч, автомашиныхаа тоог нэмсэн нь сайшаалтай" гэж тус хөдөлгөөний тэргүүн С.Дамдинсүрэн олзуурхаж байна. Дараагийн тулгамдсан асуудал нь малчдын бэлчээр, ус, өвөлжөө, хаваржаа, амьдрах орчинд үзүүлж буй уурхайн нөлөөлөл юм. Дархан сумын Ү багийн иргэн Я.Молотов, Л.Шараа, З.Зоригтбаатар, Г.Цээсүрэн, Н.Доржсүрэн, Д.Энх-Амгалан нарын олон жил нутагласан малын бэлчээр нь хумигджээ. Зарим айлын худаг, мал угаах газар нь уурхайн тээврийн замаас 10-50 метрийн зайд байгаа нь уурхайн тэсэлгээ, бутлагчийн дуу чимээ, утаа тортогноос шалтгаалж малын дотор эрхтэн өвчлөх болсон. Аргагүйн эрхэнд малчин Я.Молотов, Л.Шараа нар нутаг бэлчээрээ орхин, өөрсдийн зардлаар 200 гаруй км зайд нутаг сэлгэн нүүжээ. Энэ байдал дөрвөн жил үргэлжилсэн нь харамсалтай. "Нутгийн уугуул иргэдийн эдийн засгийн хохирлыг арилгаж, тэдэнд уурхайн зүгээс нөхөн төлбөр олгуулахын тулд гурван талт гэрээ хийсэн нь ач холбогдолтой ажил боллоо "гэж С.Дамдинсүрэн ярьж байна.

Нутгийнхан "Өл зараа хайрхан" хөдөлгөөн байгууллаа
Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Энх-Эрдэнэ, "Хэрлэнгийн хөдөө арал" хөдөлгөөний удирдлага, нутгийн иргэдийн төлөөлөл болох малчин Я.Молотов, Л.Шараа, З.Зоригтбаатар, Г.Цээсүрэн, "Тунь Синь" компанийн уурхайн захирал Юү, ерөнхий инженер Б.Энхтайваны нарын бүрэлдэхүүнтэй хэсэг уурхайн байгаль орчинд үзүүлж буй нөлөө, малчдын мэдээлэлд дурьдсан баримтуудыг фото зураг, дүрс бичлэгээр баримтжууллаа. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн малчдад нөхөн төлбөр олгохоор хугацааг нь зааж, гэрээнд тусгасан байна. Гурван талт гэрээ байгуулах уулзалт нэлээд халуун уур амьсгалд өрнөж, Бор-Өндөр хотын захирагчийн орлогч Ө.Цогбадрах голлох үүрэгтэй оролцжээ. Манай улсад анх удаа хийгдсэн гурван талын гэрээний эцсийн үр дүн нь Дархан сум, Бор-Өндөр хотын хөгжил, байгаль орчин, иргэдэд өгөөжтэй заалтууд тусгаж, хариуцлагатай уул уурхайг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх явдал юм. "Баргилт овоо-1" уурхайн зүгээс орон нутгийн "Хөгжлийн сан" байгуулсан. Дээрх уулзалтын үеэр нутгийн иргэдийн санаачлагаар "Өл зараа хайрхан" нэртэй   иргэний   хөдөлгөөн байгуулагдаж, тэргүүнээр нь Я.Молотов, Удирдах зөвлөлд нь ахмад багш Л.Отгон, Б.Сайнбаяр, Г.Цэвэгжав, Х.Чулуунбаатар нар ажиллахаар анхны хурлаа хийсэн байна.

"Хэрлэнгийн хөдөө арал" хөдөлгөөний "Баргилт Овоо-1" уурхайд хийсэн ажлын үр дүн өндөр байна. Тэд юуны урьд уурхайн удирдлага, нутгийн иргэд, хөдөлгөөнийхээ төлөөллийг оролцуулж, гэрээ хийлээ. Нөхөн сэргээлтийг ч зохих төвшинд явуулахыг ярилцжээ. Төмрийн уурхайг эзэмшин ашиглаж байгаа "Тунь Синь" компанийн толгой компани болох "Байфан Тунха" нь дэлхийн 11 улсад хөрөнгө оруулсан , томоохон аж ахуйн нэгжийн нэг гэнэ. Газрын хэвлийгээс нь эрдэнэсийг нь авсныхаа төлөө байгаль орчин, хүн ардад нь ээлтэй үйл ажиллагаа явуулахаар хэлэлцсэн гэрээний биелэлтийг "Тунь Синь" компаниас шаардах эрхийг нутгийн оршин суугчдын байгуулсан иргэний хөдөлгөөн эдлэх юм
profile

Munkh-munkh

2009.05.30 14:24:53
*.185.30.172

Зүүн аймгуудын хувьд нэлэнхүйдээ байгаль орчин доройтож, газар нутгийн дийлэнх хэсэг цөлжилтөд автан, усны нөөц сүүлийн жилүүдэд бараг гурав дахин хомсдоод байна. Энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол байдал улам хүндэрч байгаа аж.

Байгаль орчны хуулиудад энэ талаар ховорхон тусгагдсан төдийгүй зарим зүйл нь цаг үеэсээ хоцорчээ. Тиймээс байгаль орчны багц хуульд шинэчлэлт хийхээр БОАЖЯ-наас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна. Хуулиудын шинэчлэлд байгаль орчныг хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоог хуульчлах, байгалийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах хариуцлага, нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх зэрэг нэлээд олон асуудал тусгагдах аж. Хуулийн шинэчлэлийн хүрээнд ус ашигласны төлбөрийг ч нэмэхээр төлөвлөж байна.

"Бороо гоулд" зэрэг тогтвортой байдлын гэрээ байгуулсан уул уурхайн компаниуд нэг куб метр усыг зургаан төгрөгөөр авч ашиглан олборлолт явуулж байгаа аж. Цэвэр усныхаа нөөцийг ийм бага төлбөрөөр ашиглуулж байгааг өөрчилж гүний усыг 600, гадаргын усыг 300 төгрөг болгохоор БОАЖЯ-наас Сангийн яаманд санал хүргүүлээд байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг удахгүй гаргах аж. Харин иргэдийн хэрэглээний усны төлбөрийг нэмэхгүй юм байна.

Д.Анужин

tomax

2009.05.31 22:17:19
*.79.175.170

eh ornoosoo urbasan lalaruud bugd tamd ochij tarchilj uhene dee

tomax

2009.05.31 22:18:20
*.79.175.170

eh ornoosoo urbasan lalaruud bugd tamd ochij tarchilj uhene dee
profile

Redhorse

2009.06.02 18:52:32
*.194.26.232

tiimee muu sain shalj xuvalznuud zovj uxeesei
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1849
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1871
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1106
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2307
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1841
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1752
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5949
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2009
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1548
851 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4201
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 1993
848 Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1570
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2760
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1519
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1914
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1882
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2457
840 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1830
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2618
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1777
836 МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2211
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 1997
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2633
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1286
831 санаа [2] sarang 2009-05-13 1364
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1326
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1725
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1658
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1564
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1565
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1514
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1865
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1692
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2683
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2125
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 899
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1579
배너신청
자생병원

배너신청