Бичлэгийн тоо 2,391


1962 он:Монголын дээд боловсролын салбарын томоохон зvтгэлтнvvдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасvрэнгийнд хоёр дахь хvv нь мэндэлжээ. Тvvний эх, их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин. Тэрбээр хар нялхдаа єнчирч , монгол эх эцгийн гар дээр єсєж єндийсєн тєдийгvй Монголд европ эмнэлгийг дэлгэрvvлэхэд хvчин зvтгэж явсан зєвлєлтийн эмч эмэгтэйн дvрийг оюутан vедээ уран сайхны кинонд бvтээж олны танил болжээ. С. Зориг нэг ах, охин дvvтэй. “...Зориг ах багадаа их шартай, том ах бид хоёрыг бодвол илvv эрх танхи байсан. Ямартаа л тариа тариулахад би vг дуугvй тариулдаг, харин Зориг ах гартаа том цаг атгачихаад таривал би энэ цагийг эвдэлнэ шvv гээд орон доороос гардаггvй хvvхэд байж билээ. ” Дvv С. Оюун“... Аав Москвад аспирантурт байхдаа ээж бид хоёрыг Москва руу авч явсан юм. Зоригт хэлэлгvй галт тэрэг хєдлєнгvvт намайг шууд цонхоор аваад явсан. Тэгэхэд єєрийг нь vлдээсэнд Зориг маш их уурлаж, ээж аавын авч єгсєн 2кг “48-ийн” чихрийг тємєр замын тавцангаар нэг шидэж байж билээ. Харин Оюун маань нэг муухан инээмсэглээд гараараа даллаж vдсэнийг тодхон санаж байна”. Ах С. Баяр 1970 он: Зориг хvv монголын сэхээтнvvд vр хvvхдээ сургахыг эрхэмлэдэг байсан орос хэлний сургалттай 23-р сургуульд элсэн оров. “... Талийгч хичээл номондоо их сайн ялангуяа тооны тєрлийн хичээлvvдэд илvv, физикийн олимпиадад 2 билvv 3-р байранд орж байсан. Тэгээд “Хоршоолол” нийгэмлэгийн спортын гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орж, єєрийнхєє орсон зэрэгтээ 1-р байр эзэлж тvvнээс хойш чєлєєт цагаараа гимнастикаар хичээллэдэг болсон. Долоо билvv арав хоног Баяраа ах Баавлай багштай хамтарч єдєр шєнєгvй бэлтгэл хийлгэсэн хэрэг. Гол нь сунгалтын дасгал хийх гэж их зовсондоо хєєрхий. Хичээл дээрээ сууж байхдаа хvртэл хєл гараа сунгаж, татаж их л хєдєлмєрлєдєг байсан. Их хєдєлгєєний эвсэлтэй хvvхэд байж билээ. Энэ нь оюутан байхдаа ч илэрч байсан. Москвад бид нар хєл бємбєг, регби их тоглодог байж билээ. Зориг МГУ-ийн регбигийн шигшээд хvртэл тоглож байсан”. Ангийн найз Я.Баатар 1980-85 он:Дээд боловсрол эзэмшихэд бусад шатны сургалтын адил vнэ тєлбєргvй байлаа. Зєвхєн элсэлтийн уралдаант шалгалтаар хангалттай оноо авах шаардлагатай. С.Зориг Москвагийн улсын их сургуулийн философийн ангид суралцах эрх авав. Москвагийн таван жилд С. Зориг Чехословак улсад сурч байсан дvv С. Оюунтайгаа захидлаар их харилцдаг байжээ. “... ер нь бол манай хvмvvс ихийг vзэж, харж, мэдэж байгаа учир тэд єнєєгийн байдалд дургvйцэх нь зvй ёсны юм. Зарчим ёсоор бол манай нийгэм тэргvvнийх байх учиртай. ...Манай ард тvмний амьдралын тvвшин тун дорой зєвхєн амьдралын наад захын хэрэгцээг л хангаж байна. ...Бодож санаж байгаа зvйл нь дорой, эринээсээ хоцорсон нь тун тод харагдаж байна. ...Улсын эдийн засгийн бодлогыг vндсээр нь солих хэрэгтэй юм. Бид улсаа єндєр хєгжилтэй орон болгох хэрэгтэй. Японы тvвшинд очтол єдий байгаа ч би монгол хvний саруул ухаанд итгэдэг юм”. 1984 он 4 дvгээр сар Москва хот. Дvvдээ бичсэн захидлаас. 1985-90 он: Залуу улс тєр судлаач ХЗЭ гэдэг тэр vеийн монголын цорын ганц залуучуудын байгууллагын нийслэлийн хороонд зааварлагчаар ажиллаж мєн МУИС-д багшлав. Тэрээр МУИС-ийн аспиратурт “БНМАУ-ын улс тєрийн системийг боловсронгуй болгох нь” сэдвээр судалгааны ажил хийж эхэллээ. 1989-90 он: Уран бvтээлч, сэхээтэн залуусын 1989 оны сvvлчээр эхлvvлсэн нийгмийг ардчилахын тєлєє хєдєлгєєнд С. Зориг татагдан орж удирдагчдынх нь нэг болов. Эрх баригчдад сєрєг анхдагч улс тєрийн байгууллага МоАХ-г ардчилсан хувьсгалыг тэргvvлэх хvчин болгож зохион байгуулах, коммунист дарангуйлалт нийгмийг цус урсгасан мєргєлдєєнгvйгээр ардчилсан хєгжлийн замд оруулахад улс тєрч С. Зоригийн авьяас, тууштай чанар, итгэл vнэмшил тvvхэн чухал vvрэг гvйцэтгэсэн юм. Коммунист системийн задрал явагдсан 1990 оны дэлхийн улс тєрийн дvр тєрхийг хожимын тvvхчид сэргээн бvтээхийг хvсвэл ”Монгол-Ардчилал-МоАХ-С.Зориг” гэсэн vгэн хэлхээнээс зайлах аргагvй болох бизээ. Шинэчлэл єєрчлєлт, vндэсний бvрэн эрх, бодит тусгаар тогтнолыг эрмэлзсэн 90 оны монголчууд тєдийгvй Монголын ардчиллын єрнєлтийг сонирхож байсан гадаадын ажиглагчдын хувьд ч энэ утгын хэлхээ зvй ёсны зvйл болсон юм. МоАХ-ны анхны ерєнхий зохицуулагч С.Зориг бие даасан, тэгш эрхтэй улс тєрийн хvчнvvдийн vндэсний зєвшилцлийг эрхэмлэж, тэдний хооронд улс орны хєгжлийн цаашдын замналын асуудлаар дугуй ширээний хэлэлцvvлэг явуулж, нийтээр хvлээн зєвшєєрсєн vзэл баримтлал боловсруулах ёстой гэж vздэг байв. С. Зориг МоАХ-ноос тєрсєн анхны улс тєрийн сєрєг нам МоАН-ыг зохион байгуулах ажлыг бусад хамтран зvтгэгчдийн хамт гvйцэтгэсэн юм.Японы сэтгvvлч эмэгтэй Кvдо Миёкогийн “Азид бадарсан ардчиллын салхи” номоос “... Гялалзуур зангvй, єєртєє бат итгэдэг, хvмvvсийг тайван байлгадаггvй, эрх тушаалд шунагч шинжийн яг эсрэг магадгvй номхон хvлцэнгvй, дуулгавартай биш байх. ...Єєрсдийнхєє хvссэн єєрчлєлт шинэчлэлтийг єглєє, оройны зуурт бvтэх ажил биш гэдгийг тэр сайн мэдэж байсан. Залуухан эмэгтэйн нvдээр харвал Зориг ирээдvйн чангахан удирдагчаар бэлтгэгдэж байгаа биш биз.” 1990 оны намар: Монголд анхны чєлєєт сонгууль болж парламент байгуулагдлаа. Депутат С. Зориг парламентийн бvлгэмийн гvйцэтгэх хорооны даргаар сонгогдов. Гэвч тэрбээр парламентийн байнгын ажиллагаатай доод танхим Улсын бага хуралд /УБХ/ орсонгvй. Харин тvvнд Улсын бага хурлыг байгуулах эрхтэй байнгын бус ажиллагаатай парламентийн дээд танхим Ардын их хурлын /АИХ/ анхны хуралдаан дээр Монголын Дэд ерєнхийлєгчєєр сонгогдох боломж байсан юм. Монголын нийгмийн шинэчлэлийг гvнзгийрvvлэн амжилтад хvргэхэд тvvнд єндєр тєвшинд шийдвэр гаргах эрх мэдэл зайлшгvй хэрэгтэй байлаа. Гэвч депутатуудын олонх нь тvvнийг дэмжсэнгvй. Vvнд сонгуулийн дvнгээр АИХ-ын дийлэнх суудлыг авсан МАХН-д МоАХ-ноос vvсэн байгуулагдсан МоАН болон МVДН-ийн хамт албан ёсны сєрєг хvчин болох учиртай байсан МСДН-ын удирдлагын албан тушаалд шунасан, зарчимч бус, урвамтгай vйл ажиллагаа нєлєєлсєн гэж тэр vеийн ажиглагчид, амьд гэрчvvд єгvvлдэг. Дэд ерєнхийлєгч УБХ-ыг удирдахаар Vндсэн хуульд намууд зєвшилцєн хийсэн нэмэлт єєрчлєлтєд тусгасан байсан юм. Хэвлэлийн “Монголпресс” агентлагаас 1990 онд хийсэн судалгааны дvнгээр Монгол Улсын Ерєнхийлєгчид нэр дэвшиж болох хvмvvсийн тоонд С. Зоригийг нэрлэж байсан юм. 1991 оны намар:8 дугаар сард Москвад Онц байдлын улсын хороо (ОБУХ) гээч тєрийн эрхийг авлаа. Энэ байгууллагын мэдэгдлийг хvлээн авсан шинэ, хуучин монгол дарга нарын євдєг чичирч байлаа. Хоёр, гурав хоногийн дараа тєрийн эргэлт нэгэнт бvтэлгvйтсэн нь тодорхой болсон vед Бага хурлын том дарга нар тєрийн тєв хэвлэл “Ардын эрх” сонины эрхлэгчийг “ Зєвлєлт засгаас урваж, хууль бус ОБУХ-ны мэдэгдлийг нийтэлсэн хэмэээн загинаж бvтэгнvvлэв. Харин ОБУХ тєрийн эрхийг авсан анхны єдєр Монголын томоохон улс тєрчдєєс нэг л хvн энэ vйл явдлыг “хууль бус тєрийн эргэлт” хэмээн нэрлэж эсэргvvцлийн цахилгаан Москвад илгээсэн нь Парламентийн бvлгэмийн дарга С. Зориг байлаа. 1990-92 он: Монголын нийгмийг ардчилах, зах зээлийн эдийн засгийг тєлєвшvvлэх эрх зvйн орчин бvрдvvлэх, Монголыг нээлттэй улс орон болгож, дэлхий нийтийн хєгжлийн vндсэн хандлагад хамруулахад С. Зоригийн vйл ажиллагаа чиглэж байлаа. Vvнээс гадна ардчилсан хувьсгалын зорилтын эхний шат хэрэгжиж нэг сурталын дарангуйлалт тогтолцоо мєхєх vеэс МоАХ дотроо зєрчилдєж Т. Нэргvй, Г. Бошигт нар мєр мєрєє хєєсєн билээ. Тэр vеэс С. Зориг МоАХ-ны удирдлагад байсан лидерvvдтэй стратеги, тактикийн асуулаар мєн л зєрчилдєх болжээ. Энэ нь 1992 онд тvvнийг МоАХ-ны удирлагаас татгалзахад хvргэв. С.Зоригийн байгуулсан БННам удалгvй Чєлєєт хєдєлмєрийн нам, МоАН-ын Г.Бошигтын жигvvртэй нэгдэж Нэгдсэн нам боллоо. Ардчиллын тєлєєх хvчнvvд нэгдэн хvчирхэгжиж байж МАХН-ыг сєрєн зогсч ардчиллыг баталгаажуулахын чухалыг С. Зориг ямагт анхааруулдаг байлаа. Парламентийн бvлгэмийн даргын хувьд С. Зориг томъёологдон хэрэгжих шатандаа орж байсан Монголын олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтэд єєрийн хувь нэмрээ оруулсан юм. Энэ vйл ажиллагааныхаа хvрээнд тэрээр Япон улстай тогтоосон харилцаанд ихээхэн анхаарч манай хамгийн том хандивлагч орон болгох эх vндсийг тавьсан хvмvvсийн нэг билээ. С. Зориг 1992 онд Японд Азийн залуу улс тєрчєєр шалгарч, Монголын улс тєрчдєєс Японы Эзэн хаантай хамгийн анх уулзаж байжээ. 1992-96 он: Тэрээр 1992 онд МоАН, МVДН, НН-ийн Эвслээс Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдсон бєгєєд парламентад ардчилсан хvчнийг тєлєєлсєн зургаахан гишvvний нэг нь байлаа. 1992 оны 10 дугаар сард Монголын Ардчилсан нам, Монголын Нэгдсэн нам, Монголын Сэргэн Мандалын нам, Монголын Vндэсний Дэвшлийн намууд нэгдэж Монголын Vндэсний Ардчилсан намыг байгуулсан юм. С. Зориг нь МVАН-ыг єдєр тутмын удирдлагаар хангах vvрэг бvхий Ерєнхий зєвлєлийн гишvvн байв. Нийгмийг бvхэлд нь шинэ тєлєв байдалд оруулахын тулд 90-ээд оны улс тєрч удирдагчид ер бусын их хvчин чармайлт тавихын хамт аль болох бага алдах тvvхэн хариуцлага хvлээж байлаа. Шинэ орчин, шинэ цаг vе тэднээс судалгаа тооцоонд vндэслэсэн, улс тєрийн удирдлагын урьд vеийнхний арга барилаас зарчмын ялгаатай шийдвэр гаргахыг ямагт шаардаж байсан юм. Vvнийг ухамсарласан С. Зориг 1990 онд “Стратеги судалгааны тєв” хэмээх ТББ байгуулж залуу судлаачдыг удирдан ажиллав. Энэ тєв Монгол Улсын шинэ Vндсэн хуулийг боловсруулах бэлтгэл ажлын хvрээнд Азийн сантай хамтран Vндсэн хуулийн vзэл баримтлал, шvvх тогтолцооны шинэчлэлт, орон нутгийн удирдлагын тогтолцооны тєгєлдєржилт зэрэг сэдвээр семинар хэлэлцvvлэг зохион байгуулжээ. С.Зориг Монгол Улсын Ерєнхийлєгчийн дэргэд байгуулагдсан шинэ Vндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн гишvvн байлаа. 1996-98 он: Ардчилсан хvчнийхэн анх удаа эрх баригчид болов. С. Зориг МVАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвслээс УИХ-ын гишvvнээр дахин сонгогдож, УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1997 онд УИХ-ын Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллалаа. Монгол – Японы парламентын бvлгийн даргаар ажиллаж хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад vнэтэй хувь нэмрээ оруулсаныг талууд бvрэн хvлээн зєвшєєрдєг юм. Vvний нэг жишээ нь 1997 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх Монголын талын комиссын даргаар ажиллаж байсан бєгєєд уг арга хэмжээний хvрээнд Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь дайнд амь vрэгдсэн Япон цэргийн дурсгалд зориулсан хvндэтгэлийн гvдэнг санаачлан бариулсан юм. С. Зориг тєрийн тvшээгээр ажиллахын сацуу тєрийн бус байгууллагын vйл ажиллагаанд идэвхтэй байр суурьнаас оролцож байлаа. Монголын шатрын холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерєнхийлєгч, эмзэг бvлгийхэн болон єнчин хvvхдvvдийг тусалж дэмжих зорилготой “Оюунтvлхvvр” сангийн хvндэт ерєнхийлєгчєєр тус тус ажиллаж байв. 1998 оны хавар:“Ардчилсан холбоо” эвслийн анхны Засгийн газар огцров . Парламент дахь ардчилагчид бvлэглvvдэд хуваагдан задарч эхэлжээ. “Зоригийн фракц” ч гэж байв (Д.Энхбаатар, Х.Хулан, С.Билэгсайхан, М.Чимэдцэрэн агсан МVАН, А.Ганбаатар, Р.Нарангэрэл, Батжаргалын Батбаяр, Р.Бадамдамдин МСДН, МАХН-ын дотор ч “Зоригийн бяцхан фракц” гэж хэлж болохоор М. Баяртсайхан, Ж. Бямбадорж, Р.Содхvv, Д.Базархvv, М.Зэнээ нараас гадна МУНН-ын дарга О. Дашбалбар агсан, сvvлийн vед хєдєєгийнхєн гэж нэрлэгдэх болсон фракцийн зарим нєхдvvд ч ордог байлаа). Шинээр байгуулагдсан Засгийн газарт С.Зориг Дэд бvтцийн сайдын албыг хаших болжээ. Монголын хамгийн их анхаарал татсан, хамгийн хоцрогдсон, хамгийн ихээр яаравчлан хєгжvvлэх шаардлагатай салбар. Тєсвийн болон хандивлагч улс орон, байгууллагын хандив, тусламж, зээлийн мєнгийг хамгийн ихээр шингээдэг салбар. 1998 оны 8 дугаар сар: Ц. Элбэгдоржийн засгийн газар огцорч, vvрэг гvйцэтгэгчээр ажиллаж байх vед С. Зориг Монголын радиогийн сурвалжлагч Байгалмаад ярилцлага єгчээ. Энэ тvvний сvvлчийн ярилцлага байлаа. С. Зориг улс тєрч хvний ямагт санаж мєрдєж, удирдлага болгох vндсэн зарчмыг тодорхойлж, эрхэмлэх эрх ашгийн дарааллыг тогтоосон байна. С. Зориг дєнгєж 36 нас хvрч байлаа. Амьдарлынхаа найман жилийг том улс тєрд єнгєрєєжээ. Энэ жилvvдэд олон удаа сэтгvvлчидтэй харьцаж, хэвлэлээр санал бодлоо илэрхийлж байсан нь мэдээж. Харин хэзээ ч хойч vеийн улс тєрчдєд хандсан гэмээр гэрээслэлийн чанартай ийм зvйл хэлж байсангvй. Монголын тєсвийн болон гадаадын хандивлагчдын асар их мєнгє, маш єндєр єртєгтэй тєрєл бvрийн тєслvvд хэрэгждэг салбарын сайдын албыг цєєхєн сар хашсаны эцэст С. Зориг эрх ашгийн дарааллын чиг баримжаа алдагдаж хэзээ ч болохгvйг бусдад анхааруулжээ. Албан тушаал, эрх мэдэлд улайран хєєцєлдєх нь шинэ, хуучин ялгаагvй улс тєрийн хvчний анхдагч зорилтыг саармагжуулах, ардчиллын явцыг удаашруулах, зарим тохиолдолд ухралтын алхам хийхэд хvргэж болохыг ч мєн анхааруулж хэлжээ.“...Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгvй. Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ тєлєє хєєцєлдєнє. Дєрєвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол тєрнє. Тийм сонирхол бvх цаг vєд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тєвшинд орно...” Монголын радиод єгсєн сvvлчийн ярилцлагаас 1998 оны 8 дугаар сар. 1998 оны 10 дугаар сарын 2: Эвслээс Ерєнхий сайдад санал болгосон нэр дэвшигчдийг Ерєнхийлєгч ээлж дараалан буцаав. “Одоо Зоригийг дэвшvvлэх цаг болсон” гэх vг улам чанга, улам тодоор дуулдах боллоо. Єнєєдєр эвслийн удирдагчид “С. Зоригийг Ерєнхий сайдад нэр дэвшvvлээгvй байсан” гэж мэдэгдэцгээдэг. Албан ёсоор нэр дэвшvvлж буй тухай бичиг баримт vйлдэж, тамгалаад Ерєнхийлєгчид єргєн барих нь асуудал нэгэнт бодитойгоор шийдэгдсэн vед хийдэг, хэрэг дээрээ техникийн гэмээр, ёс тєр гvйцэлдvvлэх тєдий ажиллагаа юм. Vvний ємнє намын удирлагын тєвшинд ярилцан ойлголцож санал нэгдэх хамгийн гол ажиллагаа явагддаг. Vvнийг МVАН-ын Ерєнхий зєвлєлийн хуралд орохын ємнє хийсэн байх ёстой. Хурал бол зєвхєн нэгдсэн саналыг баталгаажуулна. Эвсэл доторх бvлэглэлvvд Зоригийг Ерєнхий сайд болгохоор тохиролцчихоод байсан гэж vзэх нэг баримт нь Д. Энхбаатарын мэдэгдэл юм. Тэрээр “С. Зориг Ерєнхий сайдад нэр дэвших болсон учир тэр орой (1998 оны 10 дугаар сарын 2-ны орой) надтай хамт Улаан-Vд явалгvй хоцорсон” гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ нь С. Зориг хоёр гуравхан хоногийн дараа Ерєнхий сайд болох бараг 100 хувийн боломжтой байжээ гэсэн vг. Учир нь Ерєнхийлєгч Н. Багабанди С. Зоригийн нэрийг бусдын адил буцааж зvрхлэхгvй байсан юм. Гэвч vvний оронд нийгмийн чєлєєт тогтолцоонд шилжсэнээс хойш Монголд гарсан анхны улс тєрийн, ил тод аллага боллоо. Алуурчид тvvнийг гэрт нь отож байгаад олон удаа хутгалан хєнєєжээ. 1990 онд эхэлсэн ардчиллын тєлєєх хувьсгал найм дахь жилийнхээ намар удирдагчаа алдав. Монголын ардчилсан хувьсгалын романтик vе дууслаа.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1741491/b79/trackback

edi hugda

2012.12.09 12:16:15
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1849
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1871
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1106
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2307
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1841
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1752
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5949
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2009
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1548
851 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4201
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 1993
848 Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1570
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2760
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1519
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1914
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1882
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2457
840 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1830
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2618
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1777
836 МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2211
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 1997
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2633
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1286
831 санаа [2] sarang 2009-05-13 1364
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1326
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1725
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1658
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1564
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1565
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1514
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1865
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1692
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2683
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2125
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 899
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1579
배너신청
자생병원

배너신청