Бичлэгийн тоо 2,391

Бархирмаар байсан хором

Уншсан 1542 vote 0 2009.05.22 21:40:01
Би үг хэлбэл бархирчих гээд байлаа. Би үг хэлбэл орилчих гээд байлаа. Багтарч, бачуурч гүйцсэн байлаа. Тамлуулсан хүн өвдөлтөндөө багтарч бачуураад бархирч орилдог юм гэсэн. Сэтгэл санаагаа нүдүүлсэн хүн адилхан болдог юм билээ. Бас л багтарч бачуураад бархирмаар санагддаг аж. Элдэв бүлэг, фракцууд “Түгжил” мэт хавирга сүвээ рүү дахин дахин бүлсэн чинь, андгай тангарагтнууд хээв нэг урвачихаад “ичсэн хүн хүн ална“ гэгчээр эргэж бас элдэвлэн дайрсан чинь, арай ичих нүүртэй нэг нь булан тойрон зугтсан чинь, угаас мунхаг харанхуй учраас адал балмад авиртайгаа лут ухаан гэж хөөрөн тэнэглэх нөхрөө харсан чинь, элдэв амлалт гоё үгэнд хууртаж хаширахгүй тоглуулж явдаг хөнгөн сэтгэлтнүүдийг өрөвдсөн чинь, лангууны ард зогсож байгаа худалдагч шиг дандаа аваа өгөө ярьж байдаг фракцын гишүүн эрхэмтэй ярилцсан чинь, тал талаасаа бүчүүлэн балбуулах хөөрхий муу сэтгэл гээч маань өвдөхдөө байдгаараа орилсон юм. 

90-онд гар гараасаа барин тэмцэж явсан андуудын маань нэг нь Ерөнхийлөгч Энхбаярын “TV 9” телевизэд гүйж очоод “Бат-Үүл Зоригийн хэрэгт холбоотой хэвээрээ байгаа” гэсэн бичлэгтэй хуурцаг тавиулж байгааг мэдсэн сэтгэл маань өвдөлтөндөө яаж тэсэх билээ.

“Одоо чи л ялалт авчирна, чамайг дэмжинэ. Би ч ёстой хэлсэндээ хүрдэг эр хүн шүү” хэмээн өөрийгөө байн байн сайрхаж байсан нөхөр маань унтаад босох хооронд хуйвалдан урвачхаад, гэнэтхэн санал хураалтын өмнө нэг их хэрсүү царайлчихсан “Үүл минь чиний ажиллагаа дутаж байна” гэсэн бултах үг хэлээд хулхи царайлан зогсож байгааг харсан сэтгэл өвдөхдөө орилолгүй яахав.

Иүсүс Христ, сүүлчийнхээ оройн зоог дээрээ арван хоёр дагалдагчийнхаа нэг Иудайд хандан “Тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа худалдаж урвана” гэж хэлсэн нь ёсоор болсон гэдэг. Урьд орой нь намайг хайрын нүдээр халиагаад дэмжинэ, энэ тэр гэж ам гарч байсан нөхөд маань тахиа донгодохоос өмнө гурвантаа худалдагдан урвасан болохыг мэдэхүйд сэтгэл минь яаж тэсэх билээ

 Харин би тэр орь дууг гадагшлуулахгүй санаатай амаа жимийгээд, амьсгаагаа татаад сэтгэлтэйгээ ноцолдож зогссоон. Нэр дэвшээд индэр дээр зогсож байхад ийм л юм болсон. Өнөөгийн улс төрд орсон хүн хүн чанар, ёс суртахуунаа гээж, эвдэрсэн нэгэн болохгүй гэвэл сэтгэл санааны олон цохилтыг дааж, гутралын олон давааг давах хэрэг гарна. Гутралын давааны өндрийг хэлэх үү! Тэгээд бас муугаараа ижилсэж мунхагтаа хөлчүүрхсэн “түгжил”-үүдийн дунд гэгээтэй явна гэдэг нэн хэцүү. Түгжилүүдэд хүн чанараа жадлуулах бүртээ өвдөж бархирах сэтгэлээ барих гэж зүдрэхдээ амаа жимийн амьсгаагаа татан зогсоо над шиг олон хүнийг би бас харсан.

  Би эрх мэдэл, албан тушаал шохоорхдоггүй хүн. Миний аав “Албан тушаал бус, нэр төр, хүн чанар, оюун ухаан л үр хүүхэд, ач зээд чинь өвлөгдөн үлдэж удам судрыг чинь чимж байдаг юм шүү” хэмээн сургачихсан учраас би албан тушаалыг хөдөлмөрийн багаж зэвсгээс илүүтэйд үзэлгүй доош хийдэг байж магадгүй. Би итгэл үнэмшил, эрхэм зарчмаа дээдэлдэг хүн. Монголын тусгаар тогтнол ардчилал дээр тогтдог учраас би түүнд үхдэг юм. Шоронд хоригдохдоо хамгийн түрүүн энэ тухай бичиж суулаа. Өөрийн эрхээр зовж байгаа эрх чөлөөт хүн л гэгээрэлд хүрээд хүч чадалтай болдог учраас л эрх чөлөөнд би найгүй дурладаг юм. Би,итгэл үнэмшил эрхэм зарчимтай тул, идэш хайх зөн билгээс өөр зүйлгүй амьтанаас дээд төрөлт юм гэдгээ мэдэх зэргийн боловсорсон билээ. Тийм учраас, эд баялаг зулгаах араа шүднээс өөрцгүй зүйл болчхоод байгаа өнөө цагийн албан тушаалыг би дорд үздэг байж магадгүй.

  Гээд, би энэ удаад ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж Энхбаяртай өрсөлдье хэмээн сэтгэл шулуудсан. Миний номхон амбиц оволзож байлаа. Учир юу гэвэл Монголын төрийг эзэлчихээд байгаа олигархуудын эсрэг бослого гаргах цаг нь болсныг ойлгосон юм. Эд баялгийг эрх мэдэл, эрх мэдлийг эд баялаг болгон хувиргах шидийн ёсонд суралцахаас өөр номын ёсонд гэгээрээгүй тул амилсан босоо ороолон шиг болсон олигархиуд даварч цадигаа алдахуйд 90 онд олсон бүхэн маань нуран унаж байгааг харахад яс янгинаж байлаа. Хүний эрх мөнгөөр хэмжигдэж, ардчилал авлигад боолчлогдохыг харахуйяа өр зүсэгдэх шиг болсон. Олж авсан үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг маань хэнд ч худалдахаас сийхгүй олигархууд юу ч хийж мэдэхээр байгааг мэдрээд нурууны минь үс босох шиг болсон. Харсан мэдэрсэн бүхнээ тунгаан бодоод хувьсгал хийхээр шийдэж, ард түмэндээ биш олигархуудад үйлчилдэг болсон төрийн тогтоцыг өөрчлөх хөтөлбөрөө дэвшүүлсэн. Тэгээд олигархуудыг адисласан Энхбаяртай хүч үзье хэмээн нэр дэвшихээр индэрт гарсан учир энэ бөлгөө.

  Ерөнхийлөгч Энхбаяр хувь хүнийхээ тухайд хэнтэй ч адилхан сайнтай муутай хүн. Ямар ч атугай аав ээжийгээ баярлуулж, эхнэр хүүхдээ гялайлгаж яваа эр хүн. Тэр нуудаг, би бахархдаг болохоос биш бид хоёр уул нь адилхан буриад цустай.

Харамсалтай нь мань эрийн олон сайн чанарыг нэг муу зүйл балладаг юм. Түүний сувдаг сэтгэл. Эхнэрээсээ олсон гэж ярьдаг юм. Энхбаяр эд баялагт ухаангүй унадаг нэгэн. Мэдээж төрд зүтгэлээ гээд өөрийгөө ор хоосон зольж байх албагүй л дээ. Гэхдээ “улсаасаа баян” болох гэж улайрч байгаа нь ой гутам. Очирбат, Багабандийн үеэс хөөцөлдсөн Их өрийн асуудлыг шийдэхдээ 50 сая доллар зувчуулахаа мартаагүй. Ийм том гавъяаг тийм шалихгүй зүйлээр гутаах уу?, ухаантай хүн. Бурхан багшийнхаа сургаалийг огоорон огоорон хорвоогийн нүгэлд улайрахыг яана. Энхбаяр эрх мэдэлд даруулгагүй шунадаг нэгэн. Тэр шуналынхаа цог заль, муу аргын хүчээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг завсаргүй хашиж чадсан юм.Түмнээ гэсэн сэтгэлээр шатсан хүн ингэсэн бол монголчууд бидний зол болох учиртай байлаа. Бидний аз дутахад Энхбаяр давын өмнө өөрийгөө асарч явдаг хүн.. Очсон газар бүрдээ эрх мэдэл булааж авна. Ерөнхий сайд байхдаа Цэдэнбал даргаас ч том “Үндэсний удирдагч” болчихов. УИХ-ын дарга болмогцоо өөрийнхөө босгосон Ерөнхий сайдын эрх мэдлийг зад танаж жижигрүүлчхэв. Засгийн газрыг УИХ-ын даргын өрөөнөөс удирдаж байлаа шүү дээ. Ерөнхийлөгчөөр сонгогдоод удалгүй УИХ-ын олон эрхийг булаан авч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг сенатын танхим шиг болгосон. Өнөөдөр УИХ бараг л хоёр танхимтай болоод байгааг гишүүд нь ойлгохгүй байгаа. Цадахыг мэдэхгүй Энхбаяр аймгийн Засаг дарга нарыг өөрийн бие төлөөлөгчөөр ”томилж” доош нь хийх шив дээ. Эд баялагт шунахдаа Бурхан багшийг огоорсон шигээ, эрх мэдэлд шунахдаа Үндсэн хуулийг уландаа гишгэсээр явна аа, энэ хүн.

  Түүний сувдаг сэтгэл бас нэг дур гутам араншинг түүнд суулгаж өгсөн. Хүндлэл өргөмжлөлд нугасгүй гэдэг нь жигтэйхэн. Түүнийг бялдууч, зулгуйдагчид, даан ялангуяа олигархууд андахгүй. Нэгэн “Шинэ монгол” олонд дуулдахаар чанга дуугаар “манай Энхбаяр ах ийм мундаг, Цолмон эгч тийм сайхан” гэх зэргээр сайрхаж байв гэдэг. Зөвхөн та шүү хэмээн суу билгийг нь магтан дуулаад мөргөөд байвал өнгөн дээрээ төв царайлах хэдий ч цаанаа бөөн бөөнөөр нь таашаал авч суудаг. Сэтгэл судлаач Зигмунд Фройд үүнийг дур тавилтын нэг хэлбэр гэж үзсэн байдаг. Занг нь мэдэх ёслолын алба түүнийг хаан хүн шиг л алхуулна. Занг нь мэдэх хамгаалалтын алба, Африкийн дарангуйлагч Иди Аминых лугаа мөчөөрхөм сүржин хамгаалалт гаргана. Наадам, овоо тахилгыг Энхбаяр ингэж чимдэг дээ. Японы хаан хүү бүр биширсэн хэмээн цуурдаг. Би бол, хүн төрөлхтөн рационалжиж байгаа XXI зуунд дундад зууны дээдсийн аархал, мухар сүсэг амилсанд нь цочсон байх гэж боддог.

  Энхбаярын сувдаг сэтгэл Энхбаярыг өөрчилсөөр өнөөдрийн Энхбаярыг бий болгосон. Тэр сувдаг сэтгэл эзнээ өөрчлөөд зогсохгүй Монголын улс төрийг өөрчилсөн. Гэнэн хэдий ч зарчимтай, хэрүүлтэй боловч хорлонгүй, амбицтай боловч шуналгүй тэр үеийн улс төрийг Энхбаярын сувдаг сэтгэл бохиртуулсаар энэ цагийн садар самуун улс төрийг буй болгожээ. Би Энхбаярын улстөрд нь тачьяадан эгдүүцэхдээ бархирмаар санагдсан юм. Элбэгдоржийн “Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр цэвэр байсан шүү” гэдэг үнэн. Энхбаярын бий болгосон улс төр манай нийгмээс ядахдаа хотны хиртэй хол байгаад өмхрөн ялзарч байсан бол өнөөдөр би хамгийн түрүүн гүйж очоод түүнийг бензин цацаж байгаад шатаах байлаа. Гай болоход энэ улс төр манай нийгмийн тархи толгой нь болчихоод байна.

Тархиа шатааж нийгмээ үхүүлэлтэй биш. Солихоос өөр аргагүй. Солихын тулд Энхбаяр Ерөнхийлөгчийг солих хэрэгтэй. Тийм учраас энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялах хэрэгтэй. Элбэгдорж заавал ялах ёстой. Олигархийг дарахаар би Элбэгдоржтой хамт явна.

  Ард түмнийг маань Бурхан ивээг! 
  Сонголт тань мэргэн байг!                                          
2009-04-09           Э.Бат-Үүл
                     
Бид энэ ертөнцийн нэгэн ургамал боловч сайн сайхан зүйл, гэрэл гэгээ рүү тэмүүлдэг билээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1722603/003/trackback

profile

эди хугда

2012.12.02 21:25:06
*.199.167.59

edi hugda

2012.12.09 12:14:39
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1849
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1871
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1106
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2307
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1841
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1752
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5949
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2009
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1548
851 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4201
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 1993
848 Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1570
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2760
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1519
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1914
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1882
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2457
840 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1830
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2618
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1777
836 МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2211
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 1997
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2633
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1286
831 санаа [2] sarang 2009-05-13 1364
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1326
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1725
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1658
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1564
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1565
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1514
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1865
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1692
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2683
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2125
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 899
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1579
배너신청
자생병원

배너신청