Бичлэгийн тоо 2,391

munkh-munkh-d

Уншсан 2417 vote 0 2009.05.22 19:55:57
news.mn  deer  bgaa..
halz  metgeltseenii  uer  setgel  zuin  dain  bolloo...gedeg 
temdegleliig  end  copydood  oruulaad  uguuch...sonirholtoi  yum  bna.
profile

сармисхан

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1722203/469/trackback

profile

Munkh-munkh

2009.05.22 20:31:33
*.185.0.176

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээний үеэр нэр дэвшигчид зөвхөн бодлого зорилго, үг хэлээрээ ч бус бас тэсвэр тэвчээр, зан характераараа уралдав. Биеийн хэл, сэтгэл санааны байдлаараа Монгол Улсын хоёр том улс төрч ямар түвшинд байсныг олон зүйл нуршилгүйгээр жагсааж үзэн товч дүгнэвэл доорхи дүр зураг гарч байна. Энэхүү мэдээг өнөөдрийн 24 цаг гэхэд хураах учир сонирхсон сонгогчид мэдээгээ хэвлэж авах буюу, өөрийн компьютерт амжиж буулган аваарай.

Үйлдэл

Ц.Элбэгдорж

Н.Энхбаяр

Дүгнэлт

Инээмсэглэл

Нийт 10 удаа инээмсэглэв. Нэг удаагийн инээмсэглэлийн дундаж хугацаа нь 40 сек байв.

Нэг удаа хагас мушийж инээв. Хугацаа 2 секунд.

Ц.Элбэгдорж найрсаг, Н.Энхбаяр хэрцгий догшин дүр төрхтэй ерөнхийлөгч болох нь ээ.

Амьсгаагаа хуваарилж чадахгүй алдах

0 удаа

10 удаа

Ц.Элбэгдорж өөртөө итгэлтэй, Н.Энхбаяр өөртөө итгэлгүй, сандарсан байдалтай.

Өрсөлдөгчөө дайрч шүүмжлэх

2 удаа хамгаалалт хийж шүүмжлэв.

8 удаа давшилт хийж шүүмжлэв.

Хоёр эр хүн зэрэгцэж зогсоод нэг нэг рүүгээ давшлах нь муухай. Энэ утгаараа Н.Энхбаяр хүн чанарын коко алдав.

“Би” гэдэг үг хэрэглэж өөрийгөө магтах

1 удаа.

27 удаа

Н.Энхбаяр илтэд өөрийгөө дөвийлгөн магтах дуртай хүн юм. Ц.Элбэгдоржид энэ чанар хэвийн хэмжээнд байна.

Биеэ займчин, хөлөө сэлгэх

3 удаа

204 удаа

Ц.Элбэгдорж дотоод итгэл үнэмшил сайтай, ноён нуруутай, тэсвэр тэвчээртэй. Н.Энхбаяр хэвийн бус олон удаа биеэ займчиж байгаагаараа дотоод айдас, тэнцвэргүй байдал, сэтгэл санааны тогтворгүй байдлаа харуулав.

Шпаргалка

өөрийн гараар бичсэн тал хуудас цаасыг индэр дээрээ тавьжээ

Хүн бичсэн бололтой олон хуудас компьютерээр шивсэн зүйл харагдав.

Ц.Элбэгдорж хүнээс хуулахгүй шалгалтаа өгдөг оюутан шиг ажээ. Н.Энхбаяр эсрэгээр харагдав.

Гэр бүлийн асуудал

Гэр бүл, удам судраа дэлгэрэнгүй танилцуулахдаа инээмсэглэж байв.

Гэр бүлийн талаар огт дурдсангүй.

Ц.Элбэгдорж аз жаргалтай гэр бүлтэй ажээ. Н.Энхбаярын гэр бүлийн дотоод уур амьсгал тодорхойгүй үлдэв.

Харц

Дөлгөөн, тогтуун, зөөлөн

Гүйлэгнэсэн, хурц, ууртай.

Тэс өөр хоёр характертай байна. Зөөлөн дулаан, хатуу хүйтэн хоёр хүний ялгаа гарч ажиглагдлаа.

 

profile

~eri~

2009.05.22 20:35:30
*.117.250.200

hehehe
profile

Munkh-munkh

2009.05.22 20:37:06
*.185.0.176

- Энэ нөхрийг дахин төрийн хариуцлагатай өндөр албан тушаалд томилж болохгүй гэж ард түмэнд хэлмээр байна-

УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд У.Хүрэлсүхтэй ярилцав. Тэрбээр сүүлийн үед сонин хэвлэлээр Ерөнхийлөгчтэй харилцан бичилцэж байгаа захидлынхаа талаар ярьж байна. Түүний ил захидалд Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хариуг доромжлол гэж үзсэн бололтой. Тэрбээр "2007 оны долдугаар сарын 23-ны өдөр МАХН-ын бүлгийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг шүүмжилсэн. Түүний дагуу Ерөнхийлөгчийн зүгээс нэр төр гутаалаа, уучлалт гуй гэсэн шаардлага ирүүлсэн. Тэр дагуу би Ерөнхийлөгч Н.Энхбаярт ил захидал бичсэн юм.

Гэтэл сонин хэвлэл дээр гарснаас харахад Ерөнхийлөгч миний ил захидалд хариу ирүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хариуг уншиж үзээд энэ хүн яасан ч жижигхэн хүн юм бэ дээ гэж өөрийн эрхгүй бодогдож байна" хэмээн яриагаа эхэлсэн. Цааш нь хэлэхдээ "Ямар ч худалч хүн юм. Худалч хүн чинь хулгайч л байдаг даа. Ингэж эрээ цээргүй худлаа хэлэхээр нь өмнөөс нь ичээд байна" гэсэн юм.

-Та Ерөнхийлөгчийг ямар учраас худалч, хулгайч хэмээн үзэж байна. Энэ талаараа манай уншигчдад өөрийнхөө бодлыг хуваалцахгүй юу?

-"Зууны мэдээ" сонин, "ТВ9" телевизийг миний өмч биш гэж хэлжээ. Ерөнхийлөгчийн хувийнх нь өмч мөн гэдгийг нь би мэдэж байна. Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хамаатан улсын заан Ганболдын дүүгийн нэр дээр энэ сонинг авсан байдаг. "Зууны мэдээ"-г өөрийн болгосон өдрөөс эхлээд л Ерөнхийлөгч Н.Энхбаяр тааруухан харилцаатай хүн болгоноо уг сониноор гүтгэж гутаан доромжилдог болсон. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаяр "ТВ9" телевизийг бурхны нэрээр аваад өөрийнх болгосон. "Зууны мэдээ"-г эрхлэгч Ганболдоос нь яаж булааж авсныг би сайн мэдэхгүй. Гэвч дээрх мэдээллийн хэрэгслүүд бол яах ч арга үгүй Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувийн мэдээллийн хэрэгсэл юм. Энэ мэдээллийн хэрэгслээр явж байгаа бүх мэдээлэл энэ хүний хувийн бодлого явж байгаа шүү гэдгийг албан ёсоор ард түмэндээ хүргэе. Ийм байхад минийх биш гэсэн байна. Мөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулаагүй байна лээ. Үүнийг тэр Авлигатай тэмцэх газар нь шалгах хэрэгтэй. Би тэр мэдүүлгийг нь уншсан. Надаас ядуу юм бичсэн байсан. Зөвхөн цалингаараа амьдардаг гэснийг нь хүн үнэмшинэ гэж бодсон юм байх даа. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал гаргасан бол албан тушаалаас нь халах арга хэмжээ авна гэж байдаг. Хүн амьтнаас ичдэггүй юм гэхэд өөрөөсөө ичиж амьдрах ёстой. Манай Ерөнхийлөгчийн ичих булчирхай нь байхгүй болчихсон юм шиг байна. Ард түмэн үүнд нь үнэмшиж магадгүй. Харин хажуу хавирганд нь амьдарч байгаа бидний инээд хүрч байна. Хамт ажилладаг хүмүүсээсээ, найз нөхдөөсөө ингэж улаан цайм худал хэлсэндээ ичих хэрэгтэй. Мөн 2001 онд шиг санаж байна. Баянгол дүүргийнхээ сонгогчидтойгоо уулзалт хийж байхдаа "Миний өрөөнд нэг хүн орж ирээд 500 сая төгрөг хахуульд өгнө гэсэн. Тэр хүнийг би хөөгөөд гаргасан" гэж Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр өөрөө хэлсэн. Энэ тухай нь би асуулга тавьсан. Үүнд хариулсангүй. Тэр хүн хэн гэдэг хүн бэ. Тантай юун тухай ярьж, яагаад хахууль өгөх гэсэн юм хэмээн би асуусан юм. Гэвч үүнд хариулахгүй байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр авлигын хэргийг нуун дарагдуулсан гэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Энэ хүнд эрх бүхий байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой болжээ.

Өөр олон зүйл энэ хүнд байдаг. Хэвлэл мэдээллээр түүнтэй холбогдуулан гарч байгаа шүүмжлэл үнэний ортой гэж би ойлгодог. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тодорхойлох хэрэгтэй. Надад хаяглаж ирүүлсэн энэ захидал маягийн юм нь хүн гутаасан, доромжилсон хэрүүлийн чанартай юм бичиж ирүүлсэнд их харамсч байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар нь миний ил захидлыг уншаад хариулж бичих юм олдохгүй бужигнаж байна гэж дуулдаж байсан. Бодвол энэ хариу захидлыг өөрөө хэлж өгч бичүүлээ биз ээ. Тэгээд уншиж засаад хэвлэл мэдээллээр цацаж байгаа бололтой. Уг нь ингэж хэвлэлээр дамжуулж "шалчиганах" хэрэг байхгүй. Төрийн тэргүүн хүн гэдэг чинь арай ч ийм байдаггүй байх. Үнэн худлыг өөрөө гарч ирээд шударгаар хэлж чаддаг байх ёстой биз дээ.

-Ерөнхийлөгч таны хөлийг тань дөрөөнд хүргэж, гарыг тань ганзаганд хүргэсэн. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдлаа хэмээн тэр хариу захидалдаа дурдсан байсан. Үнэхээр таныг ар өвөртөө үүрч дүүрч энэ зэрэгт хүргэсэн юм уу?

Ерөнхийлөгч сүүлийн үед нэг тийм юм яриад байдаг болсон байна лээ. Нямдорж миний хүн байсан, Хүрэлсүх миний хүн байсан, Энхболд миний хүн байсан гэх зэрэг. Тэгээд л ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэх зэргээр гоморхоод байдаг. Энэ чинь арай Монголын төрийн ажил алба Энхбаярын хувийн компанийн ажил алба болчихсон юм биш биз дээ. Би Монголын төрийг хоёр Ерөнхийлөгчтэй гэж боддог хүн шүү. Нэгдүгээр Ерөнхийлөгч нь Энхбаярын эхнэр Цолмон гэдэг хүн байна. Хоёрдугаар Ерөнхийлөгч нь манай төрийн тэргүүн Н.Энхбаяр болов уу. Гэхдээ энэ хүн бэлгэ тэмдгийн төдий Ерөнхийлөгч дөө. Би энэ нөхөдтэй олон жил хамт ажиллаж юу хийдэг, ямар юм зохион байгуулдаг, юу ярьдаг, бусдын эсрэг хүнийг яаж турхирдаг зэргийг мэднэ. Хажуу хавийн УИХ-ын гишүүд найз нөхөд нь бүгд мэднэ. Тийм байхад ингэж ичих булчирхайгүй юм шиг байх хэрэггүй. Төрийн тэргүүний ажлаа хийж чадахгүй байгаа юм бол хуучин хийж байсан хүмүүсээс асуух хэрэгтэй. П.Очирбат, Н.Багабанди гуай нар байна. Тэд төрийн тэргүүний ажил гэдэг чинь хов хөөсөн авгай нарын ажил биш хэмээн хэлээд өгнө. Энэ хүн тэгж чадахгүй байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр худал хэлснийхээ төлөө, гэмт хэрэг нуун дарагдуулсныхаа төлөө Ерөнхийлөгчийн албан тушаалаас сайн дураараа огцрох хэрэгтэй. Энэ нөхрийг дахин төрийн хариуцлагатай өндөр албан тушаалд томилж болохгүй гэж ард түмэнд хэлмээр байна. Мөн МАХН энэ хүний нэрийг дахиж дэвшүүлэхгүй гэж би хэлмээр байна. Үүнийгээ ч өөрөө мэддэг болсон юм шиг байна лээ. Өөрийнхөө "Зууны мэдээ" сонинд Монголын ард түмэн МАХН-гүйгээр төрийн үйл ажиллагааг явуулах болно гэх зэргээр бичсэн. Энэ бол Энхбаярын бодлого гэж ойлгож байна. Өөр хэн ч ингэж үзэхгүй гэдэг нь ойлгомжтой. Сүүлийн үед МАХН дотор болж байгаа энэ үл ойлголцлын цаана Н.Энхбаяр л байдаг болоод удлаа.

-Та хоёр дээхнэ үед хоорондоо маргалдаж бөөн асуудал босгож билээ. Юунаас болоод муудалцсан юм бэ?

-Би 2003 оны үед энэ хүнийг нэг шүүмжилсэн юм. Тэгэхэд чинь мань хүн өөрийгөө үндэсний удирдагч гээд нэрлэчихсэн, Ерөнхий сайд, намын дарга том дарангуйлагч байлаа ш дээ. Тэр үеийн төрийн тэргүүн Н.Багабанди гуайтай бид уулзах хориотой, өөрийнхөө Засгийн газрын кабинетад Ерөнхийлөгчтэй уулзаж болохгүй гэж хориглодог. Намын бүлэг дээр бүлгийн гишүүдэд Ерөнхийлөгчтэй уулзахыг хориглож үүрэг өгдөг нөхөр байлаа. Тэр үед төрийн тэргүүнийхээ өрөөнд орно гэдэг бол айдас хүйдэс төрүүлсэн үйл явдал болдог байсан гэхэд одоо хүн үнэмшихгүй. Энэ хүнд цаг үед би "Монгол Улсын төрийг та удирдаад байна уу. Таны эхнэр чинь удирдаад байгаа юм уу. Та ер нь өөрийгөө магтах өвчин тусчихсан байна. Таныг шүүмжилснээр би энэ өвчнийг чинь эмчилж байна. Үүнийг буруугаар битгий ойлгоорой" гэсэн. Гэвч дараа нь би "жавтийгаа" хүртсэн дээ. Миний удирдаж байсан Ардчилсан социалист залуучуудын байгууллагыг хагалж хоёр хуваасан. Үүндээ Барсболдыг ашигласан. Энэ нөхрийн амьдралын философи гэж юу байдгийг би хэлье. Энэ хүн бусдыг хооронд нь зөрчилдүүлж тэр зөрчил, тэр хэрүүл дундаас үсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хүн. Нямдоржийг Шаравдоржтой, Шаравдоржийг Пүрэвдоржтой, Энхболдыг Элбэгдоржтой, Хүрэлсүхийг Барсболдтой хооронд нь зөрчилдүүлж яс хаяж түүнээсээ хоол олж идэж явдаг. Тэдний хоорондын энэ их зөрчилдөөн түүнд хүчин чадал бяр тэнхээ нь болдог. Ийм байж бурхан буг ярих дуртай. Бурхантай газар буг байдаг гэдэг. Бурхны нэр барьсан буг битгий болоод бай гэж би сануулчихъя.

-МАХН-ын нэр хүнд өсөх, буурах, хоорондоо хагаралдах гэх зэрэг зүйл Ерөнхийлөгчтэй холбоотой гэж сүүлийн үед ярьдаг боллоо. Энэ ортой юу?

-МАХН-ын бүх зүйл энэ хүнтэй холбоотой байсан үе байлгүй яахав. Энэ нөхөр манай намд хүн шиг байсан үе ч бий. 2000 он хүртэл хүн шиг байсан. 1996 онд нэг улаан пиджактай залуу намд элсч, хуучин Тээврийн товчоо байсан тэр хавьд бид пиво уугаад явж л байсан. Адилхан л залуу хүмүүс явсан. 2000 онд Ерөнхий сайд болоод л ааш зан, идэж уух, өмсч зүүх нь эрс өөрчлөгдсөн. Өөрийгөө үндэсний удирдагч гэж үздэг болсон, надаас өөр хүн байхгүй гэж сагсуурсан. Найз нөхдүүдээ ашиглаад хаядаг болсон. Казахстаны Назарбаев шиг насаараа Ерөнхийлөгч болохыг мөрөөддөг ийм л хүн шүү дээ. Юу хийдэг хүн бэ гэвэл өрөөндөө элдэв хов жив ярьдаг хүн цуглуулаад л хов хөөцөлдөж байдаг. Өөр ажил хийж байгаагүй.

Эхнэр нь болохоор чөлөөт хэвлэлийн сан ч бил үү, нэг байгууллагаараа хэвлэлийн амыг барьж чаддаг. Түүгээр дамжуулж янз бүрийн бодлого явуулж, нийгэмд буруу санаа тараадаг. Өөрийгөө шүүмжилсэн болгоныг нухчин дарангуйлдаг, иймэрхүү л хүмүүс байдаг юм. Ерөнхийлөгч болоод одон медаль их тараадаг болж. Хүмүүст хувиасаа одон шагнаж байгаа мэт л олгодог дуулдах юм. Хүмүүс минь та гавьяат болж бололгүй яахав. Гэхдээ энэ чинь та өөрөө хөдөлмөрөөрөө авч байгаа шагнал юм шүү дээ. Би нэг юм боддог болсон. МАХН-ыг шинэчилнэ гэж сүүлийн үед их ярих боллоо. Тэгвэл МАХН-ыг шинэчлэх нэг том зүйл бол энэ намд шургалсан Энхбаярын гар хурууг тасдаж хаях хэрэгтэй. 2004 оны сонгуульд МАХН ялагдсан нь яах арга үгүй энэ хүнтэй холбоотой. Хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм. Гэвч зальтай хүн болохоор цэвэрхэн бултаж чадсан. Одоо энэ хүнд намууд хэрэггүй болсон байна. Намууд, иргэний хөдөлгөөнүүдийг л хооронд нь хагаралдуулах зүйлд санаа тавьж байх шиг.

-Энэ бүх булхайтай зүйл хийж төрийн ажил цалгардуулж байхад нь танаас өөр шүүмжилж хэлж ярьж өгдөг хүн байгаагүй юм уу?

-Н.Энхбаярыг дарж хазаарлаж байсан олон сайхан хүн байсан. Тэд харамсалтай нь бүгд нас нөгчсөн. М.Зэнээ, О.Дашбалбар, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш гэх зэрэг. Гэхдээ үе үеийн эх орончид энэ хүнийг дураар нь дургиулахгүй. Өөрөө огцрохгүй бол эх орончид, шударга хүмүүс хэзээд огцруулж чадна. Энэ Н.Энхбаяр нөхөр халдашгүй дархан эрхэнд халдав гэж надад гомдоллосон. Тэр халдашгүй дархан эрх гэдэгтээ өөрийгөө шүүмжлэхгүй байх гэж л ойлгосон бололтой юм. Тийм биш. Ерөнхийлөгчийн дээр Монгол төр, Монголын ард түмэн байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Н.Энхбаярын талаар манай сэхээтнүүд тун таагүй зүйл хэлсэн байдаг. Талийгаач С.Эрдэнэ гуай байна. Тэрбээр "Алсын бодолгүй, алсын шуналтай хүн юм" гэсэн байдаг. Н.Багабанди гуай "Урт шар дээлтийн учруулж болох хор хөнөөлөөс сэргийлж ажиллаарай" гэж байсан.

-Хадгаламж банкны хэрэгт таныг холбоотой хэмээн гадуур яригдаж байгаа. Энэ банкны хэрэгт холбогдохоос айсандаа таныг Ерөнхийлөгч рүү давшлаад байна хэмээн гадуур яригдаад байгаа. Энэ талаар таны бодлыг сонсох хэрэгтэй мэт?

-Хадгаламж банкны хэрэгт би ямар ч холбогдол байхгүй. Тэр мөнгөнөөс нь авч идэж уусан, тэр нь батлагдвал цаазаар авахуулахад ч гомдохгүй. Харин намайг худал гүтгэж үүнд хутгах гэсэн сонирхол байхыг үгүйсгэхгүй. Тиймээс би их болгоомжилж айж байгаа. Энэ хүнээс айхгүй бол болохгүй хүн ш дээ. Аминд халтай хүн байгаа юм. Ийм учраас л ард түмэндээ ний нуугүй хэлж байна. Өөрийнх нь буруутай үйл ажиллагааг яриад эхлэхээр намайг хууль, шүүхээрээ дарамталж магадгүй. Олон жил нөхөрлөж явсны хувьд юу хийдгийг, ямар юм найруулан тавьдгийг нь мэднэ. Энд нэг юм хэлэхэд би сая ил захидлаараа энэ нөхрөөс биш ард түмнээсээ хүлцэл өчсөн юм шүү. Би ард түмэнд таагүй сэтгэл төрүүлсэн бол уучлаарай гэж л гуйсан юм. Түүнээс ийм муухай зүйл хийдэг хүнтэй бол хамгийн хатуу үгээр хэлж тэмцэж байх болно. Харин энэ шударга бус зүйлтэй хийх тэмцэлд ард түмэн минь тус дэм болж намайг дэмжээрэй гэж гуйх байна.

Жамбалын Сандагдорж

profile

Munkh-munkh

2009.05.22 20:48:58
*.185.0.176

 Сэтгүүлч Б.Ганчимэг

“Ярилцъя” булангийн шинэ зочноор УИХ-ын гишүүн, Зам, тээвэр,Барилга, хот байгуулалтын яамны сайд Х.Баттулга уригдлаа.

-Бидний энэ удаагийн уулзалт улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил явагдаж байгаа үетэй давхцаж байна. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудаас эрс ялгаатай өрнөж байна. Ерөнхийдөө нэр дэвшигчдийн хяналтаас гарч, хөндлөнгийн тоглогчид санаачлагыг гартаа авсан байдалтай байгаа талаар ажиглагчид ярьж байна?

-Арай том агуулгаар нь авч үзмээр байна л даа. Ер нь ерөнхийлөгчийн сонгууль гэдэг бол Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний сонгууль биш юм. Энэ бол монголчуудын сонгууль. Ер нь сонгуулийг бид яах гэж хийдэг юм. Юу хүсч хийдэг юм. Сонголтоороо дамжиж ямар төрийн тэргүүнийг  босгож ирэхийг мөрөөддөг юм. Энийгээ сайн тунгааж байгаа байх. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон үйл явдал энэ сонгууль биш байжээ гэдэг ойлголтыг хүмүүст өгсөн. Нийтээрээ энэ ойлголтыг авсан болов уу. Сонгууль нь сонгууль биш болчихсон энэ байдал хэр удаан цаашид үргэлжлэх юм бэ.

-Дүн сонгогчдын дотор бол аль эрт гарчихсан байгаа болов уу. Та үр дүнг нь ямраар харж байна?

-Сонгууль бараг дуусах дөхчихлөө. Ард түмэн ерөнхийдөө ардчилсан ерөнхийлөгчийн төлөө байгаа нь мэдрэгдэж байна. Тэр сонголтоо ч хийчихсэн байх гэж бодож байна.

-Өнөөгийн төр засгийн хувьд ихээхэн эмзэг нөхцөлд оршин тогтнож байгаа. Бас хамаагүй кампанит ажилд хошуурчихаж болохгүй байгаа нь анзаарагдаж байна. Хэд хоногийн өмнө Ч.Сайханбилэг байр сууриа илэрхийлж байна лээ. Бид жоом алах гэж явж байгаад байшингаа нураачихмааргүй байнаа гэж. Тэгэхээр таныг хамтарсан засгийн сайдын хувьд элдэв асуудлаар зовоомооргүй байна?

-Нэг их зовоод, айж ичээд байх юм алга. Ярилцлагаа ямар хүрээнд хийх нь таны өөрийн хэрэг. Би бол хариулахад бэлэн байна. Ч.Сайханбилэгийн тэр үгний жишээтэй нь бол би санал нийлэхгүй байна. Утгатай нь бол санал нэг байна. Энэ чинь жоом алж байгаа ч ажил биш л дээ. Нэлээн том байшин барьж байгаа тухай асуудал байхгүй юу. Манай хүн шогчилж ярьсан байх.   

-Танай МоАХ хавиар харин юу болоод байна вэ. Хэдэн хуучин партизан Ц.Элбэгдоржийнхоо эсрэг орой болгон телевизээр хашгирч байгаа харагдах юм. Танайхан дотроо ийм хуваагдмал байгаа юм уу, эсвэл хяналтад орж өгөхгүй байна уу?  

-Ардчилсан холбооны анхдагч нар гээд хоёр жилийн өмнөөс ийм нэг байгууллагыг хэсэг хүмүүс байгуулсан юм билээ. Шууд утгаараа гомдогсод маань байгуулсан гэсэн үг. Тэгээд яахав ээлжит араншингаа харуулж байгаа байдал. Биднийг тоохгүй байвал тоолгоод өгье л дөө гэсэн л нэг өрөвдмөөр оролдлого. Аль ч айлд болж л байдаг, илэрч л байдаг аяг ааш. Гайхаад байх юм юу ч байхгүй. Эдний ч буруу биш. Бид нар чинь ерэн онд анх олон ургальч үзэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний төлөө л тэмцэж, тийм эрх чөлөөт ардчилсан нийгмийг байгуулахын төлөө зүтгэсэн биз дээ. Тэгээд байгууллаа. Тэр байгуулсан нийгмийн маань л нэг өнгө төрхийн илрэл шүү дээ. Хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Гайхаж, хачирхах юм юу ч биш. Харин сонгууль болохоор л гүйж очиж нэг хүчинд ашиглагддаг сонин зуршил тогтоод байгаа нь харамсалтай.

-Ашиглагдахдаа өөрсдийнхөө тэмцэж явж авчиралцсан тэр үнэт зүйлсээ эргээд уландаа гишгэж ашиглагдаж байгаа нь эвгүй харагдах юм?

-Яахав дээ, гомдогсод л байхгүй юу. МоАХ-нд ийм хүмүүс өчнөөн байдаг. Ер нь үе үеийн ардчилсан холбоо бол хэзээ ч нэг гарын дор зангидагдаж байсан түүхгүй. Зангидагдах ч үгүй. Маш чөлөөтэй оршин тогтнож ирсэн. Одоо ч тийм байгаа.

-Та эсвэл нэг их зангидах гэж оролдсонгүй юу?

-Оролдоо ч үгүй. Оролдоод ч нэмэргүй. Үзэл бодлыг нь үргэлжлүүлээд аваад явна. Асуудлыг олонхоороо шийднэ гэсэн үндсэн зарчим л МоАХ-нд яг байдаг. Хэн нь ч юу дуртайгаа ярьж болно. Энэ нь магадгүй одоо ганцхан МоАХ-нд л байдаг орчин байх. Энэ хүмүүсийн буруу биш л дээ.

-Тэгээд хэний буруу юм бэ?

-Тодорхой шалгууруудыг давж чадаагүй. Амьдралын эрхээр нурсан, унасан, санаж бодож явсан юмандаа хүрч чадалгүй өөрсдөө сөхөрсөн. Тавилангийн л асуудал шүү дээ. Харин ийм хүмүүсийг сурталчилгаандаа ашиглаад байгаа цаад байгууллагуудыг нь би гайхаад байгаа юм. Мэдээж Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирээд л “Одоо та нар тэр Малыш Энхтүвшинг аваад ир, тэр Чимидийн Энхээг ч олж ир, тэгээд ингэж ингэж ашигла” гэж зааж захиагүй байх. Дор нь ажиллаж байгаа хэсэг улсууд байгаа ш дээ. Тэд нар нь иймэрхүү ядарсан юмнууд хийж яваад, олон нийтийн дунд дэмжиж байгаа хүнээ харин бүр унагаж байгаа явдал болов уу. Энэ дээр харин нөгөө жоом алах тухай асуудал яригдаж байгаа байх. Нөгөө хүнээ дэмжих гэж явж байгаад ийм түвшин рүү аваачаад чирээд ирж байдаг. Эмгэнэл нь л энэ болж харагдаж байна л даа.

-Та тэднийг хэр мэдэх вэ?

-Малыш Энхтүвшин гээд жишээ нь яриад л байгаа. Би бол хувь хүнийхээ үүднээс мэндтэй л явдаг. Гэхдээ энэ хүн хаана байсан юм бэ. Арван хэдэн жил Америкт байж байгаад, амьдарч чадахгүйн эрхээр эргээд ирээ биз дээ. Нэг алх хадаас барьж үзээгүй. Нэг удаа хөлсөө урсгаад зүтгээгүй ийм улсуудын нэгдэл бий. Эд нарыг ашиглаж байна. Ийм улсуудыг өөрийнхөө улс төрийн PR-т ашиглаж байна гэдэг нь өөрөө өрөвдмөөр асуудал байхгүй юу. Би жишээ нь монгол улсын төрд арван хэдэн жил байсан. Соёлын сайдаас эхлээд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан, тэгээд өнгөрсөн дөрвөн жил Ерөнхийлөгчийн албыг хашсан тийм хэмжээний хүн өөрийнхөө сурталчилгаанд ийм хүмүүсийг ашиглаад явж байна гэхээр хүлээж авч чадахгүй л байна л даа. Хүмүүс бүгд л тийм байх шиг байна лээ. PR сурталчилгаан дээр нь ажиллаж байгаа улсуудынх нь хийж байгаа ажил байх. Ерөнхийлөгчийн зиндаа энд яригдаад байгаа юм хоёр л хоорондоо дүймээр байна шүү дээ. Ер нь муу юм нь бага гэхгүйгээр л сайн юмаа татаж унагадаг биз дээ.  

-Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Солонгос яваад уулзалтад оролцоод ирсэн гэх нэг залхмаар утгагүй зүйл яваад байх юм. Солонгос явж очоод сая 500 мянган төгрөг авчихсан ч гэх шиг. Н.Энхбаяр ээж аав, эх орон үнэгүй гэлээ, даанч дээ ч гэх шиг хачин ажлууд хийгдээд байна. Энэ бүхэн нэр дэвшигчдийн хяналтаас гарчихсан, хөндлөнгийн нөгөө нөхдүүдийн гараар хийгдэж байгаа зүйл үү. Эсвэл стратеги нь юм уу?

-Стратеги энэ тэр нь мөн бишийг мэдэхгүй. Сая бид ярьлаа шүү дээ. Ерөнхийлөгчийг сонгох, ийм том зиндааны сурталчилгаанд тийм хэмжээний хүмүүсийг тоглуулаад явж байгаа нь өөрөө эмгэнэл юм аа. Тэр сурталчилгааны алба нь үнэхээр гологдож, хоцрогдож байна. Солонгосын бичлэг л гэнэ. Энд би нэг л зүйлийг хөндмөөр байна. Тэр гаргаж ирж байгаа  1,5 сая гэдэг тоо нь өөрөө учир дутагдалтай байнаа. Арай том тоо бодож олж болоогүй юм байх даа. 1,5 сая-ыг том мөнгө гээд ойлгочихсон улсууд хийчихсэн юм бол тэр хийж байгаа хүмүүст энэ мөнгө нь их юм шиг санагдсан байж магадгүй. Солонгос явахад бизнес класс хэд вэ.Нэг сая 500 мянган төгрөг биз дээ. Явлаа гээд үзэхэд  явган яваагүй л байлгүй дээ. Ийм хэмжээний зардлаар авч үзэхэд зочид буудалтайгаа бараг гурван сая төгрөг болно. Гурван саяыг зарч очоод сая 500-г авна гэж, зүгээр арифтемикээр ярихад л ийм утгагүй юмыг хийж л байгаа байхгүй юу. Өөр тайлбарлаж хэлэх үг олдохгүй юм.

-Танай нэр дэвшигчийн сурталчилгаа хэр зөв хийгдэж байгаа вэ?

-Үнэндээ бол Ц.Элбэгдоржийн хувьд ямар нэгэн реклам хэрэггүй хүн шүү дээ. Бүхэл бүтэн царцаж хөлдчихсөн байсан том нийгмийг нөгөө тал руу нь эргүүлэх түүхэн хувьсгалыг гардаж хийхэд удирдсан хэдхэн хүний л нэг шүү дээ. Тэр хүнийг ард түмэн дэндүү сайн мэднэ. Үргэлж дунд нь, үргэлж хамт, үргэлж зовлон жаргалд нь ойрхон явж ирсэн. Ийм хүнд ямар ч сурталчилгаа хэрэггүй.

-Хамтарсан Засгийн газрын сайдуудыг жаахан амиа хичээгээд байна, айж, зугтаж байна гэсэн хардлага бас байгаа. Ардчилсан намын тухайд ч гэсэн “Алтангадас”-ыг нэг их хөдлөхгүй байна. Бас л М.Энхсайхан шиг хүчтэй дэмжлэггүй шалдан гүйлгэж байна гэх юм?

-Наадах чинь ташаа л дүгнэлт байна. Яагаад гэвэл сонгуулийн тов зарлагдахаас өмнө л бид засаг дээр энэ асуудлыг ярьсан. Сайтар ярьж, тал талаасаа авч үзсэн. Н.Алтанхуяг дарга өөрөө сонгуулийнх нь штабын ажилд байнга оролцож явж байгаа. Уржигдар хүртэл бид нэр дэвшигчтэйгээ уулзсан, бүгдээрээ ярилцсан. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг бол тусдаа асуудал. Хамтарсан засаг гэдэг бол өөрөө улс орны өмнө тулгамдсан бүх асуудлыг нуруун дээрээ үүрч яваа төрийн бүтэц. Бүрэлдэж, бий болсон хөрс нь юу юм бэ. Өнгөрсөн сонгуулийн дараах долоон сарын нэгний явдал шүү дээ. Тавын таван сайхан залууг гэгээн цагаан өдрөөр буудаад алчихсан. Монголчууд шооконд орсон. Энэ нөхцөл байдлыг бодитоор харж мэдэрсний үндсэн дээр байгуулсан Засаг гэж би хувьдаа ойлгож явдаг шүү дээ.Тэр нэр дэвшигчээ ганцааранг нь хаячихаад байгаа гэсэн хардлага бол худлаа. Угаасаа Ц.Элбэгдорж шиг олонтой хүн байхгүй шүү дээ. Хаа ч явсан л хүмүүс бүчиж байдаг.

-Түүнийг гарцаа байхгүй том лидер гэдгийг мэднэ. Харин зарим хүмүүс хэт их ярьдаг, хоосон чалчигч л гэж шүүмжлэх юм?

-Худлаа ярьдаг гэхээр нь би гайхаад байдаг байхгүй юу. Наадах чинь бол үнэн хэрэг дээрээ ярьснаа хийчих гээд байна гэсэн айдсаас л үүдэж гаргасан яриа. 1989 онд энэ хүн юу ярьсан юм. Тэр цаг үеийн индэр дээрээс ярьж байсан бүх юм нь биелээд л явж байгаа биз дээ. Хуучин нийгмийн хаалган дээр юу хэлээд хааж байсан юм. Тэгээд шинэ нийгмийнх нь хаалгыг юу хэлээд нээж байсан юм. Юу нь худлаа байв.

-Тийм ээ. Гэхдээ та битгий сэтгэл хөдөлгөх гээд бай л даа. Ингэхэд та нарын нөхөрлөл хэдий үеэс эхтэй вэ. Түүнтэй анх уулзсан тухайгаа ярьж өгөөч?

-Залуу уран бүтээлчдийн чуулган гэж болж байсан даа. 1989 оны 12 дугаар сарын аравдаар. Тэр зөвөлгөөнд манай зураачид, урчууд бүгд оролцож байсан. Тэр үед би хот чимэглэлд ажиллаж байлаа. Тэгээд чуулганы завсарлагаанаар манай хэсэг залуучууд дээр ирж ярилцаж байсан залуу  Ц.Элбэгдорж байсан л даа. Саарал костьюмтай туранхай бор залуу байсан. Тэр үеийн Ц.Элбэгдоржийн зураг сонинуудаар их гарч байгаа даа. Яг л тийм залуу байсан. Тэгж л анх бид танилцаж байсан. Тэр үеэс хойш 20 жил өнгөрчээ.

-Хүмүүс улстөрч Элбэгээг мэднэ. Харин хүнийх нь хувьд нэг их мэддэггүй юм шиг санагддаг. Ер нь хэр хүн бэ?

-Бидний хооронд танилцсан цагаасаа эхлээд л үргэлж дарга цэргийн харьцаа байсан. Ер нь тэгээд олонд хүндлэгдсэн улс төрийн лидер ийм хүнтэй чинь хүний хувьд учиргүй ойр дотно харьцаад байх зовлонтой шүү дээ. Манай нам дотор ч нэг ийм уур амьсгал ажиглагддаг. Жишээ нь, өөрсдийгөө том улстөрч гэж үздэг олон улсууд бий шүү дээ. Тэдэнтэй юм яриад бүгдээрээ сууж байхад гаднаас Элбэгээ ороод ирэхэд ерөнхийдөө  дуугүй болцгоочихдог. Иймэрхүү байдлаар л харьцдаг. Ийм хүнийг яг хувь хүнийх нь тухайд үнэлэхэд хэцүү шүү дээ. Өөрт нь би жинхэнэдээ ийм хүн шүү дээ гээд тайлбарлаад явах боломж ч байдаггүй байх. Дотоод хүнээ үзүүлээд явах тийм их өргөн бололцоо ийм хүмүүст гардаггүй юм шиг. 1980 оноос хойш бичиж байсан, 90 оноош хойш бичиж байсан өдрийн тэмдэглэлийг нь уншихад бас сонин л юм билээ.

-Түүн шиг их дайсан татдаг лидер байхгүй. Яагаад тэр вэ?

-Та надаас асуултгүйгээр бараг мэдэж байгаа байх л даа. Ерөнхийдөө өөрөө шийдвэр гаргадаг. Тодруулбал, хувь хүнийхээ төлөө, хувь найзынхаа төлөө биш шийдвэрүүдийг огцом гаргадаг. Энийгээ зөвлөлдөөд явах юм бол тэр шийдвэр нь уначихдаг юм шиг байгаа юм. Тийм учраас шийдвэрээ өөрөө гаргадаг. Сүүлд ерөнхий сайдаас огцрох үеэр жишээ нь манайхнаас нэгэнт хамтарсан засгийн газар гээд явж байгаа юм чинь, зарим юмыг нүдээ аниад  өнгөр л дөө гэх утгатай үг дуугарч байсан. Тэгэхэд урдаас нь зүгээр ярьж эхлэхэд л тас зогсоож байх жишээтэй. Тэгээд яах юм. Бүгдээрээ Баатартай нийлээд хар тугалга гаргаад явах юм уу… гээд л өөрөө тас шийдвэр гаргаад л явсан. Түүнээс биш огцрохгүй байх боломж бас байсан юм шүү дээ. Энэ мэтээр гаргадаг шийдвэрүүд нь маш олон дайсан авчирдаг. Ийм хүн үнэхээр ховор л доо.  

-Бас тэр зөн билэгтэй юм шиг цочмог мэдэгдлүүд их хийдэг. Та гайхдаг уу. Одоо бид тавуулханаа байна, эргэж ирэхдээ бид тавиулаа ирнэ гээд л чуулганы хаалгыг саваад гарч байсан. 50-иулаа ирж байсан?

-Одоо жишээ нь УИХ-ын гишүүнээс татгалзах зоригтой хүн байдаг уу. Татгалзуулах гээд байхад л зууралдаад байдаг биз дээ. Хийсэн хэргийг нь яриад байхад л амь тэмцэн хоргодож байдаг. Хоргодох газраа болгочихсон. Тэгэхэд Ц.Элбэгдорж өөрөө шийдвэр гаргаад л гараад явчихаж байсан. Тэр үед чинь улсын нууц задруулсан гэх хэргээр шоронд хийх гээд бүх юмыг бэлдчихсэн л байсан шүү дээ. Тийм үед л өөрөө шийдвэр гаргаж их хурлын хаалгыг хааж гараад, өөрөө шүүхэд очоод ялалт байгуулаад гарч ирж байсан. Ийм түүх хэнд байгаа юм бэ. Ийм хүн ховор. Лидерийн л чанар байх. Бид баримт л ярьж байна шүү дээ. Ямар нэгэн магтаал биш.

-Байнга галын дунд зогсч байдаг. Зүгээр нэг аядуу, урсаж явахыг нь ер үзээгүй санагдах юм. Хувийн зан чанаруудаас нь өөртөө мэдрэгддэг ховор шинжүүдээс ярьж өгч болох уу?

-Илтгэл, хэлэх үг бүгдийг өөрөө бичдэг. Ийм дарга нар бараг байхгүй. Одоо хүртэл яг өөрөө л бичдэг. Хэзээ ч хэн нэгэнд даалгаж, бэлдүүлдэггүй. Энэ бол удирдагч хүнд байх ёстой том чадвар л гэж би боддог.

profile

Munkh-munkh

2009.05.22 20:53:28
*.185.0.176

Mongolians abroad who live, work and study in Washington DC, London, Tokyo and San Francisco have their say on the Mongolian Presidential Election 2009. Elbegdorj for President! We can change!

Гадаадад суугаа Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж уриалга гаргаснаар зогсохгүй видео бичлэг хийн Монгол руу илгээсэн нь Монголын телевизүүдээр гарч эхлээд байна. Тэд "Тив дэлхийгээр таран суугаа Монголчууд бид ерөнхийлөгчийн сонгуульд биечлэн оролцож саналаа өгөх боломжгүй хэдий ч улс орныг маань ирээдүйн дөрвөн жилд залан авч явах учиртай удирдагчаа сонгох энэ цаг үед дуу хоолойгоо нэгтгэн хүргэлээ. Хол ойрыг хормын дотор холбодог интернэтийн агуу их боломжийг ашиглан Монголд суугаа ар гэр, аав ээж, ах дүү, анд нөхөд, монгол түмэндээ шударга ардчилсан ёсыг дээдэлсэн шинэ ерөнхийлөгчийн төлөө саналаа өгөхийг уриалж байна" гэжээ.

Вашингтон, Токио, Лондон, Сан-Франциско хотуудад хийгдсэн уг уриалгыг сонирхогчийн камераар хийсэн, жинхэнэ иргэдийн төлөөллийн дуу хоолой болсноороо онцлог.

Байршил: Golden Gate bridge, San Francisco, CA, USA
Баруун Эргийн Монголчуудын Соёлын төвийн тэргүүн, Цахим Өртөө сүлжээний үүсгэн байгуулагчдын нэг доктор Ш.Баатар болон уг хотод оршин суугаа С. Төмөрбаатар, Ц. Батсоёмбо нар.

Байршил: Shibuya district, Tokyo, JAPAN
Японд сурч, мэргэжлээрээ ажиллаж буй залуучууд: ЭМОС-ын Эрин М.Тулгат, программист А.Отгонбаяр, Ц.Нандинбаатар, Х.Зоригт, У.Өлзийням, Ц.Анар, Б.Дэмчигсүрэн, С.Баярхүү, Бат-Эрдэнэ, Хүрэлтогоо нар.

Big Ben, London, United Kingdom
Цахим Өртөө сүлжээний үүсгэн байгуулагч, Их Британий Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат, зураач Т.Отгонбаяр, Э.Мөнхтуяа

Iwo Jima Memorial Statue, Washington D.C, USA
Вашингтон хотын Монголчуудын холбооны төлөөлөл Г.Галбадрах, Г.Ганзориг, оrloo.com-ын Б.Тайван нар

Д.Сайнбаяр



profile

sarmisxan...

2009.05.22 21:23:34
*.158.96.95

bayarlalaa  munkh-munkh....
zaluusdaa  songoltoo  zuv  hiigeerei  gej  urialmaar  bna..
bid  luivriin  hotod  bish  muruudliin  hotod  amidrah  yostoi...
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1849
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1871
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1106
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2307
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1841
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1752
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5949
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2009
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1548
851 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4201
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 1993
848 Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1570
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2760
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1519
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1914
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1882
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2457
840 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1830
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2618
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1777
836 МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2211
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 1997
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2633
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1286
831 санаа [2] sarang 2009-05-13 1364
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1326
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1725
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1658
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1564
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1565
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1514
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1865
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1692
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2683
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2125
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 899
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1579
배너신청
자생병원

배너신청