Олон жилийн тэртээ гэх нь ч хаашаа юм дээ Улаанбаатар хотын зүүн талаар Сэлбэ гол урсаад л хашаатай айлууд шахаад буухаасаа ч эмээдэг тийм гол байж ээ. Харин хорооллын хүүхдүүд мэдэх байх Гэсэр сүмийн тэндээс урсаад 10,1-р хорооллын хойгуур нэг гол урсдаг байсан юм.
Тэр гол цагтаа энэ Сэлбэ гол шиг чинь, Сэлбэ гол энэ Туул гол шиг байсан гээд аав, ээж хэлдэгсэн. Зуны амралтаар хөдөө явах сайхан байж ээ. Усанд л өнждөгсөн.
Харин 6 жилийн өмнө хөдөө явахдаа ганц ч гол гатлаагүй шүү. Төв, Өвөрхангай, Булган, Архангай, Дундговь, Өмнөговь гээд гол байсан сайр, алтны уурхайн овоолсон шороо л тааралдана. Бага байсан болоод хүүхэд насны голын нэрсийг үүр түүрхэн мэдэх.
Онги, Сарын гол, Жаргалантын гол ...гээд л. байхгүй юмны нэр орж ирдэггүй гэж үнэн бололтой бусдых нь орж ирдэггүй ээ.
Өвөрхөнгөи аймагт "Эрэл" ХХК алтны уурхайтай болсоноор Хонгорын элс байхгүй болж цөлжиж, зам зуурд нь мал юу ч харагдаагүй юм даа. Эрэлийн гэх Эрдэнэбат одоо их баян хүн байдаг байхдаа бодвол. Монгол Улсын газрын зураг дээр өөрчлөлт оруултал алт ухсан хүн шүү дээ. Би Эрдэнэбат, эрэл гээд мэдэх ч гүй, мэдэхийг одоо хүсэх ч гүй байна.
800 зууны тэртээх гээд Чингэс хаанаа мартахгүй мөртлөө өчигдөрхөн тоглож өссөн гол ус, мод зүлгээ, найз нөхдөө, аав ээжийгээ мартаад байх юм даа. Аав ээжийг ч арай мартахгүй ээ гэж бодож байгаа байх л даа. Та мартдаг шүү дээ.
Нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн дурсдаг хөгшидийнхөө тэр л сайхан хангайг цөл болгох гээд гэрээ хийж суухдаа мартсан. Үр хүүхдээ ч тэгэхэд та мартаад сая доллар гэгдэх цааснаас солив гээд гарын үсгээ зурсан.
Монголд өнөөдөр 2 толгойг ашиглаж нэр хүндээ өсгөх ашиг сонирхол байгаа болохоос удам, судар уугуул ус, нутаг, найз нөхөд, үр хүүхдээ бодохгүй байна. Хэдэн онд ч юм бүү мэд, ямар ч нөхцөлд хэлсэн юм бүү мэддээ үхсэн нэг гадаадын *мөнхийн ашиг сонирхол гэж бий* гэдгийг хэрэггүй үед, хэрэггүй цагт, хэрэггүй хүндээ хэлэх моод болж ээ. Түүнийгээ "утгаараа" гэж ярьна.
Байгаль орчноо хамгаалах гэдэг "утгаараа "бол бид хоёр толгой болон бусад уурхайг ашиглах биш харин ашиглаад олох мөнгө эко сүйрлийн үнэлгээг олон улсад гарган тавьж зарах хэрэгтэй. > < + = - ? !!!
Хойд Солонгосууд мэдлэг чадвараа эх орныхоо ирээдүй н төлөө "буруу " мөнгө болгоод байхад бид хамгийн зөв замаар мөнгө ольё л доо.
Говийн гүний ус гэдэг 100 жилд буцан нөхөгддөг бөгөөд зөвхөн байгалийн таалмжтай нөхцөлд шүү дээ.
Гэтэл бид хоёр том уурхайд хэрэглэх усны хэмжээг аманд багтмааргүй их тоо байгааг дарсаар, нуусаар, мартуулж байна.
Энэ уурхайнуудыг 30 жил ашиглаад дараа нь бид тэр олсон мөнгөөрөө 5 жил л ус худалдан авах байх. Ус маш үнэтэй болж байна. Усны үнэ дандаа л өссөөр байгаа болхоос буусан тохиолдол байхгүй байх шүү.
Хотын бид шууд л крантнаасаа ус уудаг байсан. Гэр хорооллын худгийн ус хажууд нь ямар гоё амттай байлаа даа. Одоо энэ савлаад зараад байгаа уснаас ч сайхан амт шүү. Шүд хага ташам.
Одоо бид 0,3гр усыг хэдээр худалдан авч ууж байна. Зүгээр л энэ усны үнэ буусан уу?
Ингэхэд. АПУ гэдэг үйлдвэрт цэвэр ус хийгээд зарна гэхэд тэнэг юм уу гэдэг байсан үе саяхан.
Төрсөн нутаг Өвөрхангай, Баянхонгор чинь усгүй болохыг мэдээд Батхүү дүү Батсайхан (Шунхлай ХХК) Баттулга дүү Баттуул (Женко ХХК) АПУ-г авсан юм биш биз дээ.
Улс төрөөс илүү энэ том хэрүүлийн сэдэв болно шүү, тун удахгүй. Авто машингүй нэг өдөр гээд рекламдаад байна. АПУ-с санаачлаад усгүй нэг өдрийг зарлаасай билээ. Бурхан минь!
Жишээ авахад л энэ хоёр компани таарчихлаа. Гэхдээ та бүхэн боддоо Монголын өнөөдрийн безнисийн томчууд бүгд нэг аймаг, сумын харьяалалтай за бараг бүгд тэндээ нэг алтны уурхайтай байх аа.
Богд Хан уулаас урагш говь, цөл болоход ойрхон байхад дээр нь нэмээд хоёр толгойг ашиглавал тэгээд бид өнгөрөө.
Үнэндээ алтны биш усны ундарга олоод орчиныг нь тохижуулсан хүн летр усаар нэг кг зэс сольж авдаг болох ойрхон шүү. Үнэгүй гэсэн олон амлалтаа биелүүлж газраа ухаад, усаа шавхаад өнөөдрийн бор хоног, богино нэрээ авч гарах гэж байна даа.
Монголд цөлжилт улам ихсэвэл тооцоолох электрөны өртөг өсөх бөгөөд хаврын хавсарга үгүй болж монголын хавсарга л бүтэн жил Богд Хан уулнаас урагш ноёлж, нарийн тоног төхөөрөмжийн зах зээлийг удирдана. Гэхдээ бид цаг агаарыг удирдаж чадахгүй шүү дээ. тэр үнэд ороод байгаа зэс, алтаар чинь хийдэг микропроцессорууд чинь энэ л шорооноос, уснаас хамаатай болохоос зэснээ хамаарах хамаарал багасна.
Усаа гаmная гэж хэлхээс дээ. Тэртэй тэргүй хамгаалж чадахгүй тэнэгүүд төрийн толгойд зайдалсан байхад. Сум болгоноос сонгогдсон безнисмен их хурлын гишүүдээ, сайд дарга нараа.
Өдөрт хэдэн хүн энэ дэлхийд мэндэлж байна, танайх өдөрт хэдэн грамм зэс хэрэглэж байна гэдгээ устайгаа харьцуулаад үзээрэй. Монголчууд аа.
Сарыг хуваагаад эзэмшчихсэн улс орнууд та бидний газрыг ухаад , уух усаар чинь Сансрын хөлөгөө хийх түүхий эдээ цэвэршүүлж авах гээд байгааг ухаар.
АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО
“...Хамаг бие халуу шатаад, хэл хатаж пампайн хөөгөөд тагнайд наалдан, ам нээж үг хэлэх гээд барсангүй. Энгийн үед огт анзаардаггүй цоргоноос ус дусах чимээ голын цэв хүйтэн, тунгалаг горхи сэрүү татуулан хоржигнож, яг л тархин дундуур урсаад байгаа юм шиг сонсдож, ус хүсэмжлэх нь тэсвэрлэхийн эцэсгүй.
Энэ үед дусал ч атугай ус уухын тулд юу ч хийсэн яахав гэсэн бодол хүнд өөрийн эрхгүй төрдөг юм даа. Өлсөх бол юу ч биш. Хатаж, цангахыг бол яагаад ч тэвчихгүй юм билээ.
Усны үнэ цэнийг тийм үед л хүн жинхэнээсээ мэдэрдэг..”