Бичлэгийн тоо 2,391

Сонголт

Уншсан 2111 vote 0 2009.05.17 16:22:47

Монгол Улсын ерөнхийлөгчийг сонгох сонгууль болоход 7 хоног л үлдэж буй. Сонгуулийн сурталчилгаа эхлэх цагаас л, "Шударга, соёлтой өрсөлдөнө шүү"  гэцгээсэн тэд, өнөөдөр улам ихээр улайрцгааж байна. Өөрсдийгөө "ард түмний", "ардчилсан"  хэмээн зарлацгаасан тэд, энэ л хугацаанд, ард түмэндээ ямар их хайртайгаа, ямар их "эх оронч" гал халуун зүрхтэйгээ, эх орон, ард түмнийхээ төлөө ямар их гавьяат үйлс бүтээх боломжтойгоо нотлох гэж хичээцгээж буй. Сонгуулийн явцад, зохион байгуулагчид нь өрсөлдөгчдийнхээ, гишгэсэн газар бүрийг "мөшгиж", хэлсэн үг, хийж буй үйлдэл бүрийг "задлан өөчилж"  байгаа.
Сонгуулийн сурталчилгааны явцыг ажихуйд, их далайн давалгаа оволзон түрхэрч, эргээ цохилон хөөсөрч, эргэн одох мэт. Бие биесийн элдэв луйвар, муу зүйлийг мэднэ шүү, гэхдээ шүүхэд гомдол гаргавал л баримтыг дэлгэхээс татгалзахгүй гэх "сүрдүүлэг" маягийн бичлэгүүд нэг л ойлгомжгүй.
 Нэгэнтээ "Орлоо"  сайтад Японоос байнга сониролтой бичлэг тавьдаг С.Бат-Эрдэнэ /Баагий/-н хариуцлагын тухай, баримтат, дүрстэйгээр илгээсэн бичлэг надад их л зүйлийг бодогдуулсан. Улс төрд орж, олон нийтийн өмнөөс шийдвэр гаргах эрх мэдэл олж авна гэдэг их л том "хариуцлага"  мэт. Зөвхөн үүний төлөө, хувийн олон ашиг сонирхлоосоо татгалзаж, тэр хэрээрээ илүү их үүрэг хариуцлагыг өөртөө үүрэх хэрэгтэй болно. Байнга нэр алдартай болж, олон нийтийн анхаарлын төвд орж буй тэд, ямагт биеэ зөв авч явах болдог төдийгүй, хэлэх үг, хийх үйлдлийнхээ төлөө бүр ч их хариуцлага хүлээнэ гэсэн үг. Ядаж л олны өмнө халамцуу байх, юу дуртайгаа хамаа намаагүй чалчих, эсэн бусын бүсгүйчүүдтэй нэр холбогдох, тодорхой бүлэглэл болон бизнесийн хүмүүстэй хууль бусаар холбогдох, танил болон найз нөхөд, хамаатан садандаа эрх мэдэл, боломжоо ашиглан туслах эрхгүй гэхчилэн, ердийн иргэн хүнд байж болох олон зүйлээс татгалзах болдог.
 Ийм хэм хэмжээг зөрчсөн, өчүүхэн үйлдлийнхээ төлөө, асар том хариуцлага хүлээж, улстөрийн тавцангаас тодорхой хугацаагаар, эсвэл бүрмөсөн зайлуулагдаж, хууль бусаар олсон ашиг болон хөрөнгөө хураалгах болно. Үүнийг л хариуцлага гэдэг юм.

Энэ хариуцлага бодитой хэрэгжих тохиолдолд, хувийн ашиг сонирхол нь давамгайлсан, ёс суртахуунгүй, бүдүүлэг муу зуршилтай, ухамсар, эр зориг муутай хүмүүс, улстөрийн хаалгыг тогших эрхгүй болох санж.
 Монгол Улсын Ерөнхийлэгчийн энэ удаагийн сонгуульд, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, МАН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдөрж нарын талаар, бусдын бичиж тодорхоилж, илчилж нотолж буйгаас илүү ихийг мэдэхгүй болохоор, бусдын бичсэнийг давтаж, тэдний сайн мууг тодорхойлж, зөв бурууг шүүн шүүмжлэх эрх надад үгүй.  Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, Монгол Улсын Соёлын сайд, УЙХ-ын гишүүн, Монгол Улсын ерөнхий сайд, УЙХ-ын дарга, Монгол Улсын ерөнхийлэгч хүртэл албан рушаал. эрх мэдлийг атгаж үзсэн, бараг Гиннессийн номонд орохуйц цорын ганц монгол хүн.  Харин МАН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдөрж, УЙХ-ын гишүүн, Монгол Улсын ерөнхий сайдаар тус бүр 2 удаа сонгогдон ажиллаж үзсэн нэгэн. Нэр дэвшигч 2 хүн хоёул, Монгол Улсын шийдвэр гаргах түвшингийн албан тушаал, эрх мэдлийг атгаж үзжээ.
 1996 оноос хойшхи 13 жилд, та нар энэ эрх мэдлийн хүрээндээ, монгол орны хөгжлийн төлөө, монгол хүний хөгжил, хамгааллын төлөө, юу хийж чадсан юм бэ? гэж асуумаар байна. Яагаад өнөөгийн монголчууд ийм хэцүү байдлаасаа гарч чадаагүй юм бэ? гэж та нараас асуумаар байна.
 Тухайн үедээ өөрсдөдөө байсан эрх мэдэл, боломжийн хүрээндээ шийдэж чадаагүй олон асуудлуудаа, одоо ерөнхийлэгчээр сонгогдвол,  шийдэж чадна гэж амалж байгаад тань эргэлзэж байна. Чин зүрхнээсээ, Монгол орны хүнд хэцүү, ороо бусгаа цагийг цэгцэлж чаднаа гэж та нар амалж байна. Тэр эрх мэдэлтэй цагтаа, энэ асуудлын төлөө эр зориг гаргаж чадаагүй шалтгаанаа, янз бүрээр тайлбарлаж буй. Гэхдээ энэ бүхэн нэг л үнэмшил муутай. Харамсалтай нь, монголчууд хүссэн хүсээгүй та 2 оос нэгийг нь л сонгох болж дээ.

                                               Шинэ ерөнхийлөгчээс юу хүсч байна вэ?
 Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын үндсэн хуульд зааснаар, эрх мэдэл, эрхлэх ажлын хүрээ хязгаарлагдмал. Гэхдээ хийе гэвэл их боломж бий.
 1.Эв нэгдэл
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар, монгол Улсын ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлэгдэл байх учиртай. Тийм ч учраас тэд нэр дэвшсэн хэдий ч намын харьяаллаасаа татгалздаг.
-Өдгөө монгол орны ард иргэдийг, намчирхан талцуулж, хагаралдуулан мэтгэлцүүлж буй энэ үзэгдлийг зогсоогоосой гэж хүсч байна. Ард иргэд, зуршил болж буй ийм хийрхэл, хий үзэгдлээс үнэхээр залхаж буй. Намуудыг гишүүнчлэлээс татгалзуулж, хөгжлийн төлөө бодлогоо боловсруулах хүрээлэн маягаар ажиллуулж, дэмжигчдээ түшиглэн, үйл ажиллагаагаа явуулдаг, ард иргэд өөртөө таалагдсан бодлогыг дэмждэг тогтолцоонд шилжүүлэх нь илүү чухал байна. Тэгэхгүй бол намчирхсан энэ л талцаанаас, эцэг хүү, эхнэр нөхөр, энгийн иргэдийн талцаа арилахгүй нээ. Энэ гишүүнчлэл нь, хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшлийг албадан өмчилж, туйлшрал, хийрхэлийг дэвэргэж буй.
-Ард иргэдээ ийм талцаан, хийрхэл, туйлшралаас ангижруулж, хэн нэгний дарамт шахалтгүйгээр өөрийн үзэл бодол, хүсэл сонирхлоо илэрхийлэх боломжийг олгох нь их чухал байна. Ард иргэд бие биеэ хүндэлж, үзэл бодлыг сонсож, хайрлан энэрэх ухааныг эрхэм ерөнхийлөгч та өөрийн биеэр үлгэрлэн, бусдаас шаардаж , хэрэгжүүлэх нь зохилтой. Үүнийг хэн нь хийж чадах вэ?
 

2.Шударга ёс
-Нэн тэргүүнд шийдэх асуудал тань, монгол орныг аалзны тор мэт бүрхсэн, авилгал, хүнд суртлын тогтолцоог устгах явдал юм. Хичнээн их эсэргүүцэл, дарамт шахалттай учрах хэдий ч, монголын шүүх засаглалыг томилж, хянах эрх мэдэл бүхий ерөнхийлэгчийн хийж чадах ажил энэ. Харин эр зориг тань хүрэх эсэхийг өөр хэн ч бус зөвхөн та л мэдэх болноо. Нийгэмд бугшсан энэ бусармаг үзэгдэл, улс төрийн албан тушаалыг бизнес болгон хувиргаж, монгол орны өмч хөрөнгөөр баяжин, ард иргэдийг тэнэг мэт үзэн, дураар авирлах эрхмүүдийг шударга хуулиар шүүж, хууль бус аргаар олсон хөрөнгийг нь хурааж, үейин үед жигшээн цээрлүүлэх ажлыг хэн хийж чадах вэ?
-Монгол хүн бүр өөрийн эх орондоо, өөрийн хийж чадах ажлаа хийж, өөрийн хүссэнээрээ, боломжоороо, шударгаар ажиллаж амьдрахыг хүсч буй. Үүнд гагцхүү одоо монголд байгаа, хүнд суртал, авилгал саад болж байнаа. Өөрийгөө золиослоод ч болов хэн тань үүнийг хийж чадах вэ?
 3.Монгол хүний үнэ цэнэ
-Уул уурхай, ашигт малтмалаас илүүтэй, монгол хүний нэр хүнд, үнэ цэнийг өргөж, тэдний эрдэм мэдлэг, оюун ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөрийг зөв зохистой ашиглах бодлого хэрэгтэй байна. Үүний ач тусаар л монгол хүн бүр өөртөө итгэж, өөрийгөө хөгжүүлж, өөдрөг сайхан хүсэл мөрөөдлөөр амьдарч чадах болно.
-Монгол иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн цогц бодлогыг Монгол Улсын ерөнхийлэгч л санаачилж, УЙХ, Засгийн газраас хэрэгжүүлэх ажлыг шаардаж чадах болно. Ядахнаа л дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ оношлогооны төв, сургууль, татвар, даатгалын тогтолцоог хийх нь хэрэгтэй байнаа. Шагнал тарааж, үнэ цэнийг нь алдагдуулахаас илүүтэй, монгол хүний үнэлэмжийг бий болгох хэрэгтэй байна. Хэн тань үүнийг хийж чадах вэ?
 

4.Хариуцлагын тогтолцоо
-Монгол төрийн албыг цэвэршүүлж, үнэхээр мэдлэг чадвартай, ухамсар ёс суртахуунтай, ажил хэрэгч, үнэнч шударга залуусаар, одоогийн амиа аргацаасан, хоцрогдсон, ёс суртахуунгүй, зальхай, зусар, хувийн ашиг сонирхлоо дээдэлсэн эртхмүүдийг солих хэрэгтэй байна.
-Төрийн албан тушаалын ёс зүй хариуцлагыг өндөржүүлж, иргэддээ "хаан"  мэтээр үйлчилдэг төрийн үйлчилгээг бий болгож, алдаа гарагсан тохиолдолд төрийн албанаас зайлуулж, хатуу цээрлэл үзүүлж, үейин үед жигшүүлдэг болгох хэрэгтэй байна. Хэн тань үүнийг хийж чадах вэ?
 5.Үндэсний эрх ашиг
Өдгөө цагт, Монгол орны эрх ашиг, монгол хүний эрх ашиг гэж байхаас, Хятад Оросын, эсвэл гуравдагч орны эрх ашиг гэж үгүй.
-Үлэг гүрвэлийн мөрийг өдий болтол хадгалсан, үнэхээрийн баян, бас уужим энэ газар нутаг зөвхөн монголчууд бидний л өмч. Эзэн нь бид бүгдээр болохоор, ашиг шимийг нь хэсэг бүлэг олигархууд бус нийт ард иргэд бүгдээр тэгш хүртэх учиртай.
Харийнхныг шүтэж, тэдний хүч чадал, тусламжинд бус, монгол хэндээ итгэж, монгол хүнийхээ хүч чадал, тусламжинд түшиглэн хөгжих цаг болжээ.
-Монгол газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монгол хэмээх нэр хүндийн бахархал, монгол улсын хөгжлийн бодлого, гадаад улс орнуудтай төрөө төлөөлөн харьцдаг, гадаадын улс орнуудад элчин сайдаа томилдог ерөнхийлэгчийн эрх мэдэлд багтдаг.
Тиймээс холч ухаанаар хөршүүддээ хандаж, монгол иргэдээ харь нутагт ч хамгаалж, ширхэг амь. ширхэг чулууны төлөө нэхэл хатуутай байдаг ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй байна. Хэн тань үүнийг хийж чадах вэ?
                                            

Төгсгөл
 Санаатай, санамсаргүйг ч бүү мэд. Техник технологийн, мэдээлийн их хөгжлийн энэ зуунд, Монгол улсынхаа ерөнхийлэгчийн сонгуульд саналаа өгөх эрхгүй "шоовдорлогдсон"  200.000 орчим монголчууд харь нутгаас энэ сонгуулийг гунигтайгаар "ажиглаж"  буй. Тэдний дотор сэтгэлд, "монгол орон минь түвшинмагалан байж, шударга ёс тогтож, монголчууд бид эв нэгдэлтэй байж, бид харь оронд сурч мэдсэнээ монголдоо зориулж, элэг бүтэн амьдрах сан"  гэдэг ерөөл бий.
 Өнөөдөр ерөнхийлэгч болохоор өрсөлдөж буй та 2 олон зүйлийг амалж байгаа. Энэ бол хүсэл биш, ажил хэрэг болох учиртай. Олон жил, олон сонгуульд элдэв амлалтад хууртагдсан, монголчуудын тэвчээр алдагдахад тун ойрхон буй. Тэгэхээр өчүүхэн эрх ашгийн төлөө, их худлаа амлах эрх та нарт үгүй.
 Ерөнхийлэгчийн сонгуулийг шударга болоосой гэж хэн хүнгүй хүсч байгаа. Сонгогч бүрийн санал, үндсэн хуулинд заасан төр барих эрх нь мөн. Үүнийг луйвардах эрх хэнд тань ч үгүй.
 Хүн бүр өөрийн итгэл үнэмшлээрээ л саналаа өгнө. Харин сүүлд нь харамсах, баярлахын алин болохыг өнөө хэн ч таашгүй. Их хүлээлт, их тэвчээр.
 Харин энэ сонгуульд би болон гадаадад байгаа олон монголчууд саналаа өгөх эрхгүй. Хэрэв надад боломж олдсон бол би хэдийгээр сайн танихгүй ч энэ 2 сонголтоос Ц.Элбэгдоржийн төлөө саналаа өгөх байсан. Их юм хийж чадахгүй ч ядахнаа миний хүссэн өөрчлөлтийг эхлүүлэх болов уу? гэж горьдож буй хэрэг л дээ.
 Харин хэнд саналаа өгөх нь таны хэрэг.
    Сонголт тань мэргэн байх болтугай. Монгол орон минь мандан бадраг.
                                         

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
          e-mail: <SCRIPT language=JavaScript type=text/javascript> \n </SCRIPT> gala_mn@yahoo.com <SCRIPT language=JavaScript type=text/javascript> </SCRIPT> Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой <SCRIPT language=JavaScript type=text/javascript> </SCRIPT>                                     2009-05-16

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1702706/f6f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1849
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1871
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1106
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2307
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1841
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1752
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5949
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2009
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1548
» Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4201
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 1992
848 Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1570
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2760
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1519
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1914
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1882
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2457
840 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1830
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2617
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1777
836 МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2211
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 1997
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2633
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1286
831 санаа [2] sarang 2009-05-13 1364
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1326
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1725
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1658
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1564
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1565
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1514
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1865
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1691
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2682
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2124
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 899
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1579
배너신청
자생병원

배너신청