Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн сурталчилгааны ажил төгсгөлийн шатандаа орж байна. Сонгуульд нэр дэвшигчид ирэх дөрвөн жилд өөрсдийн хийж бүтээх, зорьж төлөвлөсөн ажлаа иргэдэд тайлагнасаар байгаа. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр Хан-Уул болон Баянзүрх дүүргийнхэнтэй уулзаж санал бодлоо солилцжээ. Түүнтэй уулзсан хүмүүс нэр дэвшигчид амжилт хүсч энэ сонгуульд ялалт байгуулна гэдэгт нь итгэлтэй байгаагаа илэрхийлсээр байсан юм. Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт орших “Да хүрээ” буюу олны хэлж заншсанаар техникийн зах дээр очиж машины худалдаа эрхэлдэг хүмүүстэй уулзаж бизнесийн орчин, татварын талаар санал бодлыг нь сонсов. Тэдэнтэй ярилцах үеэр тус зах дээр наймаа эрхэлдэг нэгэн залуу нэр дэвшигч Ц.Элбэгдоржид амжилт хүсэн, түүнийг ялалт байгуулна гэдэгт бүрэн итгэлтэй, дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн тэр залуугийн төрсөн өдөр өчигдөр тохиосон нь ийнхүүүлэг зохиосноо уншиж сонирхуулан эх бичвэрээ бэлэглэв. уулзалт хийсэнд маш их бэлгэшээж байсан юм. Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ш
Ардчиллын загалмайлсан эцэгтэй
Авлигын загалмайлсан эцэг өрсөлдөж байна
Арчиллын төлөөх намтай
Алуурчдын нам өрсөлдөж байгаа нь
Ариун явдал мөн үү
Шинэчлэгчдийн загалмайлсан эцэгтэй
Шимэгчдийн загалмайлсан эцэг өрсөлдөж байна
Шударга ёсны төлөө намтай
Шулаачдын нам өрсөлдөж байна
Санахтун, бодохтун иргэд ээ!
Эрх чөлөөний загалмайлсан эцэгтэй
Идэгчдийн загалмайлсан эцэг өрсөлдөж байна
Эрх чөлөөний төлөөх намтай
Эрүүдэгчдийн төлөөх нам өрсөлдөж байна
Эргэцүүлэхтүн, ухаарахтун хүмүүс ээ!
Тэнгэр заяат ард түмэн минь
Тэвнэ барилгүй хувьсгал хийе
Тайж гаралт иргэд минь
Танк хөдөлгөлгүй хувьсгал хийе
Баян монгол орондоо
Эзэн нь болцгооё бүгдээрээ гэж бичсэн шүлгээ уншив.
Түүнд нэр дэвшигч баярласан талархсанаа илэрхийлж, мөн төрсөн өдөр нь тохиож буйд нь баяр хүргээд олон сайхан шүлэг зохиогоорой хэмээн өөрийн үзгийг бэлэглэлээ