Бичлэгийн тоо 2,391
40 мянган айл" орон сууц хөтөлбөрт итгэж байдаг хөрөнгөө орон сууцны барьцаанд тавьсан 30 гаруй иргэн Сүхбаатарын талбайд суулт хийж эхэллээ. Суулт зарлагсад одоогоос зургаан жилийн өмнө Засгийн газрын "40 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хот төлөвлөлтөд албан ёсоор орсон барилгад захиалга өгч, урьдчилгаа мөнгөө тушаасан байна. Хямд өртөгөөр боломжийн тохилог орон сууцтай болох гэсэн тэдний хүсэл талаар өнгөрч, хэсэг хугацааны дараа хохирогч болж үлджээ. Тухайн үед баригдаж байсан орон сууцыг аз жаргалын түлхүүр "Вако" хэмээн рекламдаж байсан. Энэ үед байр захиалсан 81 иргэн байсан бол өдгөө 33 айл нь байрандаа орж, үлдсэн 39 айл нь юу ч үгүй хоосон хоцорчээ.
Эдгээр хүмүүс хохирлоо барагдуулахын тулд удаа дараалан шүүхийн байгууллагад хандсан ч ямар нэмэр болоогүй харин ч төлсөн мөнгөнд нь хүү, алданги тооцож эхэлсэн байна. Эл хэргийн улмаас захиалга авагч хоёр солонгос иргэн хорих ялаар шийтгүүлээд байгаааж. Суулт зарласан иргэд өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт шаардах бичиг хүргүүлжээ. Хохирогч болсон иргэд анх Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэгчидтэй гэрээгээ байгуулахдаа байрны куб.метр талбайг 400 ам.доллар байхаар тооцсон байдаг. Гэтэл I хороололд байрлах арван давхар орон сууцыг эзэмшигч "Энүжин" компани куб.метр талбайг 850-900 ам.доллараар тогтоосон нь хохирогчдыг суулт хийхэд хүргэжээ. Иргэдээс тэрбум гаруй төгрөг залилсан гэх "Вако" орон сууц хөтөлбөр дампуурч, түүний оронд Чехээс 356 айлын орон сууц барих нэрийдлээр "Мөнгөн прага" төслийг хэрэгжүүлэхээр болсныг суулт зарласан хохирогчид хэлж байв.
Мөн суулт зарласан иргэдийн дийлэнх нь гадаадад ажилладаг хүмүүс байдаг аж. Тэд хамаатан садан, аав, ээж, хань ижилдээ хамаг мөнгөө өгч, аятайхан байр авахыг санал болгож, эцэс сүүлд нь гар хоосон лоозон барьж суухад хүржээ. Өнөөдрийн байдлаар байр захиалсан иргэдээс зургаа нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж, банкны өрөнд орсон зургаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 15, нэн ядуу дөрөв, архинд донтсон 14 хүн байгааг баримттайгаар харуулжээ.
Тэдний дунд үр ачийнхаа буянд жаргаж баймаар азай буурлууд ч цөөнгүй харагдсан. Өөрийгөө Б.Эрхшүр гэж танилцуулсан буурай хүүгээсээ айгаад унтаж чадахаа больсон хэмээн нулимс дуслуулж байсан юм. Тэрбээр хэлэхдээ "Хүү маань барилгын компанид ажиллаж байгаад орон сууц захиалахаар шийдсэн. Тэгээд банкинд байсан 10 мянган ам.доллараа байрны эзэнд тушаасан. Хэсэг хугацааны дараа мөнгөө залилуулснаа мэдээд бие нь муудаж, одоо цөсний хавдартай болсон. Мөн гар дээр нь юм гарч, эмчид үзүүлэхэд, хорт хавдар гэсэн. Удахгүй хагалгаанд орно. Хөгшин би шөнө унтаж чадахгүй болсон. Хүү маань мөнгө олж ир гээд загнадаг. Хүүгээсээ айгаад амьдрахад хэцүү байна" гэв.
Мөн Д.Одонтуяа гэх бүсгүй "Байр захиалснаасаа болж нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Нөхөр маань гадаадад харлачихсан болохоор ирэхийг хүсдэггүй. Орон сууцтай болох гэж бүхэл бүтэн орон гэр тарж байгааг төр засгийн удирдлагууд харсаар суух уу" гэж ярьлаа.
Түүнчлэн хохирогч иргэд биднийг дампууруулж, хохироосон хүмүүсийн ар талд генерал н.Гарамжил байдаг. Энэ хүний төрөл садан бүгдээрээ Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт ажилладаг. Биднийг байрандаа орно гэхэд Гарамжилын хүмүүс эмэгтэйчүүдийг нь зодож, эрчүүдийнх нь духан дээр буу тулгаж байсан гэж суулт зарлагчид хэлж байлаа. Тэд суултаа ирэх лхагва гариг хүртэл үргэлжлүүлэх аж. Энэ хугацаанд ямар нэгэн хариу авч чадахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна.
А.Лхагва