Бичлэгийн тоо 2,391

Н.ЭНХБАЯРЫГ ШҮҮМЖИЛСЭН ХҮМҮҮС АЛГА БОЛДОГ

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Г.Баярсайхан гэдэг хүний эрхлэн гаргасан "Шинэ зуун" нэртэй сонин зуу гаруй мянган хувиар хэвлэгдсэн боловч нэг нь ч уншигчдын гарт очоогүй алга болсон байна. Сониныг гаргасан Г.Баярсайхан үүнийгээ Н.Энхбаярын штабт зарсан ба устгах үед нь ганцхан хувийг МАХН-ыг шинэчлэгчдийн нэг авч үлдсэн байна. Энэ ганц хувь бидэнд бий. Олон нийтийн гарт хүрэхээсээ өмнө устгагдсан энэ сонинд гарсан материалуудыг ямар нэг хачир тайлбаргүйгээр цувралаар хүргэж байна. Найруулгын хувьд маш муу бичсэн энэ сонины доторх мэдээллийг хүргэх зорилгоор найруулга, үг хэллэгийн алдааг засалгүй нийтэллээ.

2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд болоод юу хийсэн бэ?

Намбарын Энхбаярт бол түүхэн боломж олдсон. Харамсалтай нь энэ боломжийг ашиглаагүй. Африкийн харанхуй дарангуйлагчид шиг улс орноо биш зөвхөн хувиа баяжуулахад л энэ боломжоо ашигласан нь харамсалтай. Тэрээр Ерөнхий сайд болоод эдийн засгийг өсгөх, ард түмний амьдралыг сайжруулах юу ч хийгээгүй. Харин хээл хахууль, авилгалыг цэцэглэн хөгжүүлсэн. Татвар төлөгчдийн мөнгийг тал тал тийш нь цацсан. УИХ-ын гишүүдэд арав арван сая төгрөг, орон сууц байр авч өгч байсан. Энэ хэрэгтээ авгайгаа татан оролцуулсан. Н.Энхбаярын авгай МАХН-ын удирдах зөвлөлийг ч УИХ-ын гишүүдийг ч дарамталж дохио зангаагаараа хөдөлгөж байсан. Үүнд дургүйцэж УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх "Төрийн ажлыг та явуулдаг юм уу, танай авгай явуулдаг юм уу?" гэж хэлээд сүүлд нь нам болсон. Хэнийг ямар албан тушаалд тавихыг, хэнээс хэдэн төгрөг авах, хэнийг яллаж хэнийг шагнахыг авгай нь л мэддэг болсон. УИХ-ын гишүүдийг О.Цолмон үе үе дуудаж нэг биш удаа үүрэг өгсөн. Хэнд ямар объект өмчилж хувьчлахыг ямар сонинд хэдэн төгрөг өгөхийг бас ямар сониныг хааж боохыг авгай үүрэгддэг болсон. Н.Энхбаярын авгайн дохио зангаагаар улсын ажил явагдах болсон. Мэдээж үүнийг Н.Энхбаяртай ярихгүйгээр хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэр нэг биш удаа "Манай авгай ч бас ухаантай шүү. Би ч гэсэн авгайнхаа үгийг сонсдог юм. Чи миний авгайд яаж хандаж байгаа нь надад яаж хандаж байгаагийн чинь илэрхийлэл юм" гэж У.Хүрэлсүхийг өрөөндөө дуудаж дарамталсан байдаг. УИХ-ын чуулган дээр өөртөө шүүмжлэлтэй хандсан гишүүдийг өрөөндөө дуудаж загнахын аяст таны амьдрал ямар байна, Таны хүүхдийн сургалтын төлбөр юу болсон, танд орон сууц хэрэгтэй гэж асууж амлалтаар хүмүүсийг худалдаж авдаг. Иймэрхүү ажилд Н.Энхбаяр маш их гаршсан. Өөрөөс нь чадалтай, өөртэй нь тэрсэлсэн хүмүүсийг үзэн яддаг. Н.Энхбаярыг шүүмжилсэн хүмүүс алга болдог.

Н.Энхбаяртай тэрсэлдсэн Л.Энэбиш хаачив?

Нөхөр Л.Энэбиш бол Н.Энхбаярын хүчтэй өрсөлдөгч байсан юм. Хэн нь хэнийгээ гэж дотроо бодоцгоож явсан. Л.Энэбиш гэнэн цагаан, юмыг өөдрөгөөр төсөөлж явсан. Н.Энхбаяртай өрсөлдөхөөсөө илүү хамтран ажиллаж байсан. Л.Энэбиш зуурдаар таалал төгссөн гэдэг нь тодорхой болж байна. МАХН-ын учрыг мэдэх өндөр албан тушаалын хүн ярьж байна. Тэр хэлэхдээ, "Энэбиш даргын үхэл бол санамсаргүй үхэл бишээ. Тэр сүүлийн гурав хоног унтаагүй юм гэнэ билээ. Тэр өндөр даралттай байсан. Түүнийг гурав хоног унтуулалгүй нааш цааш авч явцгаасан байдаг. Хамгийн сүүлд шөнө 02 цагт виски тулгаад л гэртээ очсон. Тэгээд гэртээ таалал төгссөн. Түүнийг нь хүүхэд нь хэвлэлээр мэдэгдэж байсан. Нас барсан хүнийг хоёрдугаар эмнэлэгт аваачин сэхээнд оруулан гучин минут хий амьсгалуулаад УИХ-ын дарга Л.Энэбиш өвчний учир таалал төгссөн гэж зарласан. Л.Энэбиш удахгүй нээгдэх чуулган дээр шүүмжлэлтэй үг хэлэх гэж байсан. Энхбаяр О.Чулуунбат болон бусад нөхдийг будаа хийж шинэ засгийн газар байгуулан ерөнхий сайд болохыг мөрөөдөж байсан. Тэр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж байсан. Харамсалтай нь тэр зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэр бас л Н.Багабанди шиг алдаж Н.Энхбаярыг намын даргад дэвшүүлж УИХ-ын гишүүн болгож Завханы 21-р тойрогт ажиллаж тэр хоёр нэг тохиролцоо хийсэн. Н.Энхбаяр хэлэхдээ: "Таныг ингэж ажиллана гэж бодсонгүй. Би танд маш их баярлалаа. Хоюулаа нэг команд болж ажиллана. Намаа сонгуульд ялуулна. 2000 онд нам сонгуульд ялбал би УИХ-ын даргаа хийнэ, Та Ерөнхий сайдаа аваарай" гэж тохиролцон гар барьжээ. МАХН-ын генсекээр сонгогдсон Л.Энэбиш Завханы хөдөө талаар аялж наранд борлож агаарт гандаж Н.Энхбаяртай гар барьж их л баяр хөөртэй ирсэн юм. 1996 оны сонгуульд ялагдсаны дараа тэрээр бүхий л албан тушаалаа өгч элэгний Хатанбаатарын эмнэлэгт даралтаа эмчлүүлэн төрсөн өдрөө эмнэлгийн орон дээр ганцаараа тэмдэглэж гуниглан суусан билээ. М.Энхсайхан Ерөнхий сайд болсон шөнөө Л.Энэбишийг дуудаж ерөнхий сайдын зөвлөх болохыг хүссэн билээ. Тэр зөвшөөрсөн. Гэтэл МАХН-ын нөхдүүд очиж айлгаж болиулсан юм. Н.Багабандиас болж намын дотор томоохон хэрүүл болоход П.Жасрайн засгийн газрын гишүүдээс ганцхан Л.Энэбиш л Н.Багабандийг дэмжиж, Н.Энхбаяр тэргүүтэй залуучуудын туйлын дургүйг хүргэсэн билээ. Гэвч энэ бүхэн бол Завханы 21-р тойргийн сонгуулиар нэг тийшээ шийдэгдлээ гэж Л.Энэбиш дотроо бодсон. Гэвч 2000 онд МАХн ялалт байгуулсан боловч Л.Энэбиш Ерөнхий сайд болсонгүй. Тэр хууртагджээ. Тэр шударга үнэнд итгэж явсан. Тэр бусдыг өөр шигээ гэнэн цагаан шиг бодож явсан. Тэр бас хор найруулж дайсныхаа дайсанг зайлуулж устгаж явсан. Гэвч юу боллоо Энэ тухай яривал хэдэн боть ном ч бичиж болно. Солонгосын олон ангит киноноос ч илүү олон ангит кино хийж болно. Оросын сэтгүүлч Л.Шинкаревийн бичсэнээр хайр дурлал, эрх мэдэл, албан тушаалын эмгэнэлт томоохон түүх аймшигтай трагеди бий. Саяхан "Дуран" сонинд хязгааргүй эрх мэдэлд хүрсэн арга гэсэн өгүүлэлд маш тодорхой өгүүлжээ. Ер нь энэ сэдвийг дурсахад нэн аймшигтай байдаг гэж өнөөгийн МАХН-ын нүдтэй нүдгүй, шүдтэй шүдгүй бүх л лидерүүд битүүхэндээ хэлдэг.

Н.Энхбаярыг үхэн хатан дэмжиж явсан О.Дашбалбар хаачив?

Яруу найрагч, зохиолч О.Дашбалбар бол Н.Энхбаярыг улс төрийн тавцанд гаргах гэж үхэн хатан тэмцэж явсан хүний нэг юм. О.Дашбалбар Н.Энхбаярыг хөтөлж элэгний эмч Хатанбаатар дээр аваачиж шавь оруулсан. Хатанбаатар бол Дашбалбар, Энхбаяр нарын номын багш. 2000 оны сонгуулийн өмнөхөн багш дээрээ үзэсгэлэнт гэргий О.Цолмонгийнхоо хамт багшийнхаа бясалгалд сууж олон мянган хүний сайхан сэтгэл энергийг өөртөө хуримтлууулж магадгүй энэ нь ч намыг нь ялуулж өөрийг нь өндөрлөгт хүргэсэн байж магадгүй. Тэгээд ч багшийгаа Л.Энэбиштэй нийлж эрүүл мэндийн сайдаар тавина гэж амлажээ. Гэвч нөгөө л төрх зангаараа хуурсан байна. Нөгөө талаас О.Дашбалбар, Хатанбаатар нар нь "бурхан багшийн сургаал"-ийг орчуулж Энхбаярын нэрээр гаргасан гэдэг. Түүнийхээ хариуд дөрвөн жил зөвлөх болгосон нэрийдлээр чимээгүй байлгаж байгаад хаясан. Их хүн ноён хутагт Д.Равжаагийн "Сэтгэлийн амраагч" номонд өгүүлсэнчлэн "янаг болбол эвтэй явах хэрэгтэй, өшөөтэй бол дуугүй л суух хэрэгтэй" гэсэн нийтлэл санаж яваа болов уу.? Энхбаярыг ийнхүү шүүмжилсэн нь үнэнийг нь хэлсэн хүн нэг бол ажил амьдралгүй болж, нэг бол нөгөө ертөнцөд одож байна. Харин түүнийг магтан дуулсан хүн түүнд мөнгө өгсөн хүн, түүнд маш их бялдуучлан долигоносон хүн албан тушаалд очиж Арабын Шейхууд шиг сэтгэл хангалуун амьдарч байна. Нэг удаа Санжийн Баярт "Чи Багабандийг дагаж далдаганах юм бол юу ч олж долоохгүй. Харин чи намайг дагах юм бол юмтай үлдэнэ шүү" гэж хэлсэн гэдэг. Тэр замаар С.Баяр явж байна. Ингээд Н.Энхбаяр Ерөнхий сайд болонгуут улсын сан хөмрөгөд ханцуй шамлан орсон. Худалдаа Хөгжлийн Банк, ХААН банк, АПУ, НИК, Говийн хувьчлалаас их өрийн асуудлаас ихээхэн мөнгө цохисон. ХХБанкны хувьчлалын үеэр ирсэн Тайваньчуудад 25%-ийг нь өг тэгвэл та нарт ХХБ-ыг өглөө гэхэд энэ бол арай дэндэж байна яахуу олон улсын жишгээр 10% байхад яах юм бэ гэж буцаж байсан гэдэг.

Н.Энхбаярыг шүүмжилсэн М.Зэнээ хаачив?

М.Зэнээ бол Н.Энхбаярын хувьд зэвүүн хүмүүсийн нэг байсан. О.Дашбалбартай цуг Н.Энхбаярыг дарга болгох гэж ёстой үнэхээр зүтгэж явсан. Хүн бүхэнтэй уулзаж улаан хамгаалагч шиг явсан. Хөгшчүүл тонил, зайл. Энхбаяр шиг залууг манай нам гаргах болсон гэж ярьж явсан түүнийг хүссэн албан тушаалдаа оччихоод, Зэнээ, Дашбалбар хоёрын хүчээр эрх мэдэлдээ хүрчихээд, Зэнээ мэтийн коммунистууд манай намаас зайл гэж хэлсэн нь монгол хүний жудаг мөн үү. Зэнээ бол 2000 оны сонгуульд их бардам байсан боловч Энхбаярын томилгоонд дургүй байсан. Нэг үгээр хэлбэл хамгийн түрүүнд задгай төрөлх зангаараа үг хэлсэн. Тэр нэг биш удаа манай намын боловсон хүчний бодлого алдагдсан. Үүнээс болж манай намын нэр хүнд навс унана шүү гэж мэдэгдэж байсан. Тэр нэг биш удаа яг л Л.Энэбиш шиг гэнэн цагаанаар бодож явсан. Тэр хоёрдугаар эмнэлэгт үе үе хэвтэж бие нь сайжрах биш улам муудсаар байлаа. Оросын нэгэн нэрт эмч Оросын хэвлэлээр ил мэдэгдэхдээ: "Хүний өвчнийг эдгээх биш улам дордуулна гэдэг бол тэр бол эмнэлэг биш үхлийн морг" гэж хэлсэн. Түүний биеийг Н.Энхбаяр нэг биш удаа асууж БНХАУ-д очиж эмчлүүлэхийг зөвлөж нэг биш удаа тавь гаруй сая төгрөгийг гаргаж өгч байсан. Зэнээ бол коррупци гэдэг үгийг авилгал гэдэг үгээр өөрчилсөн. Тэр авилгалын эсрэг тэмцэгч байсан. Сүүлдээ бас амьдрахын эрхээр авилгалд ч орсон байж магадгүй. Тэр газар шорооныхоо төлөө шударга бус зүйлийн төлөө тэмцэж байсан. Тэр сүүлийн удаа Бээжинд мэс засал хийлгэхээр явах гэж байхад нь МАХН-ын элч төлөөлөгчид тойрогт нь очиж М.Зэнээ нас барах нь тодорхой болсон. Одоо дараагийн хүнээ сонгох хэрэгтэй байна гэж ярьж байсан нь сэжиг төрүүлдэг. Тэр Бээжин яваад эргэж ирээд л таалал төгссөн.

Н.Энхбаяртай зөрчилдсөн Ш.Отгонбилэг бас хаачив?

Саяхан Монголын шүүх олон жил удааширсан МИ-8 онгоцны хэргийг авч үзэв. Олон удаа буцсан олон жил болсон энэ хэрэгт гадаадын хохирогчдын өмгөөлөгчид хохирогчид маш их сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Энэ хэрэг тийм ноцтой биш мөртлөө бас ноцтой гайхал төрүүлж байна гэж хэлсэн. МИ-8 онгоцонд УИХ-ын гишүүн монголын тэрбумтан Шагдарын Отгонбилэг зуурдаар нас нөгчсөн билээ. Тэр бол Л.Энэбиш, Н.Энхбаяр нарын маш хүчтэй өрсөлдөгч нь байсан. Түүнийг Н.Багабандитай нийлж төрийн эргэлт хийх гэж байна гэж сэрдэж их айж байсан. Ер айдас бол аюултай. Айж байгаа хүнд аргал хүртэл хөдөлж харагддаг, айсан хүн хүн алдаг гэж монголчууд эртнээс үр хүүхэддээ захиж ирсэн. Яагаад гэвэл тэр Завханд нэг удаа очоод буцахдаа "Дүү хүү нь удахгүй Ерөнхий сайд болчихоод нутагтаа ирнэ" гэж хэлж байсан. Түүний үхлийг одоо хүртэл сэжигтэйд тооцсон байна. Сонгуулийн дараа УИХ, Засгийн газрын удирдлагын асуудлаар Энхбаяр зарим шадруудынхаа хамт Ш.Отгонбилэгтэй уулзсан байдаг юм. Тэр санал зөрөлдөж түр тар хийжээ. Угаас долгинох, нялганах гэдгийг мэддэггүй Ш.Отгонбилэг "Та нар ёстой бааснууд байна даа" гэж оросоор хэлсэн гэдэг. Тэднийг бараадан очсон УИХ-ын дэд дарга асан Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадоржийг "Чи муу гөлөг гарч бай" гэж хэлэх хүртэл тэр хүнийг юу бухимдуулав аа.

О.Цолмон, Н.Энхбаяр хоёрын хэн нь төр засаг барьсан бэ?

Саяхан "ӨC" сонинд Монгол банкны О.Чулуунбатын хүсэлтээр О.Цолмонгийн захиалгаар судлаач Д.Ганхуягт эрүү үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллэв. Судлаач Д.Ганхуяг "Монгол Таймс" сонинд Анастасия Филатова Цэдэнбал хоёр буюу УИХ-ын даргын үзэсгэлэнт гэргий гэсэн нийтлэл бичжээ. Уг нийтлэлдээ их өрний 250 сая доллараас 8 сая доллар АНУ руу О.Цолмонгийн нэр дээр шилжсэн гэснээс эрүү үүсгэх болсон байна. 2000 оны дараахан МСДН-ын "Үг" сонин дахин амилж эрхлэгчээр нь хатагтай О.Ханддолгор ажиллаж Цэдэнбал Филатова О.Цолмон гэсэн томоохон нийтлэл бичсэн билээ. Уг нийтлэлийн дараа тус сонины эрхлэгч нэг жил зургаан сарын хорих ял авсан. Уг нь О.Цолмон бол монголын чөлөөт хэвлэлийг дэмжих сан гэдэг байгууллагыг толгойлж ажилладаг билээ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644320/669/trackback

edi hugda

2012.12.09 12:00:10
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1849
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1871
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1106
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2307
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1841
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1752
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5949
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2009
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1548
851 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4201
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 1993
848 Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1570
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2760
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1519
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1914
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1882
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2457
840 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1830
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2618
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1777
836 МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2211
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 1997
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2633
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1286
831 санаа [2] sarang 2009-05-13 1364
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1326
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1725
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1658
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1564
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1565
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1514
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1865
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1692
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2683
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2125
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 899
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1579
배너신청
자생병원

배너신청