Бичлэгийн тоо 2,391
Бизнес Таймс сонин байгуулагдсаны 15 жилд зориулж, өнгөрсөн хугацаанд манай сонинд нийтлэгдэж байсан шилдэг нийтлэл, сурвалжлага, ярилцлага хөргүүдийг энэ удаагийн дуааараас эхлэн уншигч Та бүхэндээ хүргэж байна. Хүн гэдэн өнгөрснөө амархан мартдаг гэлтэй. Энэ ч утгаараа тус буланг нээж байна. Нөгөө талаас түүхийг эргэн сөхвөл тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдсөнийг харах боломжтой билээ.
1996 оны 6 дугаарт манай сонинд нийтлэгдсэн тухайн үедээ олныг шуугиулж гайхшруулж, бас бишрүүлж чадсан алдарт “90 саяын Гансүх”-тэй хийсэн ярилцлагыг толилуулья.
1995-1996 оны үед 90 сая төгрөг гэдэг толгойд багтамгүй том тоо сонсогдож байж. Харин өнөөдөр томчууд хэдэн тэрбумаар нь идэжууж, авлига авч байхад ямар хариуцлага хүлээлгэж байгааг бид бэлхнээ харж байгаа билээ. Манайхан “монгол ухаан” гэж яриад шагшраад байдаг шиг америкчууд “American dreams” гэж ярих дуртай. Тэр нь тэгээд чухам юуг хэлээд байгаа юм бэ гэвэл агуу их гүрэн Америкт төрсөн хүн өнөөдөр хэдий ядуу зүдүү, өлөн зэлмүүн байж боловч гуньж гутрах хэрэггүй, маргааш заавал баяжиж, идэж, уух, өмсөх зүүхээр дутахгүй элбэг хангалуун болно хэмээн сэтгэж цаг үргэлж өөдрөг үзэл бодолтой, ирээдүйдээ итгэх гүн бат итгэлтэй байхын нэр “Америк мөрөөдөл” гэсэн үг болой. Энэ бүхний тухай өгүүлэх аваас бүхэл бүтэн ном товхимол болох биз ээ.
American dreams бодит зүйл болохын амьд жишээ Micheal Jordan, Kevin Costner, Silverster Stallone, Hillary Clinton нарыг эдгээр зургууд /эвл үүлэг/ дээрээс төвөггүй таньж буй гэдэгт найдна. Харин хажууд нь байгаа залуу хэн бэ? Танилц. Энэ чинь нөгөө шуугиулаад байгаа 90 саяын Гансүх чинь шүү дээ. Гансүх АНУ-д явж байхдаа авахуулсан эдгээр зургуудыг бид гэр бүлийн цомгоос нь авч сонинд нийтлэхдээ түүний ээж Баасанхүү гуайгаас зөвшөөрөл авсан болно.
Ганц худаг дахь хорих ангид сэжигтнээр хоригдож байгаа Б.Гансүхтэй уулзаж ярилцсаныг толилуулж байна. Бид зарим нэг сонин хэвлэлийн адил хэрэгт төвөгт орооцолдоод “будилж” яваа энэ залууг гутааж доромжлох санаа ойгоос агуулсангүй. Гагцхүү гэм нь урдаа, гэмшил нь хойноо гэдгийг өөрийн хар толгойгоор мэдэрсэн түүний үг өнөө цагт хэн хүнд сургамжтай байх болов уу гэснийг ойлгох биз ээ.

-Энд байх хугацаандаа хоёр ч удаа өлсгөлөн зарлаж, нэг удаа сахилгад орсон дуулдсан. Учрыг нь сонирхож болох уу?

-Би сахарны диабет, зүрхний өвчтэй хүн. Өдөрт 3-4 литр ус ууж байж, миний бие хэвийн байдалд ордог. Энд юу тийм ус уух манатай, өдөрт 600 гр ус уувал дээдийн заяа. Энд ирээд ус бага ууснаас болов уу, хоолноос ч болсон юм уу, биеэр юм туураад хүнд л байна. Би энд 4 cap гаруй суусан. Өдий болтол миний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй л байна. Хурдан эндээс батлан даалтанд гарах гэсэндээ өлсгөлөн зарласан. Ер нь миний асуудлыг их удаан шийдвэрлэж байна. Асуудал уг нь их тодорхой л юмсан. Сахилгад бол эр хүн болсон хойно саваагүй зангаасаа болж, энд сууж байгаа хүнтэй маргалдаж, зодолдсоноос орсон юм.

-Шоронд суух амаргүй нь хүн болгонд ойлгомжтой. Ийшээ чамайг түлхэхэд чухам юу нөлөөлсөн гэж үздэг вэ?

-Мөнгө л байх. Анхнаасаа надад мөнгө авяъя гэсэн санаа төрөөгүй. Анх зохиолч Ж.Пүрэв гуай Ч.Эндрюсын тухай “Түлхүүр хэний гарт байна вэ” гэдэг зохиолын надад танилцуулж, хамтран кино хийвэл яасан юм бэ гэсэн. Энэ үед би “Төөрөгдсөн хувь заяа” гэдэг кино хийгээд дуусаж байсан үе. Кино хийх санаа бодлоо би тэр үед надтай хамтарч байсан Д.Мягмарсүрэн багшид /одоо хамтдаа урьдчилан хорих ангид байгаа/ танилцуулсан.
Тэгсэн багш, ер нь энэ чиглэлээр хамтарч нийгэмлэг байгуулъя, надад энэ талаар санаж бодож байгаа зүйл бий гэжхэлсэн юм. Би Улсын түүхийн төв архивт очиж Эндрюсын тухай нэлээд юм уншсан. Тэгэхэд миний уншсан зүйлээс зохиол нь нэлээн зөрж байсан. Түүхийн холбогдолтой зохиолыг баримтанд тулгуурлан кино бүтээж АНУ-д худалдаалсанаар миний нэр хүнд дээшилж, хоёрт, мөнгө олно гэдэг чинь сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ гэж бодлоо.
Нийгэмлэг байгуулъя гээд бид хоёр МУИС-ийн хэд хэдэн эрдэмтэн багш нартай /Дарамсэнгээ, Пэрэнлэй г.м/ уулзсан. Тэр үед би үнэхээр сайн учраа олохгүй байсан. Маш богино хугацаанд би нийгэмлэгийн ерөнхийлөгч болсон. Тэр үед энэ бүхэн зүүд шиг л санагдаж байлаа.

-Чиний талаар төвийн сонин хэвлэлд “90 саяын Гансүх” гээд л, ер нь сайнаар бичигдээгүй.Чи уншсан биз дээ? Энэ бүхэн чиний бодлоор?

-Би 1986 онд ХБДС-ийн бүжгийн ангийг төгссөн. Манай ангийг орос хэл заадаг А.Нэргүй гэж багш даадаг байсан юм. Сургуульд байхад багш маань намайг их хавчдаг байсныг би нуухгүй хэлж чадна. Хичээл дээр асуугаагүй байхад муу тавих, хичээл таслаагүй байхад тас тавих жишээтэй. Надаас өө хайдаг байсан болов уу. Багшаасаа болоод би дунд ангид байхад муу хүүхдүүдтэй нийлж хичээл тасалж, районы насанд хүрээгүй хүүхдийн хэрэг эрхлэх комиссын хурлаар орж байсан нь үнэн. Гэхдээ би сахилгатай, хүүхэд зоддоггүй, багш нарыг доромжилдоггүй, архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд байсан юм. Одоо ч би архи, тамхи хэрэглэдэггүй.
Намайг багш маань сургуулиа цагаан хуудастай төгссөн, нэрээ ч зөв бичиж чаддаггүй гэж сонинд бичсэн байна лээ. Уншаад би түүнд их гомдож, нүднээс минь нулимс асгарч билээ. Уг нь би 615 тоот бүжгийн жүжигчин гэсэн дипломтой сургуулиа төгссөн, багшдаа би ямар ч гэм буруу, муу юм санаж явсангүй. Би анхны киноныхоо нээлтэнд багшийгаа уг нь урьсан. Зав нь болоогүй болоод ирээгүй юм болов уу. Одоо би тэгэхдээ багшдаа муу юм бодож явдаггүй, гомддог ч үгүй. Яагаад гэвэл надад эрдэм ном сургасан хүн. Багшийгаа би юугаар гомдоосон юм бол доо гэж үргэлж бодох юм. Хэрэв алдаа гаргаж байсан бол, тэр алдаагаа засаж, багшийгаа нэг баярлуулъя гэж боддог.

-Чи анх ямар замаар зээлээ хөөцөлдсөн бэ?

-Анх Төв аймгийн “Эрдэнэ” компанид ажилладаг нэг найз маань надад уг нь зээл авч өгч тусалъя гэсэн юм. Даанч тэр нь бүтээгүй. Чи өөрөө зээлээ хөөцөлд.би чамд батлан даалт гаргаж өгье гэж хэлээд баталгаа гаргаж өгсөн. Энэ хүн надад их тусалсан. Ингээд би Худалдаа хөгжлийн банкны ерөнхий захирал Э.Сандагдорж гуай дээр орсон. Тэр үед л өө энэ асуудал чинь бүтэхгүй” гэсэн бол би ийм байдалд орохгүй байсан болов уу. Ерөнхий захирал намайг Сангийн яамнаас зөвшөөрөл авчир гэсэн.
Тэгээд би МУИС-ийн ректор Д.Дорж гуай дээр орж бичиг хийлгүүлж авсан. Ректор, багш нарт Мягмарсүрэн багш намайг доктор Гансүх гэж танилцуулж байсан. Тэр үед би зовж, гайхаж л байсан. 26-27 насны хүнийг доктор цолтой, сэтгүүл зүйн тэнхмийн багш гэж танилцуулж байхад хүмүүс яагаад надад итгэж байв? Багшаасаа би та яагаад намайг доктор гэж танилцуулж байгаа юм бэ? гэж хэлэхэд:

-Зүгээр ээ, чи бид хоёрын ажил бүтээхийн төлөө л хэлж байгаа юм гэдэг байсан. Би анх ерөнхий сайд дээр оръё гэж уг нь бодсон юм. Тухайн үед багш нар суулт хийж байснаас болоод бидэнтэй уулзаж чадаагүй. Тэгээд улсынхаа ерөнхийлөгчтэй уулзъя гэж бодсон. Энэ асуудал маш хурдан бүтсэн. Уг нь ерөнхийлөгч намайг 15 минут хүлээж авах ёстой байсан ч бидний яриа цаг гаруй үргэлжилсэн. Ерөнхийлөгч бидэнд тусалъя, хөрөнгө мөнгөний асуудлыг холбогдох хүмүүст хэлж ярьж өгье, асуудал чинь бүтэхгүй бол та хоёр эргээд ирээрэй гэсэн юм.
Ингээд бид хоёр Сангийн сайдтай очиж уулзлаа. Сангийн яамны түшмэл Д.Болдбаатартай уулзаж гэрээ хийчихээд эргээд банк дээр очтол, за та одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын С.Банзрагчаас бичиг авчир гэснийг аваад очсон. За одоо Сангийн яамнаас баталгаа аваад ир гэж байна. Сангийн яамны Болдбаатар гуай дээр очоод учир байдлыг хэлэхэд тэр уурлаж, гэрээнд тодорхой заагдсан байхад хөрөнгийн баталгаа ямар хэрэгтэй юм гэсэн. Бид заавал баталгаа шаардаж байгаа учир хийгээд өгөөч гэж гуйсан.
Тэд /Болдбаатар, ерөнхий ня-бо Хүрлээ/ баталгаа хийгээд өгсөн. Э.Сандагдорж гуай дээр эргээд очиход, та хоёр гуйлгачин юу ч авчрах улсууд байна шүү гэж хэлээд 90 сая төгрөгийн 6 сарын хугацаатай, сарын 8.5 хувийн хүүтэй зээл бидэнд олгосон түүхтэй дээ. Бид бас Монгол банкны Моломжамц, Чулуунбат зэрэг хүмүүстэй зээлийн лимитийн талаар уулзаж байсан. Уг нь хүссэн зээл маань 100 сая байсан, Чулуунбат гуай данс улайх гээд байна гэж хэлээд 10 саяыг үлдээсэн. Ер нь тэгээд зээл 3-4 хоногт бүтсэн дээ.

-Гансүх ээ, чи Мягмарсүрэн гэдэг хүнийг яагаад багш гэж дууддаг юм бэ?

-Мягмарсүрэн гуай намайг бодоход олон киноны зохиол бичсэн, урлаг судлаач хүнийх нь хувьд хүндэлж тэгж дууддаг юм. Бид банкнаас зээлээ авчихаад машин дотор сууж явахад, Мягмарсүрэн багшид би хэрвээ зээлээ төлөгдөхгүй болчихвол яанаа, бүтэхгүй бол тортой хашаа хүлээж байгаа шүү гэж ярьж байсан. Үүнийг багш сайн санаж байгаа байх.
АНУ-ын Байгаль, түүхийн институттэй холбоо баривал, хамтарч ажиллаж байгаа юм чинь тэд хөрөнгө мөнгө оруулах ёстой. Манай 90 сая гэдэг бол тэдний 200 мянган доллар шүү дээ. Тэд бидэнд 2-3 сая ам доллар өгөх байх гэж багш надад хэлсэн. Иймд бид айх хэрэггүй, Америк яваад ирье. Болохгүй бол хоёулаа “Сүнс” гэдэг кино хийе. Ер нь тэгээд болох байлгүй дээ гэж намайг тайвшруулсан.

-Банкнаас зээлсэн мөнгөө хэрхэн яаж зарцуулсан бэ?

-Урьд нь дүрс бичлэгийн кино хийгээд, орлого олоогүй, шатсан. Иймд 40 саыг өрөндөө өгсөн. Хоёр машин худалдаж авсан. Үлдсэн мөнгийг Америк явахдаа зарцуулсан.

-Америкт очоод юу амжуулав?

-Бидний гол зорилго М.Новачек гэдэг хүнтэй уулзах явдал байлаа. Бид тэр хүнтэй уулзалт хийсэн. Хамтарч ажиллахад таатай байна гэж ярьж байсан. Манай оронд 7 сард очъё, танай нийгэмлэгийн хүмүүстэй уулзаж ярилцъя гэсэн. Бид хоёрын ажил овоо бүтэмжтэй боллоо гэж баярлаж байв. Тэр үед Мягмарсүрэн гуай шууд мөнгө гуйя гэсэн, би татгалзсан. Бидний нэр хүндэд муу, бүдүүлэг юм болно гэж би хэлсэн юм. Харилцан бие биеэ мэдэхгүй байж, эвгүй юм гэж би болиулсан. Энэ л миний алдаа болсон гэж би одоо бодож байна.

-АНУ руу явах виз чинь яаж бүтсэн бэ?

-Би ганцаараа манай улсад суугаа АНУ-ын ЭСЯ дээр очсон. Тэнд нэг эмэгтэйд би учир явдлаа ярилаа. Тэр танай нийгэмлэгт хөрөнгө мөнгө бий юу гэж асуусан. Хөрөнгө мөнгөтэй гэж худлаа ярьж үнэмшүүлээд, тэр эмэгтэй бидэнд туслах болсон юм. Тэр эмэгтэй бидэнд өөрийгөө Ц.Цэрэндолгор гэж танилцуулж, манай ах эгч нар АНУ-д ажилладаг гэхлээр нь, Та бидэнтэй цуг яваач, манайд хэлмэрч хэрэгтэй байгаа гээд цуг авч авахаар тохирсон юм. За тэгээд Цэрэндолгор тууштай хөөцөлдөж, виз дорхноо бүтсэн.

-Америкт очоод байр, хоол гээд л хичнээн зардал гарсныг сонирхож болох уу?

-Сайн мэдэхгүй юм. Тооцоогоо багш хийдэг байсан. Их л тансаг сайхан зочид буудалд бид гурав байж байлаа. Тооцооны бүх бичиг баримт манай байцаагч дээр байгаа.

-Чи хэн нэгэн хүнд гомдож явдаг уу?

-Би анх 17 насандаа хайр дурлалыг мэдэрсэн хүн. Энэ яваа насандаа юу эсийг үзэхэв дээ, хайрлуулж, хаягдаж ч явж үзлээ. Сарангуа гэдэг эмэгтэйтэй танилцаж, хайртай болж, хамт амьдрахаар бодож байсан. Тэр эмэгтэй маань надаас хоёр эгч, хоёр дагавар хүүхэдтэй юм. Эцгийн үзүүлж чадаагүй, ханийн хариулж чадаагүй хайрыг үзүүлэх юмсан гэж бодож явлаа.
Сарангуад би өмсөж үзээгүй хувцсыг нь авч өгч, идээгүй хоол унд идүүлж байсан. Тэр үед хамт амьдарч байхад сайхан л байж дээ. Намайг мөрдөнд орсноос хойш над дээр ганц ч ирээгүй юм даа. Энэ хүнийг тэглээ гээд би гомдохгүй. Би түүнийг жаргааж ч, гомдоож ч байсан байх. Хүнийхээ хувьд амьдралдаа алдаж эндэж л яваа бүсгүй. Өнчин өрөөсөн юм даа. Ер нь ханиа л зөв сонгож яваарай гэж хүмүүст хэлмээр байна.

-Чи өөрийгөө ер нь ямар хүн гэж боддог вэ?

-Муу л хүн болж байна. Мөн хөнгөн хийсвэр, хүнд итгэмтгий, тэнэг, гишгэсэн газраа эргэж хардаггүй хүн юм даа. Иймээсээ болж шоронгийн үүд татаж байна. Хэрэв ухаан зараад буурьтай суурьтай юманд хандаж байсан бол яалаа гэж…

-Чиний мэдүүлж байгаа хахуулийг авсан хүмүүс нь няцааж байгаа тухай сонин хэвлэлд гарсан. Энэ талаар ярих юм чамд байна уу?

-Үнэндээ бол хахуулийг хүмүүс өгөх нь өгсөн. Одоо бодохнээ тэр Сандагдорж, Болдбаатар, Баасанжав нартай зууралдахаа больё. Тэр ч байтугай Мягмарсүрэн багштайгаа ч зууралдахаа больё. Хэргээ ганцаараа даагаад гарья л гэж бодож байна. Сандагдорж гуайд үнэндээ буруу байхгүй.

-Хүнд худлаа ярьж, хүнийг хульхиддаг хүнийг чи найз гэж тооцох уу?

-Би өөрөө худлаа ярьж, хүнийг хульхиддаг хүний нэг учир бид нэг тэрэгний дугуй юм чинь найз л гэж тооцно. Сайн ч бай, муу ч бай хүн л юм чинь найз л байх ёстой. Ямар ч хүнийг би ер нь найз л гэж хэлнэ дээ.

-Ээж аавыгаа зовоосон хүн жаргадаггүй гэдэг. Чи багаасаа эхлээд бага гэхгүй хэрэг төвөгт ороод л….

-Ухаан орсон цагаасаа хойш би ижийгээ ер нь жаргааж байсангүй. Би энэ талаар үргэлж бодож шаналж явдаг. Хажууд байгаа бурханаа тахиж чадахгүй болохоор тэнгэр хилэгнэж, хүн алдаж эндээд будилж явдаг юм байна. Энэ бол би ээжээ гомдоосноос л болсон. Миний үеийн залуучуудад хэлэхэд хүнийг амьдад нь юмуу, хажууд нь байгаа үед ойлгодоггүй юм шиг байна. Нэгийг нь нарсанд нөгөөгий нь наранд байлгахад ойлгох юм даа. Иймд хажууд байгаа бурханаа тахих хэрэгтэй. Эх нь харахгүй байлаа ч цаана нь хардаг зүйл нь хилэгнэдэг юм байна. Энэ бол нүгэл буяныг ялгаж байгаа юм. Миний хувьд би тамаас л эдэлж байна даа.

-Хийсэн хэргээ эргэж бодоход юу хэлмээр байна даа?

-Монголчуудын талаар гадаадынхан ярихдаа гэнэн, цайлган, хар муу санаагүй гэдэг нь ортой л юм даа. Би зээл хөөцөлдөх гэж нэлээн олон газраар орсон. Тэр үед нэг л хүн ер нь энэ хүн чинь үнэн ярьж байна уу, худал ярьж байна уу гэж шалгасан бол…. АНУ-аас ирсэн гэж хуурамч факс үзүүлж, 5 сая доллар итгээд бичиг баримтанд гарын үсэг зурж байсан гэхэд гайхмаар.

-Чи энэ хэргээ бусдад тохох гээд байгаа юмуу?

-Тэгсэн ч юм биш л дээ. Манайхан үнэхээр их л цайлган улсууд юм даа. Багш бид хоёр өндөр настны тэтгэвэр, оюутан сурагчдын тэтгэлэг, хүүхдийн сүүний мөнгөнөөс хумсалчихлаа. Их л том нүгэл хийлээ дээ.

-Чи тэгээд өөрөө яажшуу төлнө гэж бодож байна?

-Би төлж чадахгүй байх. Амь насаараа л төлөхгүй юм бол, надад мөнгө байхгүй. Шоронд суугаад тодорхой хэмжээний хөдөлмөрөөр бага ч гэсэн мөнгө олох л байх. Гэхдээ би худлаа ярьж чадахгүй. Би түрүүнд хэлсэн. Миний өвчин эдгэрэхгүй гэж. Тэгэхээр 5 жилийн ял сонссоод суулаа ч миний бие хүрэхгүй байхаа. Энэ утгаараа би өрөө төлж чадахгүй байх гэж хэлж байгаа юм.

-Чамтай ярих цаг маань дуусах дөхөж байна. Чамд өөр хэлэх зүйл байна уу?

-Би муу ээжийгээ л их өрөвдөж байна. Шоронд би, жишээ нь, арван хэдэн жил суулаа гэж бодоход засарч гарч ирэх болов уу даа. Яагаад гэвэл шоронд олон аавын хүү нар байгаа шүү дээ. Би ер нь шоронгоос амьд гарна гэдэгтээ нэг их итгэхгүй байна.
Энэ залуугийн сүүлийн хариултыг нь тодотгож нэмж асуух зүйл их байсан боловч, зөвшөөрөл өгсөн байцаагч маань цаг боллоо гэхэд бид хоёр салсан юм. Түүнтэй ярьж суухдаа Баабарын хэлснээр ийм “пацаанд” хууртагдаж хамаг мөигөө алдчихаад эцэст нь чичилж суух нь мөнөөх айхавтар “монгол ухаан”-ы маань илрэл юм болов уу хэмээн зурвасхан бодсоноо өчсү.

Б.Туяа

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална

Зүтгэл байвал зүүгээр худаг ухна

Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна аа гэж...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1481802/9d3/trackback

profile

эди хугда

2012.12.02 21:17:27
*.199.167.59

edi hugda

2012.12.09 11:14:45
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
861 yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1] Munkh-munkh 2009-05-20 1849
860 ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4] daruuhan01 2009-05-20 1871
859 03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1] Levi`s 2009-05-20 1106
858 Asuult [11] jaalhuu 2009-05-20 2307
857 Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга… Munkh-munkh 2009-05-19 1841
856 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
855 Оготно үнэд орох цаг [1] Munkh-munkh 2009-05-18 1752
854 Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2] eternaltop 2009-05-18 5949
853 MADE IN MONGOLIA [1] Munkh-munkh 2009-05-18 2009
852 Солонгосын соёлтой танилцах аялал [2] BATNEGDEL 2009-05-17 1548
851 Сонголт Munkh-munkh 2009-05-17 2111
850 МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1] Munkh-munkh 2009-05-17 4201
849 Монгол юм Munkh-munkh 2009-05-17 1993
848 Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд Munkh-munkh 2009-05-17 1570
847 Түүхэн хөшөө босгох уу? [1] Monh-monh 2009-05-16 2760
846 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
845 Аялалд урьж байна [1] BATNEGDEL 2009-05-16 1519
844 хулс мод [2] finepix 2009-05-16 1914
843 Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ... Munkh-munkh 2009-05-16 1882
842 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
841 Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2] kaatren 2009-05-15 2457
840 ААЛЗНЫ ТОР – 5 Munkh-munkh 2009-05-15 2204
839 Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон. Munkh-munkh 2009-05-15 1830
838 В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1] center 2009-05-14 2618
837 Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1] center 2009-05-14 1777
836 МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж Munkh-munkh 2009-05-14 2211
835 5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2] Munkh-munkh 2009-05-13 1997
834 Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2] finepix 2009-05-13 2633
833 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
832 hel uguuch [2] janibek 2009-05-13 1286
831 санаа [2] sarang 2009-05-13 1364
830 Оюутан та бүхэнд [2] sarang 2009-05-13 1326
829 40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2] boltugai 2009-05-12 1725
828 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
827 Монгол удмыг солонгос залгах уу? [3] boltugai 2009-05-12 1658
826 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад Munkh-munkh 2009-05-12 1564
825 Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2] Munkh-munkh 2009-05-12 1565
824 Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1] Munkh-munkh 2009-05-12 1514
823 ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1] borgil_sak 2009-05-11 1865
822 МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2] jooyo 2009-05-11 1692
821 АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3] Мичидмаа 2009-05-11 2683
820 Бүтээлч шүүмжлэл [2] finepix 2009-05-10 2125
819 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 899
818 Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1] eternaltop 2009-05-10 1463
817 "Боол" улс [2] finepix 2009-05-09 1579
배너신청
자생병원

배너신청