Бичлэгийн тоо 2,391
Энэ эрвээхэйг амьдаар нь хараад нэг үзвэл, дэлхий ертөнцийг харах үзэлд минь бас нэг шинэ гэрэл гэгээг авчирна байх дааБага байхдаа эрвээхэй барина гээд араас нь гүйдэг байсан үеэ санаж байна уу? Гэхдээ би хэзээ ч ийм тунгалаг далавчтай эрвээхэй үзэж байсангүй. Тунгалаг далавчит эрвээхэй нь үнэхээр домог биш боловч маш ховор байдаг гэнэ.
Албан ёсны нэр нь glasswing butterfly (wikipedia). Эрвээхэйг чимж байдаг ганц зүйл бол маш олон өнгөтэй далавч нь байдаг. Гэвч тунгалаг далавчит ч нэг их өнгөгүй ч бас л гайхалтай харагддаг. Энэ эрвээхэй нь төв Америкад байдаг бөгөөд Мексикээс Панама хооронд олддог гэнэ