Бичлэгийн тоо 2,391
Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хундээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хумуусийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг А: Энд үзүүлсэн 4 гарын үсгээс хамгийн ээлтэй нь юм. Энэ гарын үсэг нь өөдөө эхлэн өөдөө яван төгсөж бүйг ажигла. Энэ нь ямарч төсөл ажил үүрэг гүйцэтгэсэн тэр нь амжилттай эхэлж бас амжилттай төгсөхийн шинж юм. Фэнг Шу-д хэрвээ та энэ маягын гарын үсгийг өөрийн хүсэл мөрөөдлийн жагсаалтан дээрээ 49 удаа 49 өдөр зурвал таны мөрөөдөл чинь биелэх болно гэж байдаг байна. Гарын үсэг В: Энэ гарын үсэг нь зөвхөн нэг хэсэг газраа л зөв байгаа. Энэ нь жигд өөдөө явсан зураасаар эхэлсэн боловч жигд доошоо уруудсан зураасаар төгссөн байна. Доошоо ба хойшоо төгсгөлтэй гарын үсэг нь хөнөөлтэй байдаг ба энэ нь гунигтай төгсгөлийг илэрхийлдэг байна. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шуг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг дахин ажигла. Хэрвээ таны гарын үсэг ингэж өөдөө төгссөн зураасгүй бол та ийм зураасыг чинээлэг амьдралын азыг олохын тулд нэмэн зурж болно. Гарын үсэг D: Энэ гарын үсэг нь үл мэдэгдэхүйц уруудан замхарч байна. Түүнчлэн энэ нь ээлтэй бишээ. Хэрвээ таны гарын үсэг иймэрхүү маягтай бол өөрчлөн өөдөө явсан зураастай болгоорой. |