Бичлэгийн тоо 2,391
Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуульд гал гарч, цөөнгүй тооны хүүхэд угаартсан гэнэ. Энэ мэдээллийн дагуу гал унтраахаар ажилласан хошууч Д.Хүрэлбаатараас тодруулсан юм.
Тэрбээр "16 дугаар сургуулийн хүүхдүүд угаартаагүй. Гал унтраах 101 -д “Гал гарлаа" гэх дуудлагын дагуу очиход сургуулийн захирал хүүхдүүдийг цаг алдалгүй гаргасан байсан. Ямар ч хүн бэртэж гэмтээгүй" гэв.
Гал гарсан шалтгааныг асуухад, "Сургуулийн гал зуух хоёр тогоотой юм билээ. Цахилгааны элдэв саатлын улмаас БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан тогоо дэлбэрч, гал гарсан байсан. Манай багийнхан шуурхай арга хэмжээ авсны дүнд галыг унтрааж чадлаа. Харин ямар учраас хүүхдүүд угаартсан гэх яриа гарсныг мэдэхгүй" хэмээн хариуллаа.