Бичлэгийн тоо 2,391

Хүнд цагт нөхрийн чанар танигддаг гэсэн үг бий бөгөөд Монгол Улс БНАСАУ-г хүнд нөхцөл байдалд тусалж байдгийг тэд  сайн сайхнаар хүлээн авч байдаг юм байна.
Энэ талаар саяхан Монгол Улсад БНАСАУ-аас суух элчин сайд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржд итгэмжлэх жуух бичиг гардуулах үедээ хэлж залуу Ким түүнийг эх  орондоо ирэхийг урьсан тухай ч дуулгасан бол Монгол Улсын ерөнхийлөгч хоёр Солонгосын зууч  хийхэд бэлэн байгаагааг залуу Кимд дамжуулаарай гэжээ.

БНСУ-д байгаа та бүхэн энэ талаар харин юу гэж бдож байна
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7215049/1a8/trackback

profile

monh-monk

2013.04.21 11:05:19
*.183.110.64

Өнөөдрийн өнцгөөс энэ шүлгийг та бүхэн нэг уншаад үзээрэй. БНАСАУ, БНСУ-ын жирийн иргэдийн буруу энд байхгүй бөгөөд үүнд гадныхны болон дотоодын хэдхэн хүний эрх ашиг л үйлчилж байдгийг монголчууд бид мэдэх билээ. Мэдэхгүй нэгэн залуухан монголчууд даа тайлбарлаж өгөөрэй.
Дайн бидний мэдэх солонгосчуудад хэрэггүй. Солонгосын хойгийн зөрчилдөөнийг хэн нэгнээ илүү ихээр ад үзсэнээр намжаахгүй. Монголчуудын эрх ашиг энх тайван байдал бөгөөд та бүхний энхийн эвлэрлийн дараагийн улс орон ч энхийн эвлэрлээ хүлээсээр байгаа...


Американ офицерын нинжин сэтгэлгүй тарчилгаанд
Ангийнхаа нууцыг хэлээгүй солонгос хүүхний
Аймшиггүй баатарлаг явдал нүдэнд үзэгдэж
Алтаар биш, болдоор үзгий минь хурцлав


Зо Ок Хи минь, би чамдаа захидал бичиж байна
Зоригт чамайгаа үхээгүй гэж үзэж байна
Солонгос нутгаа бүрэн чөлөөлөхийн төлөө!
Сольшгүй амьдралаа дахин сэргээхийн төлөө!

Чамтай адил амь хайргүй тулалдаж байгаа,
Чамтай адил ариун үүргээ биелүүлж яваа,
Эх оронч солонгос хүн бүхний сэтгэлд
Эрэлхэг тэмцлийн ид шид болж чи хувирсан.



Аавынхаа охин, ээжийнхээ охин байсан бол чи
Ард түмнийхээ охин, эх орныхоо охин болжээ.
Ах дүү, анд нөхөд чинь хайрладаг байсан бол
Алтан дэлхийн шударга хүмүүс хүндэлдэг болжээ.

Сайхан солонгос үсгийг цэвэрхэн бичихийн төлөө
Саруул ариун хөдөлмөрийг урлан хийхийн төлөө
Модны өргөс ч оруулахгүй энхрийлж байсан,
Мохоо хутга ч бариулахгүй хайрлаж байсан, 



Булбарай цагаан гарын чинь хумсыг хуу татаж
Бүсгүй хүний уран хуруугий чинь нугачсаныг санахдаа
Дайн өдөөгчдийг үзэн ядах уур хилэн,
Даян дэлхийн шударга хүмүүст бадарч байна!



Хыюу хотынхныг талбай дээр хөөж гаргалаа,
Хэсэг американчид Зоя-г минь чирч ирлээ,
Цас цус хоёрт хутгалдсан тэр бүсгүй элий балай,
Цагаа хүлээж, хөдлөлгүй үхлүүт хэвтэнэ,

Хүмүүсийг сүрдүүлнэ гэж дайсан горьдсон байх аа?
Хүмхийгээ зуусан ард түмэн, нэг шийдвэл тун хэцүү!
Яахаас ч буцахгүй зогсч байгаа тэднийг хараад,
“Яргачид” гэж занаж байгаа сүрт дуугий нь сонсоод,

Зоя бослоо! Харж байна уу? Өөрөө бослоо!
Зовлого биш, хүн гэдгээ үзүүллээ, яамай даа!
Сэвэлзсэн салхи, далайн зүгээс тогтуухан үлээнэ.
Сэвлэг гэзгий нь тугийн бүч шиг намируулна!

Эх нутгийнхээ энэ салхийг залги! Амьсгал! Зоя минь!
Эм болно, ээжийн чинь унд болно, уухайс даа, дахин залги!
Эргэн тойрон амьсгалаа хураагаад чимээгүй болоход
Эцсийнхээ үгийг зоригт Зоя ингэж хэллээ! 

Гэрэлт ертөнцөд даанч бага наслаад үхэх нь дээ,
Гэвч би, эх орныхоо төлөө! Та бүхний төлөө!
Багачуудын хувь заяаны төлөө үхэж байгаадаа
Бахтай байна! Бас дахин үхэхэд ч бэлэн байна!



Ах дүү нарын минь гараас яргачид гарахгүй!
Америкийн халдан эзэрхэгчид үхлээ эдлэг!
Эрх чөлөөт Солонгос минь үүрд цэцэглэн мандаг!
Эцэг болсон, нөхөр болсон Ким Ир Сен мандаг!

Сонссон улсын үс нь өрвөсхийж, зориг нь бадарлаа.
Цочсон америкийн офицер ч “Галла!” гэж хашгирлаа.
Түмэн ард нь баатар бүсгүйнхээ өшөөг авч байна.
Төрсөн нутаг нь хайрт охиныхоо хөшөөг босгоно!



Догшин ширүүн тарчлаан туулсан чам шиг
Долоон зуун дайсныг ганцаараа устгасан Хэ Сун Хак шиг
Дайсны пулемётыг цээжээрээ тагласан Ким Чан Квор шиг
Дайчин алдраа ертөнцөд өргөн мандуулсан

Хатаасан болдын адил охид хөвгүүдийг хүмүүжүүлж,
Хатан зоригт хамгаалагч тэмцэгчээ тавьсан
Тийм эх орныг орвонгоор нь устгаж чадахгүй
Тийм ард түмнийг үндсээр нь баллаж дийлэхгүй



Гаслан зүдүүрийг туулан ялна, ард түмэн чинь
Гал нурмын дороос цэцэглэн мандана! Эх орон чинь
Сталин, Мао Зэдун хоёр Та нарын хамт байна.
Энх тайвны талынхан Та нарын талд байна.

Энх тайван руу дайнаар занаж, дажин дэгдээсэн
Эрх чөлөө рүү буу шагайж сэлэм далайсан
Янз бүрийн дайснууд гарсаар ч ирсэн юм.
Ял шийтгэлээ тэд эдлэсээр ч ирсэн юм.



Ээлж нь одоо чиний дайсан нарт тулгарч байна.
Эрч нь чангарсан олсны гогцоо хүлээж байна!
Тэр цагт отгон охиноо үүрсэн хайрт эх чинь
Тэртээ дээр ялагчийн байранд суух болно!

Үнсэн товрог болгогдсон хот тосгоны үнийг авахаар
Үй түмэн яргалагдсан эх орончдын амийг нэхэхээр  
Чамайг цасан дээр нүцгэн гулдарч байсны хариуд
Чандган цагаан мээмийг чинь огтолж байсны хариуд



Хийсэн үнэнийг хэзээ ч хэн ч гомдоохгүйгээр,
Гэмгүй улс түмэнд аюул дахин учруулахгүйгээр, 
Эрхэмсэг ноёдыг нарт ертөнцөөс нэгмөсөн тонилгохоор 
Эцсийн цааз болгож ганцхан тогтоол уншина!

Дайчин түүний төлөвлөгөөг цусаараа чи бичилцсэн
Дайсанд ухуулсан цолмон нүдээрээ чи харалцсан
Даанч тэр өдөр, бидний хамт байхгүй чинь харамсалтай!
Даруу зангаараа баясалцахгүй нь гомдолтой!



Үгүй Зоя минь чи үхээгүй, үхэх ч ёсгүй,
Үнэн үйлс чинь амьд байна, бүтэж байна!
Зоя, Зөвлөлтөөс Солонгост дахин төрсөн юм.
Зовлон учирсан орон бүхэнд төрсөөр байна!

Үл бүтэх урвагчийн цус урсахдаа
Үндсэнд хүрэлгүйгээр агаарт замхардаг юм.
Үнэнч шударга эх орончийн цус дуусахдаа
Үржил шимийн мөнх рашаан болж хувирдаг юм.

Түмэн цэцгийн дундаас хэдийг ч таслахад
Түүний сэгсрэгдсэн үр нь хөрсөнд булагдаж,
Төгс жавхлант хаврын улирал ирэхтэй зэрэг
Түрүүчийнхээс олширч, бэхжиж ургадаг юм.

Пиксан хотонд суулгаж байсан жимсний моднууд чинь
Пиг дүүртэл гудамжнуудыг бүрхэх цаг ирнэ!
Ариун үнэрий нь тэр үед таалах хүн бүхэн
Амтат шимий нь тэр цагт тамшаалах ард түмэн  

Баясал жаргалын дууг аялах бүрдээ
Баатарлаг чамайгаа дурсан хүндэтгэнэ! Зоя минь
Яруухан цэцэглэх Солонгосын төлөө өгсөн амь чинь
Ялалтын туг дээр ард түмэнтэйгээ хамт мандана!


 
Нэрт зохиолч Д.Сэнгээгийн эдгээр мөрүүд ахмад хижээл насныхны сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдсэн дээ! “Аюуш” тууж, “Өвгөн партизаны яриа”, “Тагтаа”, “Солонгосын Зоя-д” ... гээд хөвөрч өгдөгсөн.  Зоя Космодемьянская гэж Зөвлөлтийн Эх орны дайнаар төрсөн, амиа өргөсөн дайчин партизан бүсгүй байдагсан. Түүнийг фашистууд тамлаж тамлаж дүүжлэн хороосны адил үйл явдал Солонгост тохиожээ. Харин түүнд “Зоя” гэх алдрыг зохиолч Д.Сэнгээ хайрлачихсан, энэ шүлгээрээ бүхэл бүтэн 2-3 үеийг хүмүүжүүлсэн дээ!   

Империализмын эсрэг дайнд тухайн үеийн БНМАУ эд материал, сэтгэл санааны гүн туслалцаа үзүүлж, солонгосын баатарлаг ард түмэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлж байсныг илтгэх энэ шүлгийн агуулгыг дээр уран зургаар үзүүлжээ. Синжон дахь уран зургийн музейн америкчуудын яргаллын буланд  Эх орны чөлөөлөх дайны үеийн зовлон гунигийг ийнхүү өгүүлжээ. Пхеньян дахь Эх орны чөлөөлөх дайны музейд мөн иймэрхүү зураг чамгүй буй. Өгүүлэмж, дүрслэл, хэлэх гэсэн цэрэг–эх оронч үзэл санаагаараа бол Сөүл дэх Солонгосын дайны мемориал (дурсгалын музей) дэргэд нь юу ч биш. 

Тэр үеийн Матар (одоогийн Тоншуул) сэтгүүлд империализмыг яллаж шившиглэх үзэл суртлын нөр их кампанит ажлын хүрээнд монголчуудын тархийг хэрхэн угааж байсан, түүнээс ч илүү доозоор эдүгээ хойд солонгосчуудын тархийг угааж буй зурагт хуудсууд дээр ярайж байна. 

Харин дор тавих зураг бол орчин цагийн, час улаан, нэгдсэн коммунист Солонгосыг ерөөсөн  уран зураг байна. Тэр цаана Монгол Улс маань ногоон өнгөөр дүрслэгджээ.




List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2256 er 2 em 3 hunii ajil bna snile9999 2015-11-14 439
2255 hodoo nogoonii ajil bna . snile9999 2015-11-12 446
2254 manjin hyraah er em ajil bna . mglnarsar 2015-11-11 453
2253 4_ er hunii bolomjiin ajil bna . snile9999 2015-11-10 442
2252 kimchinii uildvert er em ajil bna _ er em ajil bna . snile9999 2015-11-10 507
2251 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-11-10 465
2250 hodoo manjin hyraah ajil bna snile9999 2015-11-07 467
2249 er em ajil bna kimchinii uildvert snile9999 2015-11-07 455
2248 er 5 em 5 kimchinii uildvert ajil bna snile9999 2015-11-07 458
2247 10er 5 em ajil bna snile9999 2015-11-06 457
2246 em gyygyymaa hyraah ajil bna . snile9999 2015-11-06 458
2245 Asuuya baitsa manjingin ajild ix xiiwel sain awnal gexiin 행복해요1 2015-11-06 452
2244 er manjin hyraah ajilbna mglnarsar 2015-11-05 460
2243 awtomashinii akumlyator zarna youmesafe 2015-11-03 888
2242 youmesafe youmesafe 2015-11-03 456
2241 SOLONGOS ELCHIND OROH BVH MATERIALIIG NAIDVARTAI HYMD BATALGAATAI BVRDVVLJ OGNO shuugiinaa 2015-10-26 518
2240 mongol hoolni gazar gebe 2015-10-24 473
2239 Гуравдугаар эмнэлгийн урд автобусны зогсоолдоо ойрхон 3 өрөө байр зарна 88107303 center 2015-10-16 476
2238 Margaash ogloo ongotsnii buudal yavna Town bolon oir xavas ni OBM 2015-10-11 485
2237  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2015-09-23 511
2236  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2015-09-23 526
2235 mashin avna Zoro11 2015-09-23 518
2234 mashin avna Zoro11 2015-09-23 587
2233 3_ em byydliin ajil bna, mglnarsar 2015-09-14 523
2232 ОЮУТНУУДАА 2016 ОНЫ 3 САРЫН БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА . "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-09-14 547
2231 Сансарт 3 өрөө байр зарна Dankook UBF 2015-08-27 551
2230 mongold bair zajna kafe1 2015-08-18 602
2229 buudal halgai99 2015-08-05 575
2228 Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГААР OBM 2015-08-04 494
2227 Odoo ajillaj baigaa mongol hoolni gazar zarna gebe 2015-08-03 538
2226 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-07-22 639
2225 MIni pin golog zarna bnbn99 2015-07-20 666
2224 Solongosd dunguj tursun mongol huuhdiig solongos ulsiin irgen bolgoj boldiin boluu? ErhemTuruu 2015-07-11 638
2223 Odoo ajillaj baigaa mongol hoolni gazar zarna gebe 2015-06-08 665
2222 SOLONGOS ELCHIND MONGO BAIRSHUULAHGVIGEER 3 SARAAR GARGANAA solongoszuuchlal 2015-05-08 691
2221 Jaaznii uildweriin tonog tukhuurumj gozo 2015-04-21 610
2220 huuhed awch yawna 6sariin 13nd mongolruu mongolulss 2015-04-21 652
2219 SOLONGOS ELCHIND MONGO BAIRSHUULAHGVIGEER 3 SARAAR GARGANA eegiibuugii 2015-04-20 701
2218 CAR CARGO mashin texnik hurdan shuurhai naidvartai teeverlene 010 2378 8363 saraa2014 2015-04-07 506
2217 zuslangiin gazar haymd zarna. gebe 2015-04-04 707
2216 Сансарт 2 давхарт 1 өрөө байр удаан хугацаагаар хөлслүүлнэ khukh 2015-03-27 614
2215 edgeer ugnuudiig orchuulj chadah hun bna uu? syys 2015-03-27 665
2214 Tani durtai pirmin buh torlin chunh baina bnbn99 2015-03-19 612
2213 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-03-18 662
2212 АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН БОЛОН ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫНХ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА Education2010 2015-03-17 597
배너신청
자생병원

배너신청