Бичлэгийн тоо 2,391
http://mongoldem.blogspot.ca/2013/02/blog-post_19.html
ДЭЛХИЙ ҮҮСЭН БИЙ БОЛСНЫ БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХ ҮҮ?
Америк, австрали тивд 100 орчим жилийн өмнөхөн байсан хэв маягийг цагаачид эвдээд газар дээгүүр нь шон татаад хил гэчихсэн бол 4570 сая жилийн өмнө үүсээд байж байсан дэлхийг хэдхэн мянган жилийн өмнө бас шон татаад ч юм уу зураас зураад хүний өөрийн гэсэн болгож.
Гэтэл бид сум, аймаг, хот, дүүрэг, улс, тивийн ой гэж хийгээд харин ДЭЛХИЙН 4570 сая жилийн ойг тэмдэглэхээ мартаж.
Монголчууд энэ жил анх удаа ДЭЛХИЙ ЭЭЖИЙН 4570 сая 1 насны ойг "байгаль ээжийгээ энэрэн хайрлаж нөхөн сэргээцгээж сая сая жил хамтдаа амьдрацгаая" хэмээн тэмдэглэвэл ямар вэ?
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоодог шиг ДЭЛХИЙ ээжийн төрсөн өдрийг Монгол Улсын Байгал, ногоон хөгжлийн яамнаас тодорхойлоод зарлана гэдэгт итгэж байна.
Төрсөн өдрөөр мэдээж аялал жуулчлал, спортын яамны санаачлагаар удахгүй бий болох ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН музеи нээлтээ хийгээд л гэх мэт мөрөөдөж байна.
ДЭЛХИЙ ЭЭЖ ДЭЭ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮССЭН уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтээр бэлэг барьж эхлэх бөгөөд ДЭМ төв бэлэг бэлтгэх тэрхүү нандин аргыг орчлонгийн хишиг болсон америк, австрали тивийн улсуудаас зааж өгөх юм.
Дэлхий ээж хүмүүн төрлөхтөн бидэнд өгсөн хамгийн том, хамгийн сүүлчийн, хамгийн соёлтой хишиг энэ хоёр тив бөгөөд дэлхий ээжийг хамгийн их өөрчилсөн улсуудaac бэлэгээ бэлдэж байна.
4570 сая 1 насны ойг дэлхий даяараа тэмдэглэцгээе.