Хүн бүр л эд баялагаа арвижуулах арга замыг хайдаг. Бурханаас заяасан энэ бодол нь аливаа бэрхшээлийг даван туулж, хөгжин дэвжих эх булаг нь болдог. Хүнийг дотроос нь "Алив, улам дээшлээч. Чи надад хэрэгтэй" хэмээн уриалдаг.
Та амьдралаас үнэ цэнэтэй зүйлийг хүртэж, албан тушаал ахиж, их мөнгөтэй, олон найз нөхөд болж тансаг амьдрахыг хүснэ. Та сайхан хувцас өмсч, хамгийн сайхан машиныг унаж, сайн сайхан болгоныг хүртэхийг хүснэ. Түүгээр ч зогсохгүй дэлхийгээр аялж, ертөнцийн сайхан бүхнийг нүдээрээ үзэхийг мөрөөднө. Түүнээс гадна нууцлагдмал эрдэнэсийг нээж өгч, баялгаа улам арвижуулах хүсэл хаанаас төрж байгааг мэдэхийг хүснэ.
Таны суулгасан үрийг байгаль өсгөн үржүүлдэг. Яг үүн шигээ эд баялаг, тансаг амьдралын тухай бодол, итгэл үнэмшлээр та энэ бүхнийг хүртэж амжилтанд хүрнэ.
Хөгжил дэвшил гэдэг нь оюун ухаан, нийгэм болон санхүүгийн ололт амжилт сайн сайхан бүхэн арвижахыг хэлдэг. Бодол бүхэн үйл хэргийн эх болж та оюун ухаандаа баялгаа баялагийн тухай бодоход тэр нь тань руу хэрхэн аяндаа урсан орж ирж байгааг эргэн тойрны хүмүүс тань хараад гайхах болно.
Италиас хөдлөн Аляскийн усан боомтын хотуудаар дайран өнгөрөх "Италийн гүнж" нэртэй усан онгоц дээр оюун ухаан, далд ухамсарын хуулийг судалдаг хүмүүст лекц уншсан юм. Хэсэг хүмүүс миний "Өөрөө өөрийнхөө хувь заяаг хөтөл" нэртэй номыг уншиж тэнд бичсэн зөвлөгөөг хэрэгжүүлсэнээр амьдралаа өөрчилж, чинээлэг, аз жаргалтай болсон тухайгаа надад ярьсан.
1. Таны дотор буй бурханы хүч амьдралын тань бүх л салбарт илүү тодоор илэрхийлэгдэхийг хүсч байна. Та газарт үр суулгаж байгаа боловч түүнийг бурхан ургуулж үр тариаг тань хэдэн сая болгон үржүүлэн өгнө.
2. Үржихийн хууль гэдэг таны сайн сайхан бүхнийг аривжуулна гэсэн үг.
3. Мөнгөний гачигдалтай, ядуу зүдүү, бусад хүний өвчний тухай байнга ярих хэрэггүй. Энэ нь өвчин болон ядуу зүдүү байдлыг улам ихээр татдаг. Та санхүүгийн гачигдалд байна хэмээн байнга бодох хэрэггүй. Таны дотор болон орчин тойронд тань байгаа хязгааргүй их баялагийн тухай бод.
4. Таныг хүрээлж буй хүмүүсийн амжилтанд баярлаж байгаарай Бурханы их баялагийг хүмүүс хэрхэн хүртэж байгааг харж тэдний адил баярласнаар тэдэн шиг энэ баялагаас хүртэх юм.
5. Мөнгөтэй зөв харьц. Зуу ч бай нэг доллар ч бай. Энэ бүхэн бурхан болон хүний ухаанаар бий болж байгаа гэдгийг ойлго. Бурханы хүчээр таны хүсэл биелэлээ олж байгаа гэдгийг ойлгоорой. Нэг хүн нэг доллартай үлдэж нэг цагийн турш "Бурхан үүнийг маань үржүүлж өгнө" хэмээн залбирахад түүний ухаан шинэ боломж нээж өгч гайхалтай амжилтанд хүрч эд хөрөнгөтэй болсон.
6. Өөртөө байгаа сайн сайхан бүхнийг хүмүүст өгвөл энэ нь эргээд танд ирдэг. Сэтгэл оюундаа ийм бодлыг шингээвэл таны өмнө бүх юм нээгдэнэ.
7. Өөрийнхөө хүсэл мөрөөдлөө дотроо төсөөлөн бод. Оюуны агуу их хүч тань хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд нөлөөлнө. Энэ дасгалыг байнга хийгээрэй. Хүсэл мөрөөдөл оюунд тань шингэж бодит амьдрал дээр биелэлээ олно.
8. Чинээлэг болгож өгөхийг хүсч залбирч байхдаа Засгийн газар, татварын систем зэргийг буруутгав. Ингэвээс залбирал хэзээ ч үр дүнд хүрэхгүй. Бурхан танд баялагаа хүртээнэ гэдэгт итгэлтэй бай. Таны шүүмжлээд байгаа зүйл нь танд л эсрэгээр нөлөөлнө. Бурхан
таны баялагийг хэд дахин арвижуулж байгаа. Таны бизнес бол бурханы бизнес, тиймээс бодож байснаасаа илүү амжилтанд хүрнэ.
9. Та дэлхийг тойрсон аялал хийхийг мөрөөддөг боловч мөнгөгүй бол "Бурханы хайр энэрэл, авралаар хүслээ биелүүлэх арга замыг нээж өгнө" хэмээн залбирч, онгоцонд сууж аялалд явж байгаагаар төсөөлөн бод. Энэ дүр зургийг санаа бодолдоо шингээж өгвөл та хүссэнээ хүртэх болно.