Хүүдээ бичсэн захидал :'(
Хайрт хүү минь, намайг нас дээр гарч хөгширч байгааг ойлгож хүлээцтэй
хандаасай гэж их хүсэх юм. Тавгаа хагалж, шөлөө асгасанд битгий уулга
алдан хашгираач дээ. Нүд минь сайн харахаа болисноос л тэр шүү дээ.
Настай хүмүүс их эмзэг болчихдог болохоор чамайг уулга алдан хашгирах
болгонд чинь би өөрийгөө зэмлээд барахгүй юм. Сонсгол минь муудсан ч
гэсэн намайг “Дүлий” гэж хэлэхи
йг чинь яагаад ч юм сонсчих юм. Уучлаарай хүү минь би хөгширч байна шүү дээ.
Өвдөг минь үргэлж л өвддөг болохоор чамайг надад босч суухад минь
туслах болов уу гэж горьдох юм. Чамайгаа анх хөлд ороход хэрхэн баярлаж,
гишгэхэд чинь тусалж байсан шиг хүү минь надад дэм болооч.
Өөрөө
өөртэйгээ ярьж, зурагдсан пянз шиг үглэдэг гэж битгий гоочлоорой. Хөгшин
намайг ойлгож сонсоосой гэж хүсдэг болохоор л тэр. Чамайгаа нялх байхад
хэрхэн өөртэйгээ шулганан ярьж, тоглож байхыг чинь би залхахгүй харж,
яриаг чинь ойлгохгүй хэдий ч үргэлж л ярилцдаг байж билээ.Хөгшин
хүмүүсээс л үнэртдэг үнэр надаас үнэртдэг гэдгийг би мэднээ. Усанд ор
гэж шаардахад чинь зөрүүдэлдэгт минь уучлаарай.Настай хүмүүсийн бие сул
байдаг болохоор амархан ханиад хүрчихээд байдаг юм. Чи санаж байна уу би
чамайг усанд оруулах гэж өдөржин хөөцөлддөг байсан шүү дээ. Тэгэхэд аав
нь уцаарладаг байсан билүү?
Завтай үед чинь хэдхэн хором ч болов
ярилцмаар л байх юм. Миний ярих уйтгартай түүхээс илүүтэй ажил чинь
чухал гэдгийг мэдэж байгаа ч хэсэгхэн хугацааг надад зориулж байгаач
дээ. Ажил ихтэй хэдий ч хайртай тоглоомнуудынхаа тухай ярихад чинь аав
нь хүүгээ анхааралтай сонсдог байж билээ.
Цаг нь ирж магадгүй намайг
хэвтэрт ортлоо өвдвөл хүү минь хүлээцтэй хандаарай. Хэрвээ ороо
санамсаргүй норгочихвол хүү минь хөгшин намайг уучлаарай. Магадгүй миний
амьдралын сүүлийн мөч тэр болох болохоор хүү минь намайг халамжлана
гэдэгт би итгэж байна.
Хүү минь амьдралын сүүлийн мөчид дэргэд минь
байж гарыг минь атгаарай. Тэгвэл аав нь үхэлтэй тулахдаа сэтгэл дүүрэн
байх болно. Эцэст нь аав нь бурхантай уулзахдаа чинийхээ төлөө чихэнд нь
сайн сайхныг хүсэн шивэгнэх болно. Учир нь би хүүдээ хязгааргүй их
хайртай.