www.mglclub.com-гоо дэмжиж саналаа өгөөрэй!
Монголын Үндэсний өдөр тутмын “Өдрийн шуудан” сонины санаачилгаар мэдээллийн www.top.mn сайт, “Шинэ дэлхий” телевиз, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс хамтран XVII жарны баясгалантай хэмээх усан луу жилийн босгон дээр “Дэлхийн монгол-2012” хувь хүн, байгууллагыг нэрлэх гэж байна.
Иймд Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй залуус Та бүхнийг уг санал асуулгад идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.
Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс дэлхийгээр тархан суугаа монголчуудынхаа дуу хоолойг нэгтгэж, хэрэгцээт мэдээллээ шуурхай солилцох боломжийг бүрдүүлж, хилийн чанадад үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй олон арван мэдээллийн вэб хуудсуудын нийт хандалт, хэрэглэгчиддээ хүрсэн байдал, мэдээллийн чанар, агуулга, зорилгын талаар хийсэн судалгаанаас үзэхэд www.orloo.info, www.mglclub.com, www.tsahimurtuu.mn, www.medeelel.com, www.lamongols.com, www.dayarmongol.com, www.zamdaan.com, www.tsahim.net, www.mglradio.com, www.maj.mn, www.gegeen.com, www.swemon.info, www.mongolchuud.de зэрэг вэбсайтууд хэрэглэгчдийн талархлыг хүлээж, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Иймд дэлхийн монголчуудыг нэгтгэж, гадаадад байгаа монголчуудад хүрч ажиллаж чадсан гэх гол үзүүлэлтээр олонхийн санал авсан дараахь 3 вэбсайтад ( www.orloo.info, www.mglclub.com, www.tsahimurtuu.mn) та бүхэн дахин саналаа өгч, шилдгийг тодруулна уу. Энд дарж тухайн сайтны нэр, зураг дээр даран саналаа өгөөрэй! Түүнчлэн мэдээллийн www.top.mn сайтаар авч буй санал асуулгад идэвхтэй оролцохыг урьж байна.
DEM centre
medeej mglclub.com iig nerlenee ene sait bol so d bgaa mgl chuudad mash ih heregtei sait yum ajiliin amjilt husie