Бичлэгийн тоо 2,391

Хожмын хүмүүс Ц.Элбэгдоржийн хөшөөн  дээр “Тархан бутарсан монгол угсаагаа 21-р зуунд хураан цуглуулах гарааг эхлүүлсэн хүн” гэж сийлэх болно.


Одоогоос 4 жилийн өмнө Өвөр монголын зохиолч Б.Түмэн-Өлзий Өвөр монголоос малчин оруулж манай хязгаар нутагт суурьшуулах төслийг төр засгийн тэргүүнд өргөн барьж байжээ. Манайхан “боломжгүй” гэсэн хариулт өгчээ. Ерөнхийлөгч Элбэгдоржийн “Монголчууд аа, монголдоо ирж амьдраач “гэсэн уриа хилийн гаднах монголчууд, тэр дундаа хятадын колоничлолд байгаа өвөрлөгчдийн дунд хаврын салхи, зуны хур мэт амилалын хүч өглөө. Дэлхийн монголчуудын хүчийг нийлүүлбэл манай улс хөгжихгүй гэж зовохгүй гэж бодогдуулнам. Өвөрлөгч зохиолчийн бичсэн энэ төслийг бүрэн эхээр нь хэрэгжүүлэх боломж  магад үгүй боловч 4 жилийн өмнө бичсэн зүйлийг өнөөдөр эргэн уншихад бас л сонирхолтой зүйл харагдана.

     Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай

                                                                                                    Б.Түмэн-Өлзий

      Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  “Монголчуудаа монголдоо ирж амьдарцгаая” гэсэн уриалга монгол хүн болгоны чихийг халуу оргиуллаа.Монгол улсын төрийн тэргүүний амнаас энэ үг унахыг бид 20 жил хүсэн хүлээсэн юм.Түүхийн буурал аянд 20 жил урт биш. Гэвч түүхийн хүрд буцан эргэлддэггүй нэгэн хатуу хууль буй.Түүх гэж өртөөнөөс нь өнгөрүүлчхээд буцаад ирээ,сууя гэж болдоггүй вагон шүү дээ.
      Элбэгдорж ерөнхийлөгчийн уриалгаас хэдэн жилийн өмнө Монгол улсын сэтгүүлч Ч.Мөнхбаяр нар монгол аймгуудаа монгол улсад суурьшуулах хуулийн төслийг их хуралд өргөн барьж байхыг би телевизээс хараад хийрхэл догдлолд автаж байсан минь өчигдөрхний хэрэг шиг.Төр засаг өврөө сөхөөгүй ч ард түмэн гараа сунгаж байгаад баярлаж байсан.
      Өвөр монголчууд монгол улсад нүүдэлчилбэл энэ хэсэг газрыг хятадад бэлэглэчих биш үү? Энд бүгдээр уусаж дуусахын оронд монголдоо нүүж ганц улсаа бататгах нь дээр юм биш үү?  ийм 2 зөрчилтэй сэдвийг өвөр монголын үндсэрхэг хүмүүс тоогүй маргалдаж  толгой тархиа шавхсаар ирсэн нь үнэн.
      Мөрөөдлийн хүчинд би монгол улсад очсон. Хувь заяаны эрхээр зургаан жил амьдарсан. Халхын хавтгайд хаврын хамхуул шиг тэнэн хэсүүчлэхдээ улс төр сонирхдог зохиолч хүний хувьд Өвөр монголынхоо гарах замыг хайсаар байлаа.Үүний нэгэн жишээ нь өчигдөр hard  дискээ тэглэхэд гарч ирсэн хэдэн жилийн өмнө Монгол улсын засгийн газар,төрийн тэргүүнд өргөн барьж байсан төсөл юм. Олон хоногийнх нь дараа засгийн газрын ажилтан:
    -Таны энэ төслийг хүлээн зөвшөөрч чадахгүй нь ээ! гэж хүйтнээр инээн хариулж байсан хариулт Шү Шү  Жаны зураг, ширмэн сумтай үхэр бууны хамт үндэсний түүхийн музейд үүрд хэвтэх болоосой гэж би хүсэж байна.
     Мэдээж хэрэг энэ төслийг би 12 онд Америкаас бичсэн бол арай өөрөөр зурваслах л даа.Тэгсэн ч яахав,ийм нэгэн юм  байж өнгөрсөн юм гэдэг утгаар л энд нийтэлж байгаа.Тухайн цагтаа чухамхүү аргаа барсан арга юм шүү дээ.
     Тархан бутарсан улс аймгаа хураан цуглуулж дархан төрөө бадрааж байсан суут хүмүүс манай түүхэнд цөөнгүй.Тийм хүмүүс хэрэгцээтэй үедээ мэндэлж байснаар монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн сонороос арчигдаагүй өнөөг хүрчээ. Тэр үед саран илд саадаг нумаар ярьдаг байсан бол өнөөдөр арай өөр,ширээний 2 талаас шилэн хундага мөргөлдүүлж байгаад ярьж бас болж байна.Магадгүй хожмын хүмүүс Цахиагийн Элбэгдоржийн хөшөөн дээр “Тархан бутарсан монголоо 21-р зуунд хураан цуглуулах гарааг эхлүүлсэн хүн”  гэж сийлнэ. Нэг монгол хүнд үүнээс агуу үнэлэлт гэж юу байх уу?
     Өвөрлөгч эгэл иргэн би Монгол улсын ерөнхийлөгчдөө хандаж хэлэх ганц зүйл бол: Уриалгаа бодит зүйл болгох хуулийн төслийг аль түргэн их хурлаар хэлэлцүүлж батлуулах талаар төрийн тэргүүн та алтан цагаа гарздуулан анхааралдаа байлгана уу?

                                                                                                     2012.01.06 Америкт  


            Өвөр монголоос малчин оруулах учир шалтгаан,арга зам,үр дүн

Монгол улсын төрийн тэргүүн,Монгол улсын засгийн газарт өргөн барив. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж,уул уурхай тэргүүтэй олон салбарт идэвхтэй ажиллаж байгаа ч дотоодын нийт бүтээгдэхүүний 80% нь мал аж ахуйгаас ирж байгаа билээ.Газарзүйн онцгой нөхцөл байдлаас болоод хойшид ч нэлээд урт хугацаанд монгол улс нь бэлчээрийн мал аж ахуйгаар эдийн засгийн гол эрэлтээ болгох болно.Магадгүй мал аж ахуй нь монгол улсын үүрдийн чухал буюу гол эдийн засгийн эрэлтийн хувьд аж ахуйн гол хэлбэр болж мэдэх юм.Шинжлэх ухааны хөгжилт дутмагийн дээр байгаль нь догшин,хөрс хэврэг,2 их гүрний дунд хавчигдсан далайн гарцгүй гэх мэтийн үндсэн байдлыг  өөрчлөхөд бэрх.
       Монгол улсын хүн ам дэндүү цөөнөөс болж хөдөлмөр хүч дутагдаж,дотоодын зах зээл жижиг байгаа нь өнөөгийн томоохон хүчир асуудал бөгөөд эдийн засаг эрчимтэй хөгжих тутам энэхүү дутагдал нь улам ил болж, баян хүчирхэг улсыг бүтээн байгуулах үйлсийг шууд харшлах болно.Хүн ам хэт цөөн нь үндэсний аюулгүй байдалд ч сүрдүүлэл болох байна.Дэлхийд газрын эх баялгаар өмнө 10-т  ордог монгол улс нь амьдралын төвшнөөрөө дэлхийн 100-д ч орж чадахгүй байгаа бөгөөд ар өвөр монголын нутаг нийлбэл 5 Францын нутагтай тэнцэх атал францын хүн ам нь ар өвөр ионголын хүн амаас 10 дахин илүү.Дэлхийн тэргүүний хөгжилтэй улс орон наад зах нь 50 сая хүн амтай байдаг нь  тохиолдлын тоо биш.Хүн олон бол хүч их гэж   хятадын Гитлер Мао хэлж байжээ.Өнөө эдийн засгийн хөгжилтийн хурдцаар дэлхийд шагшигдаж байгаа Хятад,Энэтхэг,Бразил,Вьетнам нь бүгд хүн ам олонтой улс байгаа нь бас л тохиолдлын биш ээ.
        Ийнхүү хүн амын олон цөөний үр дагаврыг ойлгосон Казакстан 1989 онд тусгаар тогтномогц “Даян дэлхийн хасагчууд хасаг эх орондоо ирэгтүн” гэсэн уриа гаргасан.Хятадын шинжаан уйгарт амьдарч байгаа 2 сая хасагчууд өдөр бүр 10 айл мал унаа эд хөрөнгөө зараад мөнгө болгон шууд Казакстан тийш нүүж байгааг би 2003 онд Шинжаанд очоод мэдэж билээ.Өнөө хасгийн эдийн засгийн хөгжилт сайн, цалин хөлс хятад улсаас өндөр байна.Израличууд,Палестин оронд улс байгуулахдаа “Хүн амаа заавал араб хүнээс давуулах” бодлогыг эхнээс баримтлан одоог хүрчээ.
       Өнөө хөгжил муутай агаад хөгжин   мандъя гэсэн улс орон болгон хөрөнгө оруулалт гэдгийг их ярьж байна.Монгол шиг хүн ам хэт цөөн   улс оронд бол хүнээс илүү хөрөнгө оруулалт үгүй билээ. Хүн хөрөнгө мөнгө авчрахаас гадна хөдөлмөр авчирна.Нэг сумаар 2 бүргэд намнах гэсэн үг.
        Монгол улсын байдлаас  үүсч хэлбэл,өөр мэргэжлийнх биш зөвхөн малчин оруулах нь зөв,ашигтай байна.Монголын малчид зах зээлд түүхий эдээ нийлүүлэх гэж хот суурин,зам бараадан сууснаас болж хязгаар нутаг хоосрон эзгүйдэж зарим суманд өлөн өвс, чоно 2-оос өөр юмгүй болсон.Эдгээр нутагт малчид суулгавал эдийн засагт ашигтайг бүү хэл,хилээ хамгаалуулж нутгаа бэхжүүлэхийг ч давхар гүйцэтгэж чадах билээ.
          Тэдний 1-р үе нь хэл аялгуутай ч 2-р үеэсээ эхлээд “төв халх” буюу монгол улсын иргэнтэй ялгаагүй болох болно.Адилхан эзэн Чингисээрээ бахархдаг ионголчууд маань хэл аялгаараа өөр өөр байдаг ч Хятад,Герман шиг харилцан үл ойлгох хэмжээний зөрөөтэй биш билээ.2 үе яваад л адилхан болно.
         Уг нь боловсролтой хүн оруулах нь бүр сайн, үр шимээ өгөх нь түргэн боловч нутгийн монголчууд (халх ,,ховдын хязгаарын уугуул иргэд) улс төрд эрх авах,ажлын байрыг булаах гэх мэтээр санаашран болоомжлох болохоор зориуд малчид оруулж хязгаар нутгаар суулгахыг санаачилж байгаа юм.
Японд 5000 өвөр монгол оюутан залуус сурч буй Тэдгээрийн 95% нь хожим нутаг буцах болно.Тэдгээр хүмүүс олон жил Японд сурч хөдөлмөрлөхөөр дамжаад ажилсаг, хариуцлагатай , мэдлэг мэргэжилтэй болсон тул улс орныг бүтээн байгуулахад шилдэг хүчин болж болно. Монголын төр бодлого тогтоож тэдгээр залуусыг наашаа татвал мөн их ач холбогдолтой хэрэг билээ.

       Малчид хаанаас оруулах вэ?

       Эдүгээ өвөр монголын шилийн гол Зуун-Уд( Улаанхад хот гэх болов) 2 аймгийн малчид бэлчээргүйгээс болж малаа бараад ,өөр төрлийн аж ахуй эрхэлж чадахгүй тул гараа нухлан гасалж будаа гуйхад хүрч байна. Нэлээд хүмүүс хот орж цагийн ажил хийсэн ч хэл мэдэхгүй ,ажил чадахгүй ,цалин доороос болж амьдралаа ч аргацааж чадахгүй, орчин тойрондоо дадахгүй, Улаанбаатарын гэр хорооллынхноос ч цааш амьдарч байна.Тэдэнд газар, байшин өмчлөх ямар ч боломж  үгүй юм.Тэд өвөг дээдсээсээ эрхэлсэн, өөрийн хамгийн гаршсан малжих аж ахуйдаа буцъя гэж  юутай хүсэх аж. Иймэрхүү байдлын доор монгол улсын засгийн газар халуун гараа сунгаж тэднийг наашаа татвал маш олон хүн дуртай ирэх болно.
         Оруулах арга зам гэвэл: Улс төрийн хэрэг явдал болголгүй бизнесийн замаар хийж болох юм. Хятадын засгийн газар   хасгуудын нүүдэллэхийг зөвшөөрч байгаа юм чинь өвөр монголчуудын явахыг ч хорихгүй байх.Хятадын бодлого ч өөрчлөгдөж байгаа тул угийнхаа шиг нэр нүүрээс  илүү бодитой ашгийг эрхэмлэх болсон нь харагдаж байна. Тэд бага үндэсний газар нутагт л шуналтайгаас хойш гол юмаа олоод авчихвал гол биш юм (хүн) нь хаашаа урсаад үхсэн ч тэдэнд хамаа алга бололтой.
       Эх оронч өвөрлөгч оролцсон тусгай баг байгуулж ажиллавал хятад хүн холилдон орж ирэхийг сэргийлж чадна.
       Тэд нар эд хөрөнгөө зараад мөнгөө хармайлаад орж ирвэл монгол улсын  засгийн газрын талаас нутаг заагаад л өгдөг юм бол өөр эд бодисоор дэмжиж тэтгэхгүйд тэд шууд ажил  үйлсээ босгож чадна. Нутаг үгүйн зовлонг  үзсэн хүмүүс хувь дахин илүү чармайн хөдөлмөрлөж удалгүй баян малчид болох нь ойлгомжтой.
         Монгол улс 20 шахам жилийн турш талхныхаа төлөө зүтгэж ирсэн гэж хэлж болох юм.Гэтэл энэ байдал удалгүй өөрчлөгдөж  монгол улс ч хөгжлийн шинэ үед орно.Иймд алсыг харж бодлого тогтоох хэрэгтэй болж байгаа юм.10 жилийн дараа хөдөлмөр хүч, дотоодын зах зээл гэдэг юм тун их үгүйлэгдэх болно.Тэр үед бид Катар, Кувейт шиг зүйл бүрийн арьстан өнгөтэнг өөрийн ард түмнээс олон болгох гэж үү?
       Хахир хүйтэн монгол нутагт хүний өсөлт ерөөс удаан бөгөөд зах зээлийн эринд хүн болгон сайн сайхан амар сэлүү амьдрахыг хөөцөлдөх болсон болохоор хүн ам түргэн өсөхийг нь битгий хэл өсөх ч хэцүү болно.Нэг айлд 2-3 хүүхэдтэй байж хүн ам өснө гэдэг бол худал.Манай монгол эцэг эхчүүд израли хүмүүс  шиг “Эх орныхоо төлөө” 8-10 хүүхэд төрүүлэх ажлыг хэзээ ч хийхгүй дээ
        Монгол улсад малчин оруулсны ач тус 10-20 жилд гарах болно.
        Эцэст нь хэлэхэд, зарим охор бодолтой хүмүүс, монгол улс одоогийн хүн амаараа байвал сая баян амьдарна, хүн ам хэдий цөөн бол төдий сайн, хүн нэмэгдвэл хоолыг хуваах болно гэж байна.Энэ бол тэнэг үг юм.Бас зарим жалгын үзэлтэй нэгэн, хужаа болсон монголыг оруулж цус холихын оронд “Цэвэр цусны монголоороо байя” гэж хэлдэг.Энэ бол шинжлэх ухааны бус, түүх соёлоо таг мартсан хүмүүсийн гажуу номлол буюу?

       Дээрх саналыг хянан болгоому.

                                                                                                  Б.Түмэн-Өлзий 2008.11.5

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5692043/4ce/trackback

elbegee

2012.01.22 19:49:32
*.234.198.54

OBM

2012.01.26 14:33:16
*.134.17.238

sadf

profile

ebseg

2012.04.03 22:05:32
*.12.57.73

BODOH L HEREGTEI

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568
2256 er 2 em 3 hunii ajil bna snile9999 2015-11-14 439
2255 hodoo nogoonii ajil bna . snile9999 2015-11-12 446
2254 manjin hyraah er em ajil bna . mglnarsar 2015-11-11 453
2253 4_ er hunii bolomjiin ajil bna . snile9999 2015-11-10 442
2252 kimchinii uildvert er em ajil bna _ er em ajil bna . snile9999 2015-11-10 507
2251 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-11-10 465
2250 hodoo manjin hyraah ajil bna snile9999 2015-11-07 467
2249 er em ajil bna kimchinii uildvert snile9999 2015-11-07 455
2248 er 5 em 5 kimchinii uildvert ajil bna snile9999 2015-11-07 458
2247 10er 5 em ajil bna snile9999 2015-11-06 457
2246 em gyygyymaa hyraah ajil bna . snile9999 2015-11-06 458
2245 Asuuya baitsa manjingin ajild ix xiiwel sain awnal gexiin 행복해요1 2015-11-06 452
2244 er manjin hyraah ajilbna mglnarsar 2015-11-05 460
2243 awtomashinii akumlyator zarna youmesafe 2015-11-03 888
2242 youmesafe youmesafe 2015-11-03 456
2241 SOLONGOS ELCHIND OROH BVH MATERIALIIG NAIDVARTAI HYMD BATALGAATAI BVRDVVLJ OGNO shuugiinaa 2015-10-26 518
2240 mongol hoolni gazar gebe 2015-10-24 473
2239 Гуравдугаар эмнэлгийн урд автобусны зогсоолдоо ойрхон 3 өрөө байр зарна 88107303 center 2015-10-16 476
2238 Margaash ogloo ongotsnii buudal yavna Town bolon oir xavas ni OBM 2015-10-11 485
2237  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2015-09-23 511
2236  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2015-09-23 526
2235 mashin avna Zoro11 2015-09-23 518
2234 mashin avna Zoro11 2015-09-23 587
2233 3_ em byydliin ajil bna, mglnarsar 2015-09-14 523
2232 ОЮУТНУУДАА 2016 ОНЫ 3 САРЫН БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА . "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-09-14 547
2231 Сансарт 3 өрөө байр зарна Dankook UBF 2015-08-27 551
2230 mongold bair zajna kafe1 2015-08-18 602
2229 buudal halgai99 2015-08-05 575
2228 Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГААР OBM 2015-08-04 494
2227 Odoo ajillaj baigaa mongol hoolni gazar zarna gebe 2015-08-03 538
2226 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-07-22 639
2225 MIni pin golog zarna bnbn99 2015-07-20 666
2224 Solongosd dunguj tursun mongol huuhdiig solongos ulsiin irgen bolgoj boldiin boluu? ErhemTuruu 2015-07-11 638
2223 Odoo ajillaj baigaa mongol hoolni gazar zarna gebe 2015-06-08 665
2222 SOLONGOS ELCHIND MONGO BAIRSHUULAHGVIGEER 3 SARAAR GARGANAA solongoszuuchlal 2015-05-08 691
2221 Jaaznii uildweriin tonog tukhuurumj gozo 2015-04-21 610
2220 huuhed awch yawna 6sariin 13nd mongolruu mongolulss 2015-04-21 652
2219 SOLONGOS ELCHIND MONGO BAIRSHUULAHGVIGEER 3 SARAAR GARGANA eegiibuugii 2015-04-20 701
2218 CAR CARGO mashin texnik hurdan shuurhai naidvartai teeverlene 010 2378 8363 saraa2014 2015-04-07 505
2217 zuslangiin gazar haymd zarna. gebe 2015-04-04 707
2216 Сансарт 2 давхарт 1 өрөө байр удаан хугацаагаар хөлслүүлнэ khukh 2015-03-27 614
2215 edgeer ugnuudiig orchuulj chadah hun bna uu? syys 2015-03-27 665
2214 Tani durtai pirmin buh torlin chunh baina bnbn99 2015-03-19 612
2213 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-03-18 662
2212 АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН БОЛОН ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫНХ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА Education2010 2015-03-17 597
배너신청
자생병원

배너신청