Бичлэгийн тоо 2,391
ohin.JPG
 Н.Оюунсvрэн энэ сард 18 нас хvрчээ. Зургаан ахтай, айлын ганц охин тэрбээр багаасаа солонгос хэл судалж, БНСУ-д дөрөвдvгээр анги дvvргэжээ. Хэлнийхээ мэдлэгийг дээшлvvлэх зорилгоор 15 настайгаасаа Монголд vйл ажиллагаа явуулдаг   компанид орчуулагчаар ажиллаж эхэлжээ. Тус компанид гурван жил зарц шиг нь ажилласны эцэст охин бvсэлхийнээс доош мэдээгvй, хэвтрийн хvн болж vлджээ. Тvvнийг ийм болгосон солонгос захирал ял зэмгvй, нутагтаа буцсан гэнэ. Охины яриаг сонсоод сууж байхдаа хvний нутагт алуулсан монгол эмэгтэй, өөрийнхөө нутагт хохирч vлдсэн охин хоёр ялгаагvй мэт санагдаж байлаа. Учир нь тэднийг гадны эрхтэн дархтнаас өмгөөлж, хамгаалах төр алга.   
Охин халуундаа, толгойнхоо өвчинд шаналж байсан ч болсон явдлыг талаар манай сонинд ярихыг зөвшөөрсөн юм. Н.Оюунсvрэнтэй ярилцлаа.
 
Хvний нутагт эмнэлгийн төлбөрийн барьцаанд сар хэвтжээ
-Өдөр бvр ингэж халуурдаг юм уу. Бие нь ямархуу байна?
-Тэнгэр муудахаар бие бvр их өвддөг юмаа. Ойрын хэд хоног толгой өвдөөд, халуураад байна. Босч чадахгvй ийм болохоор гэрийнхнийгээ их зовоох юм (Хөнжлөө сөхөж харууллаа. Нуруунд нь хоёр төө хэртэй мэс заслын сорви байна. Том хvний живх хийснийгээ заагаад гуурсаар бие засдаг гэж тайлбарлалаа. Бас Солонгост нэг сар асрах хvнгvй хэвтсэнээс бөгс нь цоорсон гэнэ).
 
-Муухай дурсамжийг чинь сэргээж байгаад уучлаарай. Яагаад хэвтэрт орсон талаар яриач?
 
-Солонгос хэлнийхээ мэдлэгийг дээшлvvлэх гээд 2006 онд   компанид орчуулагчаар ажилд орж байлаа. Тэр vед энэ компани Монголд vйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан юм. Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг, солонгос эзэдтэй компани.
 
-Орчуулагчаар ажиллаад ямар цалин авдаг байсан бэ?
 -Тэр компанийн монгол талыг хариуцсан бvх л ажлыг гарддаг байсан даа. Тэглээ гээд надад цалин мөнгө бараг өгдөггvй байлаа. Хамгийн их нь 200 мянган төгрөгийн цалин авч vзсэн. Захирал хаашаа л явна дагаж, бизнесийн, ажил хэргийн бvх л орчуулга хийж, албан бичгийг нь янзалдаг байлаа. Ачаалалтай ажиллаж байсан болохоор гэрийнхэн маань гар гэдэг байсан. Гэхдээ тэр компанийг байгуулагдсан цагаас нь хойш ажилласан болохоор хаях сэтгэл байгаагvй ээ. Дарга нартаа маш их итгэж, сэтгэлээсээ ажилладаг байсан. Би ажлынхаа хажуугаар Идэр  дээд сургуульд сурдаг байсан юм. Гэтэл Ли Юан Го захирал сургуулиа хая гэж загнахад нь хvртэл жилийн чөлөө авч байсан. Нэг vгээр хэлэхэд би тэр компанид сэтгэл зvрхээрээ ажилладаг байсан. Хvний итгэлийг алдахгvй гэдэг монгол хvний чанар бий шvv дээ. Тэгтэл гадны хvн өөр юм байна гэдгийг ойлгож байна. Намайг биедээ ахадсан ачаа vvрч, яаж ажиллаж байсныг солонгосууд мартчихсан. Бvр гаргуунд нь хаячихсан байгаа.  
Тухайн vед яг юу болсон юм бэ?
Өнгөрсөн оны арваннэгдvгээр сарын 1-нд манай компанийнхан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд газар тариалангийн ажил эхлvvлэх гэж хоёр машинтай явсан юм. Ажил төрөл нь ч бvтэж, захирал Ли Юан Го архи уусан. Тэгээд л жолоочоороо машин бариулахгvй гээд өөрөө жолоодож, хурд хэтрvvлж яваад осол гаргасан. Тухайн vед би жолоочийн ар сууж байсан учраас хамгийн хvнд гэмтсэн хэрэг. Захирлын хавирга хугарсан төдий. Бусад хvмvvс ч адил хөнгөн гэмтэл авсан байна лээ.
Намайг Булган аймгийн эмнэлгээс Гэмтэл согог судлалын төвд хvргэсэн. Тэндээсээ Солонгос авч явахаар болсон.  
-Гэрийнхэн чинь ослын талаар мэдээгvй хэрэг vv?
-Тухайн vед миний ухаан орж гараад байсан. Захирал Чамайг Солонгос явуулаад л мэс засал хийж эрvvл болгоно. Гэрийнхэндээ хэлсний хэрэггvй  гэж ятгасан. Тэгэхээр нь 85 настай эмээгээ зовоогоод яахав гээд гэрийнхэндээ хэл дуулгаагvй. Намайг хvнд гэмтэлтэй гээд Гэмтэл согог судлалын vндэсний төвийн хоёр эмч дагаж явсан. Захирал цагдаагийн газарт шалгагдаж байсан учраас өөр нэг ажилтан нь хамт явсан.  
Захирал манай гэрийнхэнд хэлэхгvй байх шалтгаан байсан. -Ямар шалтгаан бэ?  -Урьд нь намайг vл ялих зvйлээр шалтаглан зодож байсныг ах мэдээд захиралтай хэрэлдэж байсан. Тvvнээс хойш манайхнаас айдаг болсон байх. Би эдгэнэ гэдэгтээ итгэсэн учраас л гэрийнхэндээ хэлээгvй. 
-Насанд хvрээгvй хvvхдийг хvнд гэмтсэн байхад нь гадаад руу авч явахад гэрийнхэнд нь заавал мэдэгдэх ёстой биз дээ. Замын ослын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч ч, авч явж байгаа эмч нар ч гэрийнхэнд чинь хэлээгvй гэж vv? -Хилээр гаргах бvхий л асуудлыг захирал зохицуулсан байсан. Монгол талын нэг ч хvн гэрийнхэнд маань хэлээгvй байна лээ.  -Тэгээд Солонгост хийлгэсэн мэс засал амжилттай болсон уу?  -Осолд орсноос хойш дөрөв хоногийн дараа Солонгос явсан. Монгол эмч нар намайг хvргэж өгчхөөд буцсан. Миний нурууны 11, 12 нугалам бяцарч, нугас тасарсан гэсэн. Маш хvнд гэмтэлд тооцогддог юм билээ. Мэс засал хийж бяцарсан ясыг цэвэрлэсэн юм билээ. Тэгээд бяцарсан ясыг төмрөөр орлуулсан.  Эхэндээ мэс засал хийсний дараа нутаг буцаана гэж захирал хэлсэн. Гэтэл бvр сар хэвтvvлсэн. Хvний нутагт асаргаагvй, байнгын хэвтэрт байснаас бөгс цоорч, бие улам муудсан. 
-Эмчилгээ дуусаагvй учраас удаагаад байсан юм болов уу?  -Vгvй ээ. Захирал Монголоос эмнэлгийн төлбөр явуулахгvй байсан. Нэг ёсондоо мөнгөний барьцаанд байлгаад байсан хэрэг.  -Гэрийнхэн чинь мэдээгvй л байсан юм уу?  -Осолд орсноос дөрөв хоносны дараа ахын найз Танай дvv чинь Гэмтлийн эмнэлэгт маш хvнд байсан. Гайгvй юу  гэж хэлээд мэдсэн гэсэн. Тэгээд л ах маань сураглаж, ослын талаар мэдсэн. Миний зургийг бариад Гэмтлийн эмнэлэгт очиход намайг авч явсан эмч нар дөнгөж ирсэн байсан гэсэн.  Захирал намайг удахгvй ирнэ, та нар яваад хэрэггvй гэж ятгаад байсан гэсэн. Гэхдээ миний өвчнийг биш, өөрийнхөө хавирга хугарсан хэцvv байгаад яриад байсан гэсэн. Манайхан ч ирэх байх гэж хvлээгээд, захирлаас намайг нэхээд л байсан гэсэн. Тэр солонгос  Танай охин сайн байгаа. Би гурван сая вонноор автоматаар ажилладаг тэрэг авч өгсөн. Эмнэлэгтээ чөлөөтэй явж байгаа  гэх мэтээр худлаа ярьж байсан гэсэн. Явснаас хойш сарын дараа арга яваад араас нь явъя гээд захиралтай уулзахад намайг маргаашийн онгоцоор ирэхээр болсон гэж хэлсэн гэсэн.  Ирэхэд манайхан бvгд онгоцны буудал дээр хvлээж байсан. Ядарсан, турсныг минь хараад уйлалдаад хэцvv байлаа. Ирсний маргааш гэрийнхэн маань нөхөн сэргээх эмнэлэгт 20-иод хоног хэвтvvлсэн. Дараа нь Оргил сувилалд хэвтvvлсэн. Тvvнээс хойш гэртээ хэвтэж байна. -Хэдэн төгрөгөөр эмчилгээ хийснийг мэдсэн vv?  -Захирал намайг нэг тусламжийн эмнэлэгт хэвтvvлээд л хаячихсан байсан юм билээ. Мэс засал, эмчилгээний зардал 15-16 сая төгрөг болсон байна лээ. Гэтэл захирал надтай нэг л удаа уулзахдаа 50-60 сая төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Тэгэхэд дахиж мөнгө нэхлээ гэх мэтээр дарамталсан. 
-Хаана, ямар эмчилгээ хийлгэвэл хөл дээрээ босох бол. Эмч нар юу гэж зөвлөж байна?  -Монголд  ;Сэтгэшгvй  эмнэлгийн Хvрэлбаатар гээд маш олон эмчээр эмчилгээ хийлгэлээ. Монголд хийх эмчилгээ байхгvй гэсэн. Солонгос руу зургаа явуулж судаллаа. Тэнд нөхөн сэргээх эмчилгээг шат дарааллаар нь хийлгэж байгаад мэс засал хийдэг гэсэн. Зөвхөн эмчилгээний зардалд 80-90 сая төгрөг шаардлагатай гэсэн. Би айлын ганц охин. Надаас хvvхэд гарах эсэх нь ч тодорхойгvй болоод байна. 18-хан насандаа ийм болчхоод байгаагаа vгээр илэрхийлж чадахгvй байна. Солонгосоос ирснээс хойш бvх л эмчилгээний зардлыг гэрийнхэн маань олж байгаа. Шvvх эмнэлгийн тогтоосноор би хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэсэн. Одоо группт байгаа. 
Эмчилгээний зардлыг солонгос захирлаас нэхэмжилсэн биз дээ?  -80 сая төгрөг нэхэмжилсэн. Захирал мөнгө байхгvй гээд тоогоо ч vгvй.  -Ли Юан Го захиралд холбогдох хэргийг шалгаж байсан биз дээ? -Тэр хvнд Эрvvгийн хуулийн 215 дугаар зvйлийн 215.2-т зааснаар эрvvгийн хэрэг vvсгэсэн. Эхэндээ Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан. Би очиж мэдvvлэг өгч чадахгvй учраас хэргийг нь нийслэлд шилжvvлэхийг хvссэн. Тэгээд Замын цагдаагийн газарт Батдэлгэр гэдэг байцаагч шалгаж эхэлсэн. Хэрэг нь шилжиж ирэх гэсээр байтал өнгөрсөн хоёрдугаар сар болсон. Осол гарах vед унаж явсан машиныг нийслэлд авчрах гэсээр байтал дөрөвдvгээр сар боллоо.  -Тэр хугацаанд сэжигтэн батлан даалтад байсан уу? -Компанийнх нь менежер Ганзориг гэдэг хvний батлан даалтад байсан. Манай гэрийнхэнд мөнгөгvй гэдэг ч энд тэнд бааранд наргиж яваа сураг гардаг байлаа. Гэрийнхэн маань арга яваад сэжигтэнг хорих хvсэлт гаргасан. Тэгээд мөрдөн байцаагч, прокурор хvсэлт гаргаж Сvхбаатар дvvргийн шvvхээс өнгөрсөн тавдугаар сард шийдвэр гаргаж Ли Юан Гог 60 хоног  Ганц худаг т хорихоор болсон.
УИХ-ын гишvvн Д.Батбаяр бизнесийн тvншээ  ;Ганц худаг аас гаргажээ  Сэжигтэн хэргийг шvvхэд шилжтэл хоригдсон юм уу?  -Vгvй ээ. Захирлын барьж хориход халааснаас нь нэг сая нэг зуун мянган төгрөг, 1300 ам.доллар гарч ирсэн гэсэн. Манайхад эмчилгээний зардал өгөх байтугай, хоолгvй хонож байна гээд байсан хvн шvv дээ Хоригдсоноос хойш долоо хоногийн дараа ах маань  Хvнийг арай ч хоёр сар хорих муухай юмаа  гэж монгол хvний өрөвч сэтгэл гаргаж мөрдөн байцаагчтай уулзсан гэсэн. Гэтэл тэр өдөр хоригдсон гээд байсан хvн чинь мөрдөн байцаагчтай уулзахаар ирсэн гэсэн. Батдэлгэр байцаагч бvр нvдэндээ итгэхгvй, арзас гээд явчихсан гэж байна лээ. Сvхбаатар дvvргийн ахлах шvvгчийн шийдвэрээр гаргасан юм билээ. -Батлан даалтаар гарсан юм уу? -Ахын маань танил Сvхбаатар дvvргийн шvvхэд ажилладаг. Танил нь  УИХ-ын гишvvн Д.Батбаяр энэ хавиар гурван өдөр яваад л батлан даалтад гаргачихлаа гэж хэлсэн гэсэн. Тэр нь ч vнэн байсан. Бvр батлан даалтын мөнгийг нь ч өгөлгvй, хорих тогтоолыг нь хvчингvй болгочихсон байсан. -Сэжигтэн УИХ-ын гишvvн Д.Батбаяртай ямар холбоотой юм бол?  -Ажил хэргийн тvншvvд.  Yoldo  компани Кёкvшю цамхгийн арван давхарт байдаг. Намайг ажиллаж байхад тэд тvншvvд болсон. УИХ-ын гишvvн Д.Батбаяр Японд зодог тайлахаасаа өмнө Язука нарт их дарамтлуулдаг, өртэй байсан юм билээ. Тэр vедээ Лин Юан Гогоос 2006 онд 200 сая вонн зээлсэн баримт ч бий.Тэр мөнгөний барьцаанд л захирлыг хорихоос суллаж, нутаг руугаа явахад нь зуучилсан байх. -Чи Д.Батбаяр гишvvнийг таних уу? -Кёкvшзан захиралтай ажил хэргийн холбоотой байсан учраас таньдаг байсан. Д.Батбаярын компанид Солонгосоос орчуулах ажил гарвал тусалдаг байлаа. Бас өнгөрсөн жил Д.Батбаяр эхнэртэйгээ Солонгос руу явахад нь бид ч тийшээ явж таарсан. Тэгээд Д.Батбаяр, эхнэр хоёрт нь туслаж орчуулгыг нь хийж байсан. Эхнэрийнх нь бие тааруу байсан учраас намайг эмнэлгээр хамт явахыг гуйж ч байлаа. Миний хэлний чадварыг их vнэлдэг байсан. Гэтэл осолд орсноос хойш өөрөө ч, эхнэр нь ч надтай нэг удаа утсаар яриагvй. Уг нь монгол хvний -Чи солонгос иргэнийг нутаг руу нь явахад УИХ-ын гишvvн зуучилсан гэж хэллээ. Хэрэг нь шийдэгдээгvй байхад нутаг руугаа явчихсан юм уу? -Өнгөрсөн долдугаар сарын 1-нд хэрэг нь Хан-Уул дvvргийн шvvхэд шилжсэн. Гэтэл Өршөөлийн хууль гарч, сэжигтэн өршөөлд хамрагдчихсан. Өршөөлд хамрагдсан өдөр нь ах маань Хан-Уул дvvргийн шvvхэд очсон гэсэн. Туяат шvvгч захиралд  Чи эндээс гарангуут тэр охины эмчилгээний зардлыг өгөөрэй  гэж хэлсэн гэсэн. Гэтэл Ли Юан Го Өршөөлийн хуульд хамрагдсаныхаа маргааш нь нутаг буцчихсан байсан. -Сэжигтэнд холбогдох Эрvvгийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан бол та нар иргэний шvvхэд хандаж хохирлоо гаргуулах боломжтой шvv дээ?  -Гадны хvн Монголын хуулийн цоорхойг маш сайн ашиглаж байна шvv дээ. Иргэний шvvхэд нэхэмжлэх гаргах завдал өгөлгvй Солонгос руу явчихсан. Иргэний шvvхэд хандахад хохирогч тодорхой хэмжээний мөнгө төлдөг юм билээ. Миний эмчилгээний зардлыг төлсөөр байгаад манайханд мөнгөний боломжгvй байгаа. Шvvхэд өгөх мөнгөө бэлдсэний дараа шvvхэд хандахад бэлэн байгаа. Гэтэл захирал өнөөг хvртэл сураггvй байгаа. Бид ямар ч барьцгvй болчхоод байна.  -Компани нь Монголд vйл ажиллагаа явуулж байгаа юу? 
-Хоёр солонгос хvн компанид нь ажиллаж байгаа гэсэн. Тэд компанийг худалдаж авсан гэдэг гэсэн. Гэхдээ цаанаа Ли Юан Готой холбоотой байдаг гэнэ лээ.  -Солонгосын Элчин сайдын яаманд хандсан уу?  -Анх хэргийг шалгаж эхэлж байхад Солонгосын Элчин сайдын яамны хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Замын цагдаагийн газарт бидэнтэй уулзаж байсан. Тэгэхдээ  Бит их харамс ч байна. Сэжигтэнд эмчилгээний бvх төлбөрийг долдугаар сарын 15 гэхэд барагдуул барагдуул гэж хэлнэ. Энэ хvнийг манай яам батлан дааж байна  гэж байсан. Харин захирлыг нутаг руугаа явсных дараа цаг аваад очтол уулзахгvй гэсэн. Орчуулагчид нь өмнө нь уулзаж байснаа хэлээд ортол  Би цагдаагийн газарт тэр хvнийг батлан дааж байсан гэж хэлээгvй. Манай орчуулагч буруу орчуулсан байх. Тэр хvнийг сулласан танай шvvхийн буруу шvv дээ  гээд ах бид хоёрыг гаргасан. Бид хоёр vvдний өрөөнөөс гарч амжаагvй байхад жижvvр рvvгээ ярьж  Дахиж над руу ийм хvн битгий оруулаарай  гэж хэлсэн. Би солонгос хэл мэднэ шvv дээ. Тэд солонгос иргэнээ тэгж хамгаалж байна. Гэтэл монгол хvн эх орондоо ямар байгаа билээ. Солонгосууд иргэнээ хамгаалж бидний өмнө хана хэрэм тогтоочихсон байна.  -УИХ-ын гишvvн Д.Батбаярт хандаж vзэв юу?  -Уулзах хvсэлт тавьсан ч хvлээж авахгvй гэсэн. Би Д.Батбаяр гишvvнээс эмчилгээний зардал нэхээгvй. Зөвхөн солонгос тvнштэйгээ холбоод өгөөч л гэж хvссэн. Эрхэм гишvvн тvншдээ  Чи энэ хvvхдэд эмчилгээ хийлгээд өгчих. Хvн чанар гарга  гээд хэлчхэж болно шvv дээ. Гэтэл өртэйдөө намайг золиосонд гаргаж байгаад гомдолтой байна. Иргэдийнхээ төлөөлөл болж УИХ-д сууж байгаа хvний хувьд ч, монгол хvний хvн чанарын хувьд ч Д.Батбаяр намайг бизнесийн золиос болгох эрхгvй шvv дээ. Тэр солонгосыг бид ял эдлэх ёстой гэж хэлээгvй. Зөвхөн намайг хөл дээрээ босох эмчилгээний зардал л өгөөч гэж хvссэн. Гадны улсад компани байгуулсан бизнесменд гурван өрөө байрны vнэ 80 сая төгрөг байхгvй байна гэдэг худлаа. Тэр хvнд сэтгэл л байхгvй. Монголын хууль гадаадын хvнд vйлчилдэггvй, төрийн тvшээд иргэнээ хамгаалдаггvй гэдгийг тэр солонгос мэдсэн учраас намайг хэн ч биш гэж тооцсон хэрэг. 
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2287027/18a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2402
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1318
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2923
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1668
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11156
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2356
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2043
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2594
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청