Солонгост сайн сайхан, муу муухай аль ч замаар нь амьдрач явсан бай эхний хагас жилдээ эмнэлэгт л очдог юм байна лээ. За даа ихэнх нь үнэхээр өвдөлт туйлдаа хүрээд очдог бол нэг хэсэг нь агаар, усны хямрал, сэтгэл зүйн тэнхээ авах гэж эмнэлэгт хэвтэцгээнэ, үзүүлцгээнэ.
Мөнгөтэй бол эмчилгээндээ сэтгэл хангалуун байж болох магадлал өндөрсөнө.
Эх орондоо ирээд бага сага эмчилгээ зарим нэгийг минь сэв хийтэл засаад босгоод ирж байхад зарим нэгийг маань нам дараад авчихсан ч байх л юм.
Эрүүл мэнд гэдэг л зүйл л чухал юм даа.
Амьдралын эрхээр өвчинөө бага зэрэг намдааж аваад миний таних хэсэг Солонгосын монголчууд барилгын суурь тавихаар монголын хөдөө талыг өнөөдөр өглөө үүрийн 05:00 цагаас хөдөлсөн.
Улаанбаатар хотод дутуу хийгдсэн жижиг сажиг ажлаа хийх гээд дөрөв таван нөхөд үлдлээ.
Нилээн хэдэн жилний өмнө Солонгосоос ирсэн монгол барилгын бригад дампуурсан дуулдана. Тэдний алдаа бол Солонгос загвар менежмент монгол шууд таарахгүй шүү гэсэн баталгаа юм байна гэж тэд хоорондоо ярилцсаар монголын говь талыг зорьлоо.
Энэ томилолт тэдний монголд гар нийлэн хийсэн анхны ажил нь биш бололтой юм аа. Учир нь тэд, эд нар мөнгөө баталгаатай өгөх болов уу гэсэн битүү бодол, хоорондын яриатай байх нь ажиглагдаад, өмнө нь бас хульхидуулсан л юм байна даа гэж бодогдлоо.
Харин хотын барилгаа гүцээх гээд үлдсэн хүмүүсийн ярианаас тэд үлдэгдэл мөнгөө аваагүй ажил нилээн хэд бий болохыг мэдсэн юм.
За ингээд төрөлх эх орондоо хоолтой байртай өдрийн 15000төгрөг-30000төгрөгөнд зүтгээд байж дээ.Амжилт хүсээд ирэхээр нь сонин сонсоцгооё.