СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН
Солонгост сурч ажиллаж байгаад хүсэлтээрээ хүсээд ч ирсэн бай, хүсээгүй хүчинд автаад ирсэн ч бай, хүний ёсны жаманд гүйцэгдээд туйлдаж ядраад ирсэн ч бай, хүч чадал бяр оюун ухаан нь жигдэрээд ирсэн ч бай үе үе будант Хан Гүгийн уйтгар гуниг дундаас ёлтоох аз жаргалтай байсан үеээ дурсдаг юм байна.
Солонгост овоо ажил хийгээд амьтай байсан нь энд АПУ-даад дуусах шахсан ч байна. Харамсмаар.
Доожоо муутай явсан хэн нэгэн нь одоо энэ чинь хэн бэ? гэж асуумаар БОСС мэт болсон ч байх юм.(бахарахмаар)
Гэтэл бас яг л Солонгост байгаа шигээ ажилаа хийгээд л яваа нэгэн байх.
Ахиад л тийшээ зүглэхгүй шүү гэх нэгэн, арга байвал буцаад гарах юмсан гэх нэгэн.
Солонгосд байсан монголчууд гэдэг давхарга, хүрээлэл Монголд минь бүдэг бадагхан бий болж ээ.
Солонгост анх ирээд ийм зүйл байдаг аа гэж уулга алдан бишэрч, ухаан алдтал айж, учраа мэдэхгүй эргэлзэж, балайр муухайг нь гайхаж, тээнэгэлзэж байсан бол ЭХ ОРОН МОНГОЛДОО эргэн ирээд түүнээс долоон дор ШОКОНД ороогүй нэг ч монгол харин үгүй бололтой юм аа, сонсож байх нээ нь.
Эхний хэдэн сардаа ногоон гэрэл цагаан шугамаар зам хөндлөн гарах гэж ганцаар хүлээж хүлээж давуу эрхтэй тэр л мөчидөө хурдаа улам нэмэх машинд дайруулах шахан ши..лаа урсгах эх орoнч, үндэсэрхэг байсан монгол өрөвдмөөр.
Эхний жилдээ Солонгос хоолны газар үе үехэн орлого оруулан Түн Дэ Мүн-н ойролцоох монгол хоолон гэрт орж байснаа бодоод инээд хүрэх эх оронч, үндэсэрхэг монголчууд хөөрхий.
Сүүлийн үед сонсоогүй болоод ч тэр үү бүү мэд, Солонгосоор ярьсан хүмүүсээс ганц хоёрхон үг л барьж аваад тэнэг гэж боддог ажааший ажиймаа шигээ болсон шиг бодогдох монголчууд зөндөө олон болж ээ.
Ажил хийгээд амьдрал нь цэцэглэх нь хаашаа юм зүгээр л аятайхан яваа заримых нь талаар дараа бичье
...
tmee ymarch bsan aldaatai bsan ch zasaad unshchiha enuugeer bichiheer
ugaasa bugd l aldaa gargadag shuu dee shalgaltiin material bichij bgaa bish ymar^.~
sonirholtoi bas unen ymaa~