Гэнэт орсон нойтон цас, хvчтэй салхины улмаас газар тариалангийн бvсэд ноцтой хохирол учирчээ. Хvнс, хөдөө аж ахуй, хөнгөн vйлдвэрийн яамны тариалан хариуцсан мэргэжилтнvvд 24 цагийн жижvvрт гарч тариалалтын бvс нутгуудын талаарх мэдээллийг цаг тутамд авч байна. Өнгөрсөн амралтын өдрvvдэд орсон цас, газар тариалангийн бvсэд хэрхэн нөлөөлсөн талаар ХХААХVЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Ренчинсэнгээ, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албаны дарга Ц.Болорчулуун нартай ярилцлаа.
-Тариалалтын бvс нутгуудаар байдал ямар байна. Сvvлийн мэдээгээр хэчнээн га газар цасанд даруулаад байна вэ? -Улсын хэмжээнд тариалсан vр тарианы 160 мянга гаруй га талбай өнгөрсөн нэг өдрийн дотор цасанд даруулж, налаад байна. Энэ нь нийт vр тарианы 80 гаруй хувь юм.
-Vр тариа, төмс, хvнсний ногоо цасанд даруулсан аймгуудын байдлыг танилцуулахгvй юу? -Нийт таван аймгийн vр тариа, төмс хvнсний ногоо цасанд дарагдлаа. Төмс, хvнсний ногооны хувьд гамшиг болохоос өмнө тариаланчдад урьдчилан сэрэмжлvvлж байсөн болохоор бас ч гэж гайгvй. Vр тарианы хувьд одоогоор Булган аймгийн хэмжээнд 2750 орчим га талбай цасанд дарагдсан байна. Vvнээс 260 орчим га нь налсан. Бусад нь сэргэх магадлалтай. Төв аймагт 32929 га босоо тариа цасанд даруулжээ. Vvний 5889 га нь ангилж хадсан гэнэ. Тус аймгийн Угтаал, Цээл, Сvмбэр, Жаргалант, Эрдэнэсант, Аргалантын сангийн аж ахуй гамшигт нэлээд өртсөн байна. Аймгийн хэмжээнд 3454 га-д төмс тарьснаас 1922 га буюу 52 хувийг хураажээ. Мөн 1000 гаруй га-д хvнсний ногоо тарьсныхаа 443 га-г хураасан байна. Бусад нь цасанд даруулжээ. Харин Хэнтий аймгийн Баян-Адрага, Норовлинд 3-4 см цас орж, ангилсан 160 орчим га босоо 200 га талбайн vр тариа цасанд дарагдсан мэдээ байна. Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын голд тариалсан vр тарианы 7446.5 га талбай цасанд даруулаад байна. Мөн 1800 га тосны ургамал, 300 га төмс, хvнсний ногооны 160 га талбай цасанд дарагджээ. Сэлэнгэ аймгийн vр тарианы босоо 96961 га, ангилсан 22252 га цасанд дарагджээ. Хушаат, Номгон, Хvдэр, Ерөө, Жавхлант, Цагааннуур, Зэлтэр, Алтанбулаг, Сайхан сумын vр тарианы 100 мянга гаруй га талбай гамшигт өртжээ. Ерөө, Хvдэр, Жавхлант сумын нутгаар 20-25 см цас орсон байна.
-Одоо цасанд дарагдсан vр тариаг яаж хураах вэ? -Аль болох хаягдалгvй хураах талаар ярилцаж байна. Налсан тариа буцаж босдоггvй учир ургац хураалтад өөрчлөлт орно. Нэмэлт тоноглол шаардлагатай. Шатахууны зардал ч нэмэгдэнэ. Налсан vр тариаг зөвхөн налсан талаас нь л хураадаг. Тэгэхээр комбани нэг талдаа хоосон авна гэсэн vг.
-Цасны дараа тариаланчид ямар арга хэмжээ авахаар ярилцаж байна? -Аль талдаа нэлээд хvндрэл учраад байна. Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим хэсгээр хур тундас бага унасан, өнөөдрөөс ургац хураалтаа vргэлжлvvлж эхэлсэн байна. Vр тариа хураахад хvн хvч хэрэгтэй болж байна. Чийгтэй будаа сэлгэх, эргvvлэх зэргээр vтрэм дээрх ажил ч хvндэрнэ. Цас орсны дараа төмс тариалсан газрууд утаа тавьж хяруунаас хамгаалах хэрэгтэй.
-Цасны улмаас хэчнээн хэмжээний хохирол учраад байна вэ? -Одоогоор хохирлын хэмжээг гаргах боломжгvй байна |