Бичлэгийн тоо 2,391
Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Ардын багш, дасгалжуулагч Д.Банди нарт дөрвөн өрөө байрны батламжийг Засгийн газар гардуулан өглөө
Уншсан 1827 vote 0 2009.09.19 12:08:25Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба, Ардын багш дасгалжуулагч Д.Банди, “Сүлд” спорт хорооны тамирчин З.Энхзориг, Э.Идэрхүү, дасгалжуулагч Д.Ганзориг нарыг өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Энэ үеэр П.Сэрдамбын байрны нөхцөл байдлыг сайжруулан дөрвөн өрөө, Д.Ганзоригт- хоёр өрөө, Д.Бандид - дөрвөн өрөө байрны батламжийг алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт гардуулан өгсөн юм.
Мөн З.Энхзориг дэслэгчид 500 000 төг, мөнгөн аяга, хадаг, Э.Идэрхүү дэслэгчид 500 000 төг, мөнгөн аяга хадгийн хамт өгч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.